Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2024/00353

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* ******* оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн *******", 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* , тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн суманд төрсөн. Одоо 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хөдөлмөрийн дэвтэр/*******/, Ажлын үнэмлэх/*******/, Үйлдвэрийн эвлэлийн гишүүний бат илэрхийлэх/*******/, Нийгмийн даатгалын дэвтэр/*******/, Мэргэжилтэй ажилчдын бүртгэлийн карт/*******/

- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зөвлөмжийн хуудас

- ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр архивын магадлагаа

- ******* аймгийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 99 дүгээр Ажилд томилох тухай тушаал

- ******* аймгийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 187 дугаар Тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох тухай тушаал

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2591 дүгээр архивын лавлагаа

- Баянхонгор аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын Номгон хоршооллын ерөнхий хорооны даргын 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал

- Баянхонгор аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын Номгон хоршооллын ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дүгээр Ажилд түр томилох тухай тушаал

- Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 625 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаа

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03-10/2214 дүгээр архивын лавлагаа

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч ын, нарын мэдүүлэг

- Хөдөлмөрийн дэвтэр//

- Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дүгээр шийдвэр

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

аймгийн дахь техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******* т олгосон 000029 дүгээр Хөдөлмөрийн дэвтэр-т:

- аймгийн дахь техник мэргэжлийн сургуулийн захирлын 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 159 дүгээр тушаалаар 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн трактор комбайны ангид элсүүлсэн,

- аймгийн дахь техник мэргэжлийн сургуулийн захирлын 1984 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 115 дугаар тушаалаар 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр трактор-комбайны ангийг төгссөн,

- ******* аймгийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 99 дүгээр тушаалаар 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тракторч-комбайнчнаар томилон ажиллуулсан,

- ******* аймгийн сангийн аж ахуйн даргын 1985 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаар тушаалаар цэргийн албанд тэнцсэн тул 1985 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн,

- Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалаар 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн газар тариалангийн аар авч ажиллуулсан,

- Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1989 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар тушаалаар 1989 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн аас чөлөөлж, ажиллуулсан,

- -ийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалаар орон тооны цомхотголоор 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн бичилт тус тус хийгджээ.

Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндсэн баримт байна.

2.2. Ажил олгогчийн шийдвэр, ажилтны үнэмлэх, бүртгэл:

- ******* аймгийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 99 дүгээр Ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт аймгийн дахь техник мэргэжлийн сургуулийн төгсөж, Хөдөө аж ахуйн яамнаас хуваарилагдаж ирсэн нэр бүхий 29 тракторч-комбайнчдыг 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тракторч-комбайнчнаар/хавсралт 1/ ... томилон ажиллуулсугай, уг тушаалын хавсралтын 24 дэх заалтад ,

- ******* аймгийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 187 дугаар Тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох тухай тушаалын 1 дэх хэсэгт Тракторч-комбайнч нарт тасралтгүй ажилласан хугацааг баримтлан 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэгдэл олгосугай, уг тушаалын хавсралтын 77 дахь заалтад ,

- ******* аймгийн сангийн аж ахуйн даргын гарын үсэг, тэмдгээр албажсан 04 дүгээр Ажилтны үнэмлэх-т ******* нь тракторч комбайнч болно. 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй,

- Мэргэжилтэй ажилчдын бүртгэлийн карт-д ******* нь 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр аймгийн дахь техник мэргэжлийн сургууль төгссөн, трактор комбайнч мэргэжилтэй, ******* аймагт хуваарилагдсан, 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ******* аймгийн сангийн аж ахуйд томилогдсон, хөдөлмөрийн дэвтрийн дугаар 000029,

- Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар Ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт ...******* ыг 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн газар тариалангий хэсэгт аар... тус тус томилон ажиллуулсугай,

- Баянхонгор аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын Номгон хоршооллын ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дүгээр Ажилд түр томилох тухай тушаалын 2 дахь хэсэгт тракторын жолоч ******* ыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж, манаачаар түр томилсугай,

Дээрх ажил олгогчийн шийдвэр, ажилтны үнэмлэх, бүртгэлийн карт зэрэг цаасан суурьтай бичмэл нотлох баримт нь огноо, дугаар, агуулгын хувьд нэхэмжлэгч Р.******* хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан ажилд томилж, чөлөөлсөн бичилт харилцан тохирч байна.

2.3. Цалин хөлсний лавлагаа:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 7591 дүгээр архивын лавлагаанд ******* нь ******* тракторчноор 1988-19994 онуудад ажилласан жилийн цалин хөлс нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1988, 1990 онуудад нотлох баримт, 1989-1993 онуудад цалин гарлаа. 1989 оны 03,05,10-12 саруудад цалин хөлс авч байсан гэжээ.

2.4. Цэргийн алба хаасан лавлагаа:

Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 625 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаанд ******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/236 дугаар тушаалаар Баянхонгор аймгаас 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 591117 дугаар цэргийн батлахтай халагдсан-ыг тодорхойлжээ.

2.5. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03-10/2214 дүгээр архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Баянхонгор суманд оршин суух, өрхийн тэргүүлэгч ******* 30 настай, эхнэр 35 настай, дүү ******* 23 настай, охин ын 3 настай, охин ын 11 настай, хүү ын 7 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.

2.5. Гэрчийн мэдүүлэг:

2.5.1. Гэрч мэдүүлэгт: Би 1984-1985 онуудад ******* аймгийн сангийн аж ахуйд трактор комбайнчнаар ажиллаж байхад ******* нь тракторч-комбайнчнаар хамт ажиллаж байсан гэжээ.

Гэрч ын дугаар Хөдөлмөрийн дэвтэр-т ******* аймгийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 99 дүгээр тушаалаар 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тракторч-комбайнчнаар томилон ажиллуулсан бичилт тусгагджээ.

2.5.2. Гэрч Боржгон овгийн мэдүүлэгт: Би 1989 оноос 1992 он хүртэл Баянхонгор аймгийн ******* аар ажиллаж байсан ******* нь Баянхонгор аймгийн ******* ажиллаж байсан гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дүгээр шийдвэрээр 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1979 оны 06 сарын 20-ны өдрийг дуустал, 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн  уурын зуухны машинистаар, 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Номгон хоршоонд боржоожуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоожээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний хэрэгт гаргасан хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, ажлын үнэмлэх, мэргэжилтэй ажилтны бүртгэлийн карт, цалин хөлсний лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа болон шүүхээс бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн *******", 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 1989 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* аар, 1989 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Р.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал-ыг онцгой ажиллагааны журмаар тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Р.******* ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр архивын магадлагаанд ******* аймгийн Бараанхаатарын сангийн аж ахуйн даргын 1985 оны тушаалыг шүүхэд ******* т холбогдох баримт олдоогүй. Мөн тухайн иргэний овог зөрүүтэй гэжээ.

Уг архивын магадлагаанаас үзэхэд нэхэмжлэгч *******ыг цэргийн албанд татагдсантай холбогдуулан тракторч-комбайнчин ажлаас чөлөөлсөн ******* аймгийн сангийн аж ахуйн даргын 1985 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаар тушаал олдоогүй байна.

Нэхэмжлэгч *******ыг тракторч-комбайнчин ажилд томилсон ******* аймгийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 99 дүгээр Ажилд томилох тухай тушаалд түүний эцэг/эх/-ийн нэрийн эхний үсгийг гэж зөрүүтэй тусгасан, ажил олгогч хуулийн этгээд нь татан буугдсан тул уг алдааг хожим зөвтгөх боломжгүй болжээ.

Дээрх бодит шалтгааны улмаас ажиллаж байсан байдал-аа онцгой ажиллагааны журмаар тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч *******т үүссэн байна.

Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03-10/2214 дүгээр архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Баянхонгор суманд оршин суух, өрхийн тэргүүлэгч ******* 30 настай, дүү ******* 23 настай ... тоологдсон-ыг тодорхойлжээ.

Хүсэлт гаргагч Р.******* иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвэрт түүний эцэг/эх-ийн нэрийг Рэндоо гэж тусгаснаас үзэхэд ******* аймгийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 99 дүгээр тушаалд түүний эцгийн нэрийн эхний үсгийг буруу тусгасан үзэхээр байна.

Энэхүү техник шинжтэй алдаа нь ******* аймгийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 99 дүгээр тушаалд тусгагдсан -ыг хүсэлт гаргагч ******* биш гэж үзэх, түүний ажиллаж байсан байдлыг тогтоохгүй байх үндэслэл болохгүй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу Р.******* ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* ыг 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн *******", 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 1989 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* аар, 1989 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Р.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МӨНХБАТ