| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00412/И |
| Дугаар | 131/ШШ2024/00366 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2024/00366
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******-ны төв байранд оршин байрлах, ******* *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* ******* ******* оршин суух, овгийн холбогдох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8,778,529.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТДРХЙЛХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээний гэрээ тус тус байгуулсан.
Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр 1605242213 тоот зээлийн данс үүсгэж, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000.00 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 730,000 төгрөг, нийт 4,230,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.
- 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн.
- 2018 оны 10 дугаар 09-ний өдөр тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 1,500,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.
- 2022 оны 03 дугаар 04-ны өдөр тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 3,400,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.
- 2022 оны 11 дүгээр 07-ний өдөр тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 3,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, хугацаа хэтрүүлж, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:
- 1605242213 тоот зээл 4,080,957.86 төгрөг, хүү 705,835.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,937.93 төгрөг, нийт 4,805,731.42 төгрөг төлөөгүй тул Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 11.3-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
- 3Г тоот зээл 3,803,011.78 төгрөг, хүү 168,036.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,749.85 төгрөг, нийт 3,972,798.28 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
2. Хариу тайлбарын агуулга: миний бие ******* *******-ийн нэхэмжилсэн 8,778,529.70 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгч ******* *******-ийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8,778,529.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул ******* *******-ийн нэхэмжлэлтэй . холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 77,703.5 төгрөгийг, улсын орлогоос 77,703.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8,778,529.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* *******-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 77,703.5 төгрөгийг, улсын орлогоос 77,703.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ