Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2024/00368

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ******* ******* ******* 1******* оршин суух, овгийн холбогдох

Зээл 3,300,000 төгрөг, хүү 1,932,805 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 370,613 төгрөг, нийт 5,603,418 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: М. нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/15025 тоот зээлийн гэрээ байгуулж, 3,300,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

М. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх талаар удаа дараа сануулж, зээл нь 488 хоног хэтэрч, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийгээгүй.

2. Хариу тайлбарын агуулга: М. миний бие *******-ийн нэхэмжилсэн 5,603,418 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч М. нь нэхэмжлэгч *******-ийн зээл 3,300,000 төгрөг, хүү 1,932,805 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 370,613 төгрөг, нийт 5,603,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй М. холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.ээс 52,302 төгрөгийг, улсын орлогоос 52,302 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М. нь зээл 3,300,000 төгрөг, хүү 1,932,805 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 370,613 төгрөг, нийт 5,603,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.ээс 52,302 төгрөгийг, улсын орлогоос 52,302 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАТ