| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2026/0092/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/101 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.8.1.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ШЦТ/101
2026 03 25 2026/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
***********аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч ***********,
Шүүгдэгч ***********, ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
***********аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********овгийн ***********, ***********овгийн ***********нарт холбогдох 2326001970062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ***********аймгийн ***********суманд **** оны 11 сарын 23-ны өдөр төрсөн, 49 настай, регистрийн дугаар ***********, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, ***********аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирал ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт, ***********аймгийн ***********сумын 8 дугаар багийн Намнансүрэнгийн хорооллын 2-4 тоотод оршин суух, урьд ***********аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ***********овгийн ***********.
2. Монгол Улсын иргэн, ***********аймгийн ***********суманд 1984 оны 08 сарын 29-ний өдөр төрсөн, 42 настай, регистрийн дугаар ***********, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 9, нөхөр, 7 хүүхдийн хамт, ***********аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 25 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ***********овгийн ***********.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***********, ***********нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд:
Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна” гэв.
Шүүгдэгч ***********шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна” гэв.
2. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***********, ***********нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.” гэж заасан.
***********аймгийн Прокуророос шүүгдэгч ***********, ***********нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж хуульчилжээ.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч *********** нь ***********аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан болох нь ***********аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дугаартай “Шинээр байгуулагдсан ***********сумын 2 дугаар сургуулийн захирлаар ***********г 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай” гэсэн захирамжийн хуулбар, албан тушаалын тодорхойлолтоор,
Шүүгдэгч ***********нь ***********аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн няраваар ажиллаж байсан болох нь ***********аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/79 дугаартай ”Тус сургуульд үдийн цайны тогоочоор ажиллаж байгаа Цэрэнхүү овогтой ***********г 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үдийн цайны тогоочийн ажлаас чөлөөлж, няраваар авч ажиллуулсугай.” гэсэн тушаалаар (3хх-ийн 189-199 хуудас) тус тус тогтоогдож байна.
***********аймгийн ***********сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/105 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжаар Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн үдийн цайны материалын нийлүүлэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн дагуу Багц-1-д “Дэлгэр ***********түмэн сүрэг” ХХК-тай, багц-2, Багц-3-т “***********” ХХК-тай тус тус ажлын 6-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулж ажиллах”-ыг тус сургуулийн захирал ***********д даалгажээ. (2хх-ийн 131 хуудас),
***********аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал ***********, “***********” ХХК-ийн захирал ***********нар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Тендерт шалгарсан байгууллагатай хийсэн гэрээ” гэх гэрээг байгуулжээ. (2хх-ийн 99 хуудас)
Шүүгдэгч *********** нь ***********аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийтийн албан тушаалтан, төсөв захирагчийн хувьд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”,
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”,
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2.а-д "...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг тус тус зөрчиж,
***********аймгийн ***********сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн нярав ***********үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн тус сургуулийн сурагчдын үдийн хоолны зардлаас 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын хооронд тус сургуультай сурагчдын үдийн хоолны материал нийлүүлэх гэрээ байгуулсан “***********” хүнсний дэлгүүрээс сургуулийн орчинд жижиг хүнсний мухлаг, цайны газар ажиллуулах зорилгоор 24,009,277 төгрөгийн хүнс, бараа материалыг худалдан авч, олсон орлогоор сургуулиас зохион байгуулах тэмцээн, уралдаан, баяр ёслол, засвар зэрэг үйл ажиллагаанд зориулалтын бусаар зарцуулсан,
***********аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сургуулийн нярав ***********үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын хооронд сурагчдын үдийн хоолны зардлаас өөртөө 6,353,004 төгрөгийг, нярав ***********нь 1,400,000 төгрөгийг бэлнээр авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг,
Шүүгдэгч ***********нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн нийтийн албан тушаалтан ***********н ***********аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар буюу төсөв захирагчаар ажиллаж байхдаа 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын хооронд тус сургуультай сурагчдын үдийн хоолны материал нийлүүлэх гэрээ байгуулсан “***********” хүнсний дэлгүүрээс сургуулийн орчинд жижиг хүнсний мухлаг, цайны газар ажиллуулах зорилгоор 24,009,277 төгрөгийн хүнс, бараа материалыг худалдан авч, олсон орлогоор сургуулиас зохион байгуулах тэмцээн, уралдаан, баяр ёслол, засвар зэрэг үйл ажиллагаанд зориулалтын бусаар зарцуулсан,
Мөн шүүгдэгч ***********н ***********аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олж авсан үйлдлүүдэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэрч Э.Уранчимэгийн “...***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуультай үдийн цай, хүүхдүүдийн хоол хүнсний зүйлсийг манай дэлгүүрээс авдаг байсан. Сүүлд 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сарыг хүртэл, бараг 5 дугаар сарыг хүртэл үдийн цайгаар хамтран ажиллаж байсан. ...*********** захиралд бэлэн бусаар мөнгө өгч байгаагүй. Сая 3 сард билүү илүү мөнгө шилжүүлчихлээ гээд нярваа явуулаад авхуулж байсан. Тэрнээс өөрөөр мөнгө төгрөг авч байгаагүй. Тэднийх ер нь байнга мөнгөө шилжүүлэхдээ дутуу шилжүүлдэг. Тэгээд хэлэхээр дараа сард нөхөөд шилжүүлчихнэ гэсэн мөртлөө дараа сард нь нөхөж шилжүүлдэггүй, мөн л дутуу шилжүүлсэн байдаг. Тэгээд харин сая өнгөрсөн 3 дугаар сарын орчимд нярав нь ярьсан бил үү. Бид нар өмнөх өр тооцоогоо дуусгачихлаа. Сүүлийн шилжүүлсэн мөнгийг илүү шилжүүлсэн байна. Тэрийгээ гаргуулж авъя гэж хэлээд сая гаран төгрөг авсан билүү, сайн санахгүй байна. Нярав нь ирээд тоолоод аваад явсан. Энэ талаар тэмдэглэдэг данс тооцоо дэвтэр байдаг. Тэр дээр бол хэд шилжиж орж ирээд хэдийг эргүүлж өгсөн нь бичигдсэн байгаа. Нярав нь ***********гэж хүн байдаг. 5561225703 дугаартай Хаан банкны *********** ХХК гэсэн данс байгаа. Энэ дансаар орж ирж зарцуулагддаг. Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэхэд сургуультай гэрээ байгуулдаг. ...Нярав нь билүү, нягтлан нь ярьж байсан. Өмнөх бүх тооцоогоо дуусгасан, илүү мөнгө шилжсэн байна, тэрийг эргүүлж бэлнээр нь авъя гээд нярав нь ямар ч байсан ирээд аваад явсан. ...Энэ дэвтрээс өөр ямар нэгэн тэмдэглэл хийсэн дэвтэр бүртгэл байхгүй. Энэ сургуультай холбоотой хийгдсэн бүх баримтууд дэвтэрт хавсаргагдсан байгаа. Байгаа баримтууд нь л наадах чинь байгаа. Дараа тооцоо нийлэхэд хэрэг болно гээд би бүгдийг нь хадгалдаг юм. ...Нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй. Авъя гэсэн зүйлсийг нь л өгөөд тооцоогоо хийгээд явдаг. Миний ойлгосноор гаднаас хүн ирсэн гээд л аваад байх шиг байдаг ш дээ. Чухам юунд хэрэглэдэг болохыг мэдэхгүй байна. Авна гэснийг нь өгдөг.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 99-106 хуудас),
Гэрч ***********“...Би 2018-2019 онд түр ажиллаж байгаад, 2020 онд ***********сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн ахлах тогоочоор ажиллаж байна. ...Сургуулийн цайны газарт сурагчдын үдийн хоолноос гадуур багш ажилчдад хоол хийж борлуулсан зүйл энэ жил байхгүй. Ноднин бол хийдэг байсан. Бэлэн бүтээгдэхүүнээр бэлэн хоол хийдэг байсан. Нэг их сүртэй хоол хийгээд худалдаад байдаггүй. 20 орчим порц хоол хийдэг. Заримдаа хийгээд, заримдаа хийгээд байдаггүй. Төлбөрийг нь багш нар дандаа л бичүүлж иддэг. Эргүүлээд нэгтгүүлж аваад няравтаа өгдөг. Ер нь бол би нэрсийг нь гаргаад няравт л өгдөг. Миний хувьд няравтайгаа харилцаад явдаг. Нэрсийн дагуу мөнгийг нь гаргуулаад нярав хүлээж авч байгаа байх. Бараа материалыг нярав л авч өгдөг байгаа. Үдийн хоолонд хамрагдах сурагчдын тоог жижүүрээс авдаг. Сурагчдын үдийн хоолны бэлдэц бүтээгдэхүүнийг гэрээт дэлгүүрээс л авдаг байх. Нярав авдаг учраас би сайн мэдэхгүй байна. ...Цайны газарт хоол хийхээс гадна дэлгүүр хуучин байдаг байсан юм. Одоо байхгүй болсон. Дээр нь багш нар дийлэнх нь нэрээ бичүүлээд бараа бүтээгдэхүүн авдаг учир эргүүлээд цуглуулаад зарцуулахад их түвэгтэй байдаг. ...Сургуулийн эмч, бага ангийн сургалтын менежертэй нийлээд ESIS программаас харж байгаад үдийн хоолны цэсийг 5 хоногоор боловсруулж, захирлаар батлуулдаг. Хоолны цэс батлагдсаны дараа хүүхдийн ирцтэй уялдуулж хэрэглэгдэх хоолны материалын захиалгыг шаардах хуудсаар тухайн үед ажиллаж байсан нярвууддаа өгч, нярвууд гэрээтэй дэлгүүрээс материалыг худалдаж аваад сургуулийн гал тогоонд авч ирж өгдөг. Дэлгүүртэй бол зөвхөн нярав харилцдаг. Тогоочийн зүгээс хоолны материалын захиалгаа өгөөд, хүлээж авдаг. Хоолны цэсэнд хүүхдийн хоолны материалаас өөр зүйл тусгаж, худалдаж авахаар захиалга өгч байгаагүй. Нэг багш нарын хурлаараа ч гэл үү дээ хэлэлцээд сургуулийн гал тогоонд жижиг ширээний ард чихэр, ундаа, бэлэн хоол зэргийг зардаг байсан. Тэрнээс нь багш нар болон багш нарын хүүхдүүд нь зээлээр худалдан авалт хийгээд би тэрийг нь дэвтэр дээр бүртгэж аваад няравт өгдөг байсан. Харин нярав л цалин дээрээс нь авдаг байсан байх. Би бол дандаа зээлээр өгдөг байсан. Мухлагт зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг нярваар ажиллаж байсан Буянжаргал, ***********нар авч ирж өгдөг байсан. Ер нь зээлээс зээлийн хооронд явдаг байсан даа. ...Мухлагийн барааг үдийн хоолны материалтай хамт л авч ирдэг байсан. Харин худалдан авалтыг нь яаж хийдэг байсан талаар бол мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 147-150, 3хх-ийн 129 хуудас),
Гэрч ********* “...Үдийн цайндаа хоол хийгээд багш нартаа өгөөд нэрсийг нь бичиж аваад сарын эцэст мөнгийг нь цалингаас авдаг байсан юм. Одоо бол больчихоод байгаа. Багш ажилчдад төлбөртэй хоолоор үйлчилдэг. Сурагчдын үдийн хоолноос тусдаа. Үйлчлүүлэх үедээ нэрсээ бичүүлээд хоолоо иддэг. Тэгээд төлбөр мөнгийг нь сарын эцэст цалин дээрээс суутгаж авдаг. Хоолны бэлдэцээ гэрээт дэлгүүрээсээ зээлээр аваад тэрийгээ сарын эцэст багш нараас авсан мөнгөөрөө төлөөд явдаг.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 151-155 хуудас),
Гэрч Б. ********* “...2022.09.01-2023.02.01-ний өдрийг хүртэл ***********сумын ЕБС-ийн 2 дугаар сургуульд биеийн тамир, эрүүл мэндийн багшаар, үүний дараагаар хөдөө малчин хийж байгаад 2024.01.03-ны өдрөөс эхлэн ***********сумын ЕБС-ийн 2 дугаар сургуульд биеийн тамир, эрүүл мэндийн багшаар дахин ажиллаж байна. ...***********эгчийн данс руу мөнгө шилжүүлсний тухайд би Амраа эгчийн нөхөр Намсрайгаас адуу авсан байсан юм. Би өөрөө морь мал уядаг юм л даа. Тэгээд мөнгийг нь өгөөгүй байсан ба тухайн үед цалин буусан үед үлдэгдэл мөнгийг нь өгье гээд Намсрай ахтай уулзахад манай эхнэрийн данс руу хийчих гээд дансны дугаар өгсөн. Тэр данс руу нь 890,000 төгрөг шилжүүлсэн. ... Харин нөхрөөс нь би зүүн нутгийн угшилтай нэг адуу авсан. Тэрний мөнгө гэж өгөх ёстой байсан. ...Тухайн үед цайны газартаа хоол хийж зардаг байсан. Тогооч нар хийгээд тэрийг мөнгөөр худалддаг байсан. Хоол авахдаа нэрээ бичүүлээд иддэг байсан ба төлбөрийг нь цалингаа буухаар нь өгчихдөг. Суутгал гэж хийгддэггүй. Өөрсдөө цалингаа аваад хоолны төлбөрөө төлдөг. Тогооч Мөнхтуяагийн данс руу шилжүүлдэг байсан. Ихэнхдээ нярав Амраа эгчийн данс руу хийлгээд байдаг байсан. Би бол Мөнхтуяа эгчийн данс руу хийдэг байсан.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 192-195 хуудас),
Гэрч ***********“...Би 2007-2015 оныг хүртэл ***********сумын 1-р сургуульд ажиллаж байгаад 2-р сургууль байгуулагдахад Англи хэлний багшаар 2-р сургуульд үргэлжлүүлэн ажиллаж, 2023 оны 9-р сараас 2-р сургуулийн бага боловсрол хариуцсан сургалтын менежерээр ажиллаж байна. Он сарыг нарийн сайн санахгүй байна. Сургуульд хоол хөтөлбөр хэрэгжих үеэр багш нар бас санал гаргаж үдийн цайгаа сургуульд идэж уухаар болж хэсэгхэн зуур бичүүлж идээд дараа нь цалингаасаа суутгуулдаг байсан. Гэхдээ идсэн тохиолдолд л цалингаасаа суутгуулна. Идээгүй бол суутгуулахгүй. Суутгалыг яаж авдаг байсан эсэхийг санахгүй байна. Хоолны мөнгөний тооцоог хэрхэн хийж зарцуулалтыг хэрхэн хянаж үздэг энэ талаар мөн санахгүй байна. ...Хоол зүйчтэй сургууль бол хоол зүйч нь боловсруулдаг. Манай сургуулийн хувьд хоол зүйч гэж мэргэжилтэн байхгүй. Иймээс сургуулийн нярав, тогооч, эмч, бага ангийн хүүхдүүд хамрагддаг гэдэг утгаараа бага боловсрол хариуцсан менежер миний бие хамтарч байгаад үдийн хоолны цэсийг баталдаг. 2020 оноос эхэлж Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль батлагдаж, сумандаа үдийн хоолны материал нийлүүлэх тендер зарлаж, тухайн аж ахуй нэгжээс хүнсний материалыг нийлүүлж ажиллаж эхэлсэн. Боловсролын Нэгдсэн систем ESIS-аас хоолны нэр төрлөө сонгодог. Мөн Эрүүл мэндийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын холбогдох журмын дагуу хоолны цэсийг 7 хоног бүрээр нь батлуулж, сургуулийн захирал Баярмагнайгаар батлуулж ажилладаг. ...Хоолны 7 хоногоор цэсийг боловсруулж, захирлаар батлуулсны дараа хэрэглэгдэх материалын нэр төрөл, тоо хэмжээг няравт ерөнхийдөө эмч өгөөд, нярав гэрээтэй дэлгүүрээс хоолны материалыг нь авч ирж тогоочид өгдөг. ...Хүүхдийн хоол явж байхад ямар ч тийм юм худалдан авах үндэслэл байхгүй. Яаж эрүүл хүнс хүүхдүүдэд өгөх вэ гээд л хичээдэг. ...Хүнсний мухлаг удаан ажиллаагүй байх, нэг түрхэн хугацаанд ажиллаад больж байсан санагдаад байна. Харин хэзээ гэдгийг нь санахгүй байна.” гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг (2хх-ийн 232-234, 3хх-ийн 129-132 хуудас),
Гэрч ***** “...2007-2009 онд *********** дугаар сургуульд математикийн багшаар, 2009-2014 онд ***********сумын ЕБС-д бага ангийн багшаар, 2015-2023.06 сарыг хүртэл ***********сумын 2 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. Одоогийн ажилдаа 2024-04-10-ны өдрөөс одоогийн ажилдаа орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...Хоолны мөнгө суутгана. Цайны газарт идсэн хоолныхоо мөнгийг төлдөг байсан. Нярав нягтлан л хурааж аваад цайны газартаа тооцоогоо хийдэг байсан. Сүүлийн үеүдэд бол нэр бичүүлж хоол идэхээ больсон байсан. Цалингаас шууд хоолны мөнгө гэж бол суутгаж байгаагүй. Нэрээ бичүүлээд хоол идсэн багш, ажилчид өөрсдөө мөнгөө өгдөг. Нэрийг бол тогооч өөрөө бичиж авдаг байсан. Ярьсан зүйл үнэн зөв. Надад бол дээрх асуудлуудтай холбоотой ямар нэгэн баримт материал байхгүй.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 246-247 хуудас),
Гэрч Б*********** “...Би ***********сумын Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2 дугаар сарын сургуулийн захирал ***********н тушаалаар сургуулийн нягтлангийн ажлыг хавсарч хийж эхэлсэн. ...Би сургуулийн нягтлангаар ажиллаж байхдаа сургууль дээр суудаггүй. ЗДТГ-ын газарт өөрийн өрөөндөө сууж ажилладаг байсан. ...Одоо энэ үдийн цайг хийж байгаа тогооч нар багш, ажилчдын захиалгаар хоол хийж зардаг. Багш, ажилчид хоолоо авахдаа бичүүлж /зээлээр/ иддэг. Нярав гуанзны болон үдийн цайны гэсэн хоёр дэвтэртэй бөгөөд дэлгүүрээс зээлээр материал авч, хоёр дэвтэр дээрээ бичээд, сарын эцэст тогооч нярав хоёр тооцоо нийлж, хэн хэдэн төгрөгөөр хоол идсэн баримтыг захирлаар хянуулж надад өгдөг. Би цалин бодохдоо багш нараас идсэн хоолны мөнгийг суутгаж, нярвын данс руу шилжүүлж, нярав зээлээр материал авсан дэлгүүртээ өрөө төлдөг. Гал тогооноос хоол зээлээр идэж, цалин дээрээс суутгах талаар хамт олны хурлаар шийдвэрлэсэн юм байна лээ. Намайг нягтлангаар ажилд орохоос өмнө 2015 оноос эхэлж энэ үйл явц явагдаж байсан юм байна лээ. Багш ажилчид идсэн хоолны тооцоон дээрээ гарын үсэг зурдаг байсан учир багш ажилчдаас гомдол гарч байгаагүй. ...Нярвын дэлгүүрээс юу авч байгааг би хянадаггүй. Сарын сүүлээр нярав дэлгүүрээс авсан хүнсний материалын зарлагын падааныг захирлаар цохуулж над дээр авч ирж өгдөг. Энэ дагуу би гүйлгээ хийж байгаа. Би нярав дэлгүүрээс юу авч байгааг мэдэхгүй л дээ. “***********” дэлгүүрээс үдийн цайны материал авсан хар дэвтэр байгаа. Тэр дээр нь л яг авсан юмнууд нь байсан байгаа юм. ...Надад авч ирж өгч байгаа падаан дээр архи согтууруулах ундаа байтугай кофе ч байхгүй байгаа. Харин ямар учраас гүйлгээнд зөрөө гарахгүй байсныг би гайхаад байгаа юм. Бодвол нярав падаанд нэмэлт өөрчлөлт оруулж бичээд өгдөг байсан юм байгаа биз. ...Илүү шилжүүлэх гэж юм байхгүй. Падаан баримтын дагуу шилжүүлэг хийгдэж байгаа, эсвэл урд сарын өр байсныг шилжүүлж өгсөн байх. ...Би захирал ***********гаас асуухад тодорхой тайлбар хэлээгүй. Чи санаа зоволтгүй, илүү авсан бол төлнө гэдэг зүйл л яриад байсан. ...Гэрээтэй дэлгүүртэйгээ нярав ***********тооцоо хийгээд дэлгүүрээс худалдан авсан бараа материалын хамт нэхэмжлэх ирдэг. Тэрийг нь захирал авч хянаад, нэхэмжлэх дээр нь *********** руу мөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн цохолт хийж байгаа юм. Тэрийг нь ***********над дээр авч ирээд би баримтыг хүлээн аваад төлбөрийн хүсэлт дээр нэгдүгээр гар үсэг дээр Баярмагнай захирал зөвшөөрч гарын үсэг зураад, би хоёрдугаар гарын үсэг зураад гүйлгээг нь хийж байгаа юм. Түүнээс би бол тэгж дэлгүүртэй харьцаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 3-10, 122-124 хуудас),
Гэрч *********** “...Би 2018 оноос өнөөдрийг хүртэл ***********аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчаар ажиллаж байна. Сургуулийн нярваас гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтуудыг үзэхэд тодорхой зүйл гарч ирэхгүй болохоор нь би үдийн цай хөтөлбөрт хүнсний материал нийлүүлдэг гэрээтэй хоёр дэлгүүр дээр нь өөрөө очоод сургуульд нийлүүлсэн баримтуудыг үзэж байгаад дүгнэлтийг гаргасан. Нэг дэлгүүрт нь сургуультай харьцдаг дэвтэр байхгүй байсан. Харин *********** дэлгүүрийн эзэн нь өөрөө 2-р сургуультай харьцсан дэвтрээ гаргаж өгсөн. Уг дэвтэртэй танилцахад сургуульд урд нь ажиллаж байсан хүнсний мухлагт худалдаалдах бараа материалыг авсан, мөн үдийн цайны хөтөлбөрт хэрэглэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан байсан. Би нярав ***********гаас дэлгүүрийн бүртгэлийн дэвтэр, чиний гаргаж өгсөн анхан шатны баримт хоёр зөрөөд байна шүү дээ гэж асуухад “захирал аваад ир гэдэг юм, энэ хүнсний мухлагаас олсон орлогоо буцаагаад дэлгүүртээ өгдөг” гэж ярьж байсан. Гэхдээ хүнсний мухлагаас олсон мөнгийг нь буцаагаад дэлгүүрт өгдөг гэж яриад байсан. Тэгэхээр нь би сургуулиас “***********” руу шилжүүлж өгсөн мөнгө, “***********”-аас нийлүүлсэн бараа, материалын үнийг тулгаад үзэхээр яг үнээ барьсан буюу мухлагийн орлогоос “***********” руу шилжүүлж өгсөн зүйл тогтоогдохгүй байсан. Уг нь мухлаг өөрийн орлогоосоо ч юм уу, “***********” руу мөнгө шилжүүлж өгсөн бол сургуулийн төсвөөс гарч байгаа мөнгө хэмнэгдэж гарах ёстой л доо. Би нярав ***********тай 2-3 хоног сууж байгаад л татан авалтуудыг нь ялгаж байгаад акт тавьсан. Тайлбар авч л байсан. Тэгэхэд Энхбат нэхэмжлэлээ аваад ирэхээр нь шилжүүлгээ хийдэг гэж байсан. ***********болохоор захирал аваад ир гэдэг байсан гэж тайлбарлаад байсан. Захиралтай нь хоёр удаа дуудахад эхнийх дээр нь ирээгүй, хоёр дахь дээр нь надтай ирж уулзахад нь би “та нар ингээд зориулалтын бус гүйлгээ хийсэн байна” гэж хэлтэл нээх юм яриагүй тэгээд л өнгөрсөн. ...Хэн гэж хүн ажиллуулж байсан талаар хэлээгүй. ***********надад хэлэхдээ урьд нь хүнсний мухлаг ажиллаж байсан л гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 45-48 хуудас),
Гэрч Ц. ***********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сар хүртэл ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн эмчээр ажиллаж байсан. Би өөрөө ахлах тогооч ***********хамтарч тухайн 7 хоногт ямар хоол өгөх вэ гэдгээ ESIS программын хоолны сонголтыг харж байгаад нэг хүүхдийн 1500 төгрөгт нийцүүлж, хоолны илчлэг калорийг нь тааруулж, хоолны цэсээ боловсруулаад сургуулийн захирлаар батлуулдаг байсан. Би захирлаар цэсээ батлуулаад тогоочид өгдөг, харин тогооч хоолны материалын мэдээллийг сургуулийн няравт өгч материалаа татаж авдаг байсан. Хүүхдийн хоолны цэсэнд архи, согтууруулах ундаа, бэлэн хоол зэрэг тйим зүйл оруулж байгаагүй. ...Мухлаг гэхэд хэцүү, тогооч нар нь гал тогоондоо жижиглэнгээр хүнсний бүтээгдэхүүн зардаг, тэрийг нь багш ажилчид зээлээравдаг байж байгаад хүүхдийн ойр орчинд хүүхдэд хортой хүнсний бүтээгдэхүүн зарах ёсгүй гээд дээрх үйл ажиллагаа явахаа больж байсан. Би зээлээр юм аваад цалингаас тэрийг нь суутгаад авчихдаг байсан. Цалингийн дэлгэрэнгүй гээл өгөхөөр тэр дээр нь үдийн хоолны өр гээд авчихсан байдаг байсан.” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 135 хуудас),
Гэрч *********** “...Миний бие 2022 оны 4-р сард анх ***********сумын 2 дугаар сургуулийн гал тогооны үйлчлэгчээр ажилд орж, 2024 оны 6-р сар хүртэл үйлчлэгчээр ажилласан. 2024 оны 9-р сараас эхэлж туслах тогоочоор ажиллах болсон. ***********надаас картаа хаячихсан, картаа өгөөч, мөнгө оруулаад авъя гэсэн учир тэгдэг л юм байхдаа гэж бодоод ***********картаа өгч байсан. Нэг хөшигний мөнгө гэж яриад байсан. Тэр л байх. ***********надаас миний картыг аваад, би картын нууц үгээ хэлж өгөөд явуулж байсан. Мандах дэлгүүрээс барааг нь зээлж аваад буцаад Мандах дэлгүүртээ өгдөг гэж ярьж байсан. Мухлагаар ундаа, ус, печень, иштэй чихэр зардаг байсан. Миний хүүхэд чихэр, печень аваад мөнгийг нь миний цалингаас авдаг байсан. Тогооч Мөнхтуяад би туслаад кимбаб ороож багш нарт зардаг байсан. Хоол ундыг нь бол мэдэхгүй. Хөшиг авсан. Багш нар ногоон өнгийн хувцсаар бас жигдэрсэн байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 111-112 хуудас),
Гэрч *********** “...Миний бие 2021 оны 9-р сарын 1-нээс эхэлж ***********сумын ЕБС-ийн 2 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байна. Надад мөнгөний хэрэг гараад сургуулийн нярваар ажиллаж байсан ***********болон өөр хэд хэдэн хүнээс мөнгө сураглаж байсан. Тэр үедээ ***********хүүгүй 1,000,000 төгрөг надад зээлүүлсэн. Тэр мөнгө л байх гэж бодоод байна. Надад мөнгөний хэрэг байсан юм. Би 1,000,000 төгрөгөөс апликейшны зээлдээ өгөөд үлдсэнийг нь ахуйн хэрэглээнд зарцуулсан. Зээлсэн мөнгөө буцаагаад бэлэн болон бусаар ***********өгөөгүй. Миний тухайн оны 12 дугаар сарын цалин дээрээс суутгагдсан. Би Ц.***********гаас, өөр хүмүүсээс ч гэсэн мөнгө зээлэх үү гэж асуусан. ...***********надад хэний мөнгийг зээлж байгаа талаар хэлээгүй. Би тэр үедээ гүйлгээний утгыг нь ч хараагүй юм. Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгч над руу яриад миний данс руу мөнгө орсон байна гэхээр нь өөрийнхөө дансны хуулгыг аваад үзтэл сургуулийн мөнгө гэсэн утгатай шилжүүлсэн байна лээ. Надад ***********мөнгө зээлэхдээ 12 дугаар сараас өмнө нь өгөөрэй гэж хэлж байсан. ...Ундаа голцуу бараа зардаг байсан. Би ганц нэг удаа тэндээс юм авч байсан байх. Би сургуулийн гал тогоонд хоол идэж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 125-126 хуудас),
Гэрч *********** “...***********гийн шилжүүлсэн 630,000 төгрөгийг харин ёстой санах юм байдаггүй дээ. Би сумын төв дээр дэлгүүр ажиллуулдаг. Мал, мах зардаг юм. Ц.***********гаас асуухаар захирлын мөнгө гээд байна. Би ***********тай ямар нэгэн харилцаа бол байхгүй. Энэ хүн манай дэлгүүрээр ер нь нэг их орж ирдэггүй. Би өөрөө сумын заан цолтой. *********** ***********сумын бөхийн холбооны тэргүүлэгчээр явдаг. *********** бид хоёрын дунд өр авлагын холбоо байхгүй. ***********сумын 2 дугаар сургууль, сургуулийн багш нар зээлээр бараа бүтээгдэхүүн авч байгаагүй. Манай дэлгүүр сургуулиас хол байдаг. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 135-136 хуудас),
Гэрч *********** “...***********нэг хэсэг банкны картаа хаячихсан гээд л байсан. ***********манай хоёрынх ойрхон байдаг. ***********асуусан чинь би нэг хэсэг картгүй байсан. Тэр үедээ л таны дансаар мөнгөө шилжүүлсэн байх гэж хэлсэн. Миний данснаас шилжүүлэг хийсэн данс нь захирлынх нь нээлгэ гэж хэлээд нээлгэсэн ахмадын сангийн данс байна гэж ***********надад хэлсэн. Надад өөр мэдэх зүйл алга байна. ***********надад нэг удаа “хэцүү юмаа, шөнө мөрийтэй тоглоом тоглоод мөнгө шилжүүл гээд байх юм” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 137-138 хуудас),
Гэрч *********** “...Би өвөлдөө машинаараа Баянтээгийн уурхайгаас нүүрс зөөж ***********сумын иргэдэд хувираа зардаг юм. ***********2023 онд өвөл 2 портер нүүрс худалдаж аваад Зүүн хороололд байдаг гэрийнхээ гадна талд буулгуулсан. Энэ нүүрсний хөлсөнд 750,000 төгрөг надад өгсөн. Би ер нь 1 портер нүүрсээ 350,000 төгрөгөөр худалддаг юм. ***********сумын Ерөнхий боловсролын 2-р сургуульд нүүрс нийлүүлж байгаагүй. ***********сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирал *********** нүүрс авч байгаагүй. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 139-140 хуудас),
Гэрч *********** “...Би өөрөө юу ч санахгүй байна. ***********, Намсрай нар бол хавар уурхайд гарч яваад намар ирэхдээ хүүхдүүдийнхээ манай дэлгүүрт тавьсан өрийг бөөнөөр нь төлдөг энэ байж болно, эсхүл ***********сум тэр даяараа бүгдээрээ миний данс руу мөнгө шилжүүлж надаас бэлнээр гаргаж авдаг байсан учир надаас бэлэн мөнгө гаргуулж авсан байж болно. Өөрөөр надад мэдэх зүйл байхгүй байна. 2022 оны байтугай 2024 оны дэвтэр ч байхгүй. Намсрай сая хүртэл 500,000 төгрөг зээлдээ өгсөн л гэж байсан. Санахгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 155-146 хуудас),
Гэрч П. *********** “...2022 оны 11-р сарын дундуур гэж санаад байна. Би Улаанбаатар хотод ээжийгээ эмнэлэгт үзүүлэх гээд ажлаасаа чөлөө аваад явсан. Энэ үед манай сургуулиас эцэг эхийн 5 төрөлтэй тэмцээн зохион байгуулах гэж байгаатай холбогдуулаад анонс, медаль, өргөмжлөл хийлгэх болсон юм байна лээ. Тэгээд ***********над руу утсаар яриад Улаанбаатар хотод яваа юм чинь анонс, медаль, өргөмжлөлийг хямд үнээр хийлгээд аваад ирээч. Цалин буух болоогүй байна гэж хүссэн. Тэр үед нь би өөрийнхөө мөнгөнөөс анонс, медаль, өргөмжлөлийг нь хийлгээд дараа нь ***********эгч миний данс руу 500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Драгоны тэнд л нэг хэвлэл, өргөмжлөл хийдэг газар байсан. Анонс, медаль, өргөмжлөлийн зураг нь бол одоо надад байхгүй байна. ...Мухлагаар контик, напольон, газгүй ундаа, жижиг цэвэр ус зэргийг зардаг байсан. Хоол бас алдаг оног хийж зардаг байсан. Цалин буусны дараа нярвын данс руу идсэн хоолныхоо мөнгийг шилжүүлж өгдөг байсан. Тэр хоол бол нэг их удаан зараагүй. Нэг хичээлийн жил болсон байх. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 148-149 хуудас),
Гэрч Э. *********** “...Сургууль жил бүрийн 12 дугаар сард гавшгайчдын баяр гэж хийдэг. Энэ баяраар тайз чимэглэх, тайз засахаар болоод надад энэ ажлыг хариуцуулсан. Би аймгаас тайз чимэглэл хайсан чинь олдохгүй байсан учир Улаанбаатар хот руу тайзны чимэглэлийг захисан. Заавал мөнгөө хийж байж чимэглэлээ явуулна гэсэн. Намайг өөрөөсөө гаргаж бай, 12-р сарын цалин дээрээс нөхөөд өгнө гэсэн учир би өөрөөсөө 292,000 төгрөг гаргаад чимэглэлээ аваад, дараа нь надад миний мөнгийг нөхөж өгсөн. Тухайн тайзны зураг нь одоо надад байгаа, гаргаж өгч болно. Гавшгайчдын баяр гэдэг нь сургуулийн үйлчилгээний ажилтан, менежер, нярав, нягтлан гээд багшаас бусад ажилчид тэмдэглэдэг баяр. Энэ баярын зардлыг багш нар мөнгө хурааж байгаад бэлэг авч өгдөг. Харин багш нарын баяраар зөрүүлээд ажилтан, ажилчид нь мөнгө хурааж бэлэг авч өгдөг. Нэг их сүртэй тэмдэглэхгүй. Нэг удаагийн хоол, ширээн дээр ойр зуурын жимс аваад ширээ засдаг. Хоёр баярын үйл ажиллагааны худалдан авалтыг нярав хийдэг. ...2022 онд юмуу даа хоол авч идээд цалингаасаа хураалгадаг байсан. Сүүлд нь шалгалт ирээд ийм байж болохгүй гээд болиулсан. Хоолны мөнгийг цалин дээрээс хураагаад нярвын данс руу өгдөг байсан байх. Цаанаа мөнгөө яадаг байсан талаар бол мэдэхгүй. Багш ажилчид идсэн хоолны мөнгөө төлөөд явдаг байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 150-151 хуудас),
Гэрч Р. *********** “...Цэргийн баярын үйл ажиллагаа тэмдэглэх гээд эмэгтэйчүүдээрээ ярилцаад бэлэг авах, ширээ засах, архи дарс хүнсний бүтээгдэхүүн авна гээд тооцоо гаргасан. Нэг эмэгтэйгээс 50 гаран мянган төгрөг хураахаар болсон санагдаж байна. Тэгсэн эрэгтэйчүүддээ Улаанбаатараас бэлэг авах болоод ***********эгч “би эмэгтэйчүүдээсээ мөнгө хураагаад чамд өгчихье. Улаанбаатар хот руу бэлэг авах мөнгийг нь зээлээд өгчих” гэсэн юм. Тэгээд би Нөмөр зээлийн апп-аас 490,000 төгрөгийг зээлээд Улаанбаатар хот руу эрэгтэйчүүддээ бэлэг захисан. Надаас зээлсэн мөнгөөр зөвхөн бэлэг авсан. Энэнээс гадна баярын хоол ундны мөнгө гэж зүйл бас гарсан. Дараа нь ***********эгч надад зээлийн хүүтэй нь нийлүүлээд 513,000 төгрөгийг надад буцааж өгсөн. ...2022-2023 онд цайны газар ажиллаж, багш ажилчдад мантуун бууз, цуйван, гуляш, төрөл бүрийн салат, бэлэн гоймон, кимбаб зэргийг зардаг. Хүүхдүүд ч авдаг, багш нар ч авдаг байсан. Багш, ажилчид зээлээр хоолоо идээд цалин дээрээсээ мөнгөө суутгуулдаг байсан. Багш ажилчдаас авсан мөнгөөрөө буцаагаад хоолны бүтээгдэхүүнээ авдаг гэж тогооч нар л ярьдаг байсан. Хаанаас хүнсний бүтээгдэхүүнээ авдаг байсан талаар мэдэхгүй. Ер нь нээх удаан хоол зараагүй дээ. Нэг хичээлийн жил юм уу, хагас хичээлийн жил явсан. Бас нийтийн хурал дээрээ ярьж байгаад дэлгүүртэй гэрээ хийгээд багш ажилчид зээлээр бараа аваад тэрийгээ буцаагаад 3, 4-р сарын цалин дээрээс төлнө гэж ярьж байсан. Би гэхдээ зээлээр авч байгаагүй. Сурагчдын үдийн хоолноос өөр хоол хийж зардаг байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 152-153 хуудас),
***********аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас ***********сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022, 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29/23 дугаартай хяналт шалгалтын танилцуулга (1хх-ийн 174-194 хуудас),
***********аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23/03/20 дугаартай “Зориулалт бусаар зарцуулсан 36,111,555 төгрөгийг төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирал ***********, нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Энхбат, нярав ***********нараар төлүүлж, аймгийн төсвийн орлогын Төрийн сангийн банкны 100100000988 тоот дансанд 2024 оны 03 дугаар сарын 31-ний дотор төлүүлэхийг 2 дугаар сургуулийн захирал ***********, нягтлан бодогч Н. ***********нарт хариуцуулав” гэсэн акт (1хх-ийн 205-206 хуудас),
“***********” нэртэй дэлгүүрийн “2-р сургууль” гэсэн бичигтэй дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, зургууд (1хх-ийн 12-55 хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний газрын санхүү, бүртгэлийн хэсгийн шинжээч, цагдаагийн ахмад ***********2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ЕГ040125/115 дугаартай “Хариулт 2. Шинжилгээнд ***********сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал *********** “***********” ХХК-ийн захирал ***********нарын хооронд 2022.09.01 -ний өдөр гэрээ байгуулсан байна.
Шинжилгээнд ирүүлсэн баримтаар ***********аймгийн ***********сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь тус сумын “Мандах супермаркет” хүнсний дэлгүүрээс нийт 51,136,185.50 төгрөгийн бараа материал худалсан авсан байна. Нийт худалдан авсан бараа материалаас хөнгөлөлт 1,122,644.00 төгрөг, архи, пиво гэх гүйлгээний утгатай 4,335,280.00 төгрөг, хоолны материалын зардалд 20,502,941.50 төгрөг, аж ахуйн бараа материалд 2,068,500.00 төгрөг, бэлэн болон зарагдах боломжтой бүтээгдэхүүн 23,106,820.00 төгрөгийн худалдан авалтыг хийсэн байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (4хх-ийн 208-250, 5хх-ийн 1-2 хуудас),
Мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “шинжээч М. ***********2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ЕГ040125/115 дугаартай дүгнэлтийн хавсралт 1 буюу 42 хуудас баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (6хх-ийн 156-161 хуудас),
***********аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаартай “Тус аймгийн ***********сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн актын биелэлтийг хүргүүлэх тухай албан бичиг, актын биелэлт” гэсэн баримт (6хх-ийн 192-213 хуудас),
“***********" хүнсний дэлгүүрт хадгалагдаж байсан “2-р сургууль”, “2-р сургууль Урнаа" гэх хаягтай дэвтэр, тэдгээрт хийсэн үзлэгийн тэмдэглэл (4хх-ийн 77 хуудас),
“***********” дэлгүүрийн дансанд ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн данснаас үдийн цай хөтөлбөрийн хүрээнд шилжүүлэг хийсэн санхүүгийн баримт (5хх-ийн 7-140 хуудас),
***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах тогоочийн 2022, 2023 онд хөтөлсөн хүнсний технологи, хоолны цэсийн бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл (3хх-ийн 136 хуудас),
Ц.***********гийн эзэмшлийн Хаан банк дахь ***********, ***********н эзэмшлийн Хаан банк дахь ***********дугаартай данс, ***********эзэмшлийн Хаан банк дахь ***********дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (5хх-ийн 190-192 хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл (4хх-ийн 177 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”,
Мөн хэсгийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”,
Мөн хуулийн 7.1.6-т “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг ойлгоно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь төсөв захирагч нь шууд санаатай, шунахай сэдэлтээр материаллаг ашиг олох зорилгоор төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаар эдгээр гэмт хэргийн шинжийг хангадаг.
Иймд шүүгдэгч ***********н ***********аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар буюу төсөв захирагчаар ажиллаж байхдаа 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын хооронд тус сургуулийн сурагчдын үдийн хоолны зардлаас 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын хооронд тус сургуультай сурагчдын үдийн хоолны материал нийлүүлэх гэрээ байгуулсан “***********” хүнсний дэлгүүрээс сургуулийн орчинд жижиг хүнсний мухлаг, цайны газар ажиллуулах зорилгоор 24,009,277 төгрөгийн хүнс, бараа материалыг худалдан авч, олсон орлогоор сургуулиас зохион байгуулах тэмцээн, уралдаан, баяр ёслол, засвар зэрэг үйл ажиллагаанд зориулалтын бусаар зарцуулсан,
мөн ***********аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сургуулийн нярав ***********үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын хооронд сурагчдын үдийн хоолны зардлаас өөртөө 6,353,004 төгрөгийг, нярав ***********нь 1,400,000 төгрөгийг бэлнээр авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилсан.
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд “Авлигын эсрэг” НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг, энэ үйлдэлд хамтран оролцсон хүмүүсийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох”-ыг тусгасан.
Шүүгдэгч Ц.***********гийн “нийтийн албан тушаалтан ***********н ***********аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар буюу төсөв захирагчаар ажиллаж байхдаа 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын тус сургуультай сурагчдын үдийн хоолны материал нийлүүлэх гэрээ байгуулсан “***********” хүнсний дэлгүүрээс сургуулийн орчинд жижиг хүнсний мухлаг, цайны газар ажиллуулах зорилгоор 24,009,277 төгрөгийн хүнс, бараа материалыг худалдан авч, олсон орлогоор сургуулиас зохион байгуулах тэмцээн, уралдаан, баяр ёслол, засвар зэрэг үйл ажиллагаанд зориулалтын бусаар зарцуулсан,
Мөн шүүгдэгч нийтийн албан тушаалтан ***********н ***********аймгийн ***********сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар буюу төсөв захирагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын хооронд өөртөө болон бусдад давуу байдал олж авсан үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
***********аймгийн Прокуророос шүүгдэгч ***********, ***********нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч ***********овгийн ***********г үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ***********овгийн ***********г үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, нийтийн албан тушаалтныг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***********, ***********нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ***********, ***********нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нь 31,762,281 төгрөгийг төлсөн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
4.Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ***********, ***********нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Прокурорын санал болгож, шүүгдэгч ***********н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил дөрвөн сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хугацааг дөрвөн жилээр тогтоож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил дөрвөн сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон таван мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэх,
Мөн шүүгдэгч Ц.***********гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил хоёр сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулах нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг дөрвөн жилээр тогтоож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил хоёр сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ***********овгийн ***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил дөрвөн сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч ***********овгийн ***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил хоёр сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 , 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялын хугацааг дөрвөн жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жил дөрвөн сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан таван мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг дөрвөн жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жил хоёр сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, ***********нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***********д оногдуулсан таван мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг,
Шүүгдэгч ***********оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус бүр зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч ***********, ***********нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус мэдэгдэж,
Шүүгдэгч ***********, ***********нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг тус бүр дөрвөн жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж, шүүхээс оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын болон тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг ***********аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***********, ***********нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хяна шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “2-р сургууль” гэсэн хаягтай, 64 ширхэг И-баримтыг хуудсанд нааж хавсаргасан нийт 24 хуудастай, 1 ширхэг дэвтэр, мөн “2-р сургууль Урнаа” гэсэн хаягтай, 121 ширхэг И-баримтыг хуудсанд нааж хавсаргасан нийт 14 хуудастай, 1 ширхэг дэвтэр, хэрэгт хураагдаж ирсэн шинжилгээнд хүргүүлсэн хүргүүлсэн файлыг хадгалсан “232600197 файл баримт” гэсэн бичигтэй CD1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээлээ.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ***********аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********, ***********нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***********овгийн ***********г үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ***********овгийн ***********г үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, нийтийн албан тушаалтныг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***********овгийн ***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил дөрвөн сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч ***********овгийн ***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил хоёр сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялын хугацааг дөрвөн жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жил дөрвөн сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан таван мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг дөрвөн жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жил хоёр сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, ***********нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, ***********нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д оногдуулсан таван мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг,
Шүүгдэгч ***********оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус бүр зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, ***********нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, ***********нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч ***********, ***********нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ял болон тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг ***********аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
10. Шүүгдэгч ***********, ***********нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “2-р сургууль” гэсэн хаягтай, 64 ширхэг И-баримтыг хуудсанд нааж хавсаргасан нийт 24 хуудастай, 1 ширхэг дэвтэр, мөн “2-р сургууль Урнаа” гэсэн хаягтай, 121 ширхэг И-баримтыг хуудсанд нааж хавсаргасан нийт 14 хуудастай, 1 ширхэг дэвтэр, шинжилгээнд хүргүүлсэн файлыг хадгалсан “232600197 файл баримт” гэсэн бичигтэй CD 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********, ***********нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ***********аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********, ***********нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ