Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0797

 

2023        10            31                                       128/ШЗ2023/0797                          

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би Д.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй, О*******,*******-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.********* итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**********с ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол улсын нийслэлийн о******* хувьчлах товчооны 1998 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн дугаар ** о******* өмчлөх эрх олгох тухай тогтоолын хавсралтын о******* нийтийн аж ахуйн 19 конторын о******* өмчлөгчийн овог, нэрийн 21-т бичигдсэн Д*******ын Г*******ад о******* өмчлөх эрх олгосон холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж өөрчлөн тодотгож байна.

Хамтран нэхэмжлэгч Г******* овогтой Д*******ын Б******* Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасанчлан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Д.********, Д.******* нарын нэхэмжлэлтэй О*******,*******-д холбогдох “Улаанбаатар хотын АДХГЗ-аас олгосон ****** тоот о******* эзэмших эрхийн бичгийг үндэслэн 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаар тогтоолоор хувьчилж олгосон 00***** дугаартай о******* өмчлөх эрхийн гэрчилгээнд С.********, Г.******, Г.********* нарын нэр оруулсан шийдвэр нь Захиргааны ерөнхий  хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Д.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*********нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******, *********** нарын нэхэмжлэлтэй О*******,*******-д холбогдох Улаанбаатар хотын АДХГЗ-аас олгосон ***** тоот о******* эзэмших эрхийн бичгийг үндэслэн 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолоор хувьчилж олгосон 005**** дугаартай о******* өмчлөх эрхийн гэрчилгээнд С.***, Г.******, Г.********** нарын нэр оруулсан шийдвэр нь Захиргааны ерөнхий  хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргээс нэхэмжлэгч Д.***** итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.********** нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Туяад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Л.ӨЛЗИЙЖАРГАЛ