Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2024/00377

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* ******* ******* ******* ******* оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн агуулга: Миний бие 1985 онд 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Хилийн цэргийн дүгээр цэргийн ангид цэрэгт татагдан 1988 оны 08 дугаар сард цэргийн албанаас халагдсан.

Миний бие өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор цэргийн алба хаасан лавлагаа авахад цэргийн албанаас халагдсан лавлагаа гараагүй тул миний цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү.

2. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08/493 дугаар лавлагаа

- Төрсний гэрчилгээ/*******/, иргэний үнэмлэх/*******/

- Мэргэжлийн үнэмлэх/*******/, цэргийн батлах/*******/

3. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Үүнд:

1.1. Хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа:

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08/493 дугаар лавлагаанд нь Батлан хамгаалах яамны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар дүгээр ангид цэргийн албанд татагджээ.

Хилийн ба ДЦУЕГ-ын дүгээр ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлээгүй тул ******* ******* цэргийн албанаас халагдсан талаар архивын лавлагаа гарахгүй гэжээ.

1.2. Мэргэжлийн үнэмлэх:

Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Барилгын цэргийн дүгээр ангийн 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн огноотой, Мэргэжлийн үнэмлэх-т ******* д дүгээр ангийн захиргааны 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр шавар будаг мэргэжлээр 3 дугаар зэрэг олгов гэжээ.

1.3. Цэргийн батлах:

******* Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс олгосон 1985 онд олгосон, дугаар Цэргийн батлах-т:

- Биеийн байцаалт: ******* , 1967 оны 06 дугаар сарын 22-ны өдөр *******  суманд төрсөн, ард халх, бүрэн бус дунд боловсролтой,

- Цэргийн алба хаасан байдал: 1985 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татсан, Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Барилгын цэргийн дүгээр ангид 1985 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тангараг өргөсөн, 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдөр цэргийн ангийн данснаас хасагдсан гэжээ.

1.4. Гэрчийн мэдүүлэг:

Гэрч овгийн мэдүүлэгт: Би 1984 оны 06 дугаар эхлэн 1987 оны 08 дугаар сарын сүүл хүртэл хугацаанд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Барилгын цэргийн дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан. Тус цэргийн ангийг хаахдаа мужаан мэргэжилтэй төгсөж байсан.

******* нь 1985 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Барилгын цэргийн дүгээр ангид алба хаагаад 1988 онд цэргийн албанаас халагдсан.

Би Барилгын цэргийн дүгээр ангийн 1 дүгээр ротын 1 дүгээр салаанд, ******* 2 дугаар салаанд тус тус алба хаасан. Намайг 1987 онд цэргийн албанаас халагдсаны дараа жил ******* цэргийн албанаас халагдаж ирсэн. Бид хоёр нэг нутгийн хүмүүс учраас бие биеийнхээ цэргийн алба хаасан байдлыг сайн мэднэ.

Миний алба хаасан Барилгын цэргийн дүгээр ангийн 1 ротын 1 дүгээр салааны дарга гээд манай аймгийн гаралтай ахмад цолтой хүн байсан. Харин Т.******* алба хаасан 2 дугаар салааны дарга нь гээд ахлах дэслэгч цолтой хүн байсан гэжээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагчаас нотлох баримтаар иргэний хэрэгт гаргасан хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, мэргэжлийн үнэмлэх, цэргийн батлах болон шүүхээс бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1985 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоогдож байна.

Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын дүгээр анги нь барилгын цэргийн анги байсан тул хүсэлт гаргагч ******* нь цэргийн албанаас халагдахаа 3 дугаар зэргийн шавар будгийн мэргэжил эзэмшсэн нь тус ангиас 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр олгосон мэргэжлийн үнэмлэхээр нотлогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хүсэлт гаргагчийн эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэж, шүүхээс Т.******* цэргийн алба хаасан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтойг дурдав.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Хүсэлт гаргагч Т.******* цэргийн албанаас халагдсан байдлыг тодорхойлох цаасан суурьтай бичмэл нотлох баримт болох Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын дүгээр цэргийн ангиас 1988 онд халагдсан цэргийн бүртгэл байхгүйг Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08/493 дугаар лавлагаанд тусгажээ.

Уг лавлагаанд нь Батлан хамгаалах яамны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар дүгээр ангид цэргийн албанд татагдсан-ыг тодорхойлжээ.

Үүнээс үзэхэд хүсэлт гаргагч *******д цэргийн албанаас халагдсан лавлагаа гараагүй, цэргийн албан татагдсан лавлагаанд түүний эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэрийг зөрүүтэй тусгасан, Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын дүгээр цэргийн анги нь одоо үйл ажиллагаа явуулдаггүй тул уг алдааг хожим зөвтгөх боломжгүй болжээ.

Дээрх бодит шалтгааны улмаас хугацаат цэргийн алба хаасан байдал-аа онцгой ажиллагааны журмаар тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч *******д үүссэн байна.

5. ******* Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс олгосон дугаар цэргийн батлахад эзэмшигчийн мэдээллийг ******* , 1967 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* суманд төрсөн,

Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Барилгын цэргийн дүгээр ангийн 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн мэргэжлийн үнэмлэхэд эзэмшигчийн мэдээллийг ******* ,

******* сумын улсын бүртгэгчээс олгосон төрсний гэрчилгээнд эзэмшигчийн мэдээллийг овгийн ******* , 1967 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн гэж тус тус тэмдэглэсэн байх бөгөөд эдгээр цаасан суурьтай бичмэл нотлох баримт хоорондоо огноо, агуулгын хувьд ямар нэг зөрүүгүй байна.

Харин хүсэлт гаргагч *******ыг 1985 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татсан бүртгэлд түүний эцгийн нэрийг Гүндэв, өөрийн нэрийг гэж тус тус буруу тусгасан гэж үзэхээр байна.

Энэхүү техник шинжтэй алдаа нь хүсэлт гаргагч Т.******* хугацаат цэргийн алба хаасан байдал байдлыг үгүйсгэх, уг эрх зүйн байдлыг тогтоохгүй байх үндэслэл болохгүй гэж үзлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу Т.******* ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан хүсэлт гаргагч овгийн ******* ыг 1985 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан Хүсэлт гаргагч Т.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ