Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2024/00383

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ******* багт оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ******* ******* багт оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох

Хүү эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү г тэжээн тэтгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн агуулга: миний бие 2019 онд танилцаж, 2020 оны 09 дүгээр сард хуримлаж, гэр бүл болсон. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй.

Би 2020 оны 10 дугаар сард хүү г төрүүлсэн. Бид сэтгэл санаа тохирохгүйн улмаас салж, 2023 оны намраас хойш тус тус тусдаа амьдарч байна.

нь хүүхдээ эргэж тойрдоггүй, уулздаггүй. Иймд г хүү эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, өгнө үү.

2. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- ******* ******* ******* багийн Засаг даргын тодорхойлолт

- ******* ******* хүүхдийн цэцэрлэгийн тодорхойлолт

- ******* ******* Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт

- Төрсний гэрчилгээ//

3. Хариу тайлбарын агуулга: Бид 3 жил хамт амьдарсан. Бидний дундаас 2020 оны 10 дугаар сард хүү төрсөн. Хүүхдийн эцэг тогтоолгох болон хүүхдийн тэтгэлэг гаргуулахад ямар нэг маргаангүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

4. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.

5. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь хариуцагч нь нэхэмжлэгч Д.******* хүү эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү г тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэжээ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү г төрүүлсэн, эхийн асрамжид амьдарч, эрүүл бойжиж, цэцэрлэгт хүмүүжиж байгаа нь төрсний гэрчилгээ, ******* ******* хүүхдийн цэцэрлэгийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар албан бичиг, ******* ******* Эрүүл мэндийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь хариу тайлбартаа г өөрийн төрсөн хүү мөн болохыг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч Д.******* эцэг тогтоолгох нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно гэжээ.

******* ******* улсын бүртгэгчээс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон хүү Д.******* төрсний гэрчилгээнд эхийн мэдээлэл тусгагдаж, эцгийн мэдээлэл тусгагдаагүй байгаагаас үзэхэд зохигч нь хамтарч Улсын бүртгэлийн байгууллагаар хүүхдийн эцгийг тогтоолгох боломжгүй байжээ.

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.

4. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу , нар нь хүү г тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно,

Уг хэсгийн 40.1.1 дэх заалтад 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь заалтад 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заажээ.

Иймд хүү г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх эрх зүйн үндэслэлтэй.

6. Эцэг гээс гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг эх нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хүү хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй.

Тэтгэлэг нь хүү хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу эцэг нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх ээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

7. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ, уг хэсгийн 8.1.2 дахь заалтад иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр гэжээ.

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага нь эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн төрөлд хамаардаг бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулсан шүүхийн шийдвэр нь хуулийн дээрх заалтын дагуу иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болдог.

Иймд хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах асуудлаар зохигч эвлэрсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.******* хариуцагч Г.******* холбогдох хүүхдийн эцгээр тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү г тэжээн тэтгүүлэх тухай энэхүү иргэний хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь заалтаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно.

Үндэсний статистикийн хорооны даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр тогтоолоор хүн амын амьжиргааны доод түвшин 2024 онд мөрдөх хэмжээг хавсралтаар баталж, мөрдүүлжээ.

Уг тогтоолын хавсралтад хангайн бүсийн хүн амын амжиргааны доод түвшинг 447,300 төгрөг байхаар заасныг эцэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн тухайд үнийн дүнг тодорхойлбол 2,683,800 төгрөг байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Г.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 57,890 төгрөг төлөх байжээ.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана, уг хэсгийн 7.1.2 дахь заалтад эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Г.******* холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа 70,200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлжээ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Д.******* хариуцагч Г.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч гээс 128,090 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгч д олгож, үлдэх 57,890 төгрөгийг улсын орлого болгох эрх зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч г хүү ******* овгийн ******* эцгээр тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүү г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг гээс гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүү хэрэгцээнд зарцуулахыг эх д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг хүү хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх ээс шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай. 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн хувийг уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн  ******* Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сайнбилэгт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.******* хариуцагч Г.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч гээс 128,090 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгч д олгож, үлдэх 57,890 төгрөгийг улсын орлого болгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАТ