Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2024/00385

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* ******* 19 гудамжны ******* оршин суух, ******* овгийн холбогдох

Зээл 1,737,400 төгрөг, хүү 959,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,928 төгрөг, нийт 2,877,217 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, малын ашиг шимийн орлогоос төлөх нөхцөлтэйгөөр зорилгоор 2,000,000 төгрөгийн зээлийг 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн.

нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл авсан цагаасаа хойш зээ, хүү төлөөгүй, 450 хоногийн хугацаа хэтэрч, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээл 262,600, хүү 156,619, нэмэгдүүлсэн хүү 1,381 төгрөг тус тус төлсөн болно.

Мөн өдрийн байдлаар зээл 1,737,400 төгрөг, хүү 959,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,928 төгрөг, нийт 2,877,217 төгрөг төлөгдөөгүй.

2. Хариу тайлбарын агуулга: миний бие *******-ийн нэхэмжилсэн 2,877,217 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгч *******-ийн зээл 1,737,400 төгрөг, хүү 959,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,928 төгрөг, нийт 2,877,217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 30,493 төгрөгийг, улсын орлогоос 30,493 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь зээл 1,737,400 төгрөг, хүү 959,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,928 төгрөг, нийт 2,877,217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 30,493 төгрөгийг, улсын орлогоос 30,493 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                  Б.МӨНХБАТ