Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2024/00389

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, *******, *******, ******* ******* оршин суух, ******* овгийн ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, *******, ******* ******* оршин суух, ******* овогт ******* холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие нь 2019 онд танилцаад, 2020 оноос хойш хамтран амьдарч байгаа. Хамтран амьдрах хугацаанд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр охин , 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү нар төрсөн.

Г. нь Өмнөговь аймагт уурхайд ажил хийдэг ба уртын ээлжийн ажилтай 20 хоног ажиллаад 10 хоног амардаг ажилтай. Амралтын 10 хоногийн хугацааны 6 хоногт гэртээ байдаг, ажлын 20 хоногтоо намайг хардаж дарамталж, шөнийн цагаар залгах зэргээр байнгын сэтгэл санааны дарамтад байлгадаг.

Сүүлийн үед хэл үгээр доромжилж, далайж зандарч, эд зүйл авч шидэх зэрэг бие мах бодийн дарамт үзүүлдэг болсон ба чамаас салмаар байна гээд гэртээ ирэхгүй байгаа. Г. нь урьд нь амьдралтай байсан, С. гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг.

Хамт амьдрах хугацаанд бидний эд хөрөнгө 4 ханатай гэр бий болсон. Би 4 хүүхэдтэйгээ амьдарч байгаа тул авч үлдэнэ. Өөр эд хөрөнгө байхгүй болно. Иймд миний хувьд байнгын сэтгэл санааны дарамтад шөнө нойргүй байгаа.

******* нь эцэг хүний үүргээ биелүүлэхгүй байх тул ийнхүү хуулийн байгууллагад хандаж байна. Охин , хүү нарыг миний асрамжид үлдээж, эцэг Г.аар тэжээн тэтгүүлж, өгнө үү.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: ******* миний бие нөхөр Г.г уучилж, эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул *******ы нэхэмжлэлтэй Г.д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                    Б.МӨНХБАТ