Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2024/00394

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, ******* оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, ******* оршин суух, овгийн холбогдох

Зээл 252,998,9 төгрөг, хүү 106,841.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,368.36 төгрөг, шимтгэл 17,500 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 406,709.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Х. нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тоот Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, 253,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0,7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлсэн.

Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-ний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нь өнөөдрийн байдлаар 398,709.05 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдэгч Х. зээл 252,998,9 төгрөг, хүү 106,841.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,368.36 төгрөг, шимтгэл 17,500 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 406,709.05 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Х. нь нэхэмжилсэн төлбөрийг төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Х. нь зээл 252,998,9 төгрөг, хүү 106,841.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,368.36 төгрөг, шимтгэл 17,500 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 406,709.05 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* нь хариуцагч Х.д холбогдох Зээл 252,998,9 төгрөг, хүү 106,841.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,368.36 төгрөг, шимтгэл 17,500 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 406,709.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй Х.д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,852 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,426 төгрөгийг хариуцагч Х.аас 6,426 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х. зээл 252,998,9 төгрөг, хүү 106,841.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,368.36 төгрөг, шимтгэл 17,500 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 406,709.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,852 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,426 төгрөгийг хариуцагч Х.аас 6,426 төгрөгийг тус тус гаргуулан *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.МӨНХБАТ