Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2024/00395

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, *******, *******, *******-тай *******, ******* оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, *******, *******, оршин суух, онвгийн холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 197,200 төгрөг, хүү 73,470 төгрөг, алданги 183,396 төгрөг, нийт 454,066 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Г. нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр бараа зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 891,000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэйгээр 10 сарын хугацаатай зээлж, 3,3 гр 916 сорьцтой алтан зүүлтийг лизингээр авсан.

Зээлдэгч Г. нь гэрээний хугацаанд зээл авснаас хойш 7 сарын төлбөр 903,900 төгрөгийг төлөлт хийгдсэн. Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн хугацаа 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дууссан.

Зээлдэгч нь бараа худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд дээрх хугацаанд дугаарын утас руу зээлээ төлөх талаар удаа дараа хэлсэн.

Зээлийн үлдэгдэл 2024 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар 197,200 төгрөг, үндсэн хүү 73,470 төгрөг, алданги 183,396 төгрөг, нийт 454,066 төгрөг болж байна.

2. Зохигчийн эвлэрлийн гэрээний агуулга: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэгч *******-ийн болон хариуцагч Г. бид 454,066 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах нөхцөлөөр эвлэлийн гэрээ байгуулав. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч ******* нь 454,066 төгрөг гаргуулахаас 154,066 төгрөгөөс татгалзав.

3.2. Хариуцагч Г. нь үлдэгдэл 300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

3.3. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурав.

3.4. Зохигч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.д холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 197,200 төгрөг, хүү 73,470 төгрөг, алданги 183,396 төгрөг, нийт 454,066 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 154,066 төгрөгөөс татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 300,000 төгрөгийг хариуцагч Г. нь нэхэмжлэгч *******-д төлөхөөр зохигч эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул *******-ийн нэхэмжлэлтэй Г.д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 14,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,136 төгрөгийг, хариуцагчаас 7,136 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.д холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 197,200 төгрөг, хүү 73,470 төгрөг, алданги 183,396 төгрөг, нийт 454,066 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 154,066 төгрөгөөс татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 300,000 төгрөгийг хариуцагч Г. нь нэхэмжлэгч *******-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,272 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,136 төгрөгийг, хариуцагч Г.гаас 7,136 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХБАТ