Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2024/00401

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* ******* ******* ******* оршин суух, овгийн холбогдох

Зээлээр худалдсан түлшний үнэ 282,400 төгрөг, алданги 141,200 төгрөг, нийт 423,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Жолооч нарт гэрээ хийж, 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг.

хүсэлтийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 23-145 тоот Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ-г 12 сарын хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдаж, худалдан авсан.

Гэтэл Б. нь тус компанийн шатахуун түгээх станцаас 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлээр худалдан авсан түлшний үнэ 282,400 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй.

Бид удаа дараалан Б.тэй холбогдож шатахууны үнийг төлөхийг шаардсаар ирсэн боловч тэрээр төлөхгүй арга саам хийсээр өдийг хүрсэн.

Иймд Б.гээс нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлээр худалдсан түлшний үнэ 282,400 төгрөг, алданги 141,200 төгрөг, нийт 423,600 төгрөгийг гаргуулж, өгнө үү.

2. Хариу тайлбарын агуулга: Б. миний бие *******-ийн нэхэмжилсэн 423,600 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б. нь нэхэмжлэгч *******-ийн зээлээр худалдсан түлшний үнэ 282,400 төгрөг, алданги 141,200 төгрөг, нийт 423,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 6,680 төгрөгийг, улсын орлогоос 6,680 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б. нь зээлээр худалдсан түлшний үнэ 282,400 төгрөг, хүү 141,200 төгрөг, нийт 423,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 6,680 төгрөгийг, улсын орлогоос 6,680 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                     Б.МӨНХБАТ