| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/04391/И |
| Дугаар | 184/ШШ2024/03200 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/03200
2024 06 07 184/ШШ2024/03200
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 20,072,358.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь “******* Банк” ХК-ийн Хархорин тооцооны төвтэй 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/201843941803 тоот зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/201843941803 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр БГХ/20183941803 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч ******* 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2,870,994 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 881,571 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 818 төгрөг нийт 3,753,383 төгрөг тус төлсөн байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч *******өөс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/201843941803 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 9,129,005.6 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,002,390.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 922,962.15 төгрөг, нотариатын зардал 18,000 төгрөг нийт 20,072,358.16 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,072,358.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах нөхцөлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 14,572,358.16 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Хариуцагч нь зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь *******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,072,358.16 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 20,072,358.16 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 14,572,358.16 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,072,358.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 14,572,358.16 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******өөс 129,500 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,000 төгрөгөөс 129,500 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ **