Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Ш.Баярбилэг,

Шүүгдэгч М,

түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Шүүгдэгч У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Шүүгдэгч Х, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Шүүгдэгч Д, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Мад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Хт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701000021 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1. Монгол Улсын иргэн эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, урьд ял шийтгэлгүй, М 2. Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 4-10 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялыг тэнсэж 1 жил хянан харгалзсан, У 3. Монгол улсын иргэн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дууны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 1-10 насны 3 хүүхдийн хамт шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай 4. Монгол улсын иргэн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, NTN телевизэд зураглаач ажилтай, ам бүл 1, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 845 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Д Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/: М нь Утай бүлэглэн, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор буюу Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Утай бүлэглэн, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Уын оршин суух Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Эрэлийн 41 дүгээр байрны 6 тоотод болон 03-35 УНО улсын дугаартай Хонда Одиссей маркын автомашинд хууль бусаар хадгалсан, Ганцаараа Д 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, тетрагидроканнабинолын /ТНС/ агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 400.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан, Ганцаараа 2016 оны 8 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутгаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 46 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл биедээ болон 03-35 УНО улсын дугаартай Хонда Одиссей маркийн автомашинд хууль бусаар хадгалсан, Э.Билгүүнд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн, Хт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 39.7 граммыг 600.000 төгрөгний үнэ бүхий дуу бичлэгийн төхөөрөмжний өрөндөө тооцож худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн, У нь Мтай бүлэглэн, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0,0367 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор буюу Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Мтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаад өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Эрэлийн 41 дүгээр байрны 6 тоотод хадгалсан, Ганцаараа 2016 оны 10 дугаар сарын Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутгаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 17,3 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Эрэлийн 41 дүгээр байрны 6 тоотод хадгалсан, Х нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Маас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 39.7 граммыг худалдаалах зорилгогүйгээр биедээ болон өөрийн эзэмшлийн 78-33 УБП улсын дугаартай Тоёота Приус-20 маркын автомашинд хадгалсан, Д нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Маас 400,000 төгрөгөөр худалдаж авсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”- ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, тетрагидроканнабинолын /ТНС/ агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ болон 41-10 УНН улсын дугаартай Тоёота Королла маркын автомашинд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлэхдээ: “Би улсын хилээр мансууруулах бодис оруулж ирсэн болон бусдад борлуулсан талаараа үнэнээ хэлсэн. Миний бусдад мансууруулах бодис зарж борлуулсан талаараа бусад шүүгдэгч нар хэлэх байх. Цагдаа нарын дарамтаас болоод мөрдөн байцаалтанд тэгж хэлсэн байх гэж бодож байна. Жаргалантаас өвс түүсэн асуудал байхгүй. Тухайн үед маш их мансуурсан байсан тул цагдаа нараас айгаад хэлчихсэн. Тэр машинаас олдсон өвс Уынх юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У мэдүүлэхдээ: “М бид хоёрыг улсын хилээр оруулж ирсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед пүүз оруулж ирэхээр явсан. Хотод ирсэн хойноо мөс оруулж ирсэн гэдгийг мэдсэн. Мын унаж явсан машинаас олсон өвсийг би Жаргалант сумаас түүж ирсэн. Бага насны хүүхэдтэй ба Мандах гэж бага хүү маань булчирхайн сүрьеэ гэх өвчтэй тул эхнэр маань хүүхдээ хардаг ажил хийх боломжгүй байдаг учир хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Найз нөхдөд маань бас хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дахин ийм гэмт хэрэг хийхгүй байж чадна” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр Маас мөс худалдаж аваагүй. Миний унаж явсан Тоёото королла маркийн 4110 УНН дугаартай машинаас мөс гарч ирээгүй. Миний биеэс хураагдсан. Би мөс гэх мансууруулах бодисоос биеэ татаж авсан бөгөөд цаашид хэрэглэхгүй байж чадна” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаанд болсон асуудлын талаар ярьсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв. Гэрч С.Ариунбилэг мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Мтай УИХ-н ойролцоо тааралдсан юм. ...М куртикнийхээ халааснаас тугалган цаас гаргаж ирснээ дээр нь нэг жижиг хар өнгийн зүйл тавиад 10 төгрөг хуйлж соруул мэт болгож байснаа нөгөө тугалган цаасаа доороос нь асаагуураар халааж, гарсан утааг нь хуйлсан мөнгөөрөө сороод байхаар нь би гайхаад наадах чинь юу юм бэ гэсэн чинь морок байгаа юм аа, чи хэрэглэж үзэх үү, үүнийг хэрэглэхээр 100 грамм уучихсан юм шиг гоё болдог юм гэхээр нь би Маар заалгуулж байгаад нэг удаа сорж үзэхэд өөрийн эрхгүй ханиалгаж байсан...тэр өдрөөс хойш Мтай тааралдаагүй, харин утсаар холбоотой байсан, М надтай уулзсаныхаа маргааш нь байхаа урагшаа Бээжин рүү явна гэж ярьж байсан...” /2хав 146-148/ Гэрч Т.Ундармаа мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 24,25-ны үеэр байхаа би өдрийг нь яг сайн санахгүй байна. М гэнэт надруу юм бичиж байснаа намайг уулзах уу гэхээр нь би завгүй байна аа, найзуудтайгаа гарах гэж байна гэсэн чинь чи гараад юу хийх гэж байгаа юм бэ гэхээр нь шоудлаа гэсэн чинь чи яаж шоуддаг юм бэ, надад нэг сонин юм байна, чи хэрэглэж үзэх үү гэхээр нь Маас яг юу юм бэ гэж асуухад мөс байгаа авах хүн байвал мэдэж байгаарай гэхээр нь тухайн үед юу ч хэлээгүй өнгөрсөн. Би мөсний талаар интернэтээс сэргээш төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис гэж сонсож байсан болохоор сонирхоод Маас мөс чинь байгаа юу, бага зэргийг авч сэргэдэг юм билүү гэж тоглоод мессэж бичсэн чинь М байгаа шдээ, чамд бол 1 граммыг нь 400,000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Яг үнэндээ би ч Маас үнэндээ мөс авъя гэж бодоогүй юм, үнэ нь бага байсан бол аваад хэрэглэж үзье гэж бодсон боловч М 1 грамм нь 400,000 төгрөг гэхээр дэмий санагдаад авахаа болсон юм. Сүүлд нь М надаас хэд хэдэн удаа авах юм уу гэж мессэж бичихээр нь би хариу бичээгүй юм...” гэжээ. /2 хав 152/ Гэрч Э.Билгүүн мэдүүлэхдээ: “..2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 13-14 цагийн үед багын найз М над руу залгаад гэрийн чинь ойролцоо очиж байна гараад ирэх үү гэхээр нь би гэрээс гараад Мтай 6-р бичил хороололд уулзсан. М нэг цагаан өнгийн Одиссэй маркийн машин уначихсан явж байсан бөгөөд хамт гадуур явж байтал хаанаас юм бүү мэд шавар гэх мансууруулах бодис гаргаж ирэхээр нь бид 2 тугалган цаас ашиглаж байгаад хамт хэрэглэсэн. Мтай хамт явж байтал 1 цаг орчмын дараа ууттай мөс гэх мансууруулах бодис гаргаж ирээд шилэнд хийгээд доороос нь ууршуулаад хэрэглэхээр нь би наатахыг чинь сорж үзье гээд сонирхоод тэр зүйлээс 2 удаа сорсон. Тэндээсээ бид 2 хамт явж машиныг нь хорооллын эцэст угаалгасан. Дараа нь найз Баярхүүтэй бичилд уулзаад барилгачдын талбайн ойролцоо явж байтал цагдаа нар бариад авсан...” гэжээ. /2 хав 178/ Гэрч С.Чогдонтүмэн мэдүүлэхдээ: “..2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байгаад орой 18 цаг 30 минутанд ажлаа тараад найз Уын гэрт нь очсон. Уын гэр нь 13-р хороололд байдаг. ..У надруу утсаар залгаад надад мөс байгаа, чи новакины шил аваад ирээрэй гэж хэлсэн байсан болохоор би Сансарын эмийн сангаас новакины шил аваад тэдний гэрт очсон. ..У байгаа мөсөө надад харуулах гээд 00-ын өрөөнд ороод бага зэрэг ууттай мөс гаргаад иртэл цагдаа нар гаднаас орж ирээд барьсан...” гэжээ. /2 хав 181/ Яллагдагчаар Э.Билгүүн мэдүүлэхдээ: “Би сэжигтэнээр өгсөн мэдүүлэгтээ өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар тодорхой ярьсан. Би Мын өгсөн хар тамхийг сонирхож хэрэглэсний улмаас ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. ..би Маас мөнгөөр хар тамхи худалдаж аваагүй, М манай гэрийн ойролцоо ирээд намайг авсан юм. Тэгээд Мтай гадуур явж байхад М надад мөс, шавар гэх хоёр төрлийн хар тамхи гаргаж ирээд сорж үзэх үү гэхээр нь би сонирхоод нэг нэг удаа сорж үзсэн..” гэжээ. /3 хав 168/ Яллагдагчаар Х мэдүүлэхдээ: “...Маас авсан улаан өнгийн төмөр хайрцагийг онгойлгоход дотроос нь гялгар ууттай, цагаан өнгийн мөс мэт зүйл, хар өнгийн хоёр хуваагдсан гаанс, гарч ирсэн бөгөөд улаан өнгийн төмөр хайрцагнаас гарч ирсэн гаансны доот хэсэгт ногоон өнгийн нунтаг ургамал байсан. Би гаансыг нь нийлүүлж байгаад улаан өнгийн төмөр савтай, ногоон өнгийн ургамлаас бага зэргийг хийж байгаад асааж татахад хоолой их гашуун оригоод ханиалгахаар нь унтраагаад гаанс болон улаан өнгийн төмөр хайрцагтай ногоон өнгийн ургамлыг машиныхаа дунд хайрцаганд хийсэн юм. ...цагаан өнгийн гялгар ууттай, мөс мэт зүйлээс нь бага зэргийг авч амандаа хийж үзэхэд их гашуун байхаар нь болиод асаагуураар хажуунаас нь халааж гарсан утааг нь сорох гэсэн боловч болохгүй байхаар нь 100 төгрөг хуйлж соруул мэт болгож байхад гэнэт цагдаа нар гарч ирээд баригдсан...” гэжээ. /3 хав 224/ Сэжигтэнээр Э.Энхбаяр мэдүүлэхдээ: “... 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байтал манай 10 жилийн доод ангийн найз Д Чинбат гээд найзтайгаа гэрт ирээд хүнд мөнгө өгөх ёстой байна, яаралтай мөнгөний хэрэг байна гэхээр нь ...Дд би 50,000 төгрөг өгсөн. Бид 3 манай гэрээс гараад Дий унаж явсан шаргал өнгийн жижиг, суудлын тээврийн хэрэгсэлд суугаад бичил 6-р хороолол руу Дий мөнгө өгөх ёстой хүн рүү явсан. Замдаа явж байхад Д Чинбат 2 энэ тээврийн хэрэгслийн бичиг баримт байхгүй юм байна, чиний машиныг чинь авъя гээд Д Чинбатад хэлж байсан. Ингээд бичил хороололд ирэхэд Чинбатын цагаан өнгийн комби машин тэр газар байсан бөгөөд жолооны эсрэг талд нь миний танихгүй 1 хүн сууж байсан. Би машин дотор үлдээд Д, Чинбат 2 машинаас бууж Чинбатын машин руу суусан. Ойролцоогоор 5-10 минутын дараа тэр 2 буцаж машинд суугаад тэндээсээ Тэнгис кино театрын ар талд байх 15-р байрны зогсоол дээр очиж машинтайгаа зогссон. Тэгтэл Д хаанаас юм бүү мэд шилтэй юм гаргаж ирээд сорж хэрэглэсэн. Би тэрнээс нь 4 удаа сорсон. .. би хэнээс авсаныг нь үнэхээр мэдэхгүй байна...” /3 хав 244/ Сэжигтэнээр Э.Агваанжамба мэдүүлэхдээ: “....Д бид 2 буцаад унаж ирсэн машиндаа суугаад, Тэнгис кино театрын ар талын 15-р байрны гадаа ирсэн. Д хаанаас авсаныг мэдэхгүй, шилэнд хийсэн мөс гаргаж ирээд бид гурав ээлжилж сорсон. Миний хувьд 3 удаа сорсон. Тэгэж байтал удалгүй цагдаа нар ирээд бид гурвыг барьсан. Би хүмүүстэй танилцахдаа өөрийгөө Чинба гэж хэлдэг. М надаас машиныг нь аваад өгчих, бензин хийгээд өгнө ажлаа амжуулаад буцаагаад өгье гээд байхаар нь би эгчээсээ авч өгсөн. Д гаргаж ирсэн. Харин хэнээс, хаанаас, хэзээ авсан талаар мэдэхгүй байна...” гэжээ. /4 хав 4/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2761 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Төгсбаяр Бархас РД:УХ91081510” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн Тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэжээ. /2 хав 200/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2761 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2.3. “Д дээж” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “Д №2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, АК4538554 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н жагсаалтанд багтдаг болно. Хуйлсан цагаан өнгийн цаас болон мөнгөлөг цаас зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна гэжээ. /2 хав 204/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 1575 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь хэмжээний хувьд шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай талстлаг мөс мэт зүйлээс 0,0399 г жинлэж авч шинжилгээ хийхэд метамфетамины /methamphetamine/ агууламж илэрсэн. 3.шинжилгээгээр илэрсэн метамфетамин нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөдөөт бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтанд багтдаг гэжээ. /2 хав 224/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1573 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2.3. “78-33 УБП Тоёота Приус Х 66” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “78-33 УБП хураан авсан гар утас 0000 гар код 7456917” гэсэн хаягтай гялгар уутанд хийж битүүмжилсэн SKY гэсэн бичигтэй цагаан өнгийн гар утасны нүүрэн талын дээд хэсэгт наалдсан байсан хар хүрэн өнгийн зүйл, хар өнгийн гаанс зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. ZN5635762 гэсэн сери дугаартай 100- тын мөнгөн дэвсгэрт, “ОСВ”гэсэн бичигтэй цаасан хайрцагтай цаас зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна гэжээ. /2 хав 232/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1571 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2.3. АН7372809 гэсэн сери дугаартай 50-тын мөнгө дэвсгэрт, “М дээж 2 88” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “М дээж 3 99” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвец”-ийн жагсаалтанд багтдаг болно. “М дээж 1 77” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /methamphetamine/ ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. Цэнхэр өнгийн асаагуур, мөнгөлөг цаас зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна. /2 хав 246/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1572 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 8х12 см харьцаатай зиплок түгжээ бүхий 268 ширхэг уут, 5х7 харьцаатай зиплок түгжээ бүхий 73 ширхэг гялгар уут, 25х36 см харьцаатай 4 ширхэг зиплок түгжээ бүхий гялгар уут, цаасан уутанд задгай байсан тугалган цаас /8/ зэрэгт ямар нэгэн бодисын үлдэгдэл тул шинжилгээнд тэнцэхгүй. Бусад ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Ууганбаатар гэрээс ЭЦГ-н 5-р хэсэг” гэж хаягласан №11, №17, №22, №33, №44 дээжүүдэд метамфетамин /methamphetamine/-ний агууламж илрэв. Шинжилгээнд ирүүлсэн №24-1 ногоон өнгийн ургамал мэт зүйлд №6 гэсэн гялгар уутан дахь АК9069740 серийн дугаартай Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 50 төгрөг, №6 гэж дугаарласан гялгар уутанд байсан 2,3,4 гэж ялган /шинжээч өөрөө дээр нь бичиж/ дугаарласан дотор тал нь харлаж бохирдсон 3 ширхэг бортого хэлбэрт оруулсан тугалган цаасанд, Fanta гэсэн шошготой дунд хэсэгт нь түлж цоолсон хуванцар сав ба түүнд бэхлэсэн АК5162194 серийн дугаартай Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 20 төгрөг, хар өнгийн тагтай төмөр халуун сав зэрэгт тус тус дельта-9 тетрагидроканнабинолын агууламж тус тус илрэв. Гялгар уутанд АК1033931 серийн дугаартай Монгол улсын мөнгөн дэвсгэрт болох 20 төгрөг мөн уутанд АF7176425 серийн дугаартай Монгол улсын мөнгөн дэвсгэрт болох 10 төгрөг, гялгар уутанд шидэнзний мод ороосон байдалтай тугалган цаас, №6 гэсэн уутанд байсан 4 гэж ялган /шинжээч өөрөө дээр нь бичиж/ дугаарласан задгай тугалган цаас зэрэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. 3. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин /methamphetamine/, дельта -9 тетрагидроканнабинол зэрэг нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н 2-р жагсаалтанд багтдаг гэжээ. /3 хав 2-3/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1501 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Сандагдорж М РД:89111812 2017.01.25” хаягласан, “2017.01.25 23:50 У” гэж хаягласан, “Баясгалан Х РД:УГ85040512 2017.01.26” гэж хаягласан, “Дамдиндоржийн Д 2017.01.25” гэж хаягласан, Э.Агваанжамба 2017.01.25 19:50” гэж хаягласан, Э.Энхбаяр 2017.01.25 гэж хаягласан, С.Чогдонтүмэн 2017.01.26 00:00, хаягласан, Р.Баярхүү гэж хаягласан Эрдэнэбатын Билгүүн 2017.01.25 хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Сандагдорж М РД:89111812 2017.01.25 хаягласан, 2017.01.25 23:50 У гэж хаягласан, Баясгалан Х РД:УГ85040512 2017.01.26 гэж хаягласан, Дамдиндоржийн Д 2017.01.25 гэж хаягласан, Э.Агваанжамба 2017.01.25 19:50 гэж хаягласан Э.Энхбаяр 2017.01.25 гэж хаягласан, Эрдэнэбатын Билгүүн 2017.01.25 гэж хаягласан шээс тус бүрт метамфетамин /tetrahydrocannabinol/ илэрч байна. С.Чогдонтүмэн 2017.01.26 00:00 гэж хаягласан, Р.Баярхүү гэж хаягласан шээс тус бүрт тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol/ илэрч байна. 3. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно гэжээ. /3 хав 12/ Шүүгдэгч Хийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг TRUNARC багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл, хүний биеэс шээс авсан тухай тэмдэглэл /1хав 10-16, 17-20, 21-22/ 78-33 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 27-37/ Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 42-43, 44-45/ 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /Хийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 78-33 УБП улсын дугаартай Тоёота үйлдвэрийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол/-/1хав 47/ Эд зүйлийн үнэлгээ /1хав 51/ -Шүүгдэгч Дий биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хүний биеэс шээс авсан тухай тэмдэглэл /1хав 66-67, 68-72, 77-78/ -41-10 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 80-89/ -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 90, 94/ -Эд зүйлийн үнэлгээ /1хав 92/ -Шүүгдэгч Мын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хүний биеэс шээс авсан тухай тэмдэглэл, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг TRUNARC багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл, хүний биеэс шээс авсан тухай тэмдэглэл /1хав 96-97, 98-108, 109-110/ -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 112, 113- 122/ -Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хав 130- 131, 137, 139, 140/ -Мын гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хав 142-143/ -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 144-161/ -Шүүгдэгч Уын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хүний биеэс шээс авсан тухай тэмдэглэл, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг TRUNARC багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл /1хав 174-181/ -Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /2 хав 100-114/ -Шүүгдэгч Мын Шүүх сэтгэц эмгэг судлалын 182 дугаартай дүгнэлт /3 хав 26-29/ Шүүгдэгч Уын Шүүх сэтгэц эмгэг судлалын 153 дугаартай дүгнэлт /3 хав 32-34/ -Шүүгдэгч Дий Шүүх сэтгэц эмгэг судлалын 164 дугаартай дүгнэлт /3хав 55-56/ -Шүүгдэгч Хийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 165 дугаартай дүгнэлт /3хав 58-59/ -Шүүгдэгч Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4 хав 75, 116/ -Шүүгдэгч Уын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4 хав 77,122/ -Шүүгдэгч Хийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4 хав 79,150/ -Шүүгдэгч Дий иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4 хав 82, 167/ -2009 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоол /4 хав 125-128/ -2013 оны 10 дугаар сарын 17-ний 482 дугаартай шийтгэх тогтоол /4 хав 129-132/ -2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 845 дугаартай шийтгэх тогтоол /4 хав 170-174/ -2001 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /4 хав 181-182/ зэрэг болно. Шүүхийн дүгнэлт: Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Уыг Мтай бүлэглэн, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0,0367 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор буюу Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Мтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаад өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Эрэлийн 41 дүгээр байрны 6 тоотод хадгалсан, Ганцаараа 2016 оны 10 дугаар сарын Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутгаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 17,3 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Эрэлийн 41 дүгээр байрны 6 тоотод хадгалсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг ирүүлжээ. Шүүгдэгч У нь Мтай урдчилан үгсэн тохиролцон 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0,0367 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор буюу Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна. Улсын яллагчийн яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Мын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн, Уын 2017 оны 01 дүгээр сарны 26-ны өдрийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг”-ээр нотлогдож байна гэх боловч мөрдөн байцаалтын шатанд Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 109-111, 174, 181 хуудас/-ээр шүүгдэгч нар метафетамин, амфетамин, ТНС төрлийн бодис хэрэглэсэн гэж гарсан ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1501 дугаар дүгнэлтээр “…М, …У гэж хаягласан …шээс тус бүрт метафетамин тетрагидроканнабинол илэрч байна” гэсэн шүүгдэгч нар тухайн үед мансууруулах бодис хэрэглэсэн байжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М, У нарыг мансууруулах бодис хэрэглэн мансуурсан үед нь тэдгээрээс мэдүүлэг авсан ба уг мэдүүлгийг улсын яллагчаас яллах талын нотлох баримт болгож байгаа нь хууль бус бөгөөд дээрх мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй юм. Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруу болон хэргийн бусад байдлын талаар нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхийг нь зөрчиж мэдүүлэг авсан бөгөөд хамт БНХАУ явж ирсэн учир бүлэглэсэн гэж таамаглалаар яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Уыг Мтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2017 оны 01 дүгээр сарын 21- ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаад өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Эрэлийн 41 дүгээр байрны 6 тоотод хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүгдэгч Мын аяны халуун саван дотроос сэтгэцэд нөлөөлөх бодис гарч ирсэн ба үүнийг Уынх гэж нотлох зүйл байхгүйгээс гадна шүүгдэгч У уг эд зүйлийг худалдан борлуулах ямар идэвхтэй үйлдэл хийсэн тогтоогдохгүй байна. Иймд Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Уыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Мыг 2016 оны 8 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутгаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 46 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл биедээ болон 03-35 УНО улсын дугаартай Хонда Одиссей маркийн автомашинд хууль бусаар хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч хэзээ хаанаас хэрхэн бэлтгэсэн талаар мөрдөн байцаалтын ямар нэг ажиллагаа хийгээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У “би уг зүйлийг түүж бэлтгэн хадгалсан” гэх мэдүүлсэн байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Мыг Төв аймгийн Жаргалант сумаас сэтгэцэд нөлөөлөх ургамал 46 граммыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн хадгалсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүхий байна. Шүүгдэгч Уын Мтай бүлэглэн Монгол улсын хилээр сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэг нь нотлогдохгүй байгаатай холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Мыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Мыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор буюу Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 47,9 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 граммыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Уын оршин суух Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Эрэлийн 41 дүгээр байрны 6 тоотод болон 03-35 УНО улсын дугаартай Хонда Одиссей маркын автомашинд хууль бусаар хадгалсан, Дд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, тетрагидроканнабинолын /ТНС/ агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 400.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан, Э.Билгүүнд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн, Хт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 39.7 граммыг 600.000 төгрөгний үнэ бүхий дуу бичлэгийн төхөөрөмжний өрөндөө тооцож худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч У нь 2016 оны 10 дугаар сарын Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутгаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 17,3 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Эрэлийн 41 дүгээр байрны 6 тоотод хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Х нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Маас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0.0367 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал 39.7 граммыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан, Шүүгдэгч Д нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Маас 400,000 төгрөгөөр худалдаж авсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”- ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1 грамм, тетрагидроканнабинолын /ТНС/ агууламж бүхий хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Гэрч С.Ариунбилэгийн: “...М куртикнийхээ халааснаас тугалган цаас гаргаж ирснээ дээр нь нэг жижиг хар өнгийн зүйл тавиад 10 төгрөг хуйлж соруул мэт болгож байснаа нөгөө тугалган цаасаа доороос нь асаагуураар халааж, гарсан утааг нь хуйлсан мөнгөөрөө сороод байхаар нь би гайхаад наадах чинь юу юм бэ гэсэн чинь морок байгаа юм аа, чи хэрэглэж үзэх үү, үүнийг хэрэглэхээр 100 грамм уучихсан юм шиг гоё болдог юм гэхээр нь би Маар заалгуулж байгаад нэг удаа сорж үзэхэд өөрийн эрхгүй ханиалгаж байсан... М надтай уулзсаныхаа маргааш нь байхаа урагшаа Бээжин рүү явна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2хав 146-148/ Гэрч Т.Ундармаагийн: “2017 оны 01 дүгээр сарын 24,25-ны үеэр …М гэнэт надруу …надад нэг сонин юм байна, чи хэрэглэж үзэх үү гэхээр нь Маас яг юу юм бэ гэж асуухад мөс байгаа авах хүн байвал мэдэж байгаарай гэхээр нь тухайн үед юу ч хэлээгүй өнгөрсөн...” гэх мэдүүлэг /2 хав 152/ Э.Билгүүний: “..2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 13-14 цагийн үед …Мтай 6-р бичил хороололд уулзсан. М нэг цагаан өнгийн Одиссэй маркийн машин уначихсан явж байсан бөгөөд хамт гадуур явж байтал хаанаас юм бүү мэд шавар гэх мансууруулах бодис гаргаж ирэхээр нь бид 2 тугалган цаас ашиглаж байгаад хамт хэрэглэсэн. Мтай хамт явж байтал 1 цаг орчмын дараа ууттай мөс гэх мансууруулах бодис гаргаж ирээд шилэнд хийгээд доороос нь ууршуулаад хэрэглэхээр нь би наатахыг чинь сорж үзье гээд сонирхоод тэр зүйлээс 2 удаа сорсон. Тэндээсээ бид 2 хамт явж машиныг нь хорооллын эцэст угаалгасан. Дараа нь найз Баярхүүтэй бичилд уулзаад барилгачдын талбайн ойролцоо явж байтал цагдаа нар бариад авсан...” гэх мэдүүлэг /2 хав 178/ Гэрч С.Чогдонтүмэнгийн: “..2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байгаад орой 18 цаг 30 минутанд ажлаа тараад найз Уын гэрт нь очсон. ...У байгаа мөсөө надад харуулах гээд 00-ын өрөөнд ороод бага зэрэг ууттай мөс гаргаад иртэл цагдаа нар гаднаас орж ирээд барьсан...” гэх мэдүүлэг /2 хав 181/ Сэжигтэн Э.Энхбаярын: “... 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байтал манай 10 жилийн доод ангийн найз Д, Чинбат гээд найзтайгаа гэрт ирээд хүнд мөнгө өгөх ёстой байна, яаралтай мөнгөний хэрэг байна гэхээр нь ...Дд би 50,000 төгрөг өгсөн. Бид 3 манай гэрээс гараад Дий унаж явсан шаргал өнгийн жижиг, суудлын тээврийн хэрэгсэлд суугаад бичил 6-р хороолол руу Дий мөнгө өгөх ёстой хүн рүү явсан. …Ингээд бичил хороололд ирэхэд Чинбатын цагаан өнгийн комби машин тэр газар байсан бөгөөд жолооны эсрэг талд нь миний танихгүй 1 хүн сууж байсан. Би машин дотор үлдээд Д, Чинбат 2 машинаас бууж Чинбатын машин руу суусан. Ойролцоогоор 5- 10 минутын дараа тэр 2 буцаж машинд суугаад тэндээсээ Тэнгис кино театрын ар талд байх 15-р байрны зогсоол дээр очиж машинтайгаа зогссон. Тэгтэл Д хаанаас юм бүү мэд шилтэй юм гаргаж ирээд сорж хэрэглэсэн. Би тэрнээс нь 4 удаа сорсон. .. би хэнээс авсаныг нь үнэхээр мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3 хав 244/ Сэжигтэн Э.Агваанжамбын: “...Д хаанаас авсаныг мэдэхгүй, шилэнд хийсэн мөс гаргаж ирээд бид гурав ээлжилж сорсон. Миний хувьд 3 удаа сорсон. Тэгэж байтал удалгүй цагдаа нар ирээд бид гурвыг барьсан...” гэх мэдүүлэг /4 хав 4/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2761 дугаартай дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Д дээж” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “Д №2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, АК4538554 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н жагсаалтанд багтдаг болно” гэх /2 хав 204/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 1575 дугаартай дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь хэмжээний хувьд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай талстлаг мөс мэт зүйлээс 0,0399 г жинлэж авч шинжилгээ хийхэд метамфетамины /methamphetamine/ агууламж илэрсэн. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөдөөт бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтанд багтдаг” гэх /2 хав 224/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1573 дугаартай дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “78-33 УБП Тоёота Приус Х 66” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “78-33 УБП хураан авсан гар утас 0000 гар код 7456917” гэсэн хаягтай гялгар уутанд хийж битүүмжилсэн SKY гэсэн бичигтэй цагаан өнгийн гар утасны нүүрэн талын дээд хэсэгт наалдсан байсан хар хүрэн өнгийн зүйл, хар өнгийн гаанс зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. ZN5635762 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, “ОСВ”гэсэн бичигтэй цаасан хайрцагтай цаас зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна” гэх /2 хав 232/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1571 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. АН7372809 гэсэн сери дугаартай 50- тын мөнгө дэвсгэрт, “М дээж 2 88” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “М дээж 3 99” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвец”-ийн жагсаалтанд багтдаг болно. “М дээж 1 77” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /methamphetamine/ ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. Цэнхэр өнгийн асаагуур, мөнгөлөг цаас зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна” гэх /2 хав 246/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1572 дугаартай дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн 8х12 см харьцаатай зиплок түгжээ бүхий 268 ширхэг уут, 5х7 харьцаатай зиплок түгжээ бүхий 73 ширхэг гялгар уут, 25х36 см харьцаатай 4 ширхэг зиплок түгжээ бүхий гялгар уут, цаасан уутанд задгай байсан тугалган цаас /8/ зэрэгт ямар нэгэн бодисын үлдэгдэл тул шинжилгээнд тэнцэхгүй. Бусад ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Ууганбаатар гэрээс ЭЦГ-н 5-р хэсэг” гэж хаягласан №11, №17, №22, №33, №44 дээжүүдэд метамфетамин /methamphetamine/-ний агууламж илрэв. Шинжилгээнд ирүүлсэн №24-1 ногоон өнгийн ургамал мэт зүйлд №6 гэсэн гялгар уутан дахь АК9069740 серийн дугаартай Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 50 төгрөг, №6 гэж дугаарласан гялгар уутанд байсан 2,3,4 гэж ялган /шинжээч өөрөө дээр нь бичиж/ дугаарласан дотор тал нь харлаж бохирдсон 3 ширхэг бортого хэлбэрт оруулсан тугалган цаасанд, Fanta гэсэн шошготой дунд хэсэгт нь түлж цоолсон хуванцар сав ба түүнд бэхлэсэн АК5162194 серийн дугаартай Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 20 төгрөг, хар өнгийн тагтай төмөр халуун сав зэрэгт тус тус дельта-9 тетрагидроканнабинолын агууламж тус тус илрэв. Гялгар уутанд АК1033931 серийн дугаартай Монгол улсын мөнгөн дэвсгэрт болох 20 төгрөг мөн уутанд АF7176425 серийн дугаартай Монгол улсын мөнгөн дэвсгэрт болох 10 төгрөг, гялгар уутанд шидэнзний мод ороосон байдалтай тугалган цаас, №6 гэсэн уутанд байсан 4 гэж ялган дугаарласан задгай тугалган цаас зэрэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин /methamphetamine/, дельта-9 тетрагидроканнабинол зэрэг нь НҮБ- н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н 2-р жагсаалтанд багтдаг” гэх /3 хав 2-3/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1501 дугаартай дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн “Сандагдорж М РД:89111812 2017.01.25” хаягласан, “2017.01.25 23:50 У” гэж хаягласан, “Баясгалан Х РД:УГ85040512 2017.01.26” гэж хаягласан, “Дамдиндоржийн Д 2017.01.25” гэж хаягласан, Э.Агваанжамба 2017.01.25 19:50” гэж хаягласан, Э.Энхбаяр 2017.01.25 гэж хаягласан, С.Чогдонтүмэн 2017.01.26 00:00, хаягласан, Р.Баярхүү гэж хаягласан Эрдэнэбатын Билгүүн 2017.01.25 хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Сандагдорж М РД:89111812 2017.01.25 хаягласан, 2017.01.25 23:50 У гэж хаягласан, Баясгалан Х РД:УГ85040512 2017.01.26 гэж хаягласан, Дамдиндоржийн Д 2017.01.25 гэж хаягласан, Э.Агваанжамба 2017.01.25 19:50 гэж хаягласан Э.Энхбаяр 2017.01.25 гэж хаягласан, Эрдэнэбатын Билгүүн 2017.01.25 гэж хаягласан шээс тус бүрт метамфетамин /tetrahydrocannabinol/ илэрч байна. С.Чогдонтүмэн 2017.01.26 00:00 гэж хаягласан, Р.Баярхүү гэж хаягласан шээс тус бүрт тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэх /3 хав 12/ Шүүгдэгч нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг TRUNARC багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл, хүний биеэс шээс авсан тухай тэмдэглэл /1хав 10-16, 17-20, 21-22, 66- 67, 68-72, 77-78, 96-97, 98-108, 109-110, 174-181/ 78-33 УБП, 41-10 УНН, 03-35 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 27-37, 80-89, 112, 113-122, 130-131, 137, 140/ Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хав 42-43, 44-45/ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 47, 90, 94/ Эд зүйлийн үнэлгээ /1хав 51, 92, 139/ Мын гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хав 142-143/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 144-161/ Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /2 хав 100-114/ Шүүх сэтгэц эмгэг судлалын 182, 153, 164, 165 дугаартай дүгнэлт /3 хав 26- 29, 32-34, 55-56, 58-59/ Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4 хав 75, 116, 77,122, 79,150, 82, 167/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч У, Х, Д нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч У, Х, Д нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Мыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд Шүүгдэгч Уыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Х, Д нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Мын цагдан хоригдсон 235 хоногийг, шүүгдэгч Уын цагдан хоригдсон 203 хоногийг, шүүгдэгч Х, Д нарын тус бүрийн цагдан хоригдсон 14 хоногийг тэдгээрийн эдлэх ялаас хасах нь зүйтэй байна. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт битүүмжилсэн эд хөрөнгө нь бусдын эзэмшил, өмчлөлийнх байвал хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгохоор заасан ба битүүмжлэгдсэн гэх тээврийн хэрэгслүүд нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болох нь хөтөлбөргүй тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Хийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан Хас банкны барьцаанд хураагдсан 78-33 УБП улсын дугаартай Тоёота Приус 20 маркын 6.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин /1 хав 47-51/, шүүгдэгч Дий гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан Уын эзэмшлийн 41-10 УНН улсын дугаартай Тоёота Королла маркын 6.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашин /1 хав 90-92/, шүүгдэгч Мын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан Э.Ариунаагийн эзэмшлийн 03-35 УНО улсын дугаартай Хонда Одиссэй маркын, 30,0000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин /1хав 129-139/-уудыг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 32 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, нийт 420.460 төгрөгийг улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Casio гэсэн бичиглэлтэй бугуйн цаг 1 ширхэг, саарал өнгийн жин, хар өнгийн тагтай аяны халуун сав зэргийг шүүгдэгч Мад буцаан олгох, 1971 оны НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.9 грамм мөс, 1971 оны НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий LONDON TEA гэсэн бичиглэлтэй улаан өнгийн төмөр хайрцагны хамт 39.1 грамм хар ногоон өнгийн ургамал, ОСВ гэсэн бичиглэлтэй тамхины ороох зориулалт бүхий нимгэн цаас, хар өнгийн гаанс, Sky гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн ухаалаг гар утас тугалган цаасны гадна талд гар утас 17 гэж бичсэн байх ба уг тугалган цаасыг нээж үзэхэд хар өнгийн шавар мэт зүйл голд нь наалдсан, тугалган цаастай шавар мэт зүйл 0,2 грамм, 1971 оны НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.9 грамм мөс мэт зүйлс, 10х9.5 см харьцаатай хуйлж соруул мэт болгосон цагаан өнгийн цаас, 4.5х7 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай, дотроо харлаж бохирлогдсон тугалган цаас мэт зүйл, 3.5х3.5 см харьцаатай Д дээж 2 гэж бичиж хаягласан, гялгар ууттай мөс мэт зүйл 0.00 грамм, эвдэрхий ногоон өнгийн асаагуур, чанартай асаагуур гэсэн бичиглэлтэй улаан өнгийн асаагуур, 3.5 см өндөртэй, ёроол хэсэгтээ харлаж бохирлогдсон тарианы байж болох шил, ямар нэгэн бичиглэлгүй, цэнхэр өнгийн асаагуур, 3.5х10 см харьцаатай хар өнгийн толбо мэт зүйлстэй тугалган цаас, 7 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 4.5 грамм, 8 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт 4.5 грамм хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, 9 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт 1.2 грамм хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, 8х12 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай базаж хуйлсан байдалтай тугалган цаас, 6х14.5 см харьцаатай базаж хуйлсан байдалтай тугалган цаас, 8х12 см харьцаатай зип лок түгжээ гялгар ууттай хуйлж соруул мэт болгосон харлаж бохирлогдсон 4 ширхэг тугалган цаас, 24 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт 15.7 грамм хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, 1 гэж дугаарласан 1971 оны НҮБ-н ““Сэтгэцэт нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 9.7 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 10 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 3 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 10.3 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 4 гэж дугаарласан 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 10.4 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 1.25 литрийн багтаамжтай Fanta гэсэн шошготой ундааны сав 1 ширхэг, хятад ханз үсэгтэй 25 кг-н багтаамжтай будааны уут, 8х12 см харьцаатай 268 ширхэг, 5х7 см харьцаатай 73 ширхэг, 25х36 см харьцаатай 4 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уут зэргийг устгахыг эд мөрийн баримт усгах комисст даалгах, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаагүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа. Шүүгдэгч У, Д, Хт нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, нийгмийн аюулын хэр хэмжээ бага, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36. 37 38 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Уыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг, Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргээс Төв аймгийн Жаргалант сумаас сэтгэцэд нөлөөлөх ургамал 46 граммыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн хадгалсан гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Мыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлсүгэй. 3. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч У, Х, Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон зүйлчилсүгэй. 4. Шүүгдэгч Мыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Уыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Х, Д нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 5. Шүүгдэгч Мыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Уыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Д, Х тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хорих ялаар тогтоосугай. 7. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М, У, Х, Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мын цагдан хоригдсон 235 хоногийг, шүүгдэгч Уын цагдан хоригдсон 203 хоногийг, шүүгдэгч Х, Д нарын тус бүрийн цагдан хоригдсон 14 хоногийг тэдгээрийн эдлэх ялаас хассугай. 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт шүүгдэгч Хийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан Хас банкны барьцаанд хураагдсан 78-33 УБП улсын дугаартай Тоёота Приус 20 маркын, 6.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин /1 хав 47-51/, шүүгдэгч Дий гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан Уын эзэмшлийн 41-10 УНН улсын дугаартай Тоёота Королла маркын, 6.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашин /1 хав 90-92/, шүүгдэгч Мын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан Э.Ариунаагийн эзэмшлийн 03-35 УНО улсын дугаартай Хонда Одиссэй маркын, 30,0000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин /1хав 129-139/-уудыг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, тэдгээрийн хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай. 10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 32 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, нийт 420.460 төгрөгийг улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Casio гэсэн бичиглэлтэй бугуйн цаг 1 ширхэг, саарал өнгийн жин, хар өнгийн тагтай аяны халуун сав зэргийг шүүгдэгч Мад буцаан олгох, 1971 оны НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.9 грамм мөс, 1971 оны НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий LONDON TEA гэсэн бичиглэлтэй улаан өнгийн төмөр хайрцагны хамт 39.1 грамм хар ногоон өнгийн ургамал, ОСВ гэсэн бичиглэлтэй тамхины ороох зориулалт бүхий нимгэн цаас, хар өнгийн гаанс, Sky гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн ухаалаг гар утас тугалган цаасны гадна талд гар утас 17 гэж бичсэн байх ба уг тугалган цаасыг нээж үзэхэд хар өнгийн шавар мэт зүйл голд нь наалдсан, тугалган цаастай шавар мэт зүйл 0,2 грамм, 1971 оны НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.9 грамм мөс мэт зүйлс, 10х9.5 см харьцаатай хуйлж соруул мэт болгосон цагаан өнгийн цаас, 4.5х7 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай, дотроо харлаж бохирлогдсон тугалган цаас мэт зүйл, 3.5х3.5 см харьцаатай Д дээж 2 гэж бичиж хаягласан, гялгар ууттай мөс мэт зүйл 0.00 грамм, эвдэрхий ногоон өнгийн асаагуур, чанартай асаагуур гэсэн бичиглэлтэй улаан өнгийн асаагуур, 3.5 см өндөртэй, ёроол хэсэгтээ харлаж бохирлогдсон тарианы байж болох шил, ямар нэгэн бичиглэлгүй, цэнхэр өнгийн асаагуур, 3.5х10 см харьцаатай хар өнгийн толбо мэт зүйлстэй тугалган цаас, 7 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 4.5 грамм, 8 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт 4.5 грамм хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, 9 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт 1.2 грамм хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, 8х12 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай базаж хуйлсан байдалтай тугалган цаас, 6х14.5 см харьцаатай базаж хуйлсан байдалтай тугалган цаас, 8х12 см харьцаатай зип лок түгжээ гялгар ууттай хуйлж соруул мэт болгосон харлаж бохирлогдсон 4 ширхэг тугалган цаас, 24 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий гялгар уутны хамт 15.7 грамм хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, 1 гэж дугаарласан 1971 оны НҮБ-н ““Сэтгэцэт нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 9.7 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 10 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 3 гэж дугаарласан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 10.3 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 4 гэж дугаарласан 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 10.4 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 1.25 литрийн багтаамжтай Fanta гэсэн шошготой ундааны сав 1 ширхэг, хятад ханз үсэгтэй 25 кг-н багтаамжтай будааны уут, 8х12 см харьцаатай 268 ширхэг, 5х7 см харьцаатай 73 ширхэг, 25х36 см харьцаатай 4 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уут зэргийг устгахыг эд мөрийн баримт усгах комисст даалгасугай. 11. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаагүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 12. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4- д зааснаар шүүгдэгч Ут оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Д, Хт нарын тус бүрт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус тэнсэж тэдгээрийн тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзан засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 13. Шүүгдэгч У, Д, Х нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Мын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай. 14. Шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 15. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У, Д, Х нарын хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Мын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ