Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/03198

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             06              06                                            184/ШШ2024/03198

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,163,810.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* ББСБ” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 22030460 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,099,900 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ббсб-иас олгосон зээлээр “Сайн интернэшнл” ХХК-иас Самсунг А52 загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт эргэн төлөлтийг огт хийгээгүй болно. Иймд зээлийн гэрээний 3.2, 7.2 дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг хариуцагч үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэлд 727,650.13 төгрөг, хүүнд 377,500.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 50,159.58 төгрөг, нотариатын зардалд 8,500 төгрөг нийт 1,163,810.14 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: "******* ******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,163,810.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 363,810.14 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,163,810.14 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,163,810.14 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 363,810.14 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,163,810.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 363,810.14 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******гаас 16,241 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,482 төгрөгөөс 16,241 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* ******* ББСБ” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

            ШҮҮГЧ                       ***