Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/03197

 

 

 

 

 

 

                                           

 

 

    2024            06             06                                           184/ШШ2024/03197

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 6 дугаар хороо, ХМК хаягт оршин байх “******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс” Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар/РД:6108466/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 1,008,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тоот тогтоолоор батлагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Самбуугийн Хандмаа/РД:ЧА55012805/ нь 2019 онд 1,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 1,000,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн *** миний бие ******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн гаргасан зээлийн үлдэгдэл 1,008,500 төгрөгийг өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч *******д холбогдуулан санхүүгийн дэмжлэг олгох  гэрээний үүрэгт 1,008,500 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,008,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,  төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагчаас 14,377 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,008,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 14,377 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        ***