Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/138

 

           

 

 

 

 

 

 

2026           05            13                                            2026/ШЦТ/138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: У.Гантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Бямбадолгор,

Хохирогч: ************** , түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг,

Шүүгдэгч: ************** , түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************  овгийн **************  **************  холбогдох 2426003720234 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн **************  суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн **************  сумын 8 дугаар баг **************  дугаар гудамж 22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **************  овгийн **************  **************  /РД:************** /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч **************  нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн **************  сумын 5 дугаар баг **************  дотор байрлах “************** ” худалдааны төвийн барилга дээр өөрсдийн хэрэгцээнд барилгын материал буюу хагарах бусдад гэмтэл учруулах эрсдэлтэй бараа материал болох лангууны шилийг зөөхдөө хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зөөж байсан шил хагарч хохирогч ************** гийн биед зүүн дунд чөмөг, шаант ясны хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

 

Шүүгдэгч **************  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч **************  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... **************  дээр барилгын ажил хийгээд байж байсан чинь хавтан өргөлцөөд өгөөч гэсэн. Тэгэхээр нь хавтан нь хаана байгаа юм гэсэн чинь доор байгаа гэсэн. Би доошоо буугаад нөгөө хэдтэйгээ цуг хавтангаа шалгаж аваад ороод ирсэн чинь 2 хүн тэр шилийг түшиж байсан юм. Тэгээд энэ нурлаа, та эндээс түшилцээд өгөөч гэхээр нь хавтангаа үлдээчхээд гүйгээд очсон. Гүйж очоод түшихийн хооронд л нурчихсан. Тэгээд л хүмүүс дуудаад л яасан ч юм, юу болсныг мэдээгүй. Дээрээс хүмүүс нэлээн байж байгаад бууж ирсэн. Тэгээд шилийг зөөж гаргаж өгөөд эмнэлэг рүү залгаад эмнэлэг ирж аваад явсан. ************** ын 2 давхарт тааз хийж байсан юм. **************  манай хүүхэд рүү яриад шилээ оруулмаар байна гээд би 9-10 цагийн үед очсон. ************** гаас би асуусан. **************  доор зуухны хажуу талд байгаа гэж хэлсэн. Ингээд бид нар хавтангаа аваад буцаад тойроод ирсэн чинь шил нь нурах гээд байна ах аа, түшээд  өг гэхээр нь хавтангаа татаж тавьчхаад түших гэсэн чинь нурчихсан. Нэг хүн нь тэнд тамхи татаад сууж байсан. 2 хүн л түшиж байсан. Хөлөө гэмтээчихсэн болохоор хэцүү байдаг. Орлого ч байхгүй болчихсон. Би уг нь сард 2, 3 сая төгрөгийн орлоготой байж байгаад одоо орлогогүй болоод машин тэргээ ч хураалгаад нэлээн хүнд байдалд орчихлоо. Гомдолтой байна. Хохирлоо нэхэмжилнэ. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч **************  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... Би Өвөрхангай аймгийн **************  сумын 5 дугаар баг **************  дотор байрлах “************** ” худалдааны төвийн барилга дээр хананы карказ хийж байсан. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд ажил дээрээ байж байгаад панер дутаад **************  гэх хүнээс панерийг нь асуусан чинь доор байгаа гэж хэлсэн. Тэгээд тухайн барилгын гаднаас панер аваад тойроод барилга руу орох гэж байхад барилгын гадаа лангууны шил хураалттай, тухайн шилийг хүмүүс зөөж байсан. Лангууг түшиж байсан эмэгтэй ахаа энэ шил нурах гээд байна түшилцээд өгөөч гэсэн. Дийлдэхгүй нурж орж ирээд зүүн хөл шилэнд дарагдсан. Тухайн барилгыг **************  гэх хүн бариулж байсан. Тухайн өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зураагүй. Манай хүү **************  **************  гэх хүнтэй гэрээ хийгээд би тэр барилга дээр нь плита нааж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 13 хуудас/,

 

Гэрч Ц.**************  мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ:...

 

Гэрч Ц.**************  мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтэй:... **************  худалдааны төвийн барилгын дотор заслыг бригадаараа хийж байсан. **************  худалдааны төвийн гадна талын лангууны шил нь бууж байхад хажуу талаар нь хавтангаа бариад явж байсан. Энэ үед тухайн хураалттай байсан шил нь нураад манай нөхрийн зүүн хөл нь бяцарч хугараад эмнэлэгт хүргэгдсэн. Манай нөхөр тус барилгын хананд хавтан хийж байсан. Шилийг **************  худалдааны төвийн ажилчид гэх хүмүүс буулгаж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 16 хуудас/,

 

          Гэрч Ц.**************  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... **************  худалдааны төвийн барилга бариулж байгаа эзэн **************  ажлаа хий гээд дуудаад байсан. Манай бригадын ************** , **************  бид гурав барилга дээр тааз, плита, хавтангийн ажил хийж байсан. Би машинаас тасдагч авах гээд **************  ах хавтан авах гээд тухайн барилгаас гарсан. Би машинаас тасдагч аваад эргээд харсан чинь цаанаас **************  ах хавтан аваад эргээд барилга руу орж харагдсан. Хүмүүс орилолдоод байхаар нь очсон чинь **************  ах шилэнд дарагдсан байсан. Дарсан шилнүүдийг зөөж холдуулаад **************  ахыг эмнэлэг рүү авч явсан. Тухайн барилга дээр плита, тааз, хавтангийн ажил хийх хуваарьтай байсан. Ажлын хувьд 95%-тай явж байсан. Тухайн барилгаас зааварчилгаа өгч байгаагүй. Бид нарыг бригадын дарга **************  хариуцдаг байсан. Бид нарт хамаагүй учир лангууны шил зөөсөн асуудал байхгүй. Шил түшиж байгаа хоёр хүний нэг нь нурах гээд байна гэхээр нь **************  ах дэм болох гэж байгаад дарагдсан гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 81-82 хуудас/,

 

          Гэрч А.**************  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... Захиалагч талыг төлөөлж байгаа **************  нь хуучин барилга буулгаж тухайн үйлчилгээний барилгыг шинээр барьсан байсан. Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамааруулаад барилгын ажлын зөвшөөрөл шаардах, шаардахгүй барилга байдаг. Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтад зааснаар олон нийтийн барилга байгууламжийг барьж байгаа бол заавал зураг төсвөө магадлалаар оруулж, ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авч, барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлэх ёстой байдаг.

          Уг үйлчилгээний барилга нь төрөл бүрийн зориулалттай, олон нийтийн барилгын бага төвөгшилттэй барилга байгууламжид хамаарч байна. **************  нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. **************  нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Учир нь барилгын ажлын зураг төслийг магадлалаар оруулж батлуулаагүй, барилгын тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулж ажлаа гүйцэтгүүлээгүй, зохиогчийн хяналтын гэрээ байгуулж хяналт хийлгээгүй, техникийн хяналтыг тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр хийлгээгүй, барилгын хийц эдлэхүүний материалыг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулаагүй нь тухайн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

          Тухайн үйлчилгээний барилгыг дуусгасан боловч ашиглалтад оруулах комисс зохион байгуулж ажиллуулаагүй бол тухайн барилга байгууламжийг ашиглахыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн.

           Манай байгууллагад 2024 онд комисс зохион байгуулж ажиллуулж өгөх хүсэлтийг ирүүлсэн. Манай байгууллагын зүгээс зураг төсвөө магадлалаар оруулаагүй, ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй учраас комисс зохион байгуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 150 хуудас/,

 

          Гэрч Б.Й   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Барилга хот байгуулалтын газраас барилга угсралтын зөвшөөрөл авахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч байна гэсэн шаардлага тавьдаг. Иргэд хоорондоо сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж буй учир туслан гүйцэтгэгч нь ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч хариуцна гэх заалт үндэслэлтэй гэх мэдүүлэг /хх 88-89 хуудас/,

 

          **************  **************  ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №77 дугаартай **************  нь ************** -**************  ХХК-д 2013 оны 01 дүгээр сараас хойш ажиллаж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт /1хх-ийн 131 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгс-Очир мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **************  нь нийт 2,119,114 төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлсэн байх тул мөнгөн дүнг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 123 хуудас/,

 

Шинжээч Б.Батцэнгэл 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн шинжээчийн дүгнэлт гаргах үедээ хуулийн цахим мэдээллийн Legalinfo.mn сайтаас татаж үзэхэд хүчингүй болно гэсэн тэмдэглэгээ хийгээгүй шинэ дүрийг оруулаагүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1  хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын нэгдсэн бүртгэлд захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор захиргааны хэм хэмжээний актыг нийтэлдэг. 67.2-т захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг тул цахим мэдээллийн leglinfo.mn  сайтад тодорхой хугацааны дараа шинэчлэгдсэн орсон байх. Барилгын захиалагч нь тус барилгын талбайн аюулгүй байдлыг хангах ёстой. Барилгын объект үйлдвэрлэл ариун цэвэр ахуйн үйлчилгээний барилга байгууламж барилгын талбайн ажлын хэсэг ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангасан байна. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө  нь бүрэн хийгдэж дууссан байна. 10.1.20-т ширхгийг хүнд материал хайрцгийг шилжүүлэн тавихдаа тусгай хөшүүрэг болон бусад хэрэгсэл ашиглана. 10.3.3.1-т барилгын үйлдвэрлэл ачаа ачих буулгах ажилд энэхүү ноором ба дүрмийн зэрэгцээ MNS5079:2001 ачаа буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг мөрдөнө гэх мэдүүлэг /2хх-ийн 81-82 хуудас/,

 

Барилгын ажил гүйцэтгэх 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн захиалагч ************** , гүйцэтгэгч Б.**************  нарын хооронд байгуулсан гэрээ. /хх-ийн 69-70 хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 87-90 хуудас/,

 

Мөрдөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх-ийн 31 хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 93-95 хуудас/,

 

Шинжээч Б.Батцэнгэлийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №2025/09 дугаартай дүгнэлтэд:... Ажил гүйцэтгэх гэрээний дагуу иргэн Б.**************  хариуцна. Шил зөөх, түших зэрэг ажил гүйцэтгэх гэрээнд харилцан тохироогүй ажлыг хийх үүрэггүй байсан. Иргэн **************  нь үйлчилгээний зориулалттай барилгад хэрэглэгдэх өрөө тусгаарлах шилийг буулгаж задлах, зөөвөрлөх, хадгалах үедээ аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. **************  нь өөрсдийн хэрэгцээнд барилгын материал буюу хагарах бусдад гэмтэл учруулах эрсдэлтэй бараа материалыг тээвэрлэх, зөөхдөө Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн б.Үйлдвэрлэлийн талбай, ажлын хэсэг, ажлын байрны зохион байгуулалт, 6.1.Ерөнхий шаардлага 6.1.1. Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдаг бэлтгэгдсэн байх ёстойг хэрэгжүүлж ажиллаагүй байна гэх дүгнэлт. /хх-ийн 99-102 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №641 дугаартай дүгнэлтэд:... ************** гийн биед зүүн дунд чөмөг, шаант ясны хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээс үүсгэгдсэн байх боломжтой, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт. /хх-ийн 19-21 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ӨВХ0825/126 дугаартай дүгнэлтэд:... ************** гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресс хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна гэх дүгнэлт. /хх-ийн 143-144 хуудас/,

 

Өвөрхангай аймаг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 576 дугаартай тус төвийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн Өлзийхутагийн ************** гийн цахим өвчний түүхийг баталгаажуулж хүргүүлэв гэсэн албан тоот /хх-ийн 27-43 хуудас/,

 

Хохирогч **************  нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл. /хх-ийн 124 хуудас/,

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын катерын бичлэг хуулсан CD 2 ширхэг,

 

Шүүгдэгч ************** гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-ийн 130 хуудас/,

Шүүгдэгч ************** гийн хувийн байдалтай холбоотой баримт буюу Өвөрхангай аймаг **************  сум 8 дугаар багийн засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 166 дугаартай албан тоот /хх-ийн 127 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 128 хуудас/, төрөл садангийн CVL2562000001001035 дугаартай лавлагаа /хх-ийн 129 хуудас/, **************  **************  ХХК-ийн 202 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №77 дугаартай **************  нь ************** -**************  ХХК-д 203 оны 01 дүгээр сараас хойш менежер албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллаж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт /хх-ийн 131 хуудас/,

 

          2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2426003720234 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 109 хуудас/ зэрэг болно.

 

          1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Шүүгдэгч **************  нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн **************  сумын 5 дугаар багт байрлах хүнс барааны зах дотор байрлах “************** ” худалдааны төвийн барилга дээр өөрсдийн хэрэгцээнд барилгын материал буюу хагарах, бусдад гэмтэл учруулах эрсдэлтэй шилэн материалыг зөөхдөө хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зөөж явсан шил хагарч, хохирогч ************** гийн биед зүүн дунд чөмөг, шаант ясны хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох хэмжээнд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэсэн, няцаасан, хэргийн бодит байдалтай нийцэхгүй, эргэлзээ төрүүлэхүйц үйл баримт тогтоогдоогүй. Шүүгдэгч **************  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно. Хохирол, төлбөрийн тухайд шүүгдэгчийн зүгээс хохирогч ************** д өнөөдрийн байдлаар хохирол төлбөр төлөөгүй байна. Хохирогч ************** гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон тул холбогдох журамд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,119,113 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Иймд Э.************** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн.

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Цэдэнпунцаг миний бие хохирогч ************** гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан гэм буруутайд тооцуулах санал, мөн хохирол, хор уршиг, нөхөн төлбөр гаргуулахтай холбоотой саналуудыг дэмжиж оролцоно. Хэргийн бодит байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд сэргээн тогтооход дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан шинжээр тодорхойлно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байдаг. ************** гийн үйлдсэн гэмт хэргийг прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг гэж үзэн шүүхэд шилжүүлсэн. Энэ гэмт хэргийн үндсэн шинж нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсвэл гэрээ, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан байхыг шаарддаг. Тэгвэл энэ хэрэгт ямар хууль, журам зөрчигдсөн бэ гэдгийг авч үзэх шаардлагатай. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-т барилгын захиалагчийн эрх, үүргийг тодорхой заасан байдаг. Тухайлбал мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт барилгын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг захиалагч болон тухайн үйл ажиллагаанд оролцогч этгээдүүдэд хүлээлгэсэн байна. Түүнчлэн Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2024 оны 163 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн 6.1.1-д үйлдвэрлэлийн талбай, ажлын байр нь аюулгүй ажиллагааг бүрэн хангах нөхцөлтэй байх ёстой гэж заасан. Гэтэл энэ хэрэгт өрөө тасалгаа тусгаарлах зориулалттай шилэн хавтанг зөөж буулгахдаа ямар нэгэн хамгаалалтын бүс, анхааруулах тэмдэг, хаалт, тууз тавиагүй, бусад хүн нэвтрэхээс сэргийлсэн арга хэмжээ аваагүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл тухайн орчин өөрөө аюултай нөхцөл байдалтай байсан. Хэрэв аюултай бүс тогтоогоод, улаан тууз татаж, хүмүүсийг нэвтрүүлэхгүй байсан бол энэ осол гарахгүй байх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл ийм нөхцөл байдлыг хангаагүйгээс болж хохирогч **************  хүндэвтэр гэмтэл авсан байхад шүүгдэгч өөрийгөө буруугүй гэж тайлбарлаж байгаа нь харамсалтай байна. Шүүгдэгч нь дээр дурдсан хууль, дүрэмд заасан үүргийг хэрэгжүүлэх субъект мөн болох нь ************** , ************** , ************** , Энхзул нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч **************  нь хууль болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журамд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж байна гэж үзэж улсын яллагчийн гаргасан гэм буруутайд тооцуулах саналыг дэмжиж байна. Хохирол, хор уршгийн тухайд эмчилгээний зардал, эм тарианы баримт, дансны хуулга зэрэг нийт 4,950,000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлтэй гэж тогтоосон. Өнөөдрийн байдлаар хохирогчийн амьдралын нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэх боломж, өдөр тутмын хэвийн амьдралд нь гарсан өөрчлөлт зэргийг шүүх бүрэн харгалзан үзэх шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч ************** гийн хувьд энэхүү ослын улмаас удаан хугацаагаар хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, байнгын эмчилгээ сувилгаа шаардлагатай болсон, мөн сэтгэл санааны хувьд маш хүнд цохилтод орсон нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг холбогдох журам, аргачлалын дагуу гаргуулж олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардал болох 2,119,113 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна. Ийм учраас улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг бүхэлд нь дэмжиж, шүүгдэгч ************** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэсэн.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтдээ:... Миний хувьд улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах санал гаргаж байгаатай санал нийлэхгүй байна. Миний үйлчлүүлэгчийг энэ хэрэгт гэм буруугүйд тооцуулах байр суурьтай оролцож байгаа. Тухайн хэрэг учралын тухайд өнөөдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль гэж тусдаа хууль үйлчилж байгаа. Энэ хуульд ажил олгогч гэж хэн бэ, ажилтан гэж хэн бэ, ямар этгээд ямар үүрэг хүлээх вэ гэдгийг тодорхой заасан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд **************  гуайн мэдүүлэгт ч байна, ************** ийн мэдүүлэгт ч байна. Тухайн үед ажил гүйцэтгэх гэрээг ************** тэй байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн ажлыг хийлгэхээр гэрээ байгуулсан этгээд нь **************  байсан. Цалин хөлсийг ч мөн **************  олгож байсан. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй этгээд нь ч **************  байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар харагддаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед авах арга хэмжээний талаар тодорхой зохицуулсан байдаг. Тухайлбал ажил олгогч нь үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтанд үзлэг шинжилгээ, эмчилгээ, нөхөн төлбөртэй холбоотой зардлыг хариуцах үүрэгтэй гэж хуульчилсан. Тэгэхээр өнөөдөр заавал Барилгын тухай хууль руу орж тайлбарлахаас гадна Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг давхар авч үзэх шаардлагатай байгаа юм. Анх мөрдөн шалгах ажиллагааны шатанд ч гэсэн шилийг түшиж байхад шил нурсан гэх байдлаар тайлбарлагдаж байсан. Камерын бичлэгээс харахад газар байрлуулсан байсан шилний ойролцоо **************  зогсож байсан, тухайн шилэнд хүрсэн эсэх асуудал байхгүй ч гэсэн өөрийнх нь болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн ************** ийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байгаа. Сүүлд өгсөн хоёр мэдүүлэг нь өмнөх мэдүүлгүүдтэй нийцэхгүй байгаа учраас тэдгээр мэдүүлгийг шууд үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна. Дээрээс нь **************  болон хохирогч **************  нар нь төрөл садангийн холбоотой хүмүүс учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэл бас байна. Хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээг үзэхэд нэг давхрын плита, нойлын өрөөний засвар зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр 66, 490,000 төгрөгийн гэрээ байгуулсан, гэрээний хугацааг 5 сарын 26-наас 6 сарын 26 хүртэл гэж тодорхой заасан байдаг. Энэ бүх баримтыг нэгтгэн үзэхэд ************** г Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж шууд дүгнэх хангалттай нотлох баримт бүрдээгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн осол, хор уршгийг хэн хариуцах ёстой вэ гэдэг асуудал дээр ажил олгогч, ажил гүйцэтгэгч этгээдийн үүрэг, хариуцлагыг ялгаж салгаж үзэх шаардлагатай. Энэ тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үндсэн үүрэг нь захиалагч болон ажил олгогчид байсан байна гэж үзэж байгаа. Мөн хохирол, хор уршгийн талаар гаргаж өгсөн баримтуудын зарим нь нотлох баримтын шаардлага бүрэн хангаж байгаа эсэхийг шүүх анхаарч үзэх шаардлагатай. Ямар зардал нь шууд энэ хэрэгтэй холбоотой вэ, ямар зардал нь холбоогүй вэ гэдгийг тус бүрд нь ялгаж үнэлэх ёстой гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ************** г Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл хангалтгүй байна. Тухайн хэрэгт хохирогчийн өөрийн болгоомжгүй үйлдэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна. Мөн хуульд заасан үүргийг хүлээсэн этгээд нь өөрөө ажил олгогч байсан гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна гэв.

 

Шүүгдэгч **************  гэм буруугийнхаа талаар:... Байхгүй гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ************** д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц, үнэн зөв гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч **************  нь ************** -**************  ХХК-д менежер, ХАБЭА-ийн ажилтан болох **************  **************  ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №77 дугаартай тодорхойлолт, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрээ болон дээр дурдсан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч **************  нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн **************  сумын 5 дугаар баг **************  дотор байрлах “************** ” худалдааны төвийн барилга дээр өөрсдийн хэрэгцээнд барилгын материал буюу хагарах бусдад гэмтэл учруулах эрсдэлтэй бараа материал болох лангууны шилийг зөөхдөө хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зөөж байсан шил хагарч хохирогч ************** гийн биед зүүн дунд чөмөг, шаант ясны хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч **************  нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн **************  сумын 5 дугаар баг **************  дотор байрлах “************** ” худалдааны төвийн барилга дээр өөрсдийн хэрэгцээнд барилгын материал буюу хагарах бусдад гэмтэл учруулах эрсдэлтэй бараа материал болох лангууны шилийг зөөхдөө хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зөөж байсан шил хагарч хохирогч ************** гийн биед зүүн дунд чөмөг, шаант ясны хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн болон хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ************** гийн би Өвөрхангай аймгийн **************  сумын 5 дугаар баг **************  дотор байрлах “************** ” худалдааны төвийн барилга дээр хананы карказ хийж байсан. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд ажил дээрээ байж байгаад панер дутаад **************  гэх хүнээс панерийг нь асуусан чинь доор байгаа гэж хэлсэн. Тэгээд тухайн барилгын гаднаас панер аваад тойроод барилга руу орох гэж байхад барилгын гадаа лангууны шил хураалттай, тухайн шилийг хүмүүс зөөж байсан. Лангууг түшиж байсан эмэгтэй ахаа энэ шил нурах гээд байна түшилцээд өгөөч гэхээр нь түшээд зогсож байсан чинь дийлдэхгүй нурж орж ирээд зүүн хөл шилэнд дарагдсан. Тухайн барилгыг **************  гэх хүн бариулж байсан. Тухайн өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зураагүй. Манай хүү **************  **************  гэх хүнтэй гэрээ хийгээд би тэр барилга дээр нь плита нааж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/, гэрч Ц.************** ын **************  худалдааны төвийн барилгын дотор заслыг бригадаараа хийж байсан. **************  худалдааны төвийн гадна талын лангууны шил нь бууж байхад хажуу талаар нь хавтангаа бариад явж байсан. Энэ үед тухайн хураалттай байсан шил нь нураад манай нөхрийн зүүн хөл нь бяцарч хугараад эмнэлэгт хүргэгдсэн. Манай нөхөр тус барилгын хананд хавтан хийж байсан. Шилийг **************  худалдааны төвийн ажилчид гэх хүмүүс буулгаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/, гэрч Ц.************** ын **************  худалдааны төвийн барилга бариулж байгаа эзэн **************  ажлаа хий гээд дуудаад байсан. Манай бригадын ************** , **************  бид гурав барилга дээр тааз, плита, хавтангийн ажил хийж байсан. Би машинаас тасдагч авах гээд **************  ах хавтан авах гээд тухайн барилгаас гарсан. Би машинаас тасдагч аваад эргээд харсан чинь цаанаас **************  ах хавтан аваад эргээд барилга руу орж харагдсан. Хүмүүс орилолдоод байхаар нь очсон чинь **************  ах шилэнд дарагдсан байсан. Дарсан шилнүүдийг зөөж холдуулаад **************  ахыг эмнэлэг рүү авч явсан. Тухайн барилга дээр плита, тааз, хавтангийн ажил хийх хуваарьтай байсан. Ажлын хувьд 95%-тай явж байсан. Тухайн барилгаас зааварчилгаа өгч байгаагүй. Бид нарыг бригадын дарга **************  хариуцдаг байсан. Бид нарт хамаагүй учир лангууны шил зөөсөн асуудал байхгүй. Шил түшиж байгаа хоёр хүний нэг нь нурах гээд байна гэхээр нь **************  ах дэм болох гэж тулж байгаад дарагдсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 хуудас/, гэрч А.************** ийн захиалагч талыг төлөөлж байгаа **************  нь хуучин барилга буулгаж тухайн үйлчилгээний барилгыг шинээр барьсан байсан. Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамааруулаад барилгын ажлын зөвшөөрөл шаардах, шаардахгүй барилга байдаг. Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтад зааснаар олон нийтийн барилга байгууламжийг барьж байгаа бол заавал зураг төсвөө магадлалаар оруулж, ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авч, барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлэх ёстой байдаг. Уг үйлчилгээний барилга нь төрөл бүрийн зориулалттай, олон нийтийн барилгын бага төвөгшилттэй барилга байгууламжид хамаарч байна. **************  нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. **************  нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Учир нь барилгын ажлын зураг төслийг магадлалаар оруулж батлуулаагүй, барилгын тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулж ажлаа гүйцэтгүүлээгүй, зохиогчийн хяналтын гэрээ байгуулж хяналт хийлгээгүй, техникийн хяналтыг тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр хийлгээгүй, барилгын хийц эдлэхүүний материалыг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулаагүй нь тухайн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн үйлчилгээний барилгыг дуусгасан боловч ашиглалтад оруулах комисс зохион байгуулж ажиллуулаагүй бол тухайн барилга байгууламжийг ашиглахыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн. Манай байгууллагад 2024 онд комисс зохион байгуулж ажиллуулж өгөх хүсэлтийг ирүүлсэн. Манай байгууллагын зүгээс зураг төсвөө магадлалаар оруулаагүй, ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй учраас комисс зохион байгуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 150 хуудас/, гэрч Б.************** ы барилга хот байгуулалтын газраас барилга угсралтын зөвшөөрөл авахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч байна гэсэн шаардлага тавьдаг. Иргэд хоорондоо сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж буй учир туслан гүйцэтгэгч нь ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч хариуцна гэх заалт үндэслэлтэй гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуудас/, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгс-Очирын **************  нь нийт 2,119,114 төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлсэн байх тул мөнгөн дүнг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 123 хуудас/, Барилгын ажил гүйцэтгэх 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн захиалагч ************** , гүйцэтгэгч Б.**************  нарын хооронд байгуулсан гэрээ /хх 69-70 хуудас/, шинжээч Б.Батцэнгэлийн №2025/09 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-102 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн №641 дугаартай дүгнэлт/хх-ийн 19-21 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ №125 дугаартай дүгнэлт /хх-ийн 143-144 хуудас/, хохирогч **************  нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл /хх-ийн 124 хуудас/, Шинжээч Б.Батцэнгэлийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №2025/09 дугаартай дүгнэлтэд:... Ажил гүйцэтгэх гэрээний дагуу иргэн Б.**************  хариуцна. Шил зөөх, түших зэрэг ажил гүйцэтгэх гэрээнд харилцан тохироогүй ажлыг хийх үүрэггүй байсан. Иргэн **************  нь үйлчилгээний зориулалттай барилгад хэрэглэгдэх өрөө тусгаарлах шилийг буулгаж задлах, зөөвөрлөх, хадгалах үедээ аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. **************  нь өөрсдийн хэрэгцээнд барилгын материал буюу хагарах бусдад гэмтэл учруулах эрсдэлтэй бараа материалыг тээвэрлэх, зөөхдөө Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн б.Үйлдвэрлэлийн талбай, ажлын хэсэг, ажлын байрны зохион байгуулалт, 6.1.Ерөнхий шаардлага 6.1.1. Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдаг бэлтгэгдсэн байх ёстойг хэрэгжүүлж ажиллаагүй байна гэх дүгнэлт. /хх-ийн 99-102 хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 87-90 хуудас/, мөрдөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх-ийн 31 хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 93-95 хуудас/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын катерын бичлэг хуулсан CD 2 ширхэг, шүүгдэгч ************** гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч **************  нь барилгын ажил гүйцэтгэх 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу Б.**************  хариуцна. Би гэмт хэрэг үйлдээгүй хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч Захиалагч ************** , гүйцэтгэгч Б.**************  нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх 2 дугаартай гэрээнд гүйцэтгэгч нь захиалагчийн даалгаврын дагуу Өвөрхангай аймгийн **************  суманд баригдаж буй 2 давхар **************  худалдааны төвийн барилга хавсралт хүсэлт-1 заасан ажлыг хийж гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгнө. Хийгдэх ажлууд 40*15 Барилгын өрлөгө хэмжээ 226,4 үнэ 15,000 төгрөг нийт 3,996,000 төгрөг, 1 давхрын засал плита, 00 өрөөний засал, гал тогооны засал, нярвын өрөөний засал, шатны болон гадна чулуу, төмөр рекэн тааз, ханын хавтан нийт үнэн 31,194,000 төгрөг, 1 давхрын засал плита, 00 өрөөний засал, гал тогооны засал, нярвын өрөөний засал, шатны болон гадна чулуу, төмөр рекэн тааз, ханын хавтан нийт үнэн 31,194,000 төгрөг, нийт 66,384,000 төгрөг. Гэрээний хугацаа ажил гүйцэтгэх хугацааг хоёр тал харилцан тохиролцож тогтоох бөгөөд календерийн тооллыг удирдлага болгон. Ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 30 хоног ажил эхлэх хугацаа 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байна гэж харилцан тохиролцож гэрээг байгуулсан.

 

2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн **************  сумын 5 дугаар баг **************  дотор байрлах “************** ” худалдааны төвийн барилга дээр өөрсдийн хэрэгцээнд барилгын материал буюу хагарах бусдад гэмтэл учруулах эрсдэлтэй бараа материал болох лангууны шилийг зөөхдөө хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зөөж байсан шил хагарч хохирогч ************** гийн биед зүүн дунд чөмөг, шаант ясны хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэлд дээрх гэрээгээр Б.************** ийн хүлээсэн үүрэгт хамаарахгүй болох нь дээр дурдсан гэрч, шинжээч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрээ, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын катерын бичлэг хуулсан CD 2 ширхэг болон бусад дээр дурдсан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нь шүүгдэгч ************** г Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл хангалтгүй байна. Тухайн хэрэгт хохирогчийн өөрийн болгоомжгүй үйлдэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна. Мөн хуульд заасан үүргийг хүлээсэн этгээд нь өөрөө ажил олгогч байсан гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна гэсэн.

 

Мөн шүүгдэгч **************  нь уг гэмт хэргийг үйлдээгүй гэж байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ************** , гэрч Ц.************** , Ц.************** , гэрч А.************** , иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгс-Очир нарын мэдүүлэг, Барилгын ажил гүйцэтгэх 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн захиалагч ************** , гүйцэтгэгч Б.**************  нарын хооронд байгуулсан гэрээ, шинжээч Б.Батцэнгэлийн №2025/09 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн №641 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ №125 дугаартай дүгнэлт, хохирогч **************  нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл, камерын бичлэгт үзлэг хийсэн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч ************** гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын катерын бичлэг хуулсан CD 2 ширхэг болон бусад дээр дурдсан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-д хамаарна.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсэгт Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно”,

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт 28.1.16. Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсадын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй”, гэж тус тус хуульчилсан.

 

 Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн 6.1.Ерөнхий шаардлага 6.1.1-т Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино. Барилгын талбай дээрх бэлтгэл ажил нь хавсралт И-д үзүүлсэн маягтын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга хэмжээний гүйцэтгэлийн тухай акт үйлдсэнээр дуусгавар болно гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч **************  нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн **************  сумын 5 дугаар баг **************  дотор байрлах “************** ” худалдааны төвийн барилга дээр өөрсдийн хэрэгцээнд барилгын материал буюу хагарах бусдад гэмтэл учруулах эрсдэлтэй бараа материал болох лангууны шилийг зөөхдөө хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зөөж байсан шил хагарч хохирогч ************** гийн биед зүүн дунд чөмөг, шаант ясны хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл болгоомжгүй учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ************** г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг дүгнэхэд  шүүгдэгч  ************** гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийн шинжийг үгүйсгэх, шүүгдэгч ************** гийн гэм буруугийн талаар эргэлзээ төрөхүйц  нотлох баримт хэрэгт авагдаагүй.

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ************** гийн дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ************** гийн биед зүүн дунд чөмөг, шаант ясны хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан.

 

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч ************** гийн сэтгэцэд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарах хохирол учирсан.

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч ************** гийн эмчилгээ, үйлчилгээний зардалд  2,119,114 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Шүүх хохирогч **************  эмчилгээний зардалд гарсан гэх хохирлын баримтуудыг үнэлэхэд:

 

Хохирогч нь **************  нь хохиролд 4,950,000 төгрөгийг, цаашид гаргах эмчилгээний зардлаа, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ гэсэн.

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардал болох 2,119,113 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж өгнө үү гэсэн.

 

Хэрэгт 2026 оны 02 дугаар сарын 26-ны  өдрийн 450520 төгрөгийн, 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 399,134 төгрөг, хохирогч ************** гийн 5554077567 дугаар дансаар 370,000 төгрөгийн, Б.************** ийн 5307977131 дугаар дансаар 3,407,750 төгрөгийн, нийт 4,631,804 төгрөгийг баримт авагдсан.

 

Үүнээс нотлох баримтын шаардлага хангасан 1,619,334 төгрөгийг хохирлыг,

 

            Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул хохирогч ************** гийн сэтгэцийн өөрчлөлт, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг харгалзан шүүх 10 хувиар тооцож буюу 6,600,000 төгрөг, нийт 8,219,934 төгрөгийг Иргэний хуулийн 228 дугаар дугаар зүйлийн 228.1, 230 дугаар дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч ************** гаас гаргуулж  хохирогч ************** д олгож,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн  12.1.1-т зааснаар хохирогч ************** гийн эмчилгээ үйлчилгээний 2,119,114 төгрөгийг шүүгдэгч ************** гаас гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож,

 

Хохирогч ************** гийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс энэ хэргийн улмаас учирсан шууд биш гэж дүгнэж мөөгийн үнэ болох 8,000 төгрөг, уруулын гүзээлзгэнэтэй тосны үнэ болох 10,900 төгрөг,  нийт 18,900 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож,

 

Хохирогч ************** гийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 2,992,970 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч **************  хэлэлцэхгүй орхисон 2,992,970 төгрөг, цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин шүүгдэгч ************** гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

         

          3. Бусад:

 

          Шүүгдэгч **************  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **************  нь гомдолтой гэсэн, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгс-Очир хохирлоо төлүүлчихвэл гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

          Хэрэгт эд мөрийн баримтаар хяналтын камерын бичлэг хуулсан CD 2 ширхэг хураагдаж ирсэн. Эд мөрийн баримтаар ирсэн CD 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ:... Шүүгдэгч ************** гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч ************** гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ. Шүүгдэгч **************  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, мөн бусдад учруулсан хохирол, төлбөр, хор уршиг өнөөдрийг хүртэл бүрэн арилаагүй байгаа нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгчээс хохирогчид учирсан нийт хохирол болох 8,219,934 төгрөгийг гаргуулж олгох, түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 6,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг бичлэг бүхий CD хэрэгт хадгалуулах саналтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт хэрэгт авагдаагүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ:... Шүүхээс шүүгдэгч ************** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Тухайн шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд энэ саналыг дэмжихгүй байна. Яагаад гэхээр эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг бүх талаас нь харгалзан үзэх ёстой. Мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруу болон түүнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн байх шаардлагатай. Энэ хэрэг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр болсон. Өнөөдрийг хүртэл бараг хоёр жилийн хугацаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, байнга маргаж явсан. Мөн хохирогчид учирсан хохирол болох шүүхээр тогтоогдсон 8,229,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй. Төлөх санал санаачилга ч гаргаж байгаагүй. Нэг ч удаа эмчилгээний зардалд тусалж байгаагүй. Энэ нөхцөл байдлыг харахаар гэм буруугаа ухамсарласан, гэмшсэн, хохирлоо барагдуулах оролдлого хийсэн гэж үзэх ямар ч үндэслэлгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өмгөөлөгч нь цагаатгах байр сууринаас оролцсон, гэм буруугүй гэж мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Ийм нөхцөл байдалтай байхад хамгийн хөнгөн төрлийн ял болох торгох ял санал болгож байгаа нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Түүнчлэн торгох ял нь бодитой биелэгдэх боломжтой байх ёстой. Эрүүгийн хариуцлага гэдэг бол тухайн этгээд өөрөө эдлэх ёстой хариуцлага болохоос биш өөр хүн өмнөөс нь төлөөд өнгөрөх зориулалттай биш. Гэтэл шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар тогтсон ажилгүй, тогтмол орлогогүй, амьжиргааны эх үүсвэргүй гэдэг нь хэрэгт авагдсан баримт болон мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа. Ийм хүн 2,700,000 төгрөгийн торгуулийг бодит байдал дээр өөрөө төлж барагдуулах боломжгүй. Иймээс торгох ял нь биелэгдэх боломжгүй ял болж байна. Харин албадан ажил хийлгэх ял оногдуулах нь тухайн хүний гэм буруу, үйлдлийн шинж чанар, хохирогчид учирсан бодит хор уршиг болон шударга ёсны зарчимд илүү нийцнэ гэж хохирогчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах саналыг дэмжихгүй байна гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ:... Миний хувьд улсын яллагчийн байр суурьтай бол ойролцоо байр суурьтай байгаа. Гэхдээ бас хэлэх санал байна. Өнөөдөр хохирогчийн өмгөөлөгч гэдэг бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хохирол, төлбөрийг гаргуулах, нотлох баримтаар үндэслэн хохирлоо барагдуулах тал дээр түлхүү анхаарах ёстой субъект гэж би ойлгодог. Харин өнөөдөр улсын яллагчийн байр сууринаас илүүтэйгээр ял шийтгэлийг хүндрүүлж өгөөч гэдэг байр сууринаас оролцож байгааг харахаар ёс зүйн хувьд ч бас бодох асуудал байна гэж миний хувьд үзэж байгаа. Би хувьдаа тийм байр суурийг дэмждэггүй. Миний гол байр суурь бол хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа хүний хувьд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлүүлж өгөх, хохирогчийн эрх ашгийг хамгаалах асуудал хамгийн чухал болохоос биш заавал ял шийтгэлийг нь хүндрүүлээд өгөөч гэж шаардах нь төдийлөн ач холбогдолтой биш гэж үздэг. Үйлдсэн хэргийн нөхцөл байдлын тухайд энэ хэрэг өөрөө санаатай гэмт хэргээс ялгаатай, болгоомжгүй гэмт хэрэг. Бид бүгд камерын бичлэгийг үзсэн. Тэнд хэдийгээр ************** гийн буруутай үйл ажиллагаа тодорхой хэмжээнд харагдаж байгаа ч гэсэн нөгөө талаас хохирогчийн өөрийн болгоомжгүй байдал, үйлдэл ч мөн энэ нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байгаа. Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйл өөрөө “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл санаатай биш, болгоомжгүй үйлдлийн улмаас үүссэн нөхцөл байдал юм гэдгийг талууд бүгд ойлгож байгаа байх. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд мэдээж ************** гийн хувьд тодорхой хэмжээний хариуцлага байгаа. Гэхдээ энэ хүн анхнаасаа хүний биед гэмтэл учруулъя гэсэн санаатай байгаагүй. Ажлын байрны нөхцөлд, ажлаа зохион байгуулж явж байх үед ийм харамсалтай нөхцөл байдал үүссэн. Хэн ч өөрөө хэрэгтэн болохыг хүсдэггүй. Тэгээд дээрээс нь болгоомжгүй гэмт хэрэг учраас энэ хүний хувьд ч гэсэн сэтгэлзүйн хувьд хүлээж авахад маш хүнд нөхцөл байдал болсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ч анхнаасаа хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, ажил олгогч хэн байсан, гэрээний харилцаа ямар байсан зэрэг асуудлыг ярьж ирсэн. Хэрэгт авагдсан гэрээ, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар ч тодорхой хэмжээнд тухайн нөхцөл байдал ялгаатай харагддаг. Хохирол, хор уршгийн тухайд шүүгдэгч төлөхгүй гэж байгаа биш, боломж бололцоогоороо төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Өнөөдрийн нөхцөлд 8,000,000 төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Нийгмийн өнөөгийн нөхцөлд ийм хэмжээний мөнгийг шууд гаргаж төлөх боломж хүн бүрд байдаггүй. Гэхдээ нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь өөрөө тухайн хүн үйлдсэн хэргийнхээ нийгмийн хор аюулыг ойлгож, тодорхой хэмжээнд ухамсарлаж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тиймээс зөвхөн яллах байр сууринаас бус, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитоор барагдуулах, хохирогчид нөхөн төлбөрийг нь олгуулах талаас нь асуудалд хандах нь илүү зохимжтой болов уу гэж үзэж байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс санал болгож байгаа нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн улсын яллагчийн гаргасан 2,700,000 төгрөгийн торгох ял зэргийг харгалзан үзээд, хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчийн өөрийн буруутай үйл ажиллагаа тодорхой хэмжээнд нөлөөлсөн байдал, шүүгдэгчийн нөхөн төлөх хүсэл зэргийг харгалзан үзэж шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тийм учраас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Яагаад гэвэл 2,700,000 төгрөгөөр торгож байснаас 450 нэгжээр торгоод, үлдсэн боломжоо хохирогчийн хохирлыг төлөхөд зарцуулбал бодит үр дүн нь хохирогчид илүү ач холбогдолтой гэж үзэж байна гэсэн.

         

          Шүүгдэгч **************  эцсийн үгэндээ:... Байхгүй гэв.

 

Шүүгдэгч ************** д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **************  овгийн **************  **************  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч **************  нь Өвөрхангай аймгийн **************  сумын 8 дугаар баг ************** -22 тоотод оршин суудаг болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймаг **************  сум 8 дугаар багийн засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 166 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** г 1 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн **************  сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч ************** д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ************** д мэдэгдэж,

 

Иргэний хуулийн 228 дугаар дугаар зүйлийн 228.1, 230 дугаар дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ************** гаас хохирогч ************** гийн хохиролд 1,619,934 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 6,600,000 төгрөг, нийт 8,219,934 төгрөгийг гаргуулж  хохирогч ************** д, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн хохиролд 2,119,114 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ************** гийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 18,900 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ************** гийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 2,992,970 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч **************  хэлэлцэхгүй орхисон 2,992,970 төгрөгийн нэхэмжлэлээ, цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ************** гаас дахин нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдаж,

 

          Шүүгдэгч **************  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ************** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **************  овгийн **************  ************** г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************  овгийн **************  ************** г 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** г 1 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн **************  сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч ************** д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ************** д мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 228 дугаар дугаар зүйлийн 228.1, 230 дугаар дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ************** гаас хохирогч ************** гийн хохиролд 1,619,934 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 6,600,000 төгрөг, нийт 8,219,934 төгрөгийг гаргуулж  хохирогч ************** д, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн хохиролд 2,119,114 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ************** гийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 18,900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ************** гийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 2,992,970 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, **************  хэлэлцэхгүй орхисон 2,992,970 төгрөгийг, цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ************** гаас дахин нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

 

8. Шүүгдэгч **************  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **************  нь гомдолтой гэсэн, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгс-Очир хохирлоо төлүүлчихвэл гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ************** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ОТГОНЖАРГАЛ