Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2024/00869

 

 

 

 

 

 

 

2024 02 15 101/ШШ2024/00869

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоот, РД:*******, ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,, тоот хаягт оршин суух, РД:, д холбогдох*******3,120,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: анх автомашин худалдан авах гэж найз нөхдөөсөө бүгдээс нь мөнгө зээлсэн. Би машин худалдан авахад нь зориулж 2018-11-11-ний өдрөөс 2019-04-15-ны өдрийн хооронд түүний Хаан банкны тоот дансанд удаа дараа мөнгө шилжүүлж 11,000,000 төгрөгийг өгсөн. 2019 оны 03 сард над руу ярьж Машиныхаа үлдэгдэл мөнгийг өгөхгүй бол эзэн нь машинаа буцаах гээд байна, үлдэгдэл 25,000,000 төгрөгийг зээлээч, машиныг чиний нэр дээр болгож байгаад 7 сар гэхэд машинаараа тээвэр хийж олсон мөнгөөрөө өрийг наадмаас өмнө төлж дуусгана гэж гуйсан учир байр авах гэж цуглуулж байсан мөнгөнөөсөө өгөхөөр болсон. Ингээд 2019 оны 03 сарын 27-ны өдөр автомашин зарсан хүн гэх н.гийн данс руу 25,000,000 төгрөг шилжүүлж, нийт 36,000,000 төгрөгийг өгсөн.

Гэтэл огт мөнгө шилжүүлэхгүй болохоор нь би түүнтэй уулзаж би машиныг чинь зарж мөнгөө олж авъя гэхэд 3 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийе, би 9 сар мөнгийг чинь хүүтэй нь төлье гэсэн тул аргагүйн эрхэнд зөвшөөрч 2019 оны 08 сарын 21-ний өдөр 36,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлийн гэрээг бичгээр байгуулж, эргэн төлөлтийг сар бүр 4,627,780 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Хэрэв зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Гэвч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлээ төлөхгүй элдэв шалтаг тоочсоор 2021 оны 06 сарын 13-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 07 сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 10 сарын 16-ны өдөр 2,600,000 төгрөг, нийт*******,600,000 төгрөгийн төлөлтийг хийсэн.

Машин эвдэрчихлээ энэ удаад л тусалчихвал би машинаа засаад таны зээлийг бүрэн төлж дуусгая гэж намайг дахин ятгаж, 2022 оны 03 сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт*******,000,000 төгрөгийг нэмж зээлсэн. Нэмж зээл авсан өдрөөсөө хойш нь надад мөнгө төлөөгүй бөгөөд холбоо бариагүй алга болсон ба утас цахим хаяг зэрэг холбогдож болох бүх хаягнаасаа надад хаалт хийсэн тул Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлуулж, хаягийг олж авч, уулзахад надаас машиндаа суугаад зугтаасан.

Иймд 2019 оны 08 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 36,000,000 төгрөг, хүү 2021 оны 08 сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 сарын 21-ний өдөр хүртэл 9 сарын хугацааны 9,720,000 төгрөг болсон. 2020 оны 05 сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл алданги тооцвол өдрийн 180,000 төгрөг, 2020 оны 05 сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл алданги*******9,8,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 18,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс хариуцагчийн төлсөн*******,600,000 төгрөгийг хасвал 11,0,000 төгрөгийн алданги, 2022 оны 03 сард нэмж зээлсэн*******,000,000 төгрөг болон эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасан 70,000 төгрөгийн хамт нийт*******3,190,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тооцооллыг хийж үзэхэд 2021-06-13-ны өдөр 2,000,000 төгрөг,

2021-09-04-ний өдөр 200,000 төгрөг,

2021-09-28-ны өдөр 200,000 төгрөг,

2021-10-16-ны өдөр 2,600,000 төгрөг,

2023-05-06-ны өдөр 13,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг хасаж 45,190,200 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд улсын дугаартай, Хова маркийн ачааны машиныг*******4,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тус тээврийн хэрэгслийг худалдаж авахад мөнгө дутаад би эс эхэлж 11,000,000 төгрөг, дараа нь 25,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг зээлсэн. 2018 оны 12 сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл би өөрийн Хаанбанкны тоот данснаас 11,770,000 төгрөг, эхнэр ийн Хаанбанкны тоот данснаас 26,4,000 төгрөг, хамт ажилладаг гийн Хаанбанкны 5064160588 тоот данснаас 5,000,000 төгрөг, нийт 52,780,000 төгрөгийг төлж зээлийг бүрэн төлж дуусгасан.

2. 2022 оны 03 сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг зээлсэн гэж байна. Би 2022 оны 03 сарын 13-ны өдөр эс мөнгө зээлээгүй. Огт үндэслэлгүй мөнгө надаас нэхэж байна.

3. 2022 оны 03 сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг зээлсэн гэж байна. Би 2022 оны 03 сарын 28-ны өдөр эс 2,500,000 төгрөгийг эхнэр ийн дансаар авсан нь үнэн, дахин нэмж 2,500,000 төгрөгийг аваагүй. 2022 оны 03 сарын 28-ны өдөр зээлсэн 2,500,000 төгрөгөөс эхнэр ийн данснаас 1,500,000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр төлсөн. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

4. Эрэн сурвалжлах захирамжийн зардал улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Шүүхэд бичгээр тайлбарыг гаргахдаа нэхэмжилсэн*******3,120,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч,*******2,120,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан. Миний хувьд утсаа салгаж алга болсон зүйл байхгүй, утсаар янз бүрээр хэлсэн учир утсыг нь хаасан. 36,000,000 төгрөгийг зээлсэн дээр маргах зүйл байхгүй гэсэн хэдий ч би төлбөрийг төлсөн. надтай холбогдоод 20 гаран сая төгрөг байгаа гэсэн атлаа шүүхэд*******3,120,000 төгрөгний нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. 49,1,000 төгрөгийг төлж биелүүлсэн болох нь нотлогдож, одоо миний тооцоолсноор 7,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байгаа учир зөвшөөрч байна. 2019-03-27-ны өдрөөс 1 жил******* сарын хугацааны түрээсийн төлбөрийг төлнө гэж хэлсэн нь үнэн тухайн үед мөнгийг нь өгч байсан хэдий ч миний эдийн засгийн байдал хүндэрсэн тул тохиролцсон хугацааны төлбөрийг төлсөн, гэсэн хэдий ч түүний түрээсийн төлбөрийг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Байрны түрээсийг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс иргэний улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* дахь Цагдаагийн газрын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 35/6/4899 дугаар албан бичиг, 2019 оны 08 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 08 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ өдрийн 2384 дугаар фидуцийн гэрээ, 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 02327948 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хаан банкны дансны хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 19-ний өдрийн дугаар шийдвэр, 2022 оны 12 сарын 27-ны өдрийн тайлбар, хүсэлт, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн дугаар тодорхойлолт, 2019 оны 03 сарын 27-ны өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, 2019 оны 03 сарын 27-ны өдрийн дугаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2019 оны 03 сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 03 сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны дугаар дансны хуулга, 2022 оны 02 сарын 14-ний өдрийн -ийн төлбөрийн баримт, тухайн өдрийн автомашин техникийн үнэлгээний*******00 дугаар тайлан, 2023 оны 01 сарын 11-ний өдрийн эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ, Худалдаа хөгжил банкны ,, , , , , , тоот дансны хуулга, нэхэмжлэгчийн 2018 оны , 2019 оны , 5953935974, 2020 оны , 2021 , , тоот дансны хуулга, нэхэмжлэгчийн тоот Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн тоот Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн хүсэлт, нэхэмжлэгчийн 2023 оны 04 сарын 05-ны өдрийн хүсэлт, 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 14/7 дугаар -ийн ажлын тодорхойлолт, нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны дугаар дансны 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, Хаан банкны орлогын баримт, 2023 оны 03 сарын 23-ны өдрийн дансны тодорхойлолт, гийн 5029171092 дугаар дансны хуулга, Х.Сайханжаргалын 56442203 дугаар дансны хуулга, нэхэмжлэгчийн 2023 оны 04 сарын 11-ний өдрийн хүсэлт, 2023 оны 04 сарын 19-ний өдрийн хүсэлт, 2023 оны 05 сарын 06-ны өдрийн 564 дугаар худалдах, худалдан авах гэрээ, ийн төрөл садангийн лавлагаа, , нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг нотлох баримтыг ирүүлсэн.

Хариуцагчаас 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 0455 дугаар итгэмжлэл, 2022 оны 11 сарын 28-ны өдрийн хариу тайлбар, 2022 оны 12 сарын 02-ны өдрийн хариу тайлбар, тус өдрийн хүсэлт Хаан банкны 5064160588 дугаар дансны хуулга, 2023 оны 01 сарын 30-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, 2023 оны 03 сарын 30-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн өмгөөлөгчийн 2023 оны 03 сарын 30-ны өдрийн хүсэлт, 2023 оны 04 сарын 11-ний өдрийн хүсэлт, 2024 оны 02 сарын 13-ны өдрийн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтыг ирүүлсэн.

Шүүхээс хариуцагчийн хариу тайлбарыг нэхэмжлэгч хаягаар танилцуулсан тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултөгсийн хаягаар танилцуулсан тэмдэглэл, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 2005 дугаартай нотлох баримт гаргуулах захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ы төрөл садангийн лавлагаа, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 4996 дугаар захирамжаар Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэгчийн тоот дансны 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХХК-ийн 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга, ийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлээс 19,820,200 төгрөгийг хангаж, 25,370,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 2019 оны 08 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 36,000,000 төгрөг, 2021 оны 08 сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 сарын 21-ний өдрийг хүртэлх 9 сарын хүү 9,720,000 төгрөг болсон. Алданги 2020 оны 05 сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл алданги /өдрийн 180,000 төгрөг/ 2020 оны 05 сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэлх*******9,8,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 18,000,000 төгрөг болж байгаа. Тооцооллыг хийж үзээд хариуцагч аас төлсөн

2021-06-13-ны өдөр 2,000,000 төгрөг,

2021-09-04-ний өдөр 200,000 төгрөг,

2021-09-28-ны өдөр 200,000 төгрөг,

2021-10-16-ны өдөр 2,600,000 төгрөг,

2023-05-06-ны өдөр 13,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг хасаж 45,190,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.

3. Хариуцагч аас нэхэмжлэлийн шаардлага 36,000,000 төгрөгийг 11,000,000 төгрөг, 25,000,000 төгрөгийг тус тус зээлийн гэрээ байгуулж авсан дээр маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг зөвшөөрч. Үлдэх нэхэмжлэлийг үгүйсгэсэн. 2018 оны 12 сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл би өөрийн Хаанбанкны тоот данснаас 11,770,000 төгрөг, эхнэр ийн Хаанбанкны тоот данснаас 26,4,000 төгрөг, хамт ажилладаг гийн Хаанбанкны 5064160588 тоот данснаас 5,000,000 төгрөг, нийт 52,780,000 төгрөгийг төлж зээлийг бүрэн төлж дуусгасан.

2022 оны 03 сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг зээлсэн гэж байна. Би 2022 оны 03 асрын 13-ны өдөр эс мөнгө зээлээгүй. Огт үндэслэлгүй мөнгө надаас нэхэж байна.

2022 оны 03 сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг зээлсэн гэж байна. Би 2022 оны 03 сарын 28-ны өдөр эс 2,500,000 төгрөгийг эхнэр ийн дансаар авсан нь үнэн, дахин нэмж 2,500,000 төгрөгийг аваагүй. 2022 оны 03 сарын 28-ны өдөр зээлсэн 2,500,000 төгрөгөөс эхнэр ийн данснаас 1,500,000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр төлсөн.

Эрэн сурвалжлах захирамжийн зардал улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, нийтэд илэрхий Ковидоос шалтгаалан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч , нэхэмжлэгч эс 36,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан дээр маргаагүй.

5. Зохигчоос шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч өөрийн гэсэн банкны картгүй байсан учир бусдын картыг ашиглаж байсан гэх үйл баримт дээр зохигч маргаагүй ба хариуцагч бусдын данснаас төлбөрийг төлсөн тооцоог нийлж, 2019-09-06-ны өдөр 500,000 төгрөг,

-       ийн данснаас : 2020-07-06-ны өдөр 2,020,000 төгрөг,

2020-07-21-ний өдөр 750,000 төгрөг,

2020-07-29-ний өдөр 2,000,000 төгрөг,

2021-01-11-ний өдөр 800,000 төгрөг,

2021-01-12-ны өдөр 200,000 төгрөг,

2021-03-22-ны өдөр 500,000 төгрөг

2021-04-10-ны өдөр 100,000 төгрөг,

2021-06-13-ны өдөр 2,500,000 төгрөг,

2021-07-10-ны өдөр 1,000,000 төгрөг,

2021-07-19-ны өдөр 1,500,000 төгрөг,

2021-09-04-ний өдөр 200,000 төгрөг,

2021-09-28-ны өдөр 200,000 төгрөг,

2021-10-16-ны өдөр 2,600,000 төгрөг,

2021-11-11-ны өдөр 1,000,000 төгрөг,

2022-01-15-ны өдөр 500,000 төгрөг,

2022-02-07-ны өдөр 1,600,000 төгрөг,

2022-02-23-ны өдөр 150,000 төгрөг

2022-04-19-ны өдөр 200,000 төгрөг

2022-04-22-ны өдөр 200,000 төгрөг

2022-04-25-ны өдөр 350,000 төгрөг,

2022-05-01-ний өдөр 0,000 төгрөг,

-Сайнзаяагийн данснаас 2021-07-21-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 24,170,000 төгрөгийг хариуцагч , нэхэмжлэгчийн дансанд мөнгийг шилжүүлсэн дээр нэхэмжлэгч маргаагүй.

5.1. Хариуцагч нь нэхэмжлэгч д 2019-03-27-ны өдрөөс 1 жил******* сарын хугацааны түрээсийн төлбөрийг төлнө гэсэн дээр маргаагүй ба харилцан тохиролцсоны үндсэн дээр сар бүрийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч д байрны түрээс төлбөр утгатайгаар төлбөрийг шилжүүлж байсан нь нотлогдож байх тул 1 жил******* сарын буюу нийт 18 сарын түрээсийн төлбөр 7,200,000 төгрөгийг хариуцагч ы 24,170,000 төгрөгнөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

7. Иймд хариуцагч зээл 36,000,000 төгрөг, хүү 9,720,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна. Нийтийг хамарсан Ковид цар тахал хөл хорионы нийтэд илэрхий нөхцөл байдлыг үндэслэн Иргэний хуулийн 232.8 дахь хэсэгт зааснаар алданги 9,000,000 төгрөг, шүүхээр хариуцагчийн эрэн сурвалжлуулах ажиллагаанд гаргасан зардал 70,200 төгрөг, нийт 54,790,200 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь 2021-06-13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021-09-04-ний өдөр, 200,000 төгрөг, 2021-09-28-ны өдөр 200,000 төгрөг, 2021-10-16-ны өдөр 2,600,000 төгрөг, 2023-05-06-ны өдөр 13,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрсөн, мөн хариуцагчаас төлсөн 24,170,000 төгрөгнөөс орон сууцны түрээсийн төлбөрт тооцсон 7,200,000 төгрөгийг хасаж үлдэх 16,970,000 төгрөгийг тус тус нэхэмжлэлээс хасаж хариуцагч аас 19,820,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч эс 2022 оны 03 сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг зээлдүүлсэн, бусад төлбөрийг тооцоололд оруулах гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 473,901 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч аас 431,901 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан олгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч аас 19,820,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,370,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,901 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч аас 257,051 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА