| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2024/00367/И |
| Дугаар | 101/ШШ2024/01580 |
| Огноо | 2024-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2024/01580
2024 03 21 101/ШШ2024/01580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоот, РД:*******, *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,, тоот, РД:, -д холбогдох 18,315,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 11 сарын 21-ний өдөр -нд 66 тонн цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2019 оны 12 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 66 тонн цементийг нийлүүлсэн. Худалдан авагч -иас 12,210,000 төгрөгийг 30 хоногийн хугацаанд бүрэн төлж дуусахаар тохиролцсон төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч буюу нь хаягтаа байхгүй тул тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан, шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 2023 оны 08 сарын 15-ны өдөр эрэн сурвалжлахыг зогсоосон албан бичгийг 2023 оны 10 сарын 05-ны өдөр гардан авсан. Иймд -иас цементийн үнэ 12,210,000 төгрөг, алданги 6,105,000 төгрөг, нийт 18,315,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 11 сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2023 оны 08 сарын 15-ны өдрийн 28иб3/3131 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж,
Хариуцагчаас: -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Компаний дүрмийн хуулбар, ын иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ийн хариуцагч -иас 18,315,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон. Хариуцагч Манагал констракшн ХХК-тай 2019 оны 11 сарын 21-ний өдөр 66 тонн цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний төлбөр 12,210,000 төгрөгийг 30 хоногийн хугацаанд хийхээр тохиролцсон, мөн гэрээний 3.1-т төлбөрийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, алданги 6,105,000 төгрөг, нийт 18,315,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд д 2024 оны 01 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг тайлбарласан боловч ч хуульд заасны дагуу бичгээр тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг *******, 5 хороо, Жуков, Ромео Жулеатта хотхон 46б байрны тоот өөрийн оршин суух хаягийг тодорхойлсон. Шүүхэд оршин суух хаягийг өөрчилсөн талаар мэдэгдээгүй тул түүний бүртгэлтэй болон оршин суух хаягаар 2024 оны 03 сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 03 сарын 14-ний өдөр шуудангаар хүргүүлэхэд хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох өөрөө хүлээн авсан, түүний 99096863 дугаарын утсанд 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 15 цаг 22 минутанд шүүгчийн туслах зурвас бичиж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтов.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. дах хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ 2024 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл биелүүлээгүй.
Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараар нэхэмжлэгч 2019 оны 11 сарын 21-ний өдрийн гэрээний үүргээ заасан хугацаанд буюу 2019 оны 12 сарын 21-ний өдөр 66 тн цементийг нийлүүлсэн гэжээ. Хариуцагч тал нэхэмжлэлийг гардан авсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан бичгээр тайлбарыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй болно.
6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар 262.1-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иймд нэхэмжлэгч 2019 оны 11 сарын 21-ний өдрийн гэрээний үүрэгт 18,315,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
7. Нэхэмжлэгчээс төлсөн 249,525 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч -иас 249,525 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч -иас 18,315,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 249,525 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч -аас 249,525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА