Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2024/01668

 

 

 

 

 

 

 

 

2024 03 26 101/ШШ2024/01668

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот, РД:*******, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,, тоот, РД:, т холбогдох 798,275 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021-02-20-ны өдрийн тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,499,900 төгрөгийн барааг сарын 2.9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар олгосон. Хуваарь төлөлтийн дагуу төлөлтөө хийж байгаад, 2022-11-21-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй зөрчил үүсгэсэн. Иймд 2023 оны 12 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 549,220 төгрөг, хүү 200,035 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,020 төгрөг, нийт 798,275 төгрөгийг хариуцагч Э.Ууганбаяраас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: 2023 оны 12 сарын 08-ны өдрийн 23/543 дугаар итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Гэрэлфинанс ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 02 сарын 20-ны өдрийн дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 02 сарын 20-ны өдрийн -ийн баримт, Э.Ууганбаярын оршин суугаа хаягийн лавлагаа, Э.Ууганбаярын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дугаар гэрээний зээл төлөлтийн дансны хуулга, 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 24/007 дугаар хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Хариуцагчаас бичгийн нотлох баримт ирүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.Ууганбаяраас 798,275 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс үндсэн зээл 549,220 төгрөг, хүү 200,035 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,020 төгрөг, нийт 789,275 төгрөгийг хангаж, 9,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 02 сарын 20-ны өдөр дугаар зээлийн гэрээг хариуцагч Э.Ууганбаяр байгуулж, 1,499,900 төгрөгийг олгосон. 2023 оны 12 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 549,220 төгрөг, хүү 200,035 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,020 төгрөг, нийт 798,275 төгрөгийг хариуцагч Э.Ууганбаяраас гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон.

3. Хариуцагч Э.Ууганбаяр нь Сайн-Интернэшнл ХХК-аас А-71 маркийн гар утас худалдан авах зорилгоор нэхэмжлэгч *******-тай 2021-02-20-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, зээл авчээ.

4. Хариуцагч Э.Ууганбаярт 2024 оны 02 сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж, хэргийн материалыг танилцуулсан боловч хариу тайлбарыг хуульд заасны дагуу бичгээр шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг *******,*******,*******,, тоот, мөн хариуцагч Э.Ууганбаяр нь өөрийн оршин суух хаягийг *******,*******,*******,, тоот гэж тодорхойлсон. Шүүхэд оршин суух хаягийг өөрчилсөн талаар мэдэгдээгүй тул түүний бүртгэлтэй болон оршин суух хаягуудаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Мөн шүүхэд холбоо барих утасны дугаарыг гэж тодорхойлсон боловч шүүгчийн туслахаас холбогдоход утсаа аваагүй байна. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтов.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. дах хэсэгт зааснаар хариуцагч Э.Ууганбаяр нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

7. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 02 сарын 20-ны өдрийн дугаар зээлийн гэрээнд зааснаар 1,499,900 төгрөгийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар худалдан авч буй барааны үнийг худалдагч руу шилжүүлэх үүргээ биелүүлжээ. Иймд хариуцагч Э.Ууганбаяраас зээл 549,220 төгрөг, хүү 200,035 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,020 төгрөг, нийт 789,275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 9000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгчээс төлсөн 23,492 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамж 23,492 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Ууганбаяраас 789,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн.2, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 23,492 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Ууганбаяраас 23,492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА