Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2024/02133

 

 

 

 

 

 

 

2024 04 19 101/ШШ2024/02133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоот, РД:*******, *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,,*******1 байр, тоот, РД:, д холбогдох орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч , итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 02 сарын 01-ний өдөр тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, *******,,,*******1 байр, тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 52.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авсан юм. Энэ орон сууц анх *******, 25 дугаар хороонд харъяалагдаж байсан ч одоо хороо өөрчлөгдөжнд харъяалагдах болсон. Харин тухайн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн хорооны дугаар өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Орон сууцыг худалдаж авах үед худалдагч орон сууцанд өөр айл амьдарч байгаа түүнийг даруйхан нүүлгэж, танайхыг оруулж өгнө гэж хэлсэн боловч өдийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа. Амьдарч байгаа айлын хүмүүстэй очиж уулзахад нүүхгүй, шүүх, цагдаагийн байгууллагаар явж асуудлаа шийдвэрлүүл гэж тайлбарласан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3-т энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заажээ. Хариуцагч орон сууцны өмчлөгч биш, хууль ёсны эзэмшигч биш тул түүний эзэмшилээс *******,,,*******1 байр, тоот орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байр нь гийн төрсөн дүү ын болон -тай 56 айлын дотор цахилгааны угсралт, гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт байрыг шилжүүлэн өгөхөөр тохиролцож, гэрээний дагуу ажил дуусах өдөр 2016 онд т байрыг хүлээлгэн өгсөн. Үүний дараа дүү аас 50,000,000 төгрөг төлөөд тухайн орон сууцанд амьдарч байгаа. Байр ашиглалтад орсноос хойш болон Байгальмаа нар нь шударгаар эзэмшиж ирсэн. нь олдохгүй байж байгаад, эрэн сурвалжлаад 2024 оны 03 сард олдож, иргэний хэрэг үүссэн. Гэрээнд төлбөрийн нөхцөлийг тохирсон, м.кв-ийн маргаан бүхий асуудлаас өөр асуудал харагдаж байгаа. Энэ гэрээ бол анхнаасаа тухайн байрыг хүлээлгэж өгөхөөр, тухайн байр баригдсаны дараа хийгдсэн гэрээ биш. Улсын комисст хүлээлгэж өгсний дараа хаяг тодорхой болсон. бол байрны гэрчилгээг авахын тулд -ийг шүүхэд өгсөн байгаа. н. нь нэг ч удаа энэ байранд ирж үзээгүй. Олж авч чадаагүй байрны гэрчилгээ ямар журмаар н.д очсон юм. Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Үүний хохирогч нь болон н. нар болж байна. нь хаяг дээрээ байхгүй тул эрэн сурвалжлуулаад, 2024 оны 03 сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсээд явж байгаа. Тухайн маргаан бүхий байрны 07 тоотод ямар хүн амьдарч байгаа талаар асуухад тодорхой болно. Энэ нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хурал хийх нь алдаатай болох байх гэж бодож байна. Гуравдагч этгээдээр дээвэр констракшн ХХК зайлшгүй оролцох ёстой гэж үзэж байгаа. Энэ******* тоот гэдэг бол компани нь барилгыг ашиглалтад оруулсны дараа нэршил нь өөрчлөгдсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар заасан байдаг. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээ байгуулахгүйгээр, зээлийн гэрээ байгуулж, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн байна. Эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй хөрөнгийг хүлээлгэн өгч, хүлээн авах үүрэг нь биелэгдээгүй байна. Дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг нэхэмжлэгч өөрөө ухамсарлаж байсан. Худалдах-худалдан авах гэрээ авсан үеэс эрхийн доголдолтой байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг шүүх анхаарах. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл , нар хийсэн. Хүчинтөгөдөр хэлцэл болохыг нэхэмжлэгч тал нотлоогүй,5,000,000 төгрөгөөр бодитоор худалдан авсан гэх нөхцөл байдалд ч нотлогдоогүй. Тэгэхээр энэ худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл. Иймд нэхэмжлэгч гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар, 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 0254 дугаар худалдах-худалдан авах гэрээний хуулбар, , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар, Татварын ерөнхий газарт 1,313,940 төгрөг төлсөн баримт, 2023 оны 05 сарын 05-ны өдрийн дугаар итгэмжлэл,

Хариуцагч 2023 оны 10 сарын 05-ны өдрийн дугаар итгэмжлэл, 2014 оны 04 сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, -ийн дүрмийн хуулбар, 2010 оны 07 сарын 05-ны өдрийн улсын бүртгэлийн дугаар -ийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 21-ний өдрийн шийдвэрийн хуулбар, 2024 оны 03 сарын 18-ны өдрийн дугаар итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Шүүхээс Баянзүрх дүүргийнны Засаг даргын 2023 оны 08 сарын 18-ны өдрийн , 2023 оны 10 сарын 03-ны өдрийн дугаар албан бичгүүд, 2023 оны 10 сарын 05-ны өдрийн дэд ахлагч Б.ийн илтгэх хуудас, 2024 оны 02 сарын 09-ний өдрийн 5843 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.ы нэхэмжлэлийн шаардлага Улсын бүртгэлийн гэрчилгээтэй *******,,,*******1 байр, тоот, 52,84 м,кв талбайтай орон сууцыг хариуцагч гийн эзэмшилээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023 оны 02 сарын 01-ний өдөр тэй худалдах-худалдан авах гэрээг байгуулж орон сууцыг худалдан авч, 2023 оны 02 сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3-т энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заасан тул хариуцагч нь миний өмчлөх эрхийг зөрчиж байх тул *******,,,*******1 байр, тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан.

3. Хариуцагч гаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний дүү нь -ний захирал. -тай 56 айлын дотор цахилгааны угсралт, гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт уг байр авахаар тохиролцож, ажлын хөлсөнд авсан. Ажлын хөлсөнд орон сууцыг ашиглалтанд ороход буюу 2016 онд хүлээн авсан байсан. Үүний дараа н. дүү аас 50,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авч шударгаар эзэмшиж байгаа. Олж авч чадахгүй байсан улсын бүртгэлийн гэрчилгээг яаж гийн нэр дээр гарсныг ойлгохгүй байна. нь хаяг дээрээ байхгүй тул эрэн сурвалжлуулаад, 2024 оны 03 сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсээд явж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан , -ний хооронд байгуулагдсан 2014 оны 04 сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийннд баригдах үйлчилгээтэй, 56 айлын орон сууцны барилгын дотор цахилгаан, угсралт, гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэгт Гэрээний 4.1-д заасан төлбөрийн 100,947,000 төгрөгний, гэрээний 2.1-д заасан барилгын Б блок байрны 4 дүгээр давхрын******* тоот 2 өрөө 53,13 м,кв орон сууцаар тооцохоор тохиролцов гэжээ. /хх-ийн 45 тал/

4.1 , -ний хооронд байгуулагдсан 2014 оны 04 сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд заасан Б блок байрны 4 дүгээр давхрын******* тоот 2 өрөө 53,13 м,кв орон сууц гэж үзэхээргүй байна.

4.2 Нэхэмжлэгч *******,,,*******1 байр, тоот 52,84 м,кв орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа ба Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн,,*******1 байрны тоотод байршилтай 52,84 м,кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч болох нотлогдсон.

Иргэний хуулийн 109 зүйлийн 109.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус зохицуулсан.

5. Хариуцагч нь , -ний хооронд байгуулагдсан 2014 оны 04 сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийннд баригдах үйлчилгээтэй, 56 айлын орон сууцны барилгын дотор цахилгаан, угсралт, гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд 2016 онд хүлээн авч, -ний захирал дүү аас 50,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж шударга эзэмшигч гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1,107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

7. Иймд Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн,,*******1 байрны тоотод байршилтай 52,84 м,кв талбайтай хоёр өрөө орон сууцныг хариуцагч гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч гаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч гаас*******0,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн,,*******1 байрны тоотод байршилтай, 52,84 м,кв талбайтай хоёр өрөө орон сууцыг хариуцагч гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч гаас*******0,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА