Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/288

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо /цахимаар/,

шүүгдэгч Б.******** нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.********д холбогдох эрүүгийн 2625004440315 дугаартай 312/2026/0279/Э индекстэй хэргийг 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2625004440315 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******** нь 2026 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 06 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн ******** хотхон ******** тоот гэрийнхээ үүд хэсэгт орцонд салсан найз охин Б.********тай “шөнө гэрт ирж амгалан тайван байдал алдагдууллаа, ээжийг хэл амаар доромжлоо” гэж хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Б.********ын нүүр хэсэгт алгадаж, газар унах үед хөл гар хэсэгт өшиглөж цохиж эрүүл мэндэд “...зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          - Шүүгдэгч Б.******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Уучлаарай...” гэх мэдүүлэг,

-Эрүүгийн 2625004440315 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

-Хохирогч Б.********ын өгсөн: “...Миний бие ******** нь 2001 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Дархан-Уул аймагт айлын том охин болж төрсөн. Тэгээд би 1 настай Эрдэнэт хотод аав, ээжийн хамт шилжиж ирж амьдарсан. Эрдэнэт хотын *-р дугаар 10 жилийн сургуулийг 2007-2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. Би 2018 онд Улаанбаатар хот Монгол Улсын их сургуульд суралцаж байгаад 2021 онд би өөрийн хүү болох ********г төрүүлсэн. Тэгээд би 2022 оноос хойш Улаанбаатар хотод сургуульдаа сурч амьдарч байсан. 2024 оноос хойш би сургуулиас 2 жилийн чөлөө авч хотод ажиллаж амьдарч байгаад 2025 оны 12 дугаар сард Эрдэнэт хотод ирж ээж дээр амьдарч байна. Би 2026 оны 04 дүгээр сарын 22-ны орой 23 цаг 30 минутын үед найз ********ийн хамтаар найз залуу болох ********гийн гэрийн хаалгыг очиж тогшиж шалгахад манай найз залуу гэртээ байгаагүй юм. Тэгэхээр би яваад өгсөн. Тэгсэн чинь над руу найз залуу ******** нь 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн үед над руу залгаж надтай чи яахаараа манай ээжийг унтуулж амраахгүй шөнө орой хаалга үүд тогшдог юм бэ гэж хэлсэн. Тэгээд би хоёрын дунд хэрүүл маргаан болж намайг дуудахаар нь би найз залуу ********гийн гэрт яваад очсон. Тэгсэн гэрийнхээ хаалгыг онгойлгож хэрүүл маргаан болж надтай ноцолдож миний зүүн хацар хэсэгт гараараа 1-3 удаа алгадсан, Тэгээд би газар уначихсан байх үед намайг түлхэж миний биеийн хөл гар хэсэгт өшиглөсөн, чинь ********гийн ээж нь хүүгээ татаж авсан. Тэгээд би тухайн байранд сүлжээ байдаггүй учраас орцны үүдэнд гарж цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед манай найз залуу чи миний ээжийг хэл үгээр доромжилсон байна гэж хэлж намайг цохиж зодсон юм. Тухайн үед би ******** бид хоёрын дунд хэрүүл маргаан болж байхад би үсчин гуйлгачин гэх мэтээр доромжилчихсон юм. Би 2026 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө найз ********ийн машин дотор бид хоёр юм ярьж 0.5 грамм, касс пиво 6-7 ширхгийг хамт уусан юм. Тухайн үед ******** намайг зодож байх үед түүний ээж болох ******** харж байсан юм. Өөрөөр бол ямар нэгэн хүн байгаагүй. Манай найз залуу болох ******** нь миний зүүн хацарт 1-3 удаа гараараа алгадсан, түлхсэн 1-2 удаа өшиглөсөн тухайн гэмтлийг надад ******** учруулсан байна. Урьд нь намайг ганц нэг удаа алгадаж байсан тэрнээс бол өөр зодож байсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан гэм хор тогтоолгохгүй. Миний эмчилгээнээс гарсан зардал төлбөр болох 1,000,000 төгрөг миний хаан банкны ******** гэсэн дансаар хохирол барагдуулсан байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй, надад гомдол санал хүсэлт байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 35-37-р тал),

 -Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 366 дугаартай “..Б.********ын биед зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, баруун , зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, баруун , зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун гуянд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байна.  Зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, баруун , зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28-р тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Б.********гийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 366 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, баруун , зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт...” гэмтэл учирсан нь шүүгдэгч Б.********гийн хохирогчийг цохисон үйлдэлтэй буюу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилж иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар Хаан банкны дансны хуулгыг ирүүлсэн /хх-48 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг хохирогч Б.********д мэдэгдэхэд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.********г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.********гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.******** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.******** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ