Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2024/02216

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 23 101/ШШ2024/02216

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Америкийн нэгдсэн улсын Ellicott city,*******514 way Maryland тоот, РД:*******, *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,*******,******* тоот, РД:, д холбогдох үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2024 оны 02 сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Гэрч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тоот, 31 м.кв, 2 өрөө, улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан, 2023-06-27-ны өдрийн дугаар үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр нь ын төрсөн эгчийн хүү, хүүхэд нь гадаадад сургуульд явахад үл хөдлөх эд хөрөнгөтэй байх шаардлагатай болсон учир орон сууцыг шилжүүлэн өгсөн. Гэтэл доромжилсон утгатай мессеж, чат илгээж сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулсан. Тухайн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг төрсөн эгч түүний хүүхдэд туслах зорилгоор байгуулсан ба түүнээс хойш намайг гомдоож, доромжилж байнгын тайван бус байдалд байлгаж байна. Иргэний хуулийн 23 дугаар бүлэгт бэлэглэлийн талаар зохицуулсан. 2023-06-27-ны өдрийн тоот үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний*******.3-т тус тус бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан тохиолдолд бэлэглэгч гэрээг хүчингүй болгохоор 1 жилийн дотор шаардах эрхтэй гэж заасан. нь олон жил гадаад улсад ажиллаж энэ байрыг худалдан авсан. Иймд хариуцагч , нэхэмжлэгч ыг элдэв үгээр доромжилж, гомдоосон нь нотлогдсон тул 8 дугаар хороо, бага дүгээр байр, 22 тоот, 31 м.кв 2 өрөө, улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг бэлэглэсэн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн дугаар үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бэлэг хүлээн авагч буюу миний бие ыг ноцтой гомдоосон тохиолдол байхгүй. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь надтай 2023-06-27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулан 8-р хороо Бага байрны 22 тоот 31 мкв 2 өрөө орон сууцыг миний өмчлөлд ямар нэгэн хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн. Энэхүү бэлэглэлийн гэрээг байгуулахад нотариатаар орж гэрчлүүлсэн бөгөөд нотариатч тухайн гэрээний агуулга, хууль зүйн үр дагавар зэргийг бүрэн тайлбарлаж өгсөн юм. Гэтэл нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээ байгуулахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Д. миний өмчлөлд шилжүүлэн өгөхийг хүсэж, улмаар тухайн байрыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан. Бидний хооронд өөр орон сууц өмнө худалдсан асуудал байсан тэр байранд би 20 гаран сая төгрөгний засвар хийсэн байсан хэдий ч наймаа буцсан асуудал байгаа, энэ бичээд байгаа мессеж нь түүнтэй хамааралтай асуудал. Энэ байрыг эмээ буюу нэхэмжлэгч ын ээж нь түрээсэлж мөнгийг нь авдаг. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 8 дугаар хороо, Бага байр, 22 тоот, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 06 сарын 27-ны өдрийн дугаар үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, 2023 оны 12 сарын 13-ны өдрийн дугаар итгэмжлэлийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагчаас баримт ирүүлээгүй,

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 04 сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ын хариуцагч д холбогдох 2023 оны 06 сарын 27-ны өдрийн дугаар үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Миний төрсөн эгчийн хүү нь гадаадад сургуульд явахад үл хөдлөх эд хөрөнгөтэй байх шаардлагатай болсон учир орон сууцыг бэлэглэлийн гэрээг байгуулж шилжүүлэн өгсөн. Гэтэл доромжилсон утгатай мессеж, чат илгээж сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулсан, туслах зорилгоор байгуулсан ба түүнээс хойш намайг гомдоож, доромжилсон тул 2023-06-27-ны өдрийн дугаар үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна гэжээ.

3. Хариуцагч 2023-06-27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулан 8-р хороо Бага байрны 22 тоот 31 м.кв 2 өрөө, орон сууцыг миний өмчлөлд ямар нэгэн хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн. Энэхүү бэлэглэлийн гэрээг байгуулахад нотариатаар орж гэрчлүүлсэн бөгөөд нотариатч тухайн гэрээний агуулга, хууль зүйн үр дагавар зэргийг бүрэн тайлбарлаж өгсөн юм. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан. Бидний хооронд өөр орон сууц өмнө худалдсан асуудал байсан тэр байранд би 20 гаран сая төгрөгний засвар хийсэн байсан хэдий ч наймаа буцсан асуудал байгаа, энэ бичээд байгаа мессеж нь түүнтэй хамааралтай асуудал надад ыг гомдоосон зүйл байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 06 сарын 27-ны өдрийн дугаар үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулж байр, 22 тоот, 31 м,кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч , хариуцагч д шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байгаа ба зохигч маргаагүй.

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн байна.

6. Нэхэмжлэгч нь орон сууцыг төрсөн эгчийн хүү д визэнд ороход үл хөдлөх эд хөрөнгийн баталгаа хэрэг байна гэхээр туслах зорилготой байсан, мөн хариуцагч нь мессеж, чат бичиж сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулж гомдоосон гэж 2023-06-27-ны өдрийн дугаар үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлийг тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1,107 дугаар зүйлийн 107.2 дах хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

7. Хариуцагч нь нэхэмжлэгч той мессеж бичиж байгаа асуудал нь өөр орон сууц худалдан авах асуудлаас үүдэлтэй бичсэн гэж тайлбарласан ба нэхэмжлэгч тал үүнийг няцаагаагүй.

Мөн нэхэмжлэгч , хариуцагч нарын харилцсан гэх зурваст бэлэглэгчийн ноцтой гомдоосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

8. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөгийг улсын орлого болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч д холбогдох 2023 оны 06 сарын 27-ны өдрийн дугаар үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА