Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2024/02396

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, РД:*******, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******лол,, тоот, РД:, ад холбогдох 31,474,808 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2021-02-04-ний өдөр дугаар зээл, барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээтэй, Улаанбаатар хот, *******,*******,*******лол,, тоот, 18.5 м.кв, 1 өрөө орон сууцыг барьцаалж, 15,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. ын авсан зээлийн хугацаа нь 2024 оны 02 сарын 04-ний өдөр төлж барагдуулах байсан. Энэхүү зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 991,821.23 төгрөг, хүү 9,891,982.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 492,376.46 төгрөг, нийт 11,376,180 төгрөгийг төлж биелүүлсэн.

2. Мөн 2021-03-05-ны өдөр дугаар аппликэйшн зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.17 хувийн хүүтэйгээр,

3. 2021-06-29-ний өдөр дугаар зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн боловч зээлийн гэрээнд заасан үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй.

Иймд 2021-02-04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,008,178 төгрөг, хүү,321,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,598,562 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,400,000 төгрөг нийт 26,328,416 төгрөг гаргуулах,

- 2021-03-05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 1,000,000 төгрөг, хүү 1,175,984 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,085 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 241,000 төгрөг,

- 2021-06-29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 1,000,000 төгрөг, хүү 1,065,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,720 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 228,000 төгрөг, нийт 31,474,808 төгрөгийг хариуцагч аас гаргуулах, хэрвээ 31,474,808 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авсан дээр маргах зүйл байхгүй. Би нийт 11,000,000 төгрөг төлсөн. апликейшны зээл 2,240,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Байрны зээлийг сар бүр нэхдэг байсан. Сар болоод 2,000,000 төгрөг хийж байсан. Үндсэн дүн нь огт өөрчлөгдөөгүй болохоор гайхаад байна. Өмгөөлөгчид төлсөн зардал 228,000 төгрөг надад хамааралгүй тул зөвшөөрөхгүй. Төлсөн төлбөрөөс үндсэн зээлд тооцоогүй, хүүнд тооцон авсан байгааг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс: 2024-01-17-ны өдрийн 01/17/03 дугаар итгэмжлэл, УТХ төлсөн баримт, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2007-09-28-ны өдрийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, ын зээлийн график, 2021-02-04-ний өдрийн дугаар зээлийн гэрээний хуулбар, дугаар барьцааны гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ын 2021-02-04-ний өдрийн өргөдөл, 2021-02-04-ний өдрийн дугаар Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, дугаар эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021-10-28-ны өдрийн -1 нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2023-11-09-ний өдрийн 11/09/02 дугаар мэдэгдлийн хуулбар, 2022-09-13-ны өдрийн 09/13/03 дугаар шаардлага, шуудангийн дугтуй, 2021-03-05-ны өдрийн дугаар онлайн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2021-06-29-ний өдрийн дугаар онлайн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2024-01-17-ны өдрийн дугаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн, хариуцагчаас бичгийн нотлох баримт ирүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлээс 28,605,805 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2,869,003 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч тай 2021-02-04-ний өдөр , 2021-03-05-ны өдөр , 2021-06-29-ний өдөр дугаар зээлийн гэрээг байгуулж зээлийг олгосон. Иймд 2021-02-04-ний өдөр дугаар зээлийн гэрээний үүрэгт зээл 14,008,178 төгрөг, хүү,321,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,598,562 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,400,000 төгрөг нийт 26,328,416 төгрөг,

2.а. 2021-03-05-ны өдөр дугаар зээлийн гэрээний үүрэгт зээл 1,000,000 төгрөг, хүү 1,175,984 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,085 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 241,000 төгрөг,

2.б. 2021-06-29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 1,000,000 төгрөг, хүү 1,065,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,720 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 228,000 төгрөг, нийт 31,474,808 төгрөгийг гаргуулах, Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээтэй, Улаанбаатар хот, *******,*******,*******лол,, тоот, 18.5 м.кв, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

3. Хариуцагч нь нэхэмжлэгч *******-тай 2021-02-04-ний өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээтэй, Улаанбаатар хот, *******,*******,*******лол,, тоот, 18.5 м.кв, 1 өрөө орон сууцыг барьцаалж, 15,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй авсан, 2021-03-05-ны өдөр дугаар аппликэйшн зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.17 хувийн хүүтэй авсан,

2021-06-29-ний өдөр дугаар 1,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр авсан, 2021-02-04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 11,376,180 төгрөг төлсөн дээр маргаагүй.

2021-03-05-ны өдрийн дугаар, 2021-06-29-ний өдрийн дугаар аппликэйшн зээлд 2,240,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн.

Хариуцагч 11,376,180 төгрөгийг үндсэн зээлд тооцоогүй тул үлдэх зээлийг төлөхгүй гэж маргасан.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021-02-04-ний өдрийн дугаар зээлийн гэрээ, дугаар барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ын 2021-02-04-ний өдрийн өргөдөл, 2021-02-04-ний өдрийн дугаар Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчээс зээлийг олгосон үйлд баримт тогтоогдож байна, хариуцагч маргаагүй.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч тай 2021-02-04-ний өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээтэй, Улаанбаатар хот, *******,*******,*******лол,, тоот, 18.5 м.кв, 1 өрөө орон сууцыг барьцаалж, 15,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй, 2021-03-05-ны өдөр дугаар аппликэйшн зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.17 хувийн хүүтэй, 2021-06-29-ний өдөр дугаар 1,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр тус тус зээл олгох үүргээ биелүүлсэн байх тул 2021-02-04-ний өдөр дугаар зээлийн гэрээний үүрэгт зээл 14,008,178 төгрөг, хүү,321,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,598,562 төгрөг,

- 2021-03-05-ны өдөр дугаар зээлийн гэрээний үүрэгт зээл 1,000,000 төгрөг, хүү 1,175,984 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,085 төгрөг,

- 2021-06-29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 1,000,000 төгрөг, хүү 1,065,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,720 төгрөг, нийт 28,605,805 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Хууль зүйн туслалцаа авсантай холбогдох зардал 2,869,000 төгрөгийн зардал гаргасан гэдэг нь бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй, хариуцагч аас шаардаж буй үндэслэл тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 359,792 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч аас 28,605,805 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 300,979 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох УТХ0200 төгрөг, нийт 371,179 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч аас 28,605,805 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,869,003 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн*******,*******лол,, тоот, 18,5 м,кв 1 өрөө, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,792 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч аас 300,979 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА