Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2024/02523

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот, РД:*******, *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,, тоот, РД:, д холбогдох 2,282,609 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Хариуцагч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 11 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай 2024 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл 35,000,000 төгрөг авахаар тохиролцон гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. 32,717,391 төгрөгийг шилжүүлээд 2,282,609 төгрөгийг өгөхгүй гэдэг. Миний бие 2023 оны 11 сарын 06-ны өдөр Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршооноос 30,000,000 төгрөгийн зээл авч д өгсөн. Өнөөдрийн байдлаар зээлийн хүүгээ ч төлж чадахгүй хэмжээнд хүрээд байна. Иймд 2,282,609 төгрөгийг гаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие -ийн ерөнхий захирал бөгөөд компанийн санхүүгийн асуудлаас болж яаралтай мөнгөний хэрэг гарч тэй 2023 оны 11 сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг 2023 оны 11 сарын 07-ны өдрөөс 2024 оны 4 сарын 07-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай зээлсэн. Энэ 5 сарын хугацаанд хугацаанаас өмнө төлөх эсхүл хэсэгчлэн төлөх үед зээлийн хүүг багасгаж төлбөрөөс хасагдана гэж харилцан тохиролцож нотариат орж 35 сая төгрөгийн хэмжээнд гэрээг байгуулсан. 2024 оны 4 сарын 07-ны өдөр төлж барагдуулбал 35 сая төгрөг өгснөөр гэрээ дуусгавар болно гэж тохиролцсон. Гэвч миний бие 2024 оны 3 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, 3 сарын 13-ны өдөр 9,000,000 төгрөг, 3 сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 3 сарын 26-ны өдөр 11,000,000 төгрөг, хүү 2,717,391 төгрөг, нийт 32,717,391 төгрөгийг төлсөн. Би хэрэглэсэн хугацааны хүү төлж дуусгасан тул нэхэмжилж буй 2,282,609 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 11 сарын 07-ны өдрийн дугаар зээлийн гэрээний хуулбар, ийн дугаар дансны хуулга зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагчаас гийн дугаар дансны хуулга, 2023 оны 10 сарын 07-ны өдрийн зээлийн тооцооны график зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ийн нэхэмжлэлээс 1,882,613 төгрөгийг хангаж, 399,996 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч тай 2023 оны 11 сарын 07-ны өдрийн дугаар зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг, 2023 оны 11 сарын 07-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр, 35,000,000 төгрөг болгож авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрч зээл авч, 32,717,391 төгрөгийг буцаан төлсөн. Иймд зээлийн хүү 2,282,609 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2023 оны 11 сарын 07-ны өдрийн дугаар зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай буюу 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төлж барагдуулах, хугацаанаас өмнө төлөх юм бол зээлийн хүүг багасгана гэсэн аман тохиролцоо байсан учир мөнгийг хэрэглэсэн хугацааны хүү 2,717,391 төгрөгийг төлж биелүүлсэн. Иймд хүүний үлдэгдэл 2,282,609 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023-11-07-ны өдрийн зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, 5 сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр тохиролцож хариуцагч нь өөрийн Веган хатаги ХХК-ний худалдаа хөгжлийн банкны дансаар хүлээн авсан, хариуцагч өөрийн ХААН банкны данснаас нэхэмжлэгч ийн ХААН банкны 2024 оны 3 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, 3 сарын 13-ны өдөр 9,000,000 төгрөг, 3 сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 3 сарын 26-ны өдөр 11,000,000 төгрөг, хүү 2,717,391 төгрөг, нийт 32,717,391 төгрөгийг тус тус буцаан төлсөн үйл баримт дээр талууд маргаагүй ба хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

5. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 40.2.Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

Мөн хуулийн 41.1.Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 41.2.Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана... гэж тус тус зохицуулжээ.

5.а. Зохигч 30,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлсэн дээр маргаагүй. 2023-11-07-ны өдрийн зээлийн гэрээний 3.2-т 35,000,000 төгрөг гэж тохиролцсон, хариуцагч нь 2024 оны 03 сарын 26-ны өдөр 2,717,391 төгрөгийг сараагаас зээлийн хүү төлөв дуусав гэсэн утгатайгаар шилжүүлсэн зэрэг байдлыг шүүх Иргэний хуулийн*******2 дугаар зүйлийн*******2.1 дэх хэсэгт зааснаар хүү тохиролцсон гэж үзэж, 2024 оны 03 сарын 26-ны өдрийг дуусталх хугацааны хүү 1,882,613 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

6. Зохигч нарын хооронд Иргэний хуулийн*******1 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

7. Хариуцагч гаас зээлийг хугацаанаас өмнө төлж барагдуулбал хүүг багасгана гэж амаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт заанаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

Иймд нэхэмжлэгч ээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгнөөс 2,282,609 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51,471 төгрөгийг улсын орлого болгож, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн, 18,729 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагч гаас 1,882,613 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 45,072 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ид тус тус олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн*******1 дүгээр зүйлийн*******1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч гаас 1,882,613 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 399,996 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 51,471 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч гаас 45,072 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ид олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 18,729 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ид буцаан олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА