Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/112

 

 

****-***** ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек,

улсын яллагч: Баян-Өлгий а****** ********** газрын ерөнхий прокурорын

орлогч Ц.Б******,

                   шүүгдэгчийн       өмгөөлөгч:    М*******    Өмгөөлөгчдийн       холбооны      гишүүн,

өмгөөлөгч А.С*******,

шүүгдэгч М.К***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий а****** ********** газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.К******* холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Ш********** биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А**** овогт М******* К*****, 1982 оны 4 дүгээр сарын **** өдөр Баян-Өлгий а****** Н********* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий а****** Н********* сумын * дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь ****-***** ***** дахь сум дундын шүүхийн 1999 оны 1 дүгээр сарын **-*** өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.4 дэх заалтад зааснаар 3 жил 6

сарын хорих ял, мөн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын **-*** өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, *** ***** дахь сум дундын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын **-** өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт тус тус зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар **********.

Ш********** холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.К***** нь 2020 оны 9 дүгээр сарын дунд үед зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн шалган нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсаас Оросын холбооны улсын чиглэлд, мөн Оросын холбооны улсаас Монгол Улсын чиглэлд тус тус Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

мөн шүүгдэгч М.К***** нь 2020 оны 9 дүгээр сарын дунд үед зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, улмаар Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээс хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичын 4 тооны адууг буюу олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлж, улсын хилээр нэвтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

1. Шүүгдэгч М.К***** мэдүүлэхдээ: “...эхлээд бусдын 7 тооны адууг намайг авсан гэсэн. Ернар, Елдос гэх хоёр хүн намайг өглөөний 08 цагаас шөнийн 00 цаг хүртэл явуулахгүй “чи Т******* адуу авч ирсэн” гэсэн. Д**** нь тэр 7 тооны адуу Т******* авч ирсэн адуу юм байна гэсэн. Д**** нь чи Т******* 4 тооны адуу авч ирсэн байна гэсэн. Би Т*** руу гарч, хулгай хийсэн гэхэд би хөлөөрөө хил гарлаа гэхэд хоёр улсын хилийн зурвас, тэдний харуулууд байгаа. Тэднийг аргалаад хилийн цаана гарлаа гэхэд тэр олон тооны адууг яаж наашаагаа хил гаргаж, тууж ирэх юм бэ. Тэр хил гарсан гэх газрын зургийг харвал адуу тууж гарах байтугай явган хүн арай хийж явах газар байна шүү дээ. ****** ******* газарт миний гутлын мөр байвал би маргахгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд явна. Би Монгол Улсын хуулийг хүндэлдэг. Н***** харсан гэрч нар байгаа гэж байна. Тэд намайг монгол дээл өмсөж явсан гэсэн байна. Тэгвэл тэр гэрч нарыг авч ирж оролцуулах ёстой шүү дээ. Монгол Улсын хуулийг хүндэлдэггүй тэд ямар хүмүүс юм бэ. Би одоо хүртэл 6 жилийн турш Монгол Улсын хуулийг хүндлээд дуудсан үед нь ирж байна шүү дээ.

Би тухайн зун хүмүүс зусландаа нүүж байхад 4 тооны адуу худалдаж авсан маань үнэн. Энэ талаараа үнэн бодит явдлыг хэлж байна. Би адуугаа хайж явахад адуугаа даалгаж өгч явсан хүмүүсийг маань асуухгүй байна. Зөвхөн М.К***** чи хулгай хийсэн гэдэг. Надад хулгай хийх зав байхгүй. Хүүхдүүдээ тэжээн тэтгэж байгаа. М**** хашааны үүдэнд цагдаа байдаг. Ө****** гэх хүн намайг архи ууж, айлган сүрдүүлдэг. Урьд хорих ял эдэлж байсан гэсэн байна. Тэгвэл тэр хүнийг яагаад асуудаггүй юм бэ. Үнэхээр би түүнийг архи ууж, айлган дарамталсан бол зохих шийтгэлээ авахад бэлэн байна. Тэр хүн ямар шалтгаанаар тэгж хэлж байгаа юм бэ. Мөн энэ талаар нэмж шалгаж өгөөч гэж Л********* гэх мөрдөгчид хэлж байсан. Мөрдөгч манай гэрт хоёр удаа ирсэн. Тэр болгонд би хоёр хүүхдээ өргөж, сүү өгч байхад хараад танд хулгай хийх ямар ч боломж байхгүй юм байна шүү дээ гэж хэлээд явсан. Тухайн 4 тооны адууг худалдаж авахад мөнгийг нь эхнэр маань дэлгүүрээсээ тоолж өгсөн шүү дээ. Тийм байхад эхнэрийг маань хүртэл асуухгүй байна шүү дээ. Зөвхөн М.К***** чи очиж хулгай хийсэн гэдэг. Би машинтай явж байгаад осолд орсон маань үнэн. Тэр болгоныг бичсэн байна. Эдгээр зүйлс яагаад хэрэгт явж байгааг тодруулмаар байна. Энэ асуудлаар урьд нь хэд хэдэн удаа шүүгчид хүсэлтээ хэлж байсан, ерөөсөө тодруулж асуудаггүй. Е****** миний хэлсэн хүмүүсийг шалгадаггүй. Н***** дуудсан хүн бол Тоха гэх хүн байдаг. ***** захисан адуутай төстэй юм байна. Энэ адуу чинийх байж магадгүй гэхээр би намар очсон. Тэгээд миний адуу байхаар нь адуугаа олж авч ирээд худалдсан. Би адуугаа хүнээс худалдаж авч, дараа нь өөр хүнд худалдсан гээд бүх үнэнээ хэлж байна шүү дээ. Шүүхээс дуудаж байгаа хүмүүс хүрэлцэн ирээгүй гэж байна. Бусдыг гүтгэчхээд яагаад ирдэггүй юм бэ. Тэдгээр хүмүүс та бүхний өмнө нь М.К***** чи энэ адуугаа Т******* авсан гэж хэлсэн биз дээ гээд нүүр лүү харж байгаад хэлэх ёстой шүү дээ.

Хохирогч эхлээд 7 адуугаа алдсан гэсэн. Д**** нь 4 адуу алга болгосон гэсэн. Х**** хохирогч 7 адуу алга болгосон гээд байвал би үнэхээр 7 адуу авсан болоод гарах юм байна шүү дээ. Тиймээс би тэр хохирогч гээд байгаа хүнд огт итгэдэггүй. Үнэхээр адуугаа алдсан бол яагаад ирээд алдсан адуугаа үзэж, таньж өгдөггүй юм бэ. Д**** нь адууны зургийг хараад надад мал хэрэггүй, мөнгө хэрэгтэй, хохирлоо барагдуулж авна гэдэг. Тиймээс энэ хэргийг зохион байгуулалттай хийж байгаа ажил гэж харж байгаа. Шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгөх байх гэдэгт итгэж байна. Өөр хэлэх зүйл байхгүй.

Зун манайд өглөө 09 цагийн үед портер машинтай хоёр хүн ирсэн. М**** дэлгүүрээс ундаа, тамхи авсан. Юу хийж явааг нь асуухад мал худалдаж явна гээд нэг хүний гэрийг асуусан. Т**** эндхийн хүмүүс зусландаа нүүсэн байна шүү дээ гэсэн. Д**** нь өдрийн цагаар тэр хоёр хүн ирээд энэ адууг авахгүй юу, авна гэсэн хүнээ олж чадсангүй гэсэн. Тэгээд хэдэд зарах юм бэ гэхэд 4 сая төгрөг гэсэн. Тэгэхээр би 4 сая төгрөгт адуу худалдаж авч чадахгүй гэсэн. Тэгээд жаахан байж байгаад хэдэд авах уу гэхээр нь 3 саяд өгвөл авъя гэсэн. Тэгээд 3 сая төгрөгт өгөхөөр болохоор эхнэртээ хэлсэн. Тухайн үед өөрийн адуун сүргээ нэмэгдүүлэх гэж явж байсан. Өмнө нь би шоронгоос гарч ирэхэд хамаатнууд нь мал цуглуулж өгч, малжуулсан. Тухайн адуу эрлийз том биетэй адуу гээд байна. Харин би ямар нэгэн эрлийз ч юм уу, том биетэй адуу олж харахгүй байгаа. Н********* суманд очвол том биетэй адууг тэндээс олж харна. Тэгвэл тэр олон адуу бүгд Т******* ирсэн адуу болох уу.

Р****** байсан гэх 6 тооны адууг надаас үзсэн. Э***** надаас асуухдаа

Р****** байсан 5-6 тооны адууг Т*** хүний адуутай сольсон гэсэн. Р****** байсан гэх 6 тооны адууг авсан хүн хэзээ нэг өдөр илрэх байх гэж боддог. Тэр 6 тооны адууг авсан хүн одоо хаана байгаа бол гэж боддог. Одоо бүүр тэр 6 тооны адууг намайг авсан гээд дахин ирж байх вий. ** бага насны 5 хүүхэдтэй. Иймд хуулийн дагуу үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

2. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “...шүүгдэгч эхлээд гэмт хэрэг гарахаас өмнөх байдлыг, гэмт хэрэг гарсан, гэмт хэрэгт дараах нөхцөл байдал гэдэг байдлаар дүгнэлтээ товчхон байдлаар танилцуулъя.

Хохирогч нь 2020 оны 9 дүгээр сарын дунд үеэр тухайн Оросын холбооны улсын Т*** Улсын нутаг дэвсгэрээс 4 тооны адуу алдагдсан гэдэг талаар хилийн бүрэн эрхт төлөөлөгчөөр дамжуулж холбогдсон. Энэ талаар хохирогч 3 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Мөн тухайн хилийн бүсэд гарсан зөрчилтэй холбоотойгоор Орос холбооны улс Монгол Улсаас тухайн Т*** улсын хилийн бүстэй харилцаад энэ хүрээнд Монгол Улсад Оросын холбооны улсын 7 тооны адуу орж ирсэн байна гэдэг байдлаар харилцсан. Үүний хүрээнд 7 тооны адуу гээд анх Оросын холбооны улсын байцаагч нар надаас мэдүүлэг авахдаа ингэж өгч байсан. Гэтэл яг би 4 тооны адуугаа хулгайд алдсан байсан юм гэдгийг хохирогч 3 дахь удаагийн мэдүүлгээр хэлдэг. Гэхдээ Монгол Улсын хилээр 7 тооны адуу тухайн үед авч ирсэн гэдгийг гэрч нар мэдүүлдэг. Гэрч нар яагаад тэгж мэдүүлдэг бэ гэхээр тухайн үед буюу 2020 оны 9 дүгээр сарын **-** үеэр шүүгдэгч нь би Оросын холбооны улсын Т*** улсаас 7 тооны адууг хил нэвтрүүлээд хууль бусаар оруулаад хулгайлаад аваад ирлээ гэдгийг мэдүүлж байгаа. Жишээ нь гэрч Д******** мэдүүлэг дээр маш тодорхой байдаг. Мөн гэрч К********* мэдүүлэг дээр мөн тухайн асуудлуудыг ярьдаг. Энд ярихдаа тухайн үед авсан, та нарт зарж борлуулсан адуутай холбоотой асуудал үүссэн. Н***** сураглаж байвал мэдэхгүй гэж хэлээрэй гэдэг байдлаар тухайн үед харилцсан.

Гэтэл өнөөдөр шүүх хуралдаанд шүүгдэгч К******** гэх хүнтэй уулзсан талаараа мэдүүлдэггүй. Энэ гэрч нар худлаа мэдүүлж байна гэдгээр мэдүүлэг өгөөд зогсож байгаа асуудал бий. Мөн гэрч Ө****** Оросын холбооны улсын төв оффисоос 6 тооны адуу авч ирсэн Р****** байдаг аавын хашаанд байгаа гэдэг байдлаар надад мэдүүлсэн. Мөн очиход 6 тооны адуу байсан гэдгийг олон гэрч нар мэдүүлдэг. Мөн тухайн адууг явганаар тууж орж ирээд Даулетээс нэг морийг нь тахлуулж аваад тухайн дээл хувцас өмсөж аваад эмээл аваад адуугаа туугаад явсан нөхцөл байдаг. Үүнийг гэрч ямар ямар 6 тооны адуу байсан. 10-20 км-ийн шүүгдэгч 7 тооны адууг тууж явсан. Мөн тууж авч ирсэн адуугаа тухайн үед тахлуулаад явсан гэдэг нөхцөл байдал гэрчийн мэдүүлгээр маш тодорхой харагддаг. Ингэхдээ хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар буюу тухайн хилийн заставт ажиллаж байсан дарга нараас мэдүүлэг авдаг. Энэ гэрч нарын мэдүүлгээр тухайн үед хилийн зөрчил бүртгэгдээгүй гэдэг асуудлуудыг ярьдаг. Яагаад гэвэл нууц далд аргаар энэ хил давсан асуудал байгаа. Би өмнө нь *** аймагт ажилладаг Увс а****** малын зөрчилтэй холбоотой маш их гомдол гардаг. Яг энэ үйлдэл дээр үйлдэгддэг. Хилийн зурвас чинь өөрөө устай газраар тор татах боломжгүй. У****, ус намагтай газраар нэвчиж мал оруулж ирдэг нөхцөл байдал байдаг.

******* газрын үзлэгээр устай газраар оруулж ирэх боломжгүй. 2 дугаарт Монгол Улсын хил тасарсан тохиолдолд хилийн бүрэн эрхэд хүмүүс маань өөрсдөө зөрчилд бүртгэдэггүй. ****** ****** бүс тасарсан, шугам тасарсан тохиолдолд өндрөөр авч үздэг учраас энэ хүмүүс маань өөрсдөө энэ асуудлыг бүртгэдэггүй. Гэхдээ хилээр адуу ороод ирсэн байна гэдэг нь авагдсан. Энэ нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хилээр 7 тооны адуу ороод ирчихжээ. Эндээс 4 тооны адуу нь хохирогчийн адуу байжээ гэдэг нь хохирогч ирээд адуугаа гэрэл зургаар нь хараад таньж, миний адуу байна гэдгийг маш тодорхой гэрчилдэг. Үүнтэй холбоотойгоор яллагдагчаас тухайн үед адуу авсан хүмүүсийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Өөрөө болон бусдаар дамжуулж энэ адуунуудыг бусад мөнгөн хэлбэрээр болон үхэр мал авах зэргээр зарж борлуулаад байсан нөхцөл байдал бий. Ингэхдээ мөн шөнө оройн цагаар энэ үйлдэгддэг. Малыг шөнө оройн цагаар тууж авч ирж хашдаг. Дээрээс нь мотоциклоор согтуу халамцуу ирээд мотоцикл солиод намайг угтаж авч байсан гэдгийг гэрч мөн мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн. Яагаад нэвтэрсэн гэвэл Оросын холбооны улсын тухайн иргэний адуу тухайн нутагт нэвтэрсэн буюу Монгол Улсын хилээс Оросын холбооны улсын хилийн энэ хооронд 10-15 км зайнд нутагладаг гэдгийг хохирогч гэрчилдэг. Мөн хохирогчийн адуу өмнө хөлөөрөө хил зөрчиж байсан гэдэг асуудал байхгүй. Ийм асуудал гарч байгаагүй гэдгийг хэлдэг. Үүнийг хилийнхэн маань ийм хилийн зөрчил үүсэж байгаагүй. Харин сүүлийн хилийн зөрчлөөр авагдсан материалууд бол хилийн зөрчил гараагүй, хилээр хууль бусаар мал нэвтэрсэн байна гэдэг байдал бол хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд авагдаж байгаа баримтуудаар, мөн хохирогчоос гаргаж ирж өгсөн баримтууд дээр тодорхой байдаг. Ингэхдээ хохирогчид тухайн 4 тооны адуу буюу 4 тооны адуу яг хохирогчийн адуу байна. 3 тооны адууны асуудал яригддаг. Энэ 3 тооны адууг прокуророос тогтоогдсон нөхцөл байдал буюу 2024 оны 3 дугаар сарын **-*** өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт ороод 4 тооны адуу болгосон. 3 тооны адууны гэмт хэргийн асуудлыг тусдаа хэрэг нээж шалгаж байгаа. Яагаад гэвэл 3 тооны адууны холбоотой гомдол гарч ирээгүй. Энэ хүн дээр холбоотой хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй учраас энэ 3 тооны адууг энэ хэргээс тусгаарлаад шинээр оруулсан ийм нөхцөл байдал байгаа. Тийм учраас яллагдагчаар татсан тогтоолд 2025 оны 5 дугаар сарын **-** өдөр өөрчлөлт орсон байдаг.

Ингээд гэрч нарын мэдүүлгүүдээс базаад үзэхээр шүүгдэгч өөрөө энэ 4 тооны адууг Оросын холбооны улсаас хууль бусаар аваад ороод ирсэн юм гэдэг асуудал ярьдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад олон тооны адуу гэсэн байна. Хоёр буюу түүнээс дээш тооны богийг олон тооны адуу гэж ярьдаг. Бусдын 4 тооны адууг Оросын холбооны улсаас Монгол Улсын хил рүү хууль бусаар нэвтрүүлж авч байсан. Энэ нь гэрч нарын мэдүүлгээр, тухайн хохирогчийн мэдүүлгээр, бусад эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр, дээрээс нь хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр үзнэ.

Өнөөдөр яагаад энэ дээр хэргийн газрын үзлэгээр ул мөр илрээгүй гэдэг асуудал ярьж байгаа юм. *** газар өөрөө онцлогтой, хатуу чулуулаг хүн байтугай малын мөр илрэх боломжгүй газар байгаа. М***** элстэй газраар тийм үү, би уул нь мөрөө үлдээгээд оруулаад ирье гэдэг байдлаар бусдын малыг туугаад ороод ирэхгүй л дээ. Ш********** ул мөр байгаагүй. Ул мөр байсан бол ул мөрийг нь нотлооч гэж байна. Гурван гэрч таныг Оросын холбооны улсаас энэ адууг би аваад ирсэн юм гээд хэлээд яваад байгаа нь өөрөө энэ хүмүүст ямар ашигтай юм. Тэгээд би та энэ хүмүүстэй өр авлагын харилцаатай юу гэж асуухад үгүй л гэсэн. Тэр байтугай хамаатны хүн нь гэрчлээд байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар бусдын олон тооны малыг Монгол Улсын хил рүү хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын хилийг Оросын холбооны улсын хил рүү хууль бусаар нэвтэрсэн. Энэ үйлдэл бас энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна гэж, юугаар тогтоогдож байна гэвэл тухайн адуу буюу хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хилийн төлөөлөгч нарын авагдсан хамтын ажиллагааны хүрээнд хохирогчоос ирж байгаа баримт зэргүүдээр тогтоогдож байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтрүүлэх, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн хувьд хангаж байна.

Иргэний нэхэмжлэгч нарын хувьд бусдын адууг шүүгдэгчээс худалдаж авсан үйлдэлд гомдол саналгүй, бид нар нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн. Харин иргэний нэхэмжлэгчид гаргуулж өгөх хохирол, төлбөр байхгүй гэж үзэж байгаа. Харин хохирогчид хохиролд 3,000,000 төгрөгийн хохирол гарсан. Үүнийг шинжээчийн дүгнэлт буюу 274 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнийг хохирогч мөн хүлээн зөвшөөрсөн. Энэ дүгнэлтийн хүрээнд буюу энэ дүгнэлтээр тогтоогдсон мөнгөн дүнг би илэрхийлж байна гэдгээр явсан учраас 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна.” гэв.

3. Ш********** өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “...хэрэгт цугларсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгч Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, малыг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл холбогдол хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж үзэж байгаа. Нэр бүхий гэрч нарын мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг Монгол Улсын хилийг, Оросын холбооны улсын хилийг нааш цааш нэвтэрсэн гэж дүгнэж байгаа юм байна. Тэр гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нь юу юм бэ. Гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгчийн өөрөө өөрийнх нь яриа шүү дээ. Яг бодит байдал дээр жишээ авъя л даа. Оросын холбооны улсаас биш **** аймгаас нэг мал аваад бусдад зарахдаа энэ ёстой гойд ашиг шимтэй мал гээд мэдээж рекламдаад зарах нь тодорхой. Оросын холбооны улсаас ирсэн эрлийз мал өндөр нуруутай, монголын малыг бодоход арай том биерхүү мал юм гэж мэдээж ашиг олохын тулд тэгж хэлээд зарах боломжтой байдаг. Ингэж хэллээ гээд тэр сонссон зүйлийг нь аваачаад миний үйлчлүүлэгчийг Монгол Улсын хилийг зөрчсөн, нэвтэрсэн байна гэж дүгнэж болдог юм уу. Монгол Улсын хилийг М.К***** зөрчсөн юм. Хилийг хууль бусаар нэвтэрсэн юм гэдгийг хөндлөнгийн ямар нотлох баримт байгаа юм. Жишээлбэл хилийн шугам тэмдэг, орчимд тор татагддаг юм байна. Тэнд хилийн манаа байдаг, хилийн цэргүүд тэнд байнга явж байдаг. Тэндээс нь мөр илрүүлээд, эсхүл малын баас ч юм уу, ямарваа нэгэн сэг зэм ч юм илрүүлээд тэмдэглэл хөтөлсөн бол эндээс мал нэвтэрсэн байж болзошгүй гэдэг зүйл гарч ирээд, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан бол өөр хэрэг байлаа. Мөрдөгчөөс 2020 оны 12 дугаар сард анх илтгэх хуудсаар энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. Х**** бол 2020 оны 9 дүгээр сард гарсан гэж байгаа. Хэргийг илрүүлсний дараа Оросын холбооны улсад ийм тамгатай мал танай нутгаас алга болсон байна, сураглаач гэхэд хилийн бүрэн эрхт төлөөлөгчөөрөө дамжуулаад 27 хуудас бүхий нотлох баримт ирсэн. Эдгээр баримтууд бүгд 2020 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн байдаг юм шүү дээ. Яг 9 хуудас бүхий хохирогчийн малын өмчлөгч гэдгийг тогтоосон ч бил үү, гарал үүслийн тогтоосон үнэмлэхүүд дандаа бүгд 2020 оны 9 дүгээр сард олгогдсон байдаг байхгүй юу. Тиймээс сүүлдээ нөхөж олгогдсон баримтыг үндэслээд хүнийг яллаж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Хэргийн 135 дугаар талд авагдсан баримтыг прокурор та харсан уу. 2016 онд төрсөн унага гэж байгаа. Тийм унага байдаг юм уу. 2020 оны 12 дугаар сарын байдлаар энэ үнэмлэх ирээд байгаа шүү дээ. Гэхдээ энэ унага 2016 онд төрсөн гээд бичигдчихсэн байгаа байхгүй юу. Нэг настай адууг яаж нэрлэдэг юм гэдгийг монголчууд бүгдээрээ сайн мэднэ шүү дээ. 4 настай адууг унага гэж нэрлэх юм уу. Энэ нотлох баримт өөрөө анхнаасаа буруу бүрдүүлэгдсэн, нөхөж бүрдүүлэгдсэн байж болзошгүй нотлох баримт юм гэж би үзэж байгаа. Тийм учраас гэрч нарын мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг Монгол Улсын хилийг нэвтэрсэн, хууль зөрчсөн байна гэж үзэж дүгнэж байгаа нь үндэслэл муутай дүгнэлт байна гэж би үзэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын шинжийг бид нар харах ёстой. Ялангуяа субьектив талын нэмэгдэл шинжийг харах ёстой. Субьектив талын шинж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүн тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдалд халдаж, дайсагнасан үйлдэл хийх зорилгогүйгээр зөвхөн оршин суух, ажиллах, амьдрах гэсэн сэдэлтэй байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд тийм сэдэл байсан юм уу. **** ***** оршин сууя, ажиллаж амьдаръя гээд хил нэвтрээд Монгол Улсаас гараад явчихсан асуудал байхгүй шүү дээ. Сэдлийг нь буруу тогтоосон. Хэрвээ мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа бол энэ хүний сэдэлт нь улсын хилийг зөрчих биш цаана байгаа малыг ийшээ авчрах л зүйл байгаа байхгүй юу.

Тэгээд гэмт хэрэг ер нь хаана үйлдэгдсэн бэ гэдэг дээрээ яригдана шүү дээ. Гэмт хэрэг бол Монгол Улсад үйлдэгдээгүй. Гэмт хэрэг бол Оросын холбооны улсад үйлдэгдсэн гэж ярих ёстой байхгүй юу. Мал тэндээ хулгайлагдсан, Оросын холбооны улсад байгаа хүний малыг хулгайлж байгаа үйлдэл нь тэндээ яригдана шүү дээ. Тэндээ төгсөнө шүү дээ. Өөрийн өмчлөлдөө шилжүүлж авч байгаа бол Оросын холбооны улсад мал хулгайлагдаад тэндээ гэмт хэрэг төгссөн байгаа. Хулгайлагдсан малыг Оросын холбооны улсаас Монгол Улсын нутаг дэвсгэр лүү оруулж байгаа үйлдэл нь шууд мал хулгайлах гэмт хэрэг гэж зүйлчлэгдэх юм уу. Би бодохдоо Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэх ёстой гэж үзэж байгаа. Хулгайлагдсан эд зүйлийг тэндээ байгаа бараа материалыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж үзэх үндэслэлтэй юм биш үү.

Энэ дээр дараах дүгнэлтийг хэлье. Малчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.*-* “Малын генетикийн нөөцийн тухай хуулийн 4.1.*-* зааснаар ойлгоно” гэсэн. Малын генетикийн нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.*-* “мал гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг” гэж заасан. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.*-* “Б**** гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа тээш, эд юмс, мал амьтан зэрэг хөдлөх эд хөрөнгийг ойлгоно” гэж заасан байна. Тэгэхээр мал бол бараа юм байна. Б***** Монгол Улсын хил зөрчиж оруулж ирсэн нөхцөл байдал байгаа юм байна. Энэ дээр субсумц хийх ёстой. 1998 оны 1 дүгээр сарын **-** өдрийн 5 дугаартай тогтоолыг бид нар харах ёстой. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалт батлах тухай гээд тогтоол байна. Энэ тогтоолын 2 дугаар хавсралт Монгол Улсын хилээр тарифын бус буюу хязгаарлагдмал хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалтын *-* малыг гарах, оруулахыг хязгаарлачихсан байна. Энэ тогтоолын хавсралтад 2023 оны 1 дүгээр сарын **-** өдрийн 3 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тэгэхээр малыг ямар ч тохиолдолд оруулж гаргах нь энд хязгаарлалттай юм байна. Х********* барааны жагсаалтад орсон байна. Түүнчлэн Монгол ***** ******* газрын 2001 оны 3 дугаар сарын **-*** өдрийн 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалтын 01.**-* “адуу” гэсэн байна. Үүнээс адууг хориглосон барааны тоонд оруулчихсан байгаа. Тэгэхээр хориглосон барааг Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа асуудал байгаа байхгүй юу. Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэдэг чинь боомттой газар, боомтгүй газар гэдгийг ойлгох ёстой. Тэд нар хилийн боомттой газраар шууд зөвшөөрөлгүйгээр юм уу, хуурамч баримт бичгээр ч юм уу, хууль бусаар оруулах, мөн гаалийн хилийн хилийг бас зөрчихийг хэлдэг. Нөгөө талдаа хориглосон барааг боомтгүй газраар буюу хилийн аль нэг тэмдэгт баганын хажуугаар хил давуулаад оруулж ирэхийг барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж үзнэ. Тэгэхээр энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ямар дүгнэлт хийж байгаа юм бэ. Прокурорын яллах дүгнэлт дээр яагаад ийм байдаггүй юм бэ. Хэрвээ Монгол Улсын нутаг дэвсгэрт мал хулгайлагдсан гэж бодъё. Бэлчээрт явж байсан малыг аваачаад 5, 4 тооны малыг хулгайлаад авчихсан бол өмчлөх, бусдын өмчлөх эрхийг өөртөө захиран зарцуулах эрхтэй, шилжүүлж авснаар төгсөнө шүү дээ. Тэрийг аваачаад Ховдод зарна уу, тууж аваачаад У********** хотод Э******* тушаана уу, тэр хэсэг нь ач холбогдолгүй биз дээ. Гэмт хэрэг хэзээ төгссөн бэ гэдгийг л бид нар харах ёстой шүү дээ. Гэмт хэрэг төгссөн хугацаа тухайн хохирогчийн малыг хулгайлж аваад өөрийн эзэмшилдээ шилжүүлж авснаар төгсдөг. Тэгэхээр хохирогчийн 4 тооны адууг хэрвээ авсан гэж байгаа бол гэмт хэрэг тэндээ төгссөн. Х******* аваад нэг газар тууж ирснээр гэмт хэрэг төгсөөд байгаа. Тэр барааг Монгол Улсад нэвтрүүлэхдээ Монгол Улсын барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байгаа үйлдэл байгаа. Энэ дээр дүгнэлт хийх ёстой байсан. Тэгээд зүйлчлэл буруу байна. Ийм байдлаар шийдэгдсэн Улсын дээд шүүхийн олон тогтоолууд байгаа. Яг ийм байдлаар шийдэгдсэн.

Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив талын нэмэгдэл шинж үгүйсгэгдэнэ. Монгол Улсын хилийг зөрчье гэсэн сэдэл, санаа зорилго байгаагүй. **** ***** сууя, амьдаръя гэсэн юм байгаагүй. Малыг хулгайлах, хулгайн малыг наашаа нэвтрүүлэх үйлдэл байгаа гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэх ёстой. Мал хулгайлсан үйлдэл тэнд үйлдэгдсэн гэвэл Оросын холбооны улсын хуулиар шийдэгдэх ёстой. Оросын холбооны улсын хуулиараа энэ тооны малыг хулгайлсан тохиолдолд хөнгөн ангиллын гэмт хэрэг байдаг. Хөнгөн ангилалд 1-5 жил хүртэл хорих ялтай гэмт хэрэг байдаг юм байна лээ. Би үүнийг судалж үзсэн. Тэгэхээр мал хулгайлах гэмт хэрэг тэндээ үйлдэгдсэн. Хамгийн гол нь тэр барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл байгаа шүү. Тэгэхээр энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болоод байгаа. Тийм учраас энэ яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй юм байна. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгоод өгөөч гэсэн саналтай байна.

Хохирогчийн нэг мэдүүлэгтэй холбоотой хэлэхэд хохирогчийн мэдүүлэг тогтворгүй байна. 3 удаа мэдүүлэг авсан ба 3 өөр янзын мэдүүлэг өгсөн. Мөрдөгчөөс мэдүүлэг авахдаа хохирогчийг дарамталсан, сүрдүүлсэн тохиолдол гарсан байна. Үүнийг хохирогч өөрөө ч гэсэн мэдүүлээд байгаа. Хохирогч ер нь малтай юу, малтай бол ямар нотлох баримт нь хэрэгт байгаа юм бэ? Хэдэн тооны малтай байгаа юм. Тухайн жилийн мал тооллогын бүртгэгдсэн баримт хэрэгт байхгүй. Иймд нотлох баримтын эргэлзээ гарч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой.” гэв.

  1. Эрүүгийн ************* дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Баян-Өлгий а****** Ц********* газрын албан хаагчийн илтгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/, иргэн М.Ө********* адуун сүрэг дотор байсан зээрд халзан зүсмийн 1 тооны адууг 2022 оны 12 дугаар сарын **-** өдөр хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 63-67 дахь тал/, иргэн Б.Б********** төлтэй хүрэн /зээрд/ зүсмийн имгүй 1 тооны адууг 2020 оны 12 дугаар сарын **-** өдөр хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 73-76 дахь тал/, иргэн Х.С********* улаан хээр зүсмийн 1 тооны адуунд 2020 оны 12 дугаар сарын **-** өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 8084 дэх тал/, иргэн Х.К*********** бор хээр зүсмийн 1 тооны адууг 2020 оны 12 дугаар сарын **-** өдөр хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 88-92 дахь тал/, иргэн И.А********* хүрэн халзан зүсмийн, том биетэй гүүг 2020 оны 12 дугаар сарын **-** өдөр хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн **-*** дахь тал/, Оросын холбооны улсаас 2021 оны 4 дүгээр сарын **-** өдөр ирүүлсэн холбогдох баримтууд /1 дэх хавтаст хэргийн ***-*** дахь тал/, хохирогч Конгаржап Айдыс МайОоловичоор 2023 оны 10 дугаар сарын **-** өдөр хулгайд алдсан адуу малыг / зургаар/ нь таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн ***-*** дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 15-22 дахь тал/, хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичын паспортын хуулбар /1 дэх хавтаст хэргийн ***-*** дэх тал/, хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн ***-*** дахь тал/, хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн ***-*** дахь тал/, хохирогч Конгаржап Айдыс МайОоловичын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 63-65 дахь тал/, гэрч Х.Х************ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн ***-*** дахь тал/, гэрч Х.Х********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 01-03 дахь тал/, гэрч М.Д******** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 05-08 дахь тал/, гэрч Х.С********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 09-10, 59 дэх тал/, гэрч Х.К********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 12-13, 50 дахь тал/, гэрч Х.М********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч И.А********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 17-18, 36-37, 57 дахь тал/, гэрч Б.Б********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 20-21, 29 дэх тал/, гэрч Б.Б********* мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 47-48 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Р.А********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 27-28 дахь тал/, иргэний нэхэмжлэгч М.М********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.Б********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 37-38 дахь тал/, гэрч М.Ө********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 23-27, 53-54 дэх тал/, гэрч К.С****** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 62 дахь тал/, гэрч А.Е****** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн

69-70 дахь тал/, гэрч Х.Б********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 73-74 дэх тал/, шинжээч “**** *******” ХХК-ны 2023 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ***-**-*** дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 81-85 дахь тал/, шинжээч “**** *******” ХХК-ны 2023 оны 11 дүгээр сарын **** өдрийн ***-**-*** дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 90-94 дэх тал/, шинжээч “**** *******” ХХК-ны 2023 оны 11 дүгээр сарын **-** өдрийн ***-**-**** дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн **-*** дахь тал/, шинжээч “****** ********” ХХК-ны 2024 оны 7 дугаар сарын **-*** өдрийн 24/03 дугаартай зах зээлийн үнийн тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 108 дахь тал/, шинжээч Я.Н************ 2024 оны 12 дугаар сарын **-*** өдрийн 274 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 57 дахь тал/, яллагдагч М.К******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн ***-*** дэх тал/, шүүгдэгч М.К******* хувийн байдлыг тогтоосон баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болно.

  1. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.К******* холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хэргийн үйл баримт:

  1. Шүүгдэгч М.К***** нь 2020 оны 9 дүгээр сарын дунд үед зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн шалган нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсаас Оросын холбооны улсын чиглэлд, мөн Оросын холбооны улсаас Монгол Улсын чиглэлд тус тус Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, мөн шүүгдэгч М.К***** нь 2020 оны 9 дүгээр сарын дунд үед зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, улмаар Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээс хохирогч Конгаржап Айдыс МайОоловичын 4 тооны адууг буюу олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлж, улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
    1. Баян-Өлгий а****** Ц********* газрын албан хаагчийн илтгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,
    2. Иргэн М.Ө********* адуун сүрэг дотор байсан зээрд халзан зүсмийн 1 тооны адууг 2022 оны 12 дугаар сарын **-** өдөр хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 63-67 дахь тал/,
    3. Иргэн Б.Б********** төлтэй хүрэн /зээрд/ зүсмийн имгүй 1 тооны адууг2020 оны 12 дугаар сарын **-** өдөр хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 73-76 дахь тал/,
    4. Иргэн Х.С********* улаан хээр зүсмийн 1 тооны адуунд 2020 оны 12 дугаар сарын **-** өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 80-84 дэх тал/,
    5. Иргэн Х.К*********** бор хээр зүсмийн 1 тооны адууг 2020 оны 12 дугаарсарын **-** өдөр хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 88-92 дахь тал/,
    6. Иргэн И.А********* хүрэн халзан зүсмийн, том биетэй гүүг 2020 оны 12

дугаар сарын **-** өдөр хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн **-*** дахь тал/,

    1. Хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичоор 2023 оны 10 дугаар сарын**-** өдөр хулгайд алдсан адуу малыг /зургаар/ нь таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн ***-*** дахь тал/,
    2. ******* газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахьхавтаст хэргийн 15-22 дахь тал/,
    3. Хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичын паспортын хуулбар /1 дэх хавтаст хэргийн ***-*** дэх тал/,
    4. Хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 9 сарын сүлээр буюу 9 дүгээр сарын **-** үед Оросын холбооны улсын Б*** Н******** Т*** улсын Монгун-Тайги хошууны ************ сумын нутаг дэвсгэр буюу оршин суугаа газраас 4 адууг алдсан гэж бодож байна. Яг хэдний өдөр алдсаныг одоо сайн санахгүй байна. Тэр үед хулгайд алдсан 4 адууны зүс, им, тамгаар нь нэг бүрчлэн танд хэлж өгөх болно. Үүнд, хүрэн халзан зүсмийн, нас гүйцсэн гүү. Урд тагалцгаас туурай хооронд цагаан, хойд 2 хөлийн шилбэ хэсэг нь цагаан, зассан дэл, сүүлтэй, цавь хэсгээр жижиг цагаантай, зөв талын гуяны дунд чөмөг хэсгээр “**” гэсэн тамгатай, урд хаа хэсгээр “4”-ийн тоо тамгатай, 2 чихний араас ухам имтэй нас гүйцсэн гүү байсан. Хажууд нь хүрэн халзан зүсмийн эрэгтэй унага хамт байсан. Уг унага ямар нэгэн им тамгагүй. Зээрд халзан зүсмийн нас гүйцсэн морь. Зээрд зүсмийн богино дэлтэй, урт сүүлтэй, зөв талын гуяны дунд чөмөг хэсгээр “**” гэсэн тамгатай, урд хаа хэсгээр дарсан “4”-ийн тоо тамгатай, 2 чих нь ямар нэгэн имгүй нас гүйцсэн морь нийт 3 тооны адуу байсан.

Захиргааны хүмүүс танай хулгайд алдагдсан адуу сүрэг Монгол Улсын хил гарсан байна гэж мэдэгдсэн. Тэгээд миний зургаан тооны адуу Монгол Улсын тал руу хулгайлагдсаныг мэдсэн. М**** гэр буюу оршин суугаа газар Монгол Улсын хилээс арван таваас зургаан км-ийн зайтай газарт байдаг юм. Миний адуу сүрэг урьд өмнө Оросын холбооны улсаас Монгол Улс руу хөлөөрөө хил давсан зөрчил гаргаж байгаагүй бөгөөд байнгын хариулгатай байлгадаг юм. Миний адуун сүрэг ойролцоо бэлчдэг байсан ба өөр тийшээ хол явдаггүй байсан. Миний алдсан дөрвөн адууг хүн туугаад аваад явсан гэж бодож байна, ...миний дөрвөн тооны адуу хулгайд алдагдсан бөгөөд манай талын үнэлгээгээр нэг адуу 40,000 рубль байдаг ба 4 адуу алдаж нийт 160,000 рублийн хохирол учирсан болно. Одоо Монгол Улсын хилд миний адуу байсан ч бид нар өөрийн улс руу авч явах хүндрэлтэй тул цаашид мөнгөн хэлбэрээр хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн ***-*** дахь тал/,

    1. Хохирогч         Конгаржап      Айдыс Май-Ооловичын       мөрдөн           шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...манай 7 морь алга болсон байхыг би олж мэдсэн. Тухайн үед морьд манай малын хотноос холгүй бэлчээрлэж байсан...

...1) 8 орчим насны зээрд гүү, духан дээрээ цагаан толботой, зүүн ташаан дээрээ “**” тамгатай. 2) Зээрд зүсмийн азарга ойролцоогоор 4 настай, ямар нэгэн им тамгагүй, онцгой шинж тэмдэггүй. 3) Зээрд унага 1 настай, ямар нэгэн им тамгагүй, онцгой шинж тэмдэггүй. 4) Цавьдар азарга 4 орчим насны зүүн ташаан дээрээ “**” тамгатай 5) Хээр зүсмийн гүү ойролцоогоор 6 настай, ямар нэгэн ти тамгагүй. 6) Хээр алаг гүү 4 настай ямар нэгэн им тамгагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн ***-*** дахь тал/,

    1. Хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...би 4 адуутай байсан бүгдийг нь хулгайд алдаад Монгол ***** ****-***** аймагт ирж адуугаа таньж олсон. Миний 4 адуу бүгдээрээ үхсэн байсан, би зургаар нь таниад 4 адуугаа олсон. ...сүүлийн мэдүүлэг үнэн. ...4 тооны адуугаа сая надад танилцуулсан мөнгөн дүнг би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 63-65 дахь тал/,
    2. Гэрч Х.Х********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.К***** ньманай гэр намаржаа болох Ачит нуурын хөвөөнд намаржиж байхад 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр байх би хадлангаас гарч гэрт ирэхэд орой манай гэрт М.К***** ирсэн байсан. Тэгээд М.К***** надад онцгой юм яриагүй ээ. Хонож аваад маргааш нь өдрийн 10 цагийн үед өөрийн том биетэй улаан хээр зүсмийн морьтой яваад өгсөн.

...манай дүүгийн адуун сүрэг дотор зээрд халзан зүсмийн морь явж байсан ба 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр манай адуун сүрэгт бий болсон, тэгээд дүү болох М.М******* буюу /М****/-с асуухад нэг монгол хүнээс худалдаж авсан адуу гэсэн. Ямар ч байсан эрлийз адуу болохоор нэг л сэжигтэй байсан ба дүүгээс дахин тодруулж асуугаагүй болно. М**** дүүгийн адуун сүрэг дотор явж байсан зээрд халзан зүсмийн морь нь хуучин “6” тоо тамгатай байсан бөгөөд хажуу талд нь давхардаж манай өөрийн тамга болох “X” тамгыг шинээр дүү болох М.М******* дарж адуу сүрэгт нийлүүлсэн. Тэгээд яагаад тамга дарсан бэ гэж асуухад нутаг руугаа зугтаж явж магадгүй гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын **-** өдөр цагдаа нар ирж манай дүүгийн адуун сүрэгт явж байсан зээрд халзан зүсмийн морийг авч явах үед дүү болох М.М******* /М****/-ээс тодруулж асуухад “би намар М*** овогтой К******** оронд нь бор саарал зүсмийн адуу өгч зээрд халзан зүсмийн адууг сольж авч шинээр өөрийн тамга дарсан гэж үнэнийг хэлсэн.

...тэгээд манай хавьд М.К***** буюу К***** Т*** улсаас 7 тооны адуу оруулж ирж 1 тооны адууг дүү болох М.М********** сольж авсныг хэлж байсан. Тухайн үед дүү нар болох М.М*******, М.Ө****** нараас М.К******* Т*** улсаас 7 тооны адуу оруулж ирснийг сонссон. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын эхээр М.К***** мотоциклоор Б****** овогтой Б******* гэх залууг сундлуулж эмээл хазаартай ирж дүү М********** бор зүсмийн морийг ********* ****** сум руу явуулсан, өөрөө мотоциклоор яваад өгсөн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 01-03 дахь тал/,

    1. Гэрч М.Д******** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... М.К*******ямар нэгэн адуу худалдаж байгаагүй бөгөөд М.К***** нь 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр байх ямар ч байсан **-**** хойш нэг өдөр манай гэрт 6 тооны адуу тууж 1 тооны адуу унаж ирсэн. Тухайн үед манай гэр хилээс 10-15 км зайтай, намаржаанд байсан ба манайх ганц айл байсан, би гэрт байсан. Тэгээд М.К***** надад би Оросын холбооны улсын Т*** улсаас 7 тооны адууг хилээр оруулж ирлээ. Миний унаж ирсэн морь нь сайн явахгүй байна. Надад нэг морины тах байна. Миний унаж явсан морийг тахлуулж өгнө үү гэхээр нь тухайн М.К******* унаж ирсэн эрлийз том биетэй улаан хээр зүсмийн морийг бид хоёр тахалж бэлэн болгоод босгосны дараа надаас М.К***** эмээл, өмсөх дээл асуусан. Тэгээд би М.К******* өөрийн улаан хүрэн монгол дээлийг өгч, өөрийн жижигдүү эмээлийг өгсөн. Тэгээд М.К***** нь миний улаан хүрэн монгол дээлийг өмсөж, миний өгсөн эмээлийг улаан хээр зүсмийн бид хоёрын тахалсан морьд эмээлдэж тууж ирсэн 6 тооны адууг орой 18 цаг 00 минутын Н********* сумын тал руу тууж явсан.

...М.К******* манайд тууж ирсэн 7 тооны адуу бол: 1.Өөрийн унаж ирсэн том биетэй улаан хээр зүсмийн зөв талын гуянд “**”-2 юм уу “**” 2 юм уу сайн анзаараагүй тийм тамгатай байсан ба зөв талын урд хөлөнд “4” тоо тамгатай төөлэйтэй морь байсан. 2. Бор хээр зүсмийн зөв талын урьд хөлөнд “4” тоо тамгатай, нэг төмсөгтэй азарга байсан ба уг азарганы зөв талын гуянд тоо юм уу, үсэг юм уу сайн харагдахгүй тамга байсан. 3. Төлтэй хүрэн /зээрд / чиг зүсмийн 4 хөл нь зээрдсэн богино дэл сүүлтэй 4-5 насны морь байсан ба зөв талын гуянд хуучин “**” гэсэн тамгатай байсан. 4.Зээрд халзан зүсмийн зөв талын гуянд ** ч юм уу, ** ч юм уу тамгатай байсан ба эрлийз зээрд халзан морь байсан. Уг морины зөв талын хөлөнд ч нэг тамга байсан ба ямар ч байсан тоо тамга шиг харагдаж байсан. 5. Хар хээр зүсмийн зөв талын гуянд адилхан тамгатай зөв талын хөлөнд 4 гэсэн тоо тамгатай 3-4 насны морь байсан. 6. Б**** халзан хүрэн зүсмийн томск том биетэй хүрэн халзан унагатай гүү байсан бөгөөд хойд хоёр хөл нь шилбэ хэсгээс доошоо цагаан, урд зөв талын хөл нь шагай хэсгээр цагариг цагаантай. *** ***** урд хөлдөө 4 тоо тамгатай, зөв талын гуянд мб гэсэн том тамгатай байсан, нийт унагатайгаа хамт 7 тооны адуу байсан,

...манайд М.К***** ирж надад бүх үнэнийг хэлсэн бөгөөд Оросын холбооны улсын Т*** улсаас өөрөө очиж хил давуулан хулгайлж ирснээ хэлсэн.

...манай намаржаа Т*** улсын хилээс 10-20 км зайтай тул анх М.К***** 7 тооны адуу тууж манайд ирсэн, Т*** улсаас 7 тооны адуу оруулж ирснийг баталгаатай хэлдэг бөгөөд би бүх үнэнийг хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 05-08 дахь тал/,

    1. Гэрч Х.С********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны10 дугаар сарын эхэнд сумын төвд явж байтал Н********* сумын * дугаар багийн иргэн Х.К******** надтай тааралдсан. Тэр үед надад гаднаас ирсэн 1 азарга, адуу байгаа, тухайн адуунуудыг авах уу, уг адуунууд тус сумын * дүгээр багийн иргэн Х****** овогтой М********* гэрт байна, хэрэв та уг адууг авах юм бол азаргыг хамт сумын төвд аваад ирээрэй, уг азаргыг би авсан гэж хэлсэн. Х.К******** 2020 оны 10 дугаар сарын эхээр тус сумын У**** чулуу багт байрлах Х****** овогтой М********* гэрт очиход бор хээр зүсмийн азарга, хээр зүсмийн морь байсан ба би Х.М********** наймаа хийж уг адууны оронд өөрийн адуун сүрэг дотроос 1 тооны адуу өгөхөөр болж хоорондоо тохиролцож уг адуу, азарга хоёрыг Н********* сумын төвд өөрийнхөө гэрт аваад ирсэн юм. Би уг адуу, азарга хоёрыг сумын төвд гэрт авч ирсний маргааш нь өглөө Х.К******** ирж азаргыг аваад явчихсан. Д**** нь 3-4 хоног өнгөрсний дараа тус сумын иргэн Б.Б******* цагаан өнгийн портер маркийн машинтай манай гэрт ирж уг Х.М********** авсан адууны оронд өгсөн адууг Б******* авсан.

...миний авсан адуу том биетэй 10 настай адуу байсан бөгөөд уг адууны баруун талын гуя нь дөрвөлжин юм шиг тамгатай, баруун талын /мэдүүлэгт гаранд гэв/ 4 гэсэн тамгатай, баруун талын чихэнд шуурхай имтэй байсан.

...уг адуу алга болчих болов уу гэсэндээ өөрийн тамгыг дарсан, өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 09-10, 59 дэх тал/,

    1. Гэрч Х.К********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 10 дугаар сарын эхээр сумын төвд явж байсан үед Н********* сумын * дүгээр багийн иргэн Х.М******* надтай тааралдсан, тэр үед надад гаднаас ирсэн нэг азарга, нэг адуу байгаа тухайн адуунуудыг авах уу гэхээр нь өөрийн адуун сүрэгт өөр газрын азаргыг авч нийлүүлэх санаатайгаар уг азаргыг авахаар тохиролцсон. Тэгээд буцаад явж байх үед С******** гэх хүнтэй тааралдаж та адуу авах уу, Мархалыхт азарга, адуу байгаа юм байна. Би азаргыг нь авахаар болсон, та адууг нь авах уу гэж хэлэхэд тэр хүн уг адууг авна гэсэн. Тэгээд С******** бид хоёр Х.М********* 1 адуу азаргыг авахаар болсон ба оронд нь өөрсдөө нэг нэг адуу өгөхөөр болсон. М****** нь надад хувийн ажил гарсан болохоор С******** гэх хүн очиж уг хоёр адууг авч ирэхээр болсон. Тэгээд хэд хоногийн дараа С********* гэрт очиход нөгөө хоёр адууг авч ирсэн байсан. Би азаргыг авч явсан ба 4-5 хоногийн дараа /Б**/ гэх залуу ирж таны Мархалыхт өгөх ёстой адууг би авахаар болсон гээд аваад явсан. Гэтэл өнөөдрөөс хоёр долоо хонгийн өмнө Катваттай тааралдсан. Тэр үед К***** надад та нарын Мархалыкаас авсан 2 адуу миний өгсөн адуу байсан. Тэр адуунууд асуудал болж байна. Хэрвээ хэн нэгэн хүн ирж миний талаар асуух юм бол мэдэхгүй гэж хэлээрэй гэж хэлээд явсан. Тэр үед уг адууг хэн нэгнээс хулгайлж авсан адуу юм байна гэдгийг мэдсэн. Тэр үед К******* чи энэ адуугаа аваад миний адууг олж өг гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш К******* хараагүй, одоог хүртэл уулзаагүй явна.

...миний авсан адуу том биетэй 5 насны 1 төмсөгтэй азарга байсан бөгөөд уг азарганы баруун тал буюу зүүн талын гуянд дөрвөлжин юм шиг тамгатай харин зөв талын урд хөлдөө 4 гэсэн тамгатай, зүүн талын чихний үзүүрээс шуурхай имтэй байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 12-13, 50 дахь тал/,

    1. Гэрч Х.М********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны10 дугаар сарын эхэнд тус сумын иргэн М.К***** манай гэрт ирсэн, тухайн М.К***** улаан хээр зүсмийн морь, бор хээр зүсмийн азарга хоёрыг манайд авч ирээд та энэ хоёр адууг худалдаж өгөөч, надад мөнгөний хэрэгцээ гарч байна гэж хэлээд тухайн 2 адууг манай гэрт үлдээгээд явсан. Тэгээд 10 дугаар сарын **-** өдөр сонгуулийн сурталчилгааны үеэр сумын төвд ирж байх үед манай сумын иргэн К******** тааралдсан, тэгээд би түүнд нэг азарга, нэг адуу худалдах талаар хэлэхэд К******** нэг азаргыг худалдаж авахаар болсон. Д**** нь хадам ах болох Салдатхантай уулзаад нэг адуу худалдаж авах уу гэж хэлэхэд тэр хүн нэг адууг авахаар болсон. М****** нь буюу 2020 оны 10 дугаар сарын **-*** өдрийн өглөө хадам ах болох С******** өөрөө ганцаараа манай гэрт ирж нэг адууг унаж азаргыг хөтлөөд аваад явсан. Тэгээд би К***** руу утасдаж С********, К******** нар аваад явсан талаар, мөнгийг өөрөө очиж аваарай гэж хэлсэн, дараа нь юу болсныг мэдэхгүй, түүнээс хойш Катваттай уулзаагүй болно...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
    2. Гэрч И.А********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны10 сарын эхээр байх өдрөө сайн санахгүй байна. Нэг өдөр миний гар утас руу М.К***** залгаж надад нэг сайхан том гүү байгаа, та худалдаж авах уу гэхээр нь манайх энэ жил 15 тооны адуу хулгайд алдсан болохоор гүү цуглуулах зорилготой худалдаж авах санаа төрж М.К***** хэлсэн тухайн гүүг худалдаж авахаар тохирсон. Тэгээд намайг М.К***** нь Р****** гэх газарт байдаг М****** чулуу тал нь модон хашаанд хүрээд ирэх үү гэж дуудахаар өөрийн мотоциклоор Р****** гэх газарт байрлах М****** хашаанд очиход М***** овогтой М*******, М*** овогтой К***** нар байсан ба уг хашаанд нийт 5 адуу хашигдаж байсан бөгөөд дотор нь хүрэн халзан зүсмийн томск маягийн эрлийз гүү, халзан хүрэн унагатай байсныг хараад бие нь том гаднаас нь сайн харагдахаар нь худалдаж авахаар тохиролцож гэр лүү яваад өгсөн. Уг унагатай гүүг 1,200,000 төгрөгөөр авахаар тохиролцсон байсан. Тэгээд уг хүрэн халзан унагатай гүүг тухайн орой М.К***** өөрөө сумын төвд байхад манай гэрт хүргэж өгсөн. Уг хүрэн унагатай халзан гүүний үнийг тохирсон ёсоор 800,000 төгрөгт тааруулан 1 тооны монгол үхэр өгсөн ба дараа нь бэлэн 350,000 төгрөг өгсөн. Үлдсэн 50,000 төгрөгт нь бензин өгсөн. Тэгээд бид нарын тооцоо дууссан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 17-18, 36-37, 57 дахь тал/,
    3. Гэрч Б.Б********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны10 сарын эхээр миний гар утас руу М.К***** залгаад надад 1 тооны хурдан удмын адуу байгаа, худалдаж авах уу гэж хэлээд өөрийн байгаа газрыг зааж өгсөн. Тэгээд би М.К******* зааж өгсөн газарт очиход уг газар нь Н********* сумын дээд талд байсан ба шөнийн 23 цагийн үе байсан. Тэгээд би ганцаараа очиход М.К***** ганцаараа төлтэй хүрэн зүсмийн 4-5 настай 1 тооны адууг барьчихсан зогсож байсан. Тэгээд уг адууг хараад энэ ямар учиртай адуу юм бэ гэхэд гаднаас хулгайлж ирсэн адуу байгаа юм, чи авчих, би арыг нь өөрөө зохицуулах болно гэхээр нь уг адууг 1,200,000 төгрөгөөр авахаар тохироод мөнгийг нь өөрийн өвс зарагдах үед өгөхөөр тохиролцож уг төлтэй хүрэн зүсмийн 4-5 насны 1 тооны морийг өөрийн гэр лүү авч явсан. М**** хашаанд нэг хоног байсан. Тэгээд өөрийн адуун сүрэгт тавьж явуулах үед зөв талын гуянд нь өөрийн тамгыг хуучин М тамгын дээрээс дарж тамгалсан. түүний доод талд өөрийн тамгыг дахин дарсан.

...М****** хүүхдүүд болох М.Х********** гэрт очсон. Бор зүсмийн 1 тооны морийг авч ирж эмээллэж надад унуулж сум руу явуулсан бөгөөд миний мотоциклоор К***** чиний араас ирнэ гээд үлдсэн байсан. Тэгээд би уг бор саарал адууг шөнийн 01 цагийн үед сумын төвөөс 3 км зайтай газарт очиход миний урд К***** хүлээж байсан. Тэгээд миний унаж ирсэн бор саарал морийг К***** унаад явсан би өөрөө мотоциклоор явсан. Тухайн үед М.К***** нэлээд халамцуу байсан. Тэгээд 2 хоногийн дараа надад ирж миний 2 тооны адуу Х***** овогтой Б*** гэх хүнд байгаа, чи мал таних хүн учраас тарган туранхай гэдгийг мэдээд өгөөч гэхээр нь би Х.Б******* гэрт өдрийн цагаар очиход хөх алаг гүү, хөл муутай жижиг хээр зүсмийн адуу байсан, тухайн үед М.К***** нь тухайн 2 тооны адуу тарган байх юм бол сумын төвд хүргэж өгөөрэй гэхээр нь би 2 тооны адууг хараад тарган болохоор нь сумын төвд хүргэж өгөх талаар Х.Б**** хэлсэн. Тэгээд орой Х.Б*** сумын төвд хүргэж өгсөн ба уг 2 тооны адуунд нийлж миний ачит нуурын хөвөөнөөс унаж ирсэн бор саарал морьтой хамт нийт 3 тооны адууг аймаг руу цагаан өнгийн портер машинаар ачаад явсан. Уг 3 тооны адууг Салдат, үл таних портерын жолооч бид гурвуулаа хамт ачилцаж аймаг руу ачаад явсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 20-21, 29 дэх тал/,

    1. Гэрч Б.Б********* мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Биөөрөө тухайн адууг худалдаж аваад өөр дээрээ байлгаж байгаад чононд идүүлсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
    2. Иргэний нэхэмжлэгч Р.А********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...гомдох зүйл, нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
    3. Иргэний нэхэмжлэгч М.М********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Надад одоо нэхэмжлэх мөнгө байхгүй, гомдол санал ч байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
    4. Иргэний нэхэмжлэгч Б.Б********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй, гомдол санал ч байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
    5. Гэрч М.Ө********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай гэрнамар Ачит нуурын хөвөөнд ах болох М.Х********, ах болох М.М*******, хөрш Д.Б*******, К.С**** нарын хамт намаржсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр байх нэг өдөр өглөө гэрээс гараад мотоциклоор сум руу явах гэж байхад миний төрсөн ах болох Х********** гэрээс М*** овогтой К***** гарч ирээд миний хажууд ирж би Оросын холбооны улсын Т*** улсаас 6 тооны адуу авч ирж танай Р****** байдаг хашаанд хашсан байгаа, сум орох замд сайн харж яваарай. Г***** явж магадгүй гэж захисан. ****** ** сум руу явж байхад сумын төвөөс Ачит нуур тал руу 15 км зайтай манай аавын чулуу хашаа байсан уг хашаанд М.К******* хэлснээр очиход манай хашаанд нийт 6 тооны адуу байсан,

...миний харсан 6 тооны бүгд манай талын адуу биш том биетэй адуунууд байсан. Тэгээд уг адуунуудыг хашаанд байсныг сайн харж аваад сум руу явсан.

...миний хадам аав Байболат нь М.К******* аав М*** гэх хүн нэг айлын хүүхдүүд бөгөөд М.К***** нь миний хадам ах болдог юм. Тийм учраас би адуу мал сайн мэддэг тул намайг байнга явуулдаг байсан. Тэгээд би хэд хэдэн удаа татгалзахад намайг дарамталж айлгахаар нь яахын аргагүй заасан газарт нь явдаг болсон. М.К***** нь 10 гаруй жил шоронд суусан урдаас юм ярихаар би шоронгийн хулгайч, та нарыг алах болно гэж айлган сүрдүүлдэг болохоор түүнээс манай хамаатан болон ер нь сумын хүмүүс айдаг болсон...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 23-27, 53-54 дэх тал/,

    1. Гэрч К.С****** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай хөршМ.М********** адуу сүрэгт 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр Оросын холбооны улсын Т*** улсаас ирсэн гэх нэг тооны хүрэн халзан зүсмийн “**” гэсэн тамгатай адууг авч ирсэн. Уг адууны талаар асуухад Н********* сумын * дүгээр багийн иргэн М*** овогтой К******** морь өгч сольж авсан гэж хэлсэн.

...2023 оны 4 дүгээр сарын сүүлээр Н********* сумын * дугаар багийн нутаг дэвсгэр Ачит нуурын хөвөөнд Шар нуур гэх газар зудаар үхсэн. Тухайн адууг М.М******* турж үхсэнийг надад үзүүлсэн. М.М******* групп авдаг, чих нь сонсдоггүй болно.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 62 дахь тал/,

    1. Гэрч А.Е****** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын **-*** 2020 оны 11 дүгээр сарын **-*** хооронд Хилийн цэргийн 0285 дугаар ангийн 0297 салбар /Асгат/-ын заставын даргын орлогчоор ажиллаж байсан. Миний ажиллаж байх хугацаанд хилээс мал давсан ямар нэгэн зөрчил, дутагдал гарч байгаагүй. Зөвхөн хил орчмын айлын болон малчдын мал хил тулсан, хил орчмын богино зайны зөрчил байнга гардаг байсан. Гэхдээ хил давсан зөрчил бүртгэгдэж байгаагүй. Миний ажиллаж байх хугацаанд Хилийн цэргийн 0285 дугаар ангийн Асгат заставын хариуцсан хилийн бүст хил залгаа Оросын холбооны улсын Т*** улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар адуу хил давж орж ирсэн зөрчил бүртгэгдээгүй. Энэ хугацаанд Асгатын хариуцсан чиглэлийн 21.5 хувь нь инженерийн байгууламжтай. Бусад хэсэгт инженерийн байгууламж болон тор байхгүй, тор татсан хэсгээр мал давах боломж байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 69-70 дахь тал/,
    2. Гэрч Х.Б********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын **-*** 2020 оны 11 дүгээр сарын **-*** өдрийн хооронд Хилийн цэргийн 0285 дугаар ангийн 0297 дугаар салбар /Асгат/-ын захирагчаар ажиллаж байсан. Миний ажиллаж байх хугацаанд хилээс мал давсан ямар нэгэн зөрчил, дутагдал гарч байгаагүй. Зөвхөн хил орчмын айлын болон малчдын мал хил тулсан, хил орчмын богино зайны зөрчил байнга гардаг байсан. Гэхдээ хил давсан зөрчил бүртгэгдэж байгаагүй. Миний ажиллаж байх хугацаанд Хилийн цэргийн 0285 дугаар ангийн Асгат заставын хариуцсан хилийн бүст хил залгаа Оросын холбооны улсын Т*** улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар адуу хил давж орж ирсэн зөрчил бүргэгдээгүй. Энэ хугацаанд Асгатын хариуцсан чиглэлийн 21.5 хувь нь инженерийн байгууламжтай. Бусад хэсэгт инженерийн байгууламж болон тор байхгүй. Тор татсан хэсгээр мал давах боломж байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
    3. Яллагдагч М.К******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 6 дугаар сарын дундуур байх одоо сайн санахгүй байна. М**** сумын айлууд зусландаа гарч байсан үе л дээ. Нэг өдөр 4 тооны адуу ачсан цэнхэр өнгийн портер машинтай 2 эрэгтэй хүн ирсэн. Хоёулаа монгол хүмүүс байсан. Нэг нь 20 орчим насны, нөгөө нь 50 орчим насны хүн байсан монголоор цэвэр ярьж байсан. Би хаанаас явж байгаа адуу юм бэ гэсэн чинь Ховдоос явж байгаа гэсэн **** сум юм уу **** аймаг юм уу мэдэхгүй. Тухайн адууг зарж байгаа иргэдийг өмнө нь би ерөөсөө харж байгаагүй. Тэгээд эдгээр хүмүүсээс 4 тооны адууг хэдээр зарах талаар асуухад 4,000,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би 4 тооны адууг 4,000,000 төгрөгөөр авахгүй гээд явуулсан чинь удахгүй байж байгаад буцаж ирээд та хэдээр авмаар байна гэхээр нь 3,000,000 төгрөгөөр авна гэсэн чинь зөвшөөрөөд өгсөн. Уг нь 3,000,000 төгрөгөөр өгмөөргүй байдаг гэтэл мөнгө цаасгүй болсон учир зарсан гээд залуу нь жоохон дурамчхан байсан. Тэр хоёр хүн хоёулаа Монгол дээлтэй бор царайтай хүн байсан. Би дэлгүүрийн орлогоос тоолоод бэлнээр 3,000,000 төгрөг өгөөд адуугаа аваад үлдсэн. Тэгээд хадам аавын өвөлжөөн дээр аваачаад ганцаараа буулгаад орхисон. Тэр үед хадам аавын хашаанд хүн байгаагүй зуслан нүүсэн байсан. Тэр үед хадам аавын өвөлжөөний ойролцоо миний өөрийн 2 адуу байсан. Тэгээд нийлүүлээд 6 тооны адуу болгоод Б***** гэх газар луу зуслан руугаа авч очсон. Н***** адуу тууж явахад надтай хүн таараагүй. Гэхдээ ойр хавьд айлын хүмүүс харж байсан байх. Айлуудаас нэлээд холуур өнгөрсөн. Тэгээд Б***** гэх газрын ойролцоо хонхор дуу, өвстэй газар адуугаа орхиод хадам аавынд гэрт очсон тэгэхэд 12 цаг болж байсан тэгсэн манай хадам аав энэ харанхуй шөнө юу хийж явж байгаа юм бэ, гэж асуухаар нь 4 адуу худалдаж авсан тэгээд өөрийн 2 адуутайгаа нийлүүлээд аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд хоол идээд буцаад гэр лүүгээ мотоциклоор явсан. Явахдаа адуугаа хадам аав, хадам дүү нарт захиад үлдээгээд явсан. Х**** аав надад хэлэхдээ Б******* толгой гэх газарт байгаа адуундаа нийлүүлнэ гэж хэлсэн. Тэгээд 7-10 хоногийн дараа сумын төвөөс истана маркийн авто машинаар гэрээ нүүлгээд ирэхэд нөгөө хэдэн адуу нь алга болчихсон байсан. Тэгсэн тэр үеэр манай нутгийн Асалбек гэх хүн адуугаа алдчихаад нэлээд олон газраар явж хайсан гэж сонсоод миний хэдэн адууг бас харсан байж магадгүй гэж бодоод асуухад одоогоор чиний адууг хараагүй сураг ажиг гарвал чамд дуулгая гэсэн. Тэгээд түүнээс хойш ямар ч сураггүй байж байгаад намар хадлангийн үеэр Тонха гэх хочтой хүн над руу яриад хадлангийн талбай руу адуу ихээр орж байгаа тэр адуун дотор чиний хайгаад байгаа адуутай төстэй адуу байна. Чи ирээд үзвэл үзээрэй гэхээр нь маргааш нь очиж үзэхэд 2-3 азарга адуу байсан түүний дунд манай 6 тооны адуу байсан тэгсэн туугаад явсан чинь хүрэн халзан гүү нь унагалсан байсан. Тэгээд дахиж алдахаар айгаад зарж эхэлсэн.

1 адууг нь М****** М**** гэх хүн нэг 5 настай морийг тарган адуугаар сольж авсан, дараа нь халзан гүүг унагатай нь Иргешханы Адил гэх залууд тарган үхрээр сольж авсан, дахиад хээр азаргыг, хээр морьтой нь Улаанчулууны голд намаржаандаа байсан Х********* М******* гэх хүнд зараад өгөөрэй гээд үлдээсэн. Тэгээд нэг үлдсэн адуугаа өөр айлын адуунд тавих санаатай хүргэн Б****** Б** гэх хүний гэрт очиход манай хүргэн надад зарчих гэхээр нь 700,000 төгрөг өгөөрэй гээд үлдээсэн. Түүнээс хойш адууныхаа мөнгийг одоо болтол аваагүй байна, мөнгөө нэхэхээр хулгай мал зарсан байна гээд өгөхгүй байна. Би Д***** гэх хүнийг сайн мэдэхгүй байна. Би Мерзетханы Көлай гэх хүнээс дээл бүс, морины тах авсан нь үнэн. Бас морио тахлуулсан.

Би Оросын холбооны улсаас адуу авч ирсэн гэж хэлээгүй. Энэ хүн худлаа хэлж байна. С********, К******** аваад явсан хоёр адууг нэгийг нь 800,000 үнэлсэн, нөгөөхийг нь 600,000 төгрөгөөр үнэлээд 2 мал аваад салсан. ****** ***** оронд нь тарган мал өгнө гэж хэлсэн мөртлөө туранхай адуу өгсөн. Одоо энэ талаар ярихаар чи хулгайн адуу авч ирж зарсан гээд байгаа. Би өөрөө хамгийн сүүлд хохироод үлдэж байна. 2 адуу хүнд өгөөд оронд нь тарган адуу, үхэр авсан малаа идэшний үеэр аймаг руу оруулаад малын зах дээр авч ирээд зарсан. А****** 750,000 төгрөг, 800,000 төгрөгөөр үхрээ өгсөн санагдаж байна. Би өөрийнхөө 7 тооны адууг 2020 оны 9 дүгээр сарын үед бусдад зарсан бас яг нарийн сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн ***-*** дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

  1. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсаннотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
  2. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.К******** “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч Оросын холбооны улсын Т*** улсын иргэний малыг хулгайлсан үйлдэл гаргаагүй”, түүний өмгөөлөгчөөс “шүүгдэгч М.К******* үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй” гэж тайлбар, дүгнэлтээ гаргажээ.
  3. Хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, мал амьтныг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч нь Оросын холбооны улсын Т*** улсын Монгун-Тайги хошууны *****-******* сумын нутаг дэвсгэрт оршин суух ба 2020 оны 9 дүгээр сарын дунд үед оршин суугаа газраасаа 4 тооны адуугаа алдсан, уг алдсан 4 тооны адуугаа 2023 оны 10 дугаар сарын **-** өдөр Монгол Улсад хүрэлцэн ирж, мөрдөн шалгах ажиллагааны үед мал амьтны зургаар нь таньж, хохирогчийн хувьд мэдүүлгээ өгчээ.
  4. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч М.К***** нь 2020 оны 9

дүгээр сараас эхлэн Баян-Өлгий а****** Н********* суманд оршин суух таньдаг ард иргэдэд 7 тооны адууг Оросын холбооны улсын Т*** улсаас оруулж ирсэн, уг адуу малыг худалдах талаар нэр бүхий иргэдэд санал тавьж, нэр бүхий иргэд шүүгдэгч М.К******** адуу малыг худалдаж авсан, арилжаа хийсэн нөхцөл байдал тус тус гэрч болох Х.Х********, М.Д*****, Х.С********, Х.К********, Х.М*******, И.А******, Б.Б******* нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, эдгээр гэрч нарын мэдүүлгийг хэргийн үйл баримтыг тогтоосон бусад нотлох баримтуудтай харьцуулж, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнэхэд хохирогч, гэрч нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг эргэлзээгүй тодорхой зааж өгсөн, эдгээр хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримтгүй, өөр хоорондоо мэдүүлгийн зөрүүгүй байна.

  1. Мөн шүүгдэгч М.К***** нь мөрдөн шалгах ажиллагаа болон гэм буруугийншүүх хуралдаанд “...уг адуу малыг 2020 оны 6 дугаар сарын үед портер машинтай ирсэн монгол иргэдээс худалдаж авсан” гэж мэдүүлсэн боловч түүний энэхүү мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй, шүүгдэгч М.К***** нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, 7 тооны адуу малыг малыг бусдаас өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгө төгрөгөөр, бусдаас хууль ёсны дагуу худалдаж аваагүй болох нь шүүхээс хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дээрх нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.
  2. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч М.К***** нь 2020 оны 9 дүгээр сарын дунд үед зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн шалган нэвтрүүлэх цэггүй / боомтгүй/ газраар Монгол Улсаас Оросын холбооны улсын чиглэлд, мөн Оросын холбооны улсаас Монгол Улсын чиглэлд тус тус Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, мөн шүүгдэгч М.К***** нь 2020 оны 9 дүгээр сарын дунд үед зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, улмаар Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээс хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичын 4 тооны адууг буюу олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлж, улсын хилээр нэвтрүүлсэн нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
  3. Мөн шүүгдэгч М.К******* хулгайлсан гэх 3 тооны адуутай холбоотой үйлдэл холбогдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа талаар гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас тайлбарлажээ.

Эрх зүйн дүгнэлт:

  1. Хууль тогтоогчоос “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1. “бусдын малыг хулгайлсан бол...” гэж тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус “олон тооны малыг хулгайлж”, “улсын хилээр нэвтрүүлж” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “-Энэзүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.”, “-Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж заасан байна.
  3. Монгол Улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил /цаашид "улсын хил" гэх/ гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.Хилийн зөрчилд дараахь үйлдлийг тооцно: 22.1.1.хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан; 22.1.2.хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, эсхүл хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан; 22.1.3.улсын хилийг газрын хэвлийгээр нэвтэрсэн; 22.1.4.хилийн боомт бус газраар тээврийн хэрэгсэл, эд зүйлийг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан.”, 22.2. “Энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.*-* заасныг зөрчсөн этгээдийг хил зөрчигч гэнэ.” гэж тус тус заажээ.
  4. Х****** хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч М.К******* 2020 оны 9 дүгээр сарын дунд үед зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн шалган нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсаас Оросын холбооны улсын чиглэлд, мөн Оросын холбооны улсаас Монгол Улсын чиглэлд тус тус Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрч “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжийг, мөн шүүгдэгч М.К******* 2020 оны 9 дүгээр сарын дунд үед зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, улмаар Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээс хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичын 4 тооны адууг буюу олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлж, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.3 дахь заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, улсын хилээр нэвтрүүлж үйлдэх гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.
  5. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч М.К******* яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл түүний үйлдсэн гэх гэмт хэрэг нь Оросын холбооны улсын нутаг дэвсгэрт төгссөн учраас “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжгүй, хэрэв үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон гэж үзвэл шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргээр зүйлчлэгдэх ёстой” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй юм.
  6. Учир нь, тухайн хэргийн хувьд улсын яллагчаас шүүгдэгч М.К******* үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг “олон тооны мал хулгайлж”, “улсын хилээр нэвтрүүлж” үйлдсэнээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн үндсэн шинжийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу “хориглосон бараа”, “эрдэнэс”, “эрдсийг” Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол…” гэж зааснаас үзэхэд “мал”, “хориглосон бараа, эрдэнэс, эрдэс” гэж ялгаж тогтоосон учраас шүүгдэгч М.К******* үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өрсөлдөх хэм хэмжээ тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
  7. Гэмт хэрэг төгссөн цаг хугацааны хувьд шүүгдэгч М.К******* үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” үйлдэлд зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн шалган нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсаас Оросын холбооны улсын чиглэлд, мөн Оросын холбооны улсаас Монгол Улсын чиглэлд тус тус Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрснээр төгссөн, харин шүүгдэгч М.К******* 2020 оны 9 дүгээр сарын дунд үед зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, улмаар Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээс хохирогч Конгаржап Айдыс МайОоловичын 4 тооны адууг буюу олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж, тухайн 4 тооны адууг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр дээрх гэмт хэрэг нь төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
  8. Шүүгдэгч М.К***** нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалтгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
  9. Улсын яллагчаас үйлдсэн яллах дүгнэлтэд шүүгдэгч М.К******* үйлдлийгзүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3. “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасныг журамласан нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч М.К***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй “Мал хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдэхдээ нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдэл тус бүр нь тухайн цаг хугацаанд төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
  10. Эрүүгийн 1 дэх хавтаст хэргийн 01-08 дахь талд авагдсан мөрдөгчөөс 2024 оны 2 дугаар сарын **-*** өдөр гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай саналын дагуу Баян-Өлгий а****** ********** газрын хяналтын прокурорын 2024 оны 3 дугаар сарын **-*** өдрийн ************* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоос үзэхэд сэжигтэн М.К***** нь 2020 оны 9 дүгээр сарын дунд үед зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн шалган нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсаас Оросын холбооны улсын чиглэлд, мөн Оросын холбооны улсаас Монгол Улсын чиглэлд тус тус Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
  11. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх ба уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй: …1.5.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн.”, 2. “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заасан үндэслэлд хамаарч байна.
  12. Шүүгдэгч М.К***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг 2020 оны 9 дүгээр сарын дунд үед үйлдсэн байх ба түүний дээрх гэм буруутай үйлдэлд 2024 оны 3 дугаар сарын **-*** өдөр буюу 3 жил 6 сарын дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
  13. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1. “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно: …1.2. гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан;…” гэж зааснаар Баян-Өлгий а****** ********** газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.К******* холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
  14. Харин улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээс шүүгдэгч М.К******* 2020 оны 9 дүгээр сарын дунд үед зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, улмаар Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээс хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичын 4 тооны адууг буюу олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлж, улсын хилээр нэвтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учраас шүүгдэгч М.К******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
  15. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.К******* амар хялбар аргаар хөрөнгөжих гэсэн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийнтусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
  2. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.
  3. Шүүгдэгч М.К******* үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичэд 4 тооны адууны үнэ 3,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, мал амьтанд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
  4. Харин иргэний нэхэмжлэгч Р.А******, М.М*******, Б.Б******* нараас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт шүүгдэгч М.К******** нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна.
  5. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч М.К******* Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.К******** гэмт хэргийн хохиролд 3,000,000 төгрөг гаргуулан хохирогч Конгаржап Айдыс Май-Ооловичэд олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн хохирол болох 3,000,000 төгрөгийг хохирогчид төлж өгөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн болно.
  6. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч М.К***** нь хохирогчид 3,000,000 төгрөгийг төлж өгөхөөр олон улсын шилжүүлгээр гадаад улсын банкны дансаар шилжүүлэх гэтэл хүлээн авагч хүн болох хохирогчийн нэр нь харагдахгүй болохоор шилжүүлж чадаагүй, гэхдээ уг 3,000,000 төгрөгийг шүүх хуралдаанд бэлэн авчирсан” гэж тайлбарласан тул шүүхээс уг гэмт хэргийн хохирол болох 3,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, хохирогчид учирсан хохирлыг барагдуулах зорилгоор шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа гүйцэтгэх хуудасны хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хохирогч Конгоржап Айдыс Май-Ооловичэд олгуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
  7. Иймд шүүгдэгч М.К******** гэмт хэргийн хохиролд 3,000,000 төгрөг гаргуулан хохирогч Конгаржап Айдыс М**-******** олгож, шүүгдэгч М.К***** нь иргэний нэхэмжлэгч Р.А******, М.М*******, Б.Б******* нарт энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

  1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч М.К******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Ө***** үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.К******* оногдуулсан 3 жил 6

сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх нутаг дэвсгэрийг Баян-Өлгий а****** Н********* сумын нутаг дэвсгэрээр тогтоох” дүгнэлтийг,

  1. Ш********** өмгөөлөгчөөс “...шүүгдэгч М.К******* гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Ш********* 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Ө***** үзүүлэх тухай хуулийн холбогдол зүйл, хэсэгт зааснаар уг хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.К******* үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
  3. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмтхэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.
  4. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дүгнэж үзэхэдшүүгдэгч М.К******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
  5. Шүүгдэгч М.К***** нь хувийн байдлын хувьд 1982 онд төрсөн, суурь боловсролтой, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь 3 удаа ял шийтгүүлсэн байсан нөхцөл байдал түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна.
  6. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
  7. Шүүхээс шүүгдэгч М.К******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.К******* 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
  8. Шүүгдэгч М.К***** нь дээрх гэмт хэргийг 2020 оны 9 дүгээр сарын дундүед үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэргийг Т***** төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их *********** оны 7 дугаар сарын **-** өдөр баталсан Ө***** үзүүлэх тухай хуульд хамруулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.
  9. Ө***** үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын **-** өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2. “Ө***** үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын **-*** өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын **-** өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын *-** өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын **-** өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын *-*** өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын **-*** өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж заасан байна.
  10. Шүүгдэгч М.К***** нь *** ***** дахь сум дундын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын **-** өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт тус тус зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан ба 2 дахь хавтаст хэргийн 155 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Х**** ял эдлүүлэх албаны 2026 оны 3 дугаар сарын **-** өдрийн **-**/**** дугаартай албан бичгээс үзэхэд шүүгдэгч М.К***** нь дээрх хорих ялыг Өвөрхангай а****** Х******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ******-*** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид эдэлж байгаад 2017 оны 7 дугаар сарын **-** өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдаж суллагдсан болох нь тогтоогдож, Ө***** үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын *-*** өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын **-*** өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагдаагүй байна.
  11. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1. “Гэмтхэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Ө***** үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно.”, Т***** төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их

Хурлаас 2021 оны 7 дугаар сарын **-** өдөр баталсан Ө***** үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. “2015 оны 12 дугаар сарын *-** өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан …Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, …гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.К******* оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч М.К******* нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.К******* зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий а****** Н********* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.К***** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.К******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн А**** наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг ****-***** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
  2. Шүүгдэгч М.К***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тухайн нэр бүхий иргэдэд хариуцуулсан адуу мал байгалийн жамаар үрэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас Баян-Өлгий а****** ********** газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын **-** өдрийн 74, 77 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг, мөн тус а****** Ц********* газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын **-** өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.К******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Баян-Өлгий а****** ********** газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.К******* холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч А**** овогт М******* К******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.К******* 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Т*****төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын **-** өдөр баталсан Ө***** үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.К******* оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч М.К******* нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.К******* зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий а****** Н********* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.К***** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  7. Шүүгдэгч М.К******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийншийдвэр гүйцэтгэх тухай хуулийн А**** наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг ****-***** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.К******** гэмт хэргийн хохиролд 3,000,000 төгрөг гаргуулан хохирогч Конгаржап Айдыс М**-******** олгож, шүүгдэгч М.К***** нь иргэний нэхэмжлэгч Р.А******, М.М*******, Б.Б******* нарт энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  9. Шүүгдэгч М.К***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Баян-Өлгий а****** ********** газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын **-** өдрийн 74, 77 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг, мөн тус а****** Ц********* газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын **-** өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
  11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.К******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
  13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.К******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ