Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2026/ШЦТ/150

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жамбиймолом,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн

Шүүгдэгч О.Б*************ийн өмгөөлөгч Б.Билгүүн,

Шүүгдэгч Б.*********, Д.********* нарын өмгөөлөгч М.Дамбийням,

Шүүгдэгч Б.*********ы өмгөөлөгч Б.Баасанжаргал,

Шүүгдэгч: Д.*********, О.*********, Б.*********, Б.********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт *********гийн *********, ********* овогт  *********ийн *********, ********* овогт *********ын *********, ********* овогт  *********ын ********* нарт холбогдох 2126002100108 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, *********ы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт ашиглалтын монтёр ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ********* сумын 07 дугаар багийн 1-5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********* овогт *********ын ********* /РД: ***************/,

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, *********ы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт ээлжийн монтёр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ********* сумын 6 дугаар багийн 37-8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

********* овогт *********ийн ********* /РД: ***************/,

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, *********ы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт ээлжийн диспетчер, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ********* сумын 11 дүгээр багийн 56-6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********* овогт *********ын ********* /РД: ************/,
 

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газарт цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Орхон аймгийн /////////////// сумын 1 дүгээр баг, 104 дүгээр байрны 506 тоотод оршин суух хаягтай, урьд ял, шийтгэл эдэлж байгаагүй, ********* овогт *********ын ********* /РД:**********/,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.********* нь 2021 оны 05 сарын 04-ний өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журам’’-ын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчин КТП-446 дугаартай дэд станцыг холболтын зураггүй байхад техникийн нөхцөл зөрчин холболт хийсэн,

2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн хуваарьт үүрэг буюу “бригадын ажилд оруулагч”-аар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185-т заасан заалтыг зөрчсөний улмаас Б.*********ын амь насыг хохироосон гэмт хэргийг,

Шүүгдэгч О.********* нь *********ы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт ахлах инженерийн албан тушаалд ажиллах явцдаа ажлын байрны тодорхойлолтын 2.11 дүгээр зүйлд заасан үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаартай тушаалаар батлагдсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 1.3.4.1, 1.3.4.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний “Холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн Б.*********ын амь насыг хохироосон гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.********* нь 2021 оны 11 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ХТП-424” дугаартай дэд станцад гарсан ослыг засварлах ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээр томилогдон ажиллах үедээ Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 96 дугаар зүйл, мөн дүрмийн 182 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчсөний улмаас иргэн Б.*********ын амь насыг хохироосон гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.********* нь 2021 оны 11 сарын 06-ны өдөр зөвшөөрөл олгогч буюу /ээлжийн диспетчер/ үүрэг гүйцэтгэгчээр ажиллах үедээ Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах, түгээх ХТП-424 дугаарын дэд станцад гарсан ослыг засварлах зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90 дүгээр зүйл, мөн дүрмийн 91 дүгээр зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөний улмаас иргэн Б.*********ын амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Д.********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Б.********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч О.********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Мэдүүлэг өгөхгүй гэв.           

Шүүгдэгч Б.********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан. Өглөө 8 цагийн үед гэмтэл гарсан байна гээд явсан. Орой 17 цагийн орчимд ********* танай хүн хүчдэлд цохиулсан байна. Та хаана байна гээд залгасан. Анх хүчдэлд цохиулсан гэдгийг нь ноцтой гэж бодоогүй. Тэгээд ойр зуурын гэмтэл гарсан юм байх гэж бодоод очсон чинь 5 дугаар сургуулийн ард талын станц дээр дээшээ харсан байдалтай унасан байсан. Тэнд байсан хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд яасан бэ? гэсэн чинь түргэн дуудчихсан гэсэн. Тун удалгүй түргэн ирээд тогонд цохиулаад нас барсан байна гэж хэлсэн. Гомдол гэвэл мэдээж гомдолтой байна. *********аас тухайн талийгаачийн ажил явдалтай холбоотой зардал болон тухайн талийгаач дээр байсан зээлийг төлсөн. Би өөрөө банкинд ажилладаг учраас ямар нэгэн байдлаар өөрийнхөө данс руу хүлээж аваагүй. Энэ хэрэгт анх ганцхан монтёр ********* татагдсан байсан. Бүхэл бүтэн хүний амь нас хохирчихоод байхад ганцхан монтёр хариуцлага хүлээгээд байгаа юм бэ? Энэ хэрэг тухайн үеийн нэг удаагийн нөхцөл байдлаас болоод үүссэн хэрэг биш. Хэрэг гарах нөхцөл байдал нь үүсчихсэн байсан учраас хүний амь нас хохирсон гээд танай дээр энэ хэрэг болохоос урьдчилан сэргийлэх ёстой ахлах, тухайн албан тушаал дээр ахалж ажиллаж байгаа хүмүүс яагаад хариуцлага хүлээгүй байгаа юм бэ гэдэг утгаар өргөдөл өгсөн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2011 оноос хойш хамт амьдарч байгаа. Одоо 3 хүүхэдтэй. Нас бардаг өдрийнхөө өглөө талийгаач нь гэртээ байж байгаад 08:00 цагийн үед цахилгааны гэмтэл гарсан гэж байна. Явчихаад ирье гээд гэрээсээ гараад явсан. Ашиглалт засварын инженерийн ажил үүрэг эрхэлдэг. Ашиглалт засварын инженерээр 2014 оноос хойш ажиллаж байгаа. ЭБЦТС-д 2010 оноос хойш ажиллаж байгаа гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 85-р хуудас/,

Иргэний хариуцагч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ЭБЦТС ТӨХК-н удирдлагуудаас нөхөн төлбөртэй холбоотой шийдвэр гаргаж, үүнтэй нь уялдуулан би тухайн шийдвэрүүдийг дагаж хэрэгжүүлнэ. ЭБЦТС ТӨХК-ийн удирдлагуудаас нөхөн төлбөртэй холбогдуулан гаргасан шийдвэр болон зарцуулсан, шилжүүлсэн баримтууд болон тушаалуудыг хуулбарлан авч ирж хавтаст хэрэгт тусгуулахаар хүлээлгэн өгч байна. Нийт дүн нь 127,742,002 төгрөг гэж бичигдсэн байх бөгөөд тухайн төлбөрөөс талийгаачийн ээлжийн амралтын суутгал гэж 459,378 төгрөгийг хассан дүнг нь бичиж оруулаагүй байх бөгөөд тухайн дүнг хасаж 127,282,624 төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р хуудас/,

Гэрч Г.*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр өглөө 10 цагийн үед манай ажлын албаны утсаар манай ээлжийн инженер залгаад ХПТ-384 дээр гэмтэл гарсан байна гэж дуудаад тэгээд ажил дээр гэмтэл гарсан гэх газар луу явсан. Тухайн үед гэмтэл гарсан гэх газарт ирэхдээ нярваас хэрэгтэй материалуудаа аваад гарсан. Гэмтэл гарсан гэх газар дээр ирэхдээ талийгаачаас гадна 6 хүн ирсэн. Тэгээд хүрч ирээд гэмтэл гарсан. Гэх 2 кабелиа сольчхоод тогонд залгуулахаасаа өмнө тухайн ХТД-384-ийн байдаг Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн урд талын ХТП-424 дээр хүрч ирээд хэвийн эсэхийг нь үздэг багажаар шалгаж үзэхэд ХТП-384 дээр зааж байсан гэмтэл яг адилхан зааж байсан. Тэгээд талийгаач даргатай ярьсан юм шиг байж байгаад агаарын шугам татъя гэж шийдээд бид хэд ажилруугаа яваад дахиад шаардлагатай материалаа авч ирээд 16 цагийн үед буцаад ХТП-424 дээр ирсэн. Тэгээд хүрч ирэхдээ нэмэлт хүч гэх ажилчид авч ирээд нийтдээ 12 хүн ирсэн. Тэгээд талийгаач ********* бид хоёрыг кабелиа янзал бусад нь тулгуураа босго гэж байсан. Тэгээд засварын ажил явж байгаад ********* бид хоёр кабелийн гадаа байрлах үзүүр дээр муфьт хийгээд дуусаж байтал талийгаач хүрч ирээд та хоёр ашгүй дуусаж байгаа юмуу гэж хэлчихээд явсан. Тэгээд ********* бид хоёр гадаа багажаа хурааж дуусаад 2 минут орчим болоод ХТП-424 лүү ороход талийгаач нүүрээрээ газар харчихсан эгч доошоо хараад газар хэвтэж байсан. Тэгээд эхэндээ тогонд цохиулсан гэж мэдээгүй байж байгаад би очоод талийгаачийг дээш нь эргүүлээд харуултал нүүр ам нь шороо болчихсон байсан. Тэр үед ********* гаднаас тусламж дуудаад гаднаас ********* ах, *********тай хамт орж ирсэн. Тэгээд ********* ах бид хоёр хамт өргөөд гадаа гаргаад хэвтүүлсэн. Тэгээд гаргаж ирээд өмсөж байсан хувцсыг тайлж байгаад өмсөж байсан гэх манай ажилд өмсдөг улбар шар өнгийн алга хэсэг нь хаймраар хийгдсэн бээлий дунд хурууны хэсэгтээ түлэгдсэн байдалтай байсан. Тэгээд ХТП-424-өөс гаргаж ирээд шууд түргэн дуудсан. Түргэн ирээд нас барсан байна гэж хэлсэн. ХТП-424-лүү орлоо гэж хэлээгүй. Тухайн үед зүгээр гаднах ашгүй дууссан уу? гэж хэлээд яваад өгсөн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Анх ажилд гарахад манай ажлын нярав гэх Д.Отгонбаатар хүрээд ирчихсэн бээлий болон шаардлагатай материалыг гаргаж өгсөн. Талийгаач тухайн үед авсан үгүйг нь мэдэхгүй байна. Тэгэхдээ ажил явагдаад талийгаачийг газар уначихсан байх үед нь харахад бээлий өмссөн байсан. Анх бид хэд тухайн ХТП-424 дээр гэмтэл гарчихсан тоггүй байгаа гэж бодож байсан. Хэвийн ажиллаж байгаа эсэхийг багажаар хэмжиж үзэхэд хоёр талаасаа адилхан гэмтэж гэж зааж байсан. Бид хэдийн анх ажил хийж байсан гэх ХТП-384 бол ямар ч тоггүй байсан. тэгээд бид хэд ХТП-384 дээр бүх засвараа хийж дуусгасан. Тэгээд араас нь ХТП-424 лүү ороход бас мөн адил ямар  тоггүй байгаа гэж бодож байсан. Яагаад гэвэл гэмтэл гарсан байна гэж зааж байсан болохоор тэгж бодож байсан. Гэтэл талийгаач ороод ХТП-424 зүүн хананд байх ячик-д тогонд цохиулсан. Тухайн үед тогийг бүрэн гүйцэд салгасан эсэхийг мэдээгүй. ХТП-424-ийн тогийг таслахдаа ХТП-384 тастаж болно бас төвөөс шууд тастаж болно. Тухайн үед ХТП-384 дээр засвар үйлчилгээгээ хийчхээд тогийг нь залгуулчихсан. Тэгээд ХТП-384 ХТП-424 лүү явдаг кабелийг гэмтсэн байна гээд бүгдээрээ итгэчихсэн байсан болохоор  ХТП-384 ХТП-424 лүү өгч байгаа тогийг таслахын тулд ХТП-384 дээр ячикийг нь буулгачихсан байсан байх. Би өөрөө тогийг нь тасалж залгадаг эрхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Би зүгээр кабелийн гэмтэл гэх мэт зүйлсийг засдаг ажил үүрэгтэй хүн.. ХТП-424 дээр осол болсны дараа тогийг нь тасалж залгадаг хүн лүү залгаж дуудахад ********* гэх хүн хүрч ирээд тогтой эсэхийг нь шалгахад тогтой байсан. Өглөө ажил дээр ирэхэд тухайн өдөр жижүүртэй хоносон гэх Баттөмөр дараагийн өдөр жижүүртэй байсан гэх ********* гэх хоёр ХТП-384 ХТП-424 тог дамжуулах кабель гэмтсэн байх гэж бид хэдэд хэлж байсан. Тэгээд бид хэд тухайн кабель дээр засвараа хийсэн. Тэгээд талийгаач ХТП-384-өөс ХТП-424 лүү явсан кабел гэмтсэн гээд бусад ячикийг нээх тоогоогүй байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р хуудас/,

 

Гэрч Д.*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр гэртээ амарч байхад 12 цагийн үед ажлын жижүүрээс дуудлага ирсэн. Тэгээд ажил дээрээ явж очоод өөр станц болох ХТП-344 кранаар 220-ийн модон тулгуур ойчсон байсныг босгочхоод ажил дээр 15 цагийн үед хүрч ирэхэд бас мөн ажил ХТП-424 дээр гэмтэл гарсан гээд каран, шланз гэх хоёр машинтай бетонон тулгуур босгохоор гарсан. Тэгээд ажиллаа хийгээд сүүлийн тулгуур бетоноо босгож байтал хамт ажиллаж байсан. Гадаа мөн адил кабель үзүүрлэж байсан гэх *********, *********, *********, ********* талийгаач гэх хүмүүс ажиллаж байсан. ХТП-424 дотор ажилласан хүн тухайн үед байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 98-р хуудас/,

 

Гэрч Д.*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 07:30 цагийн үед дуудлага ирээд тэгээд ажил дээрээ ирсэн. Тэгээд ХТП-384 гэх станц дээр гэмтэл гарсан гээд хүрч ирээд оруулахын кабель дээр гэмтэл гарсан байхаар нь тэрийг засварлаад дахиад ХТП-384-өөс ХТП-424 лүү явдаг кабель гэмтсэн байна гэж диспетчер болох Отгонбямба гэх хүн хэлсэн. Тэгээд ХТП-384-өөс ХТП-424 лүү явдаг кабелийг зассан. Тэгээд дахиад шалгаж үзтэл тухайн кабель бас гэмтэлтэй байсан. Тэгээд 13 цагийн орчим ажил дээрээ очоод хэрэгтэй материал болох 4 бетонон тулгуур 28 метр кабелийн утас аваад ХТП-424 дээр буцаад хүрч ирсэн. Бригад ерөнхийдөө 200 метрийн радиус дотор тарж ажиллаж байсан. Би тухайн үед *********тай хамт гадаа ажиллаж байсан. Тэгээд ********* бид хоёр багажаа хураагаад станцын баруун талаар тойроод орсон. Бид хоёроос өмнөхөн талийгаач станцын зүүн талаар нь тойроод явсан. Тэгээд би  гараад *********ыг дуудаад *********, ********* хоёр талийгаачийг станцаас гаргасан. Тэр хооронд би бригадын бусад гишүүдийг дуудсан. Станцаас гаргаж ирэхэд талийгаач эхэр татаад амьсгаадаад байсан. Тэгээд бид хэд анхны тусламж үзүүлээд байж байтал эмнэлгээс хүмүүс хүрч ирсэн. Тэгээд үзээд байж байтал зүрх нь цохилж байна гэж байсан. Тэгээд удалгүй өөд болсон. Бид хэд бөөндөө бүрэн салгасан гээд ажилд орсон гэтэл бүрэн салгагдаагүй байсан. Бид хэд 12-уулаа ажилд гарсан. Тухайн үед хариуцсан чиглэл дээрээ материалаа буулгаад ажлаа хийж байсан. Шалгасан эсэхийг мэдэхгүй байгаа. Тогийг бүрэн гүйцэд салсан эсэхийг шуурхай үйлчилгээний монтёр шалгах ёстой  байдаг. Бүрэн гүйцэд салгасны дараа бид хэдэд ажил хийх талбайг хүлээлгэж өгөх дүрэмтэй. Тухайн үед шалгах ёстой байсан хүн нь ********* гэдэг  хүн шалгаж өгөх ёстой байсан. Шалгасан эсэхийг нь мэдэхгүй байгаа. Бид хэд бүгдээрээ тоггүй гэж бодоод ажилдаа орсон байсан. гэтэл тухан ХТП дээр тог байсан. ХТП-424 дээр тог байгаа эсэхийг нарийвчлан шалгаж үзээгүй. Ажлын байр бэлдсэн гэж бодоод ажилдаа орсон. ХТП-424 тогийг салгасан гэж хэлсэн байж бид нар ажилдаа орох ёстой байдаг. Тийм болохоор тогийг салсан гэж бодоод ажилдаа орж эхэлсэн. Надад бол тогийг салгасан гэх мэтээр ямар нэгэн зүйл хэлээгүй. Өглөө ажилд гарахад бээлий хүлээлгэж өгсөн. Өдөр тутмын зааварчилгаа тухайлсан зааварчилгаа, нариатан дээр ажилд гарах ажилчид бүгд зураад гарсан. Ажил эхлэхээс өмнө би лав хараагүй, ажлын талбай дээр байгаагүй. Тухайн үед засвар хийх ёстой байсан хүмүүс л ирсэн байсан. Өглөө ажилд гарахад тавьж өгсөн ажлын бээлий өмссөн байсан. Тэр бээлий нь талийгаачийг гаргаж ирээд харахад зүүн гарын эрхий долоовор хурууны тэр хавьд түлэгдээд цоорсон байдалтай байсан гэсэн” мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р хуудас/,

 

Гэрч Б.*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр ажлаас дуудаад Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багт байх ХТП-424 дэд станц дээр засвар хийх гээд ирсэн. Хүрч ирээд кранаар нүх ухаад тулгуур босгоод ажилдаа орсон. Би өөрөө тухайн үед дэд станц руу ороогүй гадаа тулгуур босгоод явж байсан болохоор дотор юу болсон талаар сайн мэдээгүй, талийгаачийг ухаан алдчихлаа гэж хамт ажиллаж байсан ********* хэлээд тэгээд яваад очтол дээшээ хараад хэвтчихсэн байсан. Тэгээд түргэн тусламж дуудаад анхны тусламж үзүүлээд байж байтал түргэн ирээд цагдаад дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тийм зүйлийг бид хэдэд өгдөггүй, зүгээр бээлий каск гэх мэт зүйл өгсөн. Шуурхай үйлчилгээний монтёр өөрөө хамгаалах хувцсаа хэрэглэдэг. Талийгаачид тухайн хувцсыг өгөөгүй. Ажил эхлэхээс өмнө шуурхай үйлчилгээний монтёр ********* гэх хүн тоггүй болчихсон ажилдаа орж болно гэж байсан. Тэгээд ажил үйлчилгээгээ эхэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-р хуудас/,

 

Гэрч Д.*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр ХТП-424 дүгээр станц дээр засварын ажилд оролцоод тулгуур босгоод явж байтал талийгаачийг ухаан алдаад уналаа гээд нэг хүн орилоод. Тэгээд бид хэд гүйгээд очтол талийгаач станцын гадаа хаалга нь дээр нь дээшээ харчихсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд анхны тусламж үзүүлээд түргэн дуудаад сүүлд цагдаа дуудсан. Би тухайн үед станц дотор юу болсон талаар мэдэхгүй байгаа гадаа хол тулгуур босгоод байж байсан. Тэгээд тухайн үед намайг хүрч ирэхэд засварын ажил явагдаад эхэлчихсэн байх үед нь би ирсэн. Тэгээд тулгуураа зоогоод байж байсан. Дэд станц луу огт ороогүй. Бээлий, каск, ажлын нормын хувцастай ирсэн. Дэд станц дотор ажиллах хүмүүс өөрийнхөө хамгаалах хэрэгсэлтэйгээ ирсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 105-р хуудас/,

 

Гэрч Д.*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багт байх ХТП-424 дүгээр дэд станц дээр хүрч ирээд засварын ажил хийж байсан. Би тухайн үед автомашинаа барьчихсан осол болсон газраас зайтай байж байсан. Тэгтэл хүмүүс гүйлдээд эхлэхээр нь би *********той хамт машинаа асаагаад хүрч иртэл талийгаач нь газар уначихсан байдалтай манайхан хиймэл амьсгал хийж байсан. Тэгээд түргэн хүрч ирээд араас нь цагдаа хүрч ирсэн. Анх засвар хийх гээд ирэхэд ажлын байр бэлдчихсэн гэсэн. Тэгээд л орсон байх. Би цаана машинаар тулгуур босгоод шугам тавьж байсан болохоор мэдэхгүй байна. Станц руу бид хэдэд орох эрх байхгүй тийм болохоор нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 107-р хуудас/,

 

Гэрч Д.*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр өглөө 11:00 цагийн үед ажлаас над руу залгаад Камаз краны жолооч байхгүй. Намайг орлож ажил гээд би Өвөрхангай аймгийн ********* сумын 6 дугаар хороонд очиж засвар хийгээд дуусах гэж байхад Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багийн дэд станц дээр дахиад өндөр хүчдэлийн тулгуур татна. Шугам татна ажлаа дуусгаад хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би ажил руу очоод шланзан дээр босгох тулгууруудыг ачиж өгөөд хамт засвар хийх газар дээр ирсэн. Тэгээд ХТП-424 дэд станц дээр хүрч ирээд тулгууруудаа босгоод гадаа ажиллаж байсан. Тэгээд хүмүүс гүйлдээд байхаар нь би кранаа тавьчхаад алхаад хамгийн сүүлд нь хүрч иртэл талийгаач дэд станцын үүдэнд гадаа нь дээшээ харчихсан царай нь цонхийчихсон байдалтай байсан юу болсныг асуухад өндөр хүчдэлд цохиулсан гэж хариулсан. Тэгээд талийгаачид анхны тусламжийг үзүүлээд түргэн ирээд бас анхны тусламж үзүүлж байгаад цагдаа дууд гэж хэлсэн. Би тухайн үед тулгуур босгох үед нь л очсон. Шуурхай монетор нь хамгаалах хэрэгслүүд байдаг. Бид хэд болохоор өндөр хүчдэлтэй харьцдаггүй болохоор тийм зүйл авдаггүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 109-р хуудас/,

 

Гэрч Э.*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 07 цагт ажил дээр дуудагдсан. Анх ХТП-384 дэд станц дээр засварын ажил хийхээр 09 цагаас 13 цаг хүртэл ажилласан. Тэгээд ажил дээр буцаж очоод материалаа аваад ХТП-424 дэд станц дээр 15 цагийн үед хүрч ирсэн. Тэгээд дэд станцын гадна талд тулгуур босгоод кабелиа татаад муфть хийж байсан. Тэгээд бид хэд шугамын утсаа бэлдчихээд байж байгаад би паяск бэлдээд гадаа байж байтал *********, ********* хоёрын аль нэг орилох шиг болоод ********* ах яваад очсон. Тэгэхэд талийгаачийг өргөөд гаргаж ирж байсан. Талийгаач ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд би цаана тулгуур босгож байсан хүмүүст очиж хэлсэн. Тэгээд буцаад ирэхэд түргэн хүрээд ирчихсэн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байсан. Тухайн үед дотор чухам юу болсон талаар мэдэхгүй байгаа, гадаа ажил хийж байсан. Тоггүй гээд ажилдаа орсон. Тог салсан эсэхийг шалгаж үзсэн талаар нь мэдэхгүй байна. Дэд станцын тогийг салгах шуурхай үйлчилгээний монеторт өгдөг. Ашиглалт засварын монеторд тийм зүйл өгдөггүй. Тухайн үед талийгаач нь өөрийнхөө ажлын хувцастай байсан. Шинээр авсан шар өнгийн бээлий өмссөн байсан. Ээлжийн монетор тогийг нь салсан эсэхийг шалгаад ажлын талбайг бэлдэж өгөх ёстой байдаг тухайн өдөр ********* гэдэг хүн жижүүртэй байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 111-р хуудас/,

 

Гэрч У.*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 13 цаг 35 минутад дуудлага ирээд засвар хийхээр өөрийнхөө 87-31 ӨВА улсын дугаартай Пургон автомашиныг унаад ажилд гарсан. Өвөрхангай аймгийн ********* сумын Хаус хорооллын ХТП-424 дүгээр дэд станц дээр хүрч ирсэн. Тэгээд ирээд бригадууд ажилдаа орсон. Би тухайн өдөр Спортын ордон дээр гар бөмбөгийн тэмцээнд орж байсан болохоор алхаж явсан. Талийгаачаас чөлөө аваад тоглочихоод ирсэн. Тухайн үед би тоглочихоод 16 цагийн үед хүрч ирэхэд ХТП-424 дэд станцийн хашаа нь дотор ********* ********* Батбаяр гурав талийгаачийг тойроод зогсчихсон анхны тусламж үзүүлээд байж байсан. Тэгээд ирээд юу болсон талаар асуухад хүчдэлд цохиулчихлаа гэж байсан.Тэгээд намайг хүрч ирэхэд түргэн тусламж руу залгачихсан ирж байна гэж байсан. Тэгээд эмнэлэг хүрч ирээд тусламжаа үзүүлээд 20-30 минут гаруй болоод сүүлдээ цагдаа руу дуудлага өг гэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн. Би өөрөө жолооч болохоор засвар хийж байгаа дэд станц руу орох эрх байдаггүй. Тийм болохоор би сайн мэдэхгүй байна. Ер нь бол ажлын байр бэлдчихсэн гээд орсон” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 113-р хуудас/,

 

Гэрч Д.*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тухайн байгууламжийн шуурхай үйлчилгээний схем буруу зурагдсан, техникийн нөхцөлийн дагуу холбоогүй, ячик нь дээр дугаар байхгүй, кабель дээр вирк байхгүй байсан. Тухайн байгууламжийн шуурхай үйлчилгээний схем зургийг ахлах диспетчер зурж, ашиглалтын инженер хянаж, ахлах инженер баталдаг. Осол болсон гэх үед зурагдсан СХЕМ зураг зөв техникийн нөхцөлийн дагуу зурагдсан боловч холбох үедээ сольж холбосон байсан. ХТП-446, ХТП-424 дэд станцуудын кабелийг хооронд сольж холбосон байсан. Тухайн үед ХТП-384 дотор байх ХТП-446, ХТП-424 дэд станцуудын кабелиудыг сольж холбосон буюу ячикуудыг сольж холбосон байсан” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Ахлах диспетчер зурах үүрэгтэй байдаг. ХТП-424, КТП-446 дугаар станцуудын схем зургийг хэн зурсныг мэдэхгүй байна. Манай салбарт Отгонбямба ах нэг хэсэг зурж байсан” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 23-р хуудас/,

  

            Хэргийн газрын үзлэг хийсэн “тус хэрэг болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр урд талд нь байх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах зориулалт бүхий байшин байх ба тус байшингийн хойд хэсэгт 3 ширхэг төмөр хаалгатай, хаалган дээр ХТП ТР-2 гэх бичиглэлтэй хаалганууд байх ба тус байшингийн баруун, зүүн хэсэгт мөн адил нэг төмөр хаалгатай байв. Тус байшинг тойруулан төмөр хайс барьсан байх ба байшингийн хойд талын 3 ширхэг төмөр хаалганы дунд талын хаалга хэсэг онгорхой түүний хажууд гадаа дээж харуулын хэвтүүлсэн эрэгтэй хүний хажууд гадаа дээш харуулан хэвтүүлсэн эрэгтэй хүний цогцос байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-37-р хуудас/,

 

Цогцост үзлэг хийсэн “Амь хохирогч нь 174 см урттай, биеийн галбир зөв, булчин өөхөн эдийн хөгжил дунд зэрэг, 34 настай эрэгтэй хүний цогцос байна. Амь хохирогчийн духны зүүн доод хэсэгт 2,5*1,5см улаан хүрэн өнгийн зулгаралттай, хамрын нурууны зүүн дээд хэсэгт 1,8*0,3см, хамрын нурууны дунд хэсэгт 0,3*0,2см, хамрын үзүүр хэсэгт 0,2*0,1см, хамрын нүхний зүүн доод хэсэгт 0,2*0,2 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, баруун гарын эрхийн хурууны нэгдүгээр үеийн дотор хэсэгт 1,2*1см, баруун гарын эрхий хурууны хоёрдугаар үеийн дотор талд 1*0,9см, баруун гарын гуравдугаар хурууны хоёрдугаар үеийн дотор хэсэгт 1*0,8 см зах ирмэг нь шаргал өнгийн өндөр хэмийн үйлчлэлээс үүссэн байх боломжтой улаан өнгийн шарх болон зулгаралттай” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 39-47-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “Талийгаач Б.********* нь цахилгаан гүйдлийн улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. Талийгаач Б.*********ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун гарын сарвуунд цахилгаан тэмдэг, дух хамар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун гарын сарвуу, баруун өвдгөнд үүссэн шарх нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух, хамар хэсэгт үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинжилгээнд авсан цусанд хийсэн Шүүх химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй байна”  гэсэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №104 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 134-137-р хуудас/,

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05-092/06 дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллах ёстой. Бригадын ажилд оруулагч нь ажлын байрыг бэлтгээгүй, хүчдэлгүй болсон эсэхийг бүрэн шалгаагүй, ойртож болохгүй тоног төхөөрөмж ба хүчдэл дамжуулах хэсэг, ажлын байрны хязгаарыг зааж өгөөгүй, аюулгүй байдлыг бүрэн хангаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 /Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна/, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185 дугаар зүйлд заасан /Ажлын байрны бэлтгэлийг шалгаж ажилд оруулна. Энэ үед ажилд оруулагч нь дараах үүргийг гүйцэтгэнэ: -Бригадын бүрэлдэхүүн нь наряд ба шийдвэрт заасантай тохирч байгаа эсэхийг ажилтан нэг бүрийн үнэмлэхийн нэрээр тулгаж шалгах;

-  Ажил гүйцэтгэх хэсэг болон түүнтэй зэргэлдээ орших (хүчдэлгүй эсэхийг үл харгалзан) ойртож болохгүй тоног төхөөрөмж ба гүйдэл дамжуулах хэсэг, ажлын байрны хязгаарыг зааж өгөх;

- Ажил гүйцэтгэх гүйдэл дамжуулах хэсэг нь хүчдэлгүй болсон эсэхийг хүчдэл заагчаар шалгах, тавьсан газардуулгыг үзүүлэх замаар нотлох;

- 35 кВ ба түүнээс доош хүчдэлийн цахилгаан байгууламжид (хийц нь боломжтой газарт) ажил гүйцэтгэх гүйдэл дамжуулах хэсэг хүчдэлгүй болсныг гараар хүрч бригадад батлах/-д заасныг зөрчсөний улмаас осол гарсан байна. Б.********* нь ажил гүйцэтгэх үедээ ажлын тусгай хувцас, зориулалтын хамгаалалтын хэрэгслийг бүрэн хэрэглээгүй байсан байна. Б.********* нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн засварын ажлын удирдагчийн хувьд Цахилгаан байгууламжийн ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн 85 /Ажлын удирдагч нь наряд заасан аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээний биелэлт, тэдгээрийн бүрэн хангалттай болсон эсэх, ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалт болон ажил гүйцэтгэгчид тухайлсан зааварчилгаа өгөх, ажил гүйцэтгэгчээс бригадын гишүүдэд тухайлсан зааварчилгаа өгсөн эсэхийг тус тус хариуцна/-д заасныг мөрдөж ажиллах үүрэгтэй. Засварын үйл ажиллагаа эхлэхээс өмнө цахилгааны хүчдэлийг салгахаас гадна тусгай багажаар хүчдэлгүй болсныг баталгаажуулах ёстой. Энэ талаар “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 232 /Цахилгаан байгууламжид ажиллах ажлын байранд таслах залгах аппаратаар хүчдэл өгч болох бүх талаас нь таслалт хийснийг нүдэнд үзэгдэхүйцээр гүйцэтгэсэн байна. Ийм үзэгдэхүйц тасархай байдлыг салгуур, ачаалал таслагч, тусгаарлуурыг таслах, хайламтгай хамгааллуурыг авах, шин буюу утсан холбоосыг тайлах гэх мэт замаар бий болгоно/, 233 /Ажил хийхээр бэлтгэсэн цахилгаан байгууламжийн хэсэгтэй холбоотой хүчний ба хүчдэлийн трансформаторын “нам” талаас эргэж өндөржсөн хүчдэл дамжин ирэх боломжийг хаахын тулд 1000 В хүртэл хүчдэлтэй талыг нь бас тасална/, 250 /Хүчдэлгүй болсныг зориулалтын туршигдсан хүчдэл заагчаар шалгах ба түүнийг хэрэглэхийн өмнө хамгийн ойр байгаа мэдээжийн хүчдэлтэй тоног төхөөрөмжийн гүйдэл дамжуулах хэсэгт ойртуулах буюу хүргэх замаар эсвэл тусгай багажийн тусламжаар ажиллагаатай байгаа эсэхийг шалгана/-д тус тус тодорхойлсон байна. Цахилгаан хүчдэлийг салгаж засварын үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 90 /Зөвшөөрөл олгогч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь бүрэн, үнэн зөв ба гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон эсэхэд хяналт тавих, ажлыг авалгүй гүйцэтгэхийн тулд тоног төхөөрөмжид хийх таслалт, газардуулгын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой ба тэдгээр нь хангалттай болох, мөн түүнчлэн ажилд оруулж байгаа бригадуудын ажлын хуваарилалт, хугацаа болон ажлын байр бэлтгэгч, ажилд оруулагчид тухайлсан зааварчилгаа өгөхийг тус тус хариуцна/-д заасны дагуу зөвшөөрөл олгогч буюу Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ компанийн дээрх чиг үүргийг хариуцан ажиллаж байсан ажилтан хүлээнэ гэж үзэж байна. Б.*********д аюулгүй ажиллагааны зааварчилгаа “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 186 /Ажил эхлэхийн өмнө тухайн ажлыг аюулгүй гүйцэтгэх талаар аюулгүй ажиллагаа хариуцагч нар нь наряд олгогчоос бригадын гишүүд хүртэл шат дараалан тухайлсан зааварчилгаа өгнө/, 187 /Тухайлсан зааварчилгаа өгөхгүйгээр ажилд оруулахыг хатуу хориглоно/, 188 /Нарядаар ажил гүйцэтгэхэд доор дурдсан дарааллаар зааварчилгаа өгнө. Үүнд:

-Наряд олгогч нь ажлын удирдагчид, ажлын удирдагч томилоогүй тохиолдолд ажил гүйцэтгэгчид, ажиглагчид;

-Зөвшөөрөл олгогч нь ажлын байр бэлтгэгч, ажилд оруулагчид;

-Ажилд оруулагч нь ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагчид;

-Ажлын удирдагч нь ажил гүйцэтгэгчид;

-Ажил гүйцэтгэгч бригадын гишүүдэд/-д заасны дагуу ажилд оруулагч өгөх үүрэгтэй.... гэх дүгнэлт /1-р хх-ийн 158-162-р хуудас/,

 

Албан тушаалын тодорхойлолтууд /Б.*********, Д.*********, О.*********, Б.********* /2-р хх-ийн 2-12, 4-р хх-ийн 18-21-р хуудас/,

 

.*********, Д.*********, О.*********, Б.********* нарт сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын хуулбар /2-р хх-ийн 16, 18-20-р хуудас/,

 

Аюулгүй ажиллагааны наряд 126, 127, 128 /2-р хх-ийн  53-56-р хуудас/,

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /2-р хх-ийн 84-89/,

 

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 127 дугаар тушаалаар баталсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн хуулбар /3-р хх-ийн 157-189-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нацагхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2126002100108 дугаартай эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах зорилгоор 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,650,000 төгрөгийг хөдөлмөрийн улсын байцаагч П.Чойсүрэн гэх хүний данс руу шилжүүлсэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас гарсан 1,650,000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 31-р хуудас/,

 

Гэрч Б.*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би ажиллаж байгаагүй учраас энэ талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед ажиллаж байсан ахлах инженер, ХАБ-ын инженер, ахлах диспетчер нар мэднэ. Тухайн ахлах инженерээр О.*********, ХАБ-ын хариуцсан инженерээр С.Солонго, ахлах диспетчерээр Д.Алтансувд нар ажиллаж байсан. Цахилгаан хүчдэлийг салгахдаа схем зургийг харж салгасан эсэхийг мэдэхгүй байна. Мөн ослын дараа ямар гэмтэл үүссэн болох, түүнийг хэн хэрхэн засварласан талаар надад мэдээлэл байхгүй байна. 2021 оны 05 дугаар сард хүлээн авсан дэд станцын схем зурагт ахлах инженер, шуурхай үйлчилгээний диспетчер буюу ахлах диспетчер, ашиглалт засварын инженер гурав хяналт тавих үүрэгтэй. Энэ нь алба хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан. Мөн *********ы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаний Өвөрхангай салбарын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/01 дугаартай “Орлон ажиллах тухай” тушаал гарсан байсан. Уг тушаалын хавсралтад алба хаагчдын эзгүй байх хугацаанд албан үүргийг хүлээн авсан дэд станцын схем зурагт дээрх албан тушаалтнууд хяналт тавьсан эсэхийг мэдэхгүй байна. Схем тоноглолд орсон өөрчлөлтийг бүртгэх журналын 47-д бүртгэлтэй танилцлаа. Энэ бүртгэл КТП-446, ХТП-424 дугаар станцын холболтууд мөн эсэхийг мэдэхгүй байна. Бүртгэл дээр тодорхой бичигдээгүй байна. Энэ бүртгэлийг харахад 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10 кв-ын Шинэ төв агаарын шугамд 250 кв-ын хүчин чадал бүхий КТП хүчдэлд холбосон. Хэрэв уг холболт нь КТП-446, ХТП-424 дугаар станцын холболтууд мөн бол ямар нэгэн зөрчилгүй холбогдсон байна гэж үзэхээр байна. Уг холболтыг Д.*********, Ц.Цэрэндулам нар хүлээн авсан гэсэн тэмдэглэл байна. Бүртгэл хийсэн албан тушаалтан сайн мэдэх байх. Хэрэв тухайн станцад зөрүүтэй холболт хийсэн байсан бол хяналт шалгалтын хүрээнд зөрчлийг ахлах диспетчер илрүүлэх боломжтой. Тухайн дэд станцуудад улиралд нэг удаа хяналт шалгалтыг заавал хийсэн байх ёстой. Ахлах диспетчер, ахлах инженер, ашиглалт засварын инженер албан тушаалтнууд нь хяналт шалгалтыг явуулах үүрэгтэй. Тэмдэглэлд холболт хийснээс хойш схем тоноглолд өөрчлөлт оруулсан гэх бүртгэл байхгүй байна. Тухайн үед буюу ээлж хүлээлцэх үед техникийн нөхцөлөөс өөрөөр холболт инженер, ашиглалт засварын инженер гуравт байгаа. Ямар учраас энэ гурван албан тушаалтан хариуцах талаар яриад байна вэ гэвэл аж ахуйн нэгж, албан байгууллага шинээр холболт хийлгэх, техникийн нөхцөл авахад ахлах диспетчер, ахлах инженер, ашиглалт засварын инженер нар газар дээр нь ажиллаж танилцах үүрэгтэй.” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 121-122-р хуудас/,

 

 Шинжээч П.Чойсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шуурхай ажиллагааны схем тоноглолд гарсан өөрчлөлтийн талаар бүртгэлд бичигдсэн байвал Алтансувд ахлах диспетчер цааш нь тодруулга хийж засаж залруулах чиглэлийн ажил арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байсан харин зүгээр л өөрчлөлтгүй буюу хэвийн дэд станц холбогдсон талаар бүртгэл хийгдсэн байвал Д.Алтансувд ажил үүргээ ажлын байрны тодорхойлолтод зааснаар хийж гүйцэтгэсэн гэж хэлнэ” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 124-р хуудас/,

 

Гэрч Ц.Цэрэндуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ********* цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарт ээлжийн ахлах инженер албан тушаалд ажилладаг. Тухайн өдөр ээлжнээс буугаад амарч байсан. Ээлжийн диспетчерээр ********* ажиллаж байсан. Ахлах диспетчер зөрүүтэй холболт хийсэн зөрчлийг илрүүлэх боломжтой байсан. Хяналт тавих чиг үүрэгтэй. Осол болохоос өмнө албан тушаалын тодорхойлолтын 2.12 заасны дагуу “шуурхай үйлчилгээний схем тоноглолд гарсан өөрчлөлт, журнал бүртгэлтэй танилцаж ээлжинд ажиллаж буй хүмүүсийн ээлж хүлээлцэж буй байдалд хяналт тавина” гэх заалтын тухайд зөрчлийг илрүүлээд хяналт тавиад үзэж хараад дээд шатны албан тушаалтанд шийдвэрлүүлэх саналыг гаргаад комисс хуралдаад зөвтгөх боломжтой байсан. Дарга удирдлагаас өгсөн ажлын чиглэлийн дагуу тайлан мэдээ ойр зуурын бичиг цаасны ажлыг бол хийх боломжтой харин хяналт тавих ажлыг бол хийх боломжгүй юм.” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 126-127-р хуудас/,

 

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Тухайлсан зааварчилгааны бүртгэлийн журнал” дэвтэр, 1 хос ажлын бээлий,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон:

 

Өвөрхангай аймгийн ********* сумын  7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн  16 тоот тодорхойлолт /1хх-ийн 216-р хуудас/, 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн ********* овогтой Насанчимэг, 2005 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ********* овогтой Төгөлдөррагчаа нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /1хх-ийн 217-р хуудас/,2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүгдэгч Д.*********ийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 214-р хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгдэгч Д.*********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 209-р хуудас/, 2005 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ********* овогтой *********ын *********ийн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 218-р хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Д.*********ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 221-224-р хуудас/,

 

            2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүгдэгч Б.*********ын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 227-р хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2/52 дугаартай *********ы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай салбарын даргын тодорхойлолт /1хх-ийн 228-р хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ********* овогтой *********ийн *********ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 229-р хуудас/, Өвөрхангай аймгийн ********* сумын  6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 91 тоот тодорхойлолт /1хх-ийн 230-р хуудас/, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн ********* овогтой Билгүүн, 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн ********* овогтой Баттогтох нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /1хх-ийн 231-р хуудас/, 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн *********ын Эгшиглэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүгдэгч Б.*********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 210-р хуудас/,

 

            2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүгдэгч О.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 93-р хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүгдэгч О.Бат-Эрдэнийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2хх-ийн 94-р хуудас/, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүгдэгч О.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 196-р хуудас/, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаартай шүүгдэгч О.Бат-Эрдэнийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /3хх-ийн 197-р хуудас/, 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн D201430004 дугаартай О.Бат-Эрдэнийн бакалаврын дипломын хуулбар /3хх-ийн 198-199-р хуудас/,2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүгдэгч О.Бат-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 200-р хуудас/,

 

            2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүгдэгч Б.*********ы иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 191-р хуудас/, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 631 дугаартай шүүгдэгч Б.*********ы оршин суугаа хаягийн тодорхойлолт /3хх-ийн 192-р хуудас/, 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн D201100835 дугаартай Б.*********ы бакалаврын дипломын хуулбар /3хх-ийн 193-194-р хуудас/,2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүгдэгч Б.*********ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 201-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч  нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч Д.*********, Б.*********, О.*********, Б.********* нар нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП 424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн *********ын амь нас хохирч хүний амь нас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдэгдсэн. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны тэмдэглэл, дүгнэлтүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай зөрүүгүй байгаа байдал зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн учраас бусдад төлөх төлбөргүй талаар шүүхийн шийдвэрт тусгуулах санал дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэж байгаа. Энэ дүгнэлттэй санал 1 байна. Шүүгдэгч О.Бат-Эрдэнийн өмгөөлөгчийн хувьд гэм буруугүй, цагаатгах байр суурьтай оролцоно гэж байсан. Энэ талаараа дүгнэлтээ хэлэх байх гэж бодож байна. Миний үйлчлүүлэгч энэ хэргийн талаар прокурорт санал гаргаж байсан. Яагаад гэвэл энэ хэрэг мөрдөн байцаалтад буцаад 5 сарын хугацаанд нэг ч ажил хийгдээгүй. Үүнтэй холбогдуулаад энэ хэргийг хянаж шийдвэрлэх хүсэл эрмэлзэл хууль шүүхэд байхгүй байгаа юм байна. Энэ хэргийг хаалгая хэн нэгнээс гомдол нэхэхээ больё гэсэн хүсэлтийг өгсөн. Прокурор та хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгөөд хэрэг шүүхэд шилжиж ирээд энэ 4-н шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэж байгаа юм байна. Энэ дүгнэлттэй санал 1 байна. Тэгэхээр энэ 4-н хүнийг гэм буруутай гэж дүгнэлт гаргахдаа нэг зүйлийг шүүх харгалзаж үзээсэй гэж бодож байна. Яагаад гэвэл тухайн байгууллагад ахлах диспетчерээр ажиллаж байсан Алтансувд гэдэг хүний хэргийг прокурор хаасан. Нарийндаа энэ ослын хамгийн гэм буруутай хүний хэргийг хаасан. Ахлах диспетчер тухайн байгууллагад болж байгаа бүх юмыг үнэлж дүгнэж түүгээр бусад ажилтнаа хангаж байх үүрэгтэй. Хүчдэл буруу залгагдсаныг мэдэж байсан цорын ганц хүн Алтанзул. Түүгээрээ ч Алтанзулыг гэм буруутай байна гэж үзэж ажлын байрны тодорхойлолтын 2.6, 2.12-т заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж хэрэг явж байсан. Гэтэл ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй, хэрэг хаагдсан. Ийм шалтгаанаар энэ хэрэг хаагдсан гэдгийг хохирогч талд ч танилцуулаагүй өнгөрсөн. Тэгэхээр энэнд шүүх дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хүлээн зөвшөөрч байна гээд буруугийн хажууд дуугүй өнгөрч болдоггүй. Хэд хэдэн зүйлүүд байна. Энэ хэрэг дээр номхон тэмээ ноолоход сайхан, ноорсон малыг зулгаахад амар гэдэг шиг зүйрлэж хэлбэл ийм процесс болсон. Миний үйлчлүүлэгийн хувьд нэгдсэн шугам сүлжээний дүрмийн 1.3.4.6 дээр таслах, залгах аппаратуудын болон реле хамгаалалт автоматикийн төхөөрөмжийн байрлалыг шуурхай ажиллагааны схемд тэмдэглэн, энэ талаар шуурхай ажиллагааны журналд дэлгэрэнгүй бичиж тэмдэглэж ээлж хүлээлцэхдээ рапорт мэдээлэлд тодорхой дурдаж анхааруулсан байна. Өөрөөр хэлбэл нэгдсэн сүлжээний дүрэмд зааснаар тухайн төхөөрөмж дээр шуурхай ажиллагааны алба гэдэг нэгж эрчим хүчний салгалт залгалттай холбоотой ажиллагаа дээр 24 цагийн үүрэгтэй байх ёстой. Нэг шуурхай ажиллагааны алба үүрэг гүйцэтгээд буцаад гарахдаа 384, 424-ийн алин дээр залгасан бэ, холбосон бэ гэдгийг тэмдэглэх ёстой. Энэ талаар тодорхой дурдах ёстой. Дараагийн 24 цагаар гарч байгаа хүмүүстээ хүлээлгэж өгч байгаа процесс. Хэрэг болсноос хойш 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр схемийг хэн зурах юм бэ гэдэг дээр гацаж байгаа юм. Хэрэг дээрээс харахад элгийн юм болж байгаа юм. Жилийн дараа зурсан юм гэж байх шиг. Хэн зурах нь тодорхойгүй нэг завтай нь зураад байж байдаг ухааны юм яриад энэ хэрэг олон удаа хэлэлцэгдсэн. Бүр сүүлдээ хэлэх үггүй болж байгаа юм. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл гэхээр гэмт хэргийн гол зүйлчлэл чинь хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх гэдэг тодорхой шинж байна. Гэтэл захиргааны хэм хэмжээний акт нь тодорхойгүй байсан юм уу? *********ы системийн алдаатай ажиллаж байсан юм уу? аль аль талдаа. Дэд станцыг жил болгон шалгана гэсэн үүргүүд албан тушаалтнуудад оногдсон байдаг. Гэтэл энэ үүргийг нэг ч удаа хэрэгжүүлээгүй. Шүүх хуралдааны явцад асууж байсан. Хэдэн дэд станц шуурхай ажиллагааны схем байдаг гэдгийг мэдэх хүн байхгүй. Ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр гэмт хэргийн гол шинж буюу захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэдэг шинж чинь үгүйсгэгдээд байна. Хэм хэмжээ тодорхойгүй байдлыг албан тушаалтнуудад оногдуулж болохгүй. Хэм хэмжээгээ гэмт хэрэг гарснаас хойш эд нар шинэчлэн баталсан байна. Тийм учраас энэ тохиолдолд хэм хэмжээ зөрчигдсөн эсэхэд эргэлзээ төрж байна. Энэ дээр олон зүйл байгаа учраас шүүхээс шалгалт ажиллагааг олон удаа явуулсан. Гэхдээ ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа учраас энэ хэмжээнд нь хэргийг шийдвэрлээсэй гэж хүсэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Т.*********, Б.********* нарын өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:... Шүүгдэгч Д.*********, Б.********* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Мөн эрдэнэт хүний амь нас хохирсон, хамтран ажиллаж байсан журмын нөхөр нь нас барсан учраас мөрдөн шалгах ажиллагаа болон өмнөх шүүх хуралдаануудад гэм буруугийн талаар маргаагүй. Мөн хохирол төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлж байгаа учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдсан байсан. Тухайн зардлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.*********ы өмгөөлөгч Б.Баасанжаргал шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж эрх зүйн байдлыг дээрдүүлэх байр суурьтай оролцож байгаа. ...Миний үйлчлүүлэгч Б.********* гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс өөрийн байр сууриа илэрхийлж дүгнэлтээ танилцуулъя. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тодорхойлох зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Энэ шалтгаан нөхцөлийг тодорхойлох хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлаж шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой. Өмгөөлөгчийн зүгээс харахад *********ы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарын үйл ажиллагааны алдаатай, ажилдаа хайнга ханддаг үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирчээ гэж үзэж байгаа. Ялангуяа схем зурагтай холбоотой засаж болзошгүй алдаа гарсан. Схем зураг зөв зүйтэй зурагдсан, схем зургийг бүртгэсэн бичиг баримтдаа авсан нөхцөл байдал байсан бол эрдэнэт хүний амь нас хохирохгүй байсан гэж үзэж байна. Яагаад гэвэл хэрэг учрал болсон 424, 384 дүгээр хооронд холбогдсон өндөр хүчдэлийн шугам холбогдох газраа холбогдоогүй. Үүнээс үүдсэн шалгаан нөхцөл байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт шинжээчийн дүгнэлтээс харахад схем зурагтай холбоотой ажлын байрны дүрэм журмыг дутуу хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор алдаа дутагдал гарсан гэж үзэж байна. Нөгөөтэйгөөр шинжээчийн дүгнэлтээр хохирогчийг бүрэн бус ажлын хувцастай байсан. Ажлын хувцас аюулгүй байдлыг бүрэн хангаагүй нөхцөл байдлууд байна гэж үзсэн. Энэ талаар холбогдогч маань ч гэсэн ярьж байсан. Бүрэн бус хувцастай гэж байгаа боловч эцсийн дүндээ аюулгүй байдлыг хангаж байгаа бээлий болоод бусад каск гэдэг юм уу, гутал гэх мэт зүйлүүд өндөр хүчдэлтэй ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангаж чадсан уу гэдэгт маш өндөр эргэлзээ байна. Бид нарын хэлж заншсанаар резинин бээлийн байгаа юм. Тэр тогны өндөр хүчдэлээс хамгаалж чадах уу? Ажлын гутал хувцас бүрэн хэрэглэлээ гэхэд үндсэндээ эрсдэлээс бүрэн хамгаалж чадах уу? Энийг яагаад хэлээд байна гэхээр ажлын байран дээр төрийн өмчит компаниас хангаж байгаа хувцас үндсэндээ эрсдэлээс бүрэн хангах боломжгүй байна гэж харж байна. Үүнтэй холбоотой ажил гүйцэтгэж байгаа болон ажил гүйцэтгүүлж байгаа төрийн өмчит компани эцсийн дүндээ ямар хариуцлага хүлээх ёстой байсан юм гэдгийг хэлмээр байна. Мэдээж эрдэнэт хүний амь нас хохирч нөхөж баршгүй гарз учирсан. Үүнтэй маргахгүй. Хэрвээ энэ нөхцөлүүд нь бүрэн дүүрэн авагдсан схем зураг нь зөв зурагдсан ажлын байрны хувцас бүрэн хангагдсан байсан бол эрдэнэт хүний амь нас хохирохгүй байж гэж харж байгаа. Тиймээс шүүх бүрэлдэхүүн гэм буруутай эсэх талаар дүгнэлт гаргахдаа энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.*********, Б.*********, О.*********, Б.********* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэллээ.

 

Шүүгдэгч Д.********* нь 2021 оны 05 сарын 04-ний өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журам’’-ын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчин КТП-446 дугаартай дэд станцыг холболтын зураггүй байхад техникийн нөхцөл зөрчин холболт хийсэн,

2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн хуваарьт үүрэг буюу “бригадын ажилд оруулагч”-аар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185-т заасан заалтыг зөрчсөний улмаас Б.*********ын амь насыг хохироосон гэмт хэргийг,

Шүүгдэгч О.********* нь *********ы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт ахлах инженерийн албан тушаалд ажиллах явцдаа ажлын байрны тодорхойлолтын 2.11 дүгээр зүйлд заасан үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаартай тушаалаар батлагдсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 1.3.4.1, 1.3.4.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний “Холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн Б.*********ын амь насыг хохироосон гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.********* нь 2021 оны 11 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ХТП-424” дугаартай дэд станцад гарсан ослыг засварлах ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээр томилогдон ажиллах үедээ Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 96 дугаар зүйл, мөн дүрмийн 182 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчсөний улмаас иргэн Б.*********ын амь насыг хохироосон гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.********* нь 2021 оны 11 сарын 06-ны өдөр зөвшөөрөл олгогч буюу /ээлжийн диспетчер/ үүрэг гүйцэтгэгчээр ажиллах үедээ Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах, түгээх ХТП-424 дугаарын дэд станцад гарсан ослыг засварлах зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90 дүгээр зүйл, мөн дүрмийн 91 дүгээр зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөний улмаас иргэн Б.*********ын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.*********,  Б.*********, О.*********, Б.********* нар нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********гийн  “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан. Өглөө 8 цагийн үед гэмтэл гарсан байна гээд явсан. Орой 17 цагийн орчимд ********* танай хүн хүчдэлд цохиулсан байна. Та хаана байна гээд залгасан. Анх хүчдэлд цохиулсан гэдгийг нь ноцтой гэж бодоогүй. Тэгээд ойр зуурын гэмтэл гарсан юм байх гэж бодоод очсон чинь 5 дугаар сургуулийн ард талын станц дээр дээшээ харсан байдалтай унасан байсан. Тэнд байсан хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд яасан бэ? гэсэн чинь түргэн дуудчихсан гэсэн. Тун удалгүй түргэн ирээд тогонд цохиулаад нас барсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********гийн “...Нас бардаг өдрийнхөө өглөө талийгаач нь гэртээ байж байгаад 08:00 цагийн үед цахилгааны гэмтэл гарсан гэж байна. Явчихаад ирье гээд гэрээсээ гараад явсан. Ашиглалт засварын инженерийн ажил үүрэг эрхэлдэг. Ашиглалт засварын инженерээр 2014 оноос хойш ажиллаж байгаа. ЭБЦТС-д 2010 оноос хойш ажиллаж байгаа гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 85-р хуудас/, Иргэний хариуцагч *********ийн “...ЭБЦТС ТӨХК-н удирдлагуудаас нөхөн төлбөртэй холбоотой шийдвэр гаргаж, үүнтэй нь уялдуулан би тухайн шийдвэрүүдийг дагаж хэрэгжүүлнэ. ЭБЦТС ТӨХК-ийн удирдлагуудаас нөхөн төлбөртэй холбогдуулан гаргасан шийдвэр болон зарцуулсан, шилжүүлсэн баримтууд болон тушаалуудыг хуулбарлан авч ирж хавтаст хэрэгт тусгуулахаар хүлээлгэн өгч байна. Нийт дүн нь 127,742,002 төгрөг гэж бичигдсэн байх бөгөөд тухайн төлбөрөөс талийгаачийн ээлжийн амралтын суутгал гэж 459,378 төгрөгийг хассан дүнг нь бичиж оруулаагүй байх бөгөөд тухайн дүнг хасаж 127,282,624 төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р хуудас/, гэрч Г.*********ын “...Тухайн өдөр өглөө 10 цагийн үед манай ажлын албаны утсаар манай ээлжийн инженер залгаад ХПТ-384 дээр гэмтэл гарсан байна гэж дуудаад тэгээд ажил дээр гэмтэл гарсан гэх газар луу явсан. Тухайн үед гэмтэл гарсан гэх газарт ирэхдээ нярваас хэрэгтэй материалуудаа аваад гарсан. Гэмтэл гарсан гэх газар дээр ирэхдээ талийгаачаас гадна 6 хүн ирсэн. Тэгээд хүрч ирээд гэмтэл гарсан. Гэх 2 кабелиа сольчхоод тогонд залгуулахаасаа өмнө тухайн ХТД-384-ийн байдаг Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн урд талын ХТП-424 дээр хүрч ирээд хэвийн эсэхийг нь үздэг багажаар шалгаж үзэхэд ХТП-384 дээр зааж байсан гэмтэл яг адилхан зааж байсан. Тэгээд талийгаач даргатай ярьсан юм шиг байж байгаад агаарын шугам татъя гэж шийдээд бид хэд ажилруугаа яваад дахиад шаардлагатай материалаа авч ирээд 16 цагийн үед буцаад ХТП-424 дээр ирсэн. Тэгээд хүрч ирэхдээ нэмэлт хүч гэх ажилчид авч ирээд нийтдээ 12 хүн ирсэн. Тэгээд талийгаач ********* бид хоёрыг кабелиа янзал бусад нь тулгуураа босго гэж байсан. Тэгээд засварын ажил явж байгаад ********* бид хоёр кабелийн гадаа байрлах үзүүр дээр муфьт хийгээд дуусаж байтал талийгаач хүрч ирээд та хоёр ашгүй дуусаж байгаа юмуу гэж хэлчихээд явсан. Тэгээд ********* бид хоёр гадаа багажаа хурааж дуусаад 2 минут орчим болоод ХТП-424 лүү ороход талийгаач нүүрээрээ газар харчихсан эгч доошоо хараад газар хэвтэж байсан. Тэгээд эхэндээ тогонд цохиулсан гэж мэдээгүй байж байгаад би очоод талийгаачийг дээш нь эргүүлээд харуултал нүүр ам нь шороо болчихсон байсан. Тэр үед ********* гаднаас тусламж дуудаад гаднаас ********* ах, *********тай хамт орж ирсэн. Тэгээд ********* ах бид хоёр хамт өргөөд гадаа гаргаад хэвтүүлсэн. Тэгээд гаргаж ирээд өмсөж байсан хувцсыг тайлж байгаад өмсөж байсан гэх манай ажилд өмсдөг улбар шар өнгийн алга хэсэг нь хаймраар хийгдсэн бээлий дунд хурууны хэсэгтээ түлэгдсэн байдалтай байсан. Тэгээд ХТП-424-өөс гаргаж ирээд шууд түргэн дуудсан. Түргэн ирээд нас барсан байна гэж хэлсэн. ХТП-424-лүү орлоо гэж хэлээгүй. Тухайн үед зүгээр гаднах ашгүй дууссан уу? гэж хэлээд яваад өгсөн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Анх ажилд гарахад манай ажлын нярав гэх Д.Отгонбаатар хүрээд ирчихсэн бээлий болон шаардлагатай материалыг гаргаж өгсөн. Талийгаач тухайн үед авсан үгүйг нь мэдэхгүй байна. Тэгэхдээ ажил явагдаад талийгаачийг газар уначихсан байх үед нь харахад бээлий өмссөн байсан. Анх бид хэд тухайн ХТП-424 дээр гэмтэл гарчихсан тоггүй байгаа гэж бодож байсан. Хэвийн ажиллаж байгаа эсэхийг багажаар хэмжиж үзэхэд хоёр талаасаа адилхан гэмтэж гэж зааж байсан. Бид хэдийн анх ажил хийж байсан гэх ХТП-384 бол ямар ч тоггүй байсан. тэгээд бид хэд ХТП-384 дээр бүх засвараа хийж дуусгасан. Тэгээд араас нь ХТП-424 лүү ороход бас мөн адил ямар  тоггүй байгаа гэж бодож байсан. Яагаад гэвэл гэмтэл гарсан байна гэж зааж байсан болохоор тэгж бодож байсан. Гэтэл талийгаач ороод ХТП-424 зүүн хананд байх ячик-д тогонд цохиулсан. Тухайн үед тогийг бүрэн гүйцэд салгасан эсэхийг мэдээгүй. ХТП-424-ийн тогийг таслахдаа ХТП-384 тастаж болно бас төвөөс шууд тастаж болно. Тухайн үед ХТП-384 дээр засвар үйлчилгээгээ хийчхээд тогийг нь залгуулчихсан. Тэгээд ХТП-384 ХТП-424 лүү явдаг кабелийг гэмтсэн байна гээд бүгдээрээ итгэчихсэн байсан болохоор  ХТП-384 ХТП-424 лүү өгч байгаа тогийг таслахын тулд ХТП-384 дээр ячикийг нь буулгачихсан байсан байх. Би өөрөө тогийг нь тасалж залгадаг эрхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Би зүгээр кабелийн гэмтэл гэх мэт зүйлсийг засдаг ажил үүрэгтэй хүн. ХТП-424 дээр осол болсны дараа тогийг нь тасалж залгадаг хүн лүү залгаж дуудахад ********* гэх хүн хүрч ирээд тогтой эсэхийг нь шалгахад тогтой байсан. Өглөө ажил дээр ирэхэд тухайн өдөр жижүүртэй хоносон гэх Баттөмөр дараагийн өдөр жижүүртэй байсан гэх ********* гэх хоёр ХТП-384 ХТП-424 тог дамжуулах кабель гэмтсэн байх гэж бид хэдэд хэлж байсан. Тэгээд бид хэд тухайн кабель дээр засвараа хийсэн. Тэгээд талийгаач ХТП-384-өөс ХТП-424 лүү явсан кабел гэмтсэн гээд бусад ячикийг нээх тоогоогүй байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р хуудас/, гэрч Д.*********ийн “...Тухайн өдөр гэртээ амарч байхад 12 цагийн үед ажлын жижүүрээс дуудлага ирсэн. Тэгээд ажил дээрээ явж очоод өөр станц болох ХТП-344 кранаар 220-ийн модон тулгуур ойчсон байсныг босгочхоод ажил дээр 15 цагийн үед хүрч ирэхэд бас мөн ажил ХТП-424 дээр гэмтэл гарсан гээд каран, шланз гэх хоёр машинтай бетонон тулгуур босгохоор гарсан. Тэгээд ажиллаа хийгээд сүүлийн тулгуур бетоноо босгож байтал хамт ажиллаж байсан. Гадаа мөн адил кабель үзүүрлэж байсан гэх *********, *********, *********, ********* талийгаач гэх хүмүүс ажиллаж байсан. ХТП-424 дотор ажилласан хүн тухайн үед байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 98-р хуудас/, гэрч Д.*********гийн “...Тухайн өдөр 07:30 цагийн үед дуудлага ирээд тэгээд ажил дээрээ ирсэн. Тэгээд ХТП-384 гэх станц дээр гэмтэл гарсан гээд хүрч ирээд оруулахын кабель дээр гэмтэл гарсан байхаар нь тэрийг засварлаад дахиад ХТП-384-өөс ХТП-424 лүү явдаг кабель гэмтсэн байна гэж диспетчер болох Отгонбямба гэх хүн хэлсэн. Тэгээд ХТП-384-өөс ХТП-424 лүү явдаг кабелийг зассан. Тэгээд дахиад шалгаж үзтэл тухайн кабель бас гэмтэлтэй байсан. Тэгээд 13 цагийн орчим ажил дээрээ очоод хэрэгтэй материал болох 4 бетонон тулгуур 28 метр кабелийн утас аваад ХТП-424 дээр буцаад хүрч ирсэн. Бригад ерөнхийдөө 200 метрийн радиус дотор тарж ажиллаж байсан. Би тухайн үед *********тай хамт гадаа ажиллаж байсан. Тэгээд ********* бид хоёр багажаа хураагаад станцын баруун талаар тойроод орсон. Бид хоёроос өмнөхөн талийгаач станцын зүүн талаар нь тойроод явсан. Тэгээд би  гараад *********ыг дуудаад *********, ********* хоёр талийгаачийг станцаас гаргасан. Тэр хооронд би бригадын бусад гишүүдийг дуудсан. Станцаас гаргаж ирэхэд талийгаач эхэр татаад амьсгаадаад байсан. Тэгээд бид хэд анхны тусламж үзүүлээд байж байтал эмнэлгээс хүмүүс хүрч ирсэн. Тэгээд үзээд байж байтал зүрх нь цохилж байна гэж байсан. Тэгээд удалгүй өөд болсон. Бид хэд бөөндөө бүрэн салгасан гээд ажилд орсон гэтэл бүрэн салгагдаагүй байсан. Бид хэд 12-уулаа ажилд гарсан. Тухайн үед хариуцсан чиглэл дээрээ материалаа буулгаад ажлаа хийж байсан. Шалгасан эсэхийг мэдэхгүй байгаа. Тогийг бүрэн гүйцэд салсан эсэхийг шуурхай үйлчилгээний монтёр шалгах ёстой  байдаг. Бүрэн гүйцэд салгасны дараа бид хэдэд ажил хийх талбайг хүлээлгэж өгөх дүрэмтэй. Тухайн үед шалгах ёстой байсан хүн нь ********* гэдэг  хүн шалгаж өгөх ёстой байсан. Шалгасан эсэхийг нь мэдэхгүй байгаа. Бид хэд бүгдээрээ тоггүй гэж бодоод ажилдаа орсон байсан. гэтэл тухан ХТП дээр тог байсан. ХТП-424 дээр тог байгаа эсэхийг нарийвчлан шалгаж үзээгүй. Ажлын байр бэлдсэн гэж бодоод ажилдаа орсон. ХТП-424 тогийг салгасан гэж хэлсэн байж бид нар ажилдаа орох ёстой байдаг. Тийм болохоор тогийг салсан гэж бодоод ажилдаа орж эхэлсэн. Надад бол тогийг салгасан гэх мэтээр ямар нэгэн зүйл хэлээгүй. Өглөө ажилд гарахад бээлий хүлээлгэж өгсөн. Өдөр тутмын зааварчилгаа тухайлсан зааварчилгаа, нариатан дээр ажилд гарах ажилчид бүгд зураад гарсан. Ажил эхлэхээс өмнө би лав хараагүй, ажлын талбай дээр байгаагүй. Тухайн үед засвар хийх ёстой байсан хүмүүс л ирсэн байсан. Өглөө ажилд гарахад тавьж өгсөн ажлын бээлий өмссөн байсан. Тэр бээлий нь талийгаачийг гаргаж ирээд харахад зүүн гарын эрхий долоовор хурууны тэр хавьд түлэгдээд цоорсон байдалтай байсан гэсэн” мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р хуудас/, гэрч Б.*********гийн “...Тухайн өдөр ажлаас дуудаад Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багт байх ХТП-424 дэд станц дээр засвар хийх гээд ирсэн. Хүрч ирээд кранаар нүх ухаад тулгуур босгоод ажилдаа орсон. Би өөрөө тухайн үед дэд станц руу ороогүй гадаа тулгуур босгоод явж байсан болохоор дотор юу болсон талаар сайн мэдээгүй, талийгаачийг ухаан алдчихлаа гэж хамт ажиллаж байсан ********* хэлээд тэгээд яваад очтол дээшээ хараад хэвтчихсэн байсан. Тэгээд түргэн тусламж дуудаад анхны тусламж үзүүлээд байж байтал түргэн ирээд цагдаад дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тийм зүйлийг бид хэдэд өгдөггүй, зүгээр бээлий каск гэх мэт зүйл өгсөн. Шуурхай үйлчилгээний монтёр өөрөө хамгаалах хувцсаа хэрэглэдэг. Талийгаачид тухайн хувцсыг өгөөгүй. Ажил эхлэхээс өмнө шуурхай үйлчилгээний монтёр ********* гэх хүн тоггүй болчихсон ажилдаа орж болно гэж байсан. Тэгээд ажил үйлчилгээгээ эхэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-р хуудас/, гэрч Д.*********ийн “...Тухайн өдөр ХТП-424 дүгээр станц дээр засварын ажилд оролцоод тулгуур босгоод явж байтал талийгаачийг ухаан алдаад уналаа гээд нэг хүн орилоод. Тэгээд бид хэд гүйгээд очтол талийгаач станцын гадаа хаалга нь дээр нь дээшээ харчихсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд анхны тусламж үзүүлээд түргэн дуудаад сүүлд цагдаа дуудсан. Би тухайн үед станц дотор юу болсон талаар мэдэхгүй байгаа гадаа хол тулгуур босгоод байж байсан. Тэгээд тухайн үед намайг хүрч ирэхэд засварын ажил явагдаад эхэлчихсэн байх үед нь би ирсэн. Тэгээд тулгуураа зоогоод байж байсан. Дэд станц луу огт ороогүй. Бээлий, каск, ажлын нормын хувцастай ирсэн. Дэд станц дотор ажиллах хүмүүс өөрийнхөө хамгаалах хэрэгсэлтэйгээ ирсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 105-р хуудас/, гэрч Д.*********ын “...Тухайн өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багт байх ХТП-424 дүгээр дэд станц дээр хүрч ирээд засварын ажил хийж байсан. Би тухайн үед автомашинаа барьчихсан осол болсон газраас зайтай байж байсан. Тэгтэл хүмүүс гүйлдээд эхлэхээр нь би *********той хамт машинаа асаагаад хүрч иртэл талийгаач нь газар уначихсан байдалтай манайхан хиймэл амьсгал хийж байсан. Тэгээд түргэн хүрч ирээд араас нь цагдаа хүрч ирсэн. Анх засвар хийх гээд ирэхэд ажлын байр бэлдчихсэн гэсэн. Тэгээд л орсон байх. Би цаана машинаар тулгуур босгоод шугам тавьж байсан болохоор мэдэхгүй байна. Станц руу бид хэдэд орох эрх байхгүй тийм болохоор нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 107-р хуудас/, гэрч Д.*********ийн “...Тухайн өдөр өглөө 11:00 цагийн үед ажлаас над руу залгаад Камаз краны жолооч байхгүй. Намайг орлож ажил гээд би Өвөрхангай аймгийн ********* сумын 6 дугаар хороонд очиж засвар хийгээд дуусах гэж байхад Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багийн дэд станц дээр дахиад өндөр хүчдэлийн тулгуур татна. Шугам татна ажлаа дуусгаад хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би ажил руу очоод шланзан дээр босгох тулгууруудыг ачиж өгөөд хамт засвар хийх газар дээр ирсэн. Тэгээд ХТП-424 дэд станц дээр хүрч ирээд тулгууруудаа босгоод гадаа ажиллаж байсан. Тэгээд хүмүүс гүйлдээд байхаар нь би кранаа тавьчхаад алхаад хамгийн сүүлд нь хүрч иртэл талийгаач дэд станцын үүдэнд гадаа нь дээшээ харчихсан царай нь цонхийчихсон байдалтай байсан юу болсныг асуухад өндөр хүчдэлд цохиулсан гэж хариулсан. Тэгээд талийгаачид анхны тусламжийг үзүүлээд түргэн ирээд бас анхны тусламж үзүүлж байгаад цагдаа дууд гэж хэлсэн. Би тухайн үед тулгуур босгох үед нь л очсон. Шуурхай монетор нь хамгаалах хэрэгслүүд байдаг. Бид хэд болохоор өндөр хүчдэлтэй харьцдаггүй болохоор тийм зүйл авдаггүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 109-р хуудас/, гэрч Э.*********ын “...Тухайн өдөр 07 цагт ажил дээр дуудагдсан. Анх ХТП-384 дэд станц дээр засварын ажил хийхээр 09 цагаас 13 цаг хүртэл ажилласан. Тэгээд ажил дээр буцаж очоод материалаа аваад ХТП-424 дэд станц дээр 15 цагийн үед хүрч ирсэн. Тэгээд дэд станцын гадна талд тулгуур босгоод кабелиа татаад муфть хийж байсан. Тэгээд бид хэд шугамын утсаа бэлдчихээд байж байгаад би паяск бэлдээд гадаа байж байтал *********, ********* хоёрын аль нэг орилох шиг болоод ********* ах яваад очсон. Тэгэхэд талийгаачийг өргөөд гаргаж ирж байсан. Талийгаач ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд би цаана тулгуур босгож байсан хүмүүст очиж хэлсэн. Тэгээд буцаад ирэхэд түргэн хүрээд ирчихсэн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байсан. Тухайн үед дотор чухам юу болсон талаар мэдэхгүй байгаа, гадаа ажил хийж байсан. Тоггүй гээд ажилдаа орсон. Тог салсан эсэхийг шалгаж үзсэн талаар нь мэдэхгүй байна. Дэд станцын тогийг салгах шуурхай үйлчилгээний монеторт өгдөг. Ашиглалт засварын монеторд тийм зүйл өгдөггүй. Тухайн үед талийгаач нь өөрийнхөө ажлын хувцастай байсан. Шинээр авсан шар өнгийн бээлий өмссөн байсан. Ээлжийн монетор тогийг нь салсан эсэхийг шалгаад ажлын талбайг бэлдэж өгөх ёстой байдаг тухайн өдөр ********* гэдэг хүн жижүүртэй байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 111-р хуудас/, гэрч У.*********ын “...Тухайн өдөр 13 цаг 35 минутад дуудлага ирээд засвар хийхээр өөрийнхөө 87-31 ӨВА улсын дугаартай Пургон автомашиныг унаад ажилд гарсан. Өвөрхангай аймгийн ********* сумын Хаус хорооллын ХТП-424 дүгээр дэд станц дээр хүрч ирсэн. Тэгээд ирээд бригадууд ажилдаа орсон. Би тухайн өдөр Спортын ордон дээр гар бөмбөгийн тэмцээнд орж байсан болохоор алхаж явсан. Талийгаачаас чөлөө аваад тоглочихоод ирсэн. Тухайн үед би тоглочихоод 16 цагийн үед хүрч ирэхэд ХТП-424 дэд станцийн хашаа нь дотор ********* ********* Батбаяр гурав талийгаачийг тойроод зогсчихсон анхны тусламж үзүүлээд байж байсан. Тэгээд ирээд юу болсон талаар асуухад хүчдэлд цохиулчихлаа гэж байсан.Тэгээд намайг хүрч ирэхэд түргэн тусламж руу залгачихсан ирж байна гэж байсан. Тэгээд эмнэлэг хүрч ирээд тусламжаа үзүүлээд 20-30 минут гаруй болоод сүүлдээ цагдаа руу дуудлага өг гэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн. Би өөрөө жолооч болохоор засвар хийж байгаа дэд станц руу орох эрх байдаггүй. Тийм болохоор би сайн мэдэхгүй байна. Ер нь бол ажлын байр бэлдчихсэн гээд орсон” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 113-р хуудас/, гэрч Д.*********ийн “...Тухайн байгууламжийн шуурхай үйлчилгээний схем буруу зурагдсан, техникийн нөхцөлийн дагуу холбоогүй, ячик нь дээр дугаар байхгүй, кабель дээр вирк байхгүй байсан. Тухайн байгууламжийн шуурхай үйлчилгээний схем зургийг ахлах диспетчер зурж, ашиглалтын инженер хянаж, ахлах инженер баталдаг. Осол болсон гэх үед зурагдсан СХЕМ зураг зөв техникийн нөхцөлийн дагуу зурагдсан боловч холбох үедээ сольж холбосон байсан. ХТП-446, ХТП-424 дэд станцуудын кабелийг хооронд сольж холбосон байсан. Тухайн үед ХТП-384 дотор байх ХТП-446, ХТП-424 дэд станцуудын кабелиудыг сольж холбосон буюу ячикуудыг сольж холбосон байсан” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 17-18-р хуудас/, гэрч *********ийн “...Ахлах диспетчер зурах үүрэгтэй байдаг. ХТП-424, КТП-446 дугаар станцуудын схем зургийг хэн зурсныг мэдэхгүй байна. Манай салбарт Отгонбямба ах нэг хэсэг зурж байсан” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 23-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн “тус хэрэг болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр урд талд нь байх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах зориулалт бүхий байшин байх ба тус байшингийн хойд хэсэгт 3 ширхэг төмөр хаалгатай, хаалган дээр ХТП ТР-2 гэх бичиглэлтэй хаалганууд байх ба тус байшингийн баруун, зүүн хэсэгт мөн адил нэг төмөр хаалгатай байв. Тус байшинг тойруулан төмөр хайс барьсан байх ба байшингийн хойд талын 3 ширхэг төмөр хаалганы дунд талын хаалга хэсэг онгорхой түүний хажууд гадаа дээж харуулын хэвтүүлсэн эрэгтэй хүний хажууд гадаа дээш харуулан хэвтүүлсэн эрэгтэй хүний цогцос байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-37-р хуудас/, Цогцост үзлэг хийсэн “Амь хохирогч нь 174 см урттай, биеийн галбир зөв, булчин өөхөн эдийн хөгжил дунд зэрэг, 34 настай эрэгтэй хүний цогцос байна. Амь хохирогчийн духны зүүн доод хэсэгт 2,5*1,5см улаан хүрэн өнгийн зулгаралттай, хамрын нурууны зүүн дээд хэсэгт 1,8*0,3см, хамрын нурууны дунд хэсэгт 0,3*0,2см, хамрын үзүүр хэсэгт 0,2*0,1см, хамрын нүхний зүүн доод хэсэгт 0,2*0,2 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, баруун гарын эрхийн хурууны нэгдүгээр үеийн дотор хэсэгт 1,2*1см, баруун гарын эрхий хурууны хоёрдугаар үеийн дотор талд 1*0,9см, баруун гарын гуравдугаар хурууны хоёрдугаар үеийн дотор хэсэгт 1*0,8 см зах ирмэг нь шаргал өнгийн өндөр хэмийн үйлчлэлээс үүссэн байх боломжтой улаан өнгийн шарх болон зулгаралттай” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 39-47-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “Талийгаач Б.********* нь цахилгаан гүйдлийн улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. Талийгаач Б.*********ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун гарын сарвуунд цахилгаан тэмдэг, дух хамар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун гарын сарвуу, баруун өвдгөнд үүссэн шарх нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух, хамар хэсэгт үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинжилгээнд авсан цусанд хийсэн Шүүх химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй байна”  гэсэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №104 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 134-137-р хуудас/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатарын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05-092/06 дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллах ёстой. Бригадын ажилд оруулагч нь ажлын байрыг бэлтгээгүй, хүчдэлгүй болсон эсэхийг бүрэн шалгаагүй, ойртож болохгүй тоног төхөөрөмж ба хүчдэл дамжуулах хэсэг, ажлын байрны хязгаарыг зааж өгөөгүй, аюулгүй байдлыг бүрэн хангаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 /Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна/, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185 дугаар зүйлд заасан /Ажлын байрны бэлтгэлийг шалгаж ажилд оруулна. Энэ үед ажилд оруулагч нь дараах үүргийг гүйцэтгэнэ: -Бригадын бүрэлдэхүүн нь наряд ба шийдвэрт заасантай тохирч байгаа эсэхийг ажилтан нэг бүрийн үнэмлэхийн нэрээр тулгаж шалгах;

-  Ажил гүйцэтгэх хэсэг болон түүнтэй зэргэлдээ орших (хүчдэлгүй эсэхийг үл харгалзан) ойртож болохгүй тоног төхөөрөмж ба гүйдэл дамжуулах хэсэг, ажлын байрны хязгаарыг зааж өгөх;

- Ажил гүйцэтгэх гүйдэл дамжуулах хэсэг нь хүчдэлгүй болсон эсэхийг хүчдэл заагчаар шалгах, тавьсан газардуулгыг үзүүлэх замаар нотлох;

- 35 кВ ба түүнээс доош хүчдэлийн цахилгаан байгууламжид (хийц нь боломжтой газарт) ажил гүйцэтгэх гүйдэл дамжуулах хэсэг хүчдэлгүй болсныг гараар хүрч бригадад батлах/-д заасныг зөрчсөний улмаас осол гарсан байна. Б.********* нь ажил гүйцэтгэх үедээ ажлын тусгай хувцас, зориулалтын хамгаалалтын хэрэгслийг бүрэн хэрэглээгүй байсан байна. Б.********* нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн засварын ажлын удирдагчийн хувьд Цахилгаан байгууламжийн ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн 85 /Ажлын удирдагч нь наряд заасан аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээний биелэлт, тэдгээрийн бүрэн хангалттай болсон эсэх, ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалт болон ажил гүйцэтгэгчид тухайлсан зааварчилгаа өгөх, ажил гүйцэтгэгчээс бригадын гишүүдэд тухайлсан зааварчилгаа өгсөн эсэхийг тус тус хариуцна/-д заасныг мөрдөж ажиллах үүрэгтэй. Засварын үйл ажиллагаа эхлэхээс өмнө цахилгааны хүчдэлийг салгахаас гадна тусгай багажаар хүчдэлгүй болсныг баталгаажуулах ёстой. Энэ талаар “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 232 /Цахилгаан байгууламжид ажиллах ажлын байранд таслах залгах аппаратаар хүчдэл өгч болох бүх талаас нь таслалт хийснийг нүдэнд үзэгдэхүйцээр гүйцэтгэсэн байна. Ийм үзэгдэхүйц тасархай байдлыг салгуур, ачаалал таслагч, тусгаарлуурыг таслах, хайламтгай хамгааллуурыг авах, шин буюу утсан холбоосыг тайлах гэх мэт замаар бий болгоно/, 233 /Ажил хийхээр бэлтгэсэн цахилгаан байгууламжийн хэсэгтэй холбоотой хүчний ба хүчдэлийн трансформаторын “нам” талаас эргэж өндөржсөн хүчдэл дамжин ирэх боломжийг хаахын тулд 1000 В хүртэл хүчдэлтэй талыг нь бас тасална/, 250 /Хүчдэлгүй болсныг зориулалтын туршигдсан хүчдэл заагчаар шалгах ба түүнийг хэрэглэхийн өмнө хамгийн ойр байгаа мэдээжийн хүчдэлтэй тоног төхөөрөмжийн гүйдэл дамжуулах хэсэгт ойртуулах буюу хүргэх замаар эсвэл тусгай багажийн тусламжаар ажиллагаатай байгаа эсэхийг шалгана/-д тус тус тодорхойлсон байна. Цахилгаан хүчдэлийг салгаж засварын үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 90 /Зөвшөөрөл олгогч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь бүрэн, үнэн зөв ба гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон эсэхэд хяналт тавих, ажлыг авалгүй гүйцэтгэхийн тулд тоног төхөөрөмжид хийх таслалт, газардуулгын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой ба тэдгээр нь хангалттай болох, мөн түүнчлэн ажилд оруулж байгаа бригадуудын ажлын хуваарилалт, хугацаа болон ажлын байр бэлтгэгч, ажилд оруулагчид тухайлсан зааварчилгаа өгөхийг тус тус хариуцна/-д заасны дагуу зөвшөөрөл олгогч буюу Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ компанийн дээрх чиг үүргийг хариуцан ажиллаж байсан ажилтан хүлээнэ гэж үзэж байна. Б.*********д аюулгүй ажиллагааны зааварчилгаа “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 186 /Ажил эхлэхийн өмнө тухайн ажлыг аюулгүй гүйцэтгэх талаар аюулгүй ажиллагаа хариуцагч нар нь наряд олгогчоос бригадын гишүүд хүртэл шат дараалан тухайлсан зааварчилгаа өгнө/, 187 /Тухайлсан зааварчилгаа өгөхгүйгээр ажилд оруулахыг хатуу хориглоно/, 188 /Нарядаар ажил гүйцэтгэхэд доор дурдсан дарааллаар зааварчилгаа өгнө. Үүнд:

-Наряд олгогч нь ажлын удирдагчид, ажлын удирдагч томилоогүй тохиолдолд ажил гүйцэтгэгчид, ажиглагчид;

-Зөвшөөрөл олгогч нь ажлын байр бэлтгэгч, ажилд оруулагчид;

-Ажилд оруулагч нь ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагчид;

-Ажлын удирдагч нь ажил гүйцэтгэгчид;

-Ажил гүйцэтгэгч бригадын гишүүдэд/-д заасны дагуу ажилд оруулагч өгөх үүрэгтэй.... гэх дүгнэлт /1-р хх-ийн 158-162-р хуудас/, Албан тушаалын тодорхойлолтууд /Б.*********, Д.*********, О.*********, Б.********* /2-р хх-ийн 2-12, 4-р хх-ийн 18-21-р хуудас/, .*********, Д.*********, О.*********, Б.********* нарт сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын хуулбар /2-р хх-ийн 16, 18-20-р хуудас/, Аюулгүй ажиллагааны наряд 126, 127, 128 /2-р хх-ийн  53-56-р хуудас/, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /2-р хх-ийн 84-89/, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 127 дугаар тушаалаар баталсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн хуулбар /3-р хх-ийн 157-189-р хуудас/, гэрч Б.********* /9-р хх-ийн 121-122-р хуудас/, шинжээч П.Чойсүрэн /9-р хх-ийн 124-р хуудас/, гэрч Ц.Цэрэндулам нарын мэдүүлэг /9-р хх-ийн 126-127-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийн объектив талын шинжийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй түүний шалтгаант холбоогоор хүний амь нас хохирсон, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн шалтгаант холбоогоор хүний амь нас хохирсон шинжийг тодорхойлсон. 

 

Шүүгдэгч Д.*********, Б.*********, О.*********, Б.********* нарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********* овгийн *********гийн *********, ********* овгийн *********ийн *********, ********* овгийн *********ын *********, ********* овгийн *********ын ********* нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүгдэгч О.Бат-Эрдэнийн гэм буруугийн талаар дүгнэлтэндээ... “...гэмт хэргийн гол зүйлчлэл чинь хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх гэдэг тодорхой шинж байна. Гэтэл захиргааны хэм хэмжээний акт нь тодорхойгүй байсан юм уу? *********ы системийн алдаатай ажиллаж байсан юм уу? аль аль талдаа. Дэд станцыг жил болгон шалгана гэсэн үүргүүд албан тушаалтнуудад оногдсон байдаг. Гэтэл энэ үүргийг нэг ч удаа хэрэгжүүлээгүй. ...Тэгэхээр гэмт хэргийн гол шинж буюу захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэдэг шинж чинь үгүйсгэгдээд байна. Хэм хэмжээ тодорхойгүй байдлыг албан тушаалтнуудад оногдуулж болохгүй. Хэм хэмжээгээ гэмт хэрэг гарснаас хойш эд нар шинэчлэн баталсан байна. Тийм учраас энэ тохиолдолд хэм хэмжээ зөрчигдсөн эсэхэд эргэлзээ төрж байна.” гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Иргэний хариуцагч Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********д 127.742.002 төгрөг төлсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* нь  нэхэмжлэх зүйлгүй гэсэн тулд шүүгдэгч Д.*********, О.*********, Б.*********, Б.********* нар нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

  

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нацагханд мөрдөн шалгах  “...2126002100108 дугаартай эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах зорилгоор 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,650,000 төгрөгийг хөдөлмөрийн улсын байцаагч П.Чойсүрэн гэх хүний данс руу шилжүүлсэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас гарсан 1,650,000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлмээр байна” гэсэн  /9-р хх-ийн 31-р хуудас/, түүний энэ мэдүүлэг нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, П.Чойсүрэнгийн Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт /9-р хх-ийн  32-36 дугаар хуудас/ зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ” 1.1-т  “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж, Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно” гэж тус тус хуульчилан заажээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,650,000 төгрөгийг хувь тэнцүүлж  шүүгдэгч Д.*********, О.*********, Б.*********, Б.********* нараас тус бүр 412,500 төгрөг гаргуулж Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас бүрэн хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүх бүрэлдэхүүнд илэрхийлж буй хувийн байдал зэргийг харгалзаад дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.*********, Б.*********, О.*********, Б.********* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон баривчлагдсан хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан бээлий дэвтэр зэрэг эд зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц бээлийг устгах, дэвтрийг буцаан олгох санал дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол гартал хэвээр үргэлжлүүлэх санал дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтэндээ: “...Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчтай зэрэгцэж шүүгдэгч нарыг яллах ёс зүй байхгүй учраас ялын талаар саналгүй байна. Миний үйлчлүүлэгч энэ 4-н хүнд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болно” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтэндээ: “...Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүхийн эрх хэмжээний асуудал. Өмгөөлөгч нарын яриад байгаа 1 жилийн хугацаагаар тэнсэх гэсэн байр суурьтай адилхан саналтай байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.*********ы өмгөөлөгч Б.Баасанжаргал шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтэндээ: “...Энэ хэрэг анхнаасаа болгоомжгүй нөхцөл байдлаар үйлдэгдсэн хэрэг. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа сайн дураараа хүлээж анхнаасаа бүх шүүхийн шатанд болоод прокурор, мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар тодорхой мэдүүлж маргадаггүй. Тийм урчаас Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Төлбөр мөнгөний хувьд барагдуулсан гэж тооцож байгаа. Энэ нь хорих ялтай хэрэг. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх хорих ял оногдуулахгүйгээр 1-5 жилийн хугацаагаар тэнсэх боломж нөхцөл эрх зүйн хувьд байдаг. Шүүх үүнийг хэрэглэж шийдээсэй гэж хүсэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.*********, Б.********* нарын өмгөөлөгч М.Дамбийням  шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирол хор уршгийн шинж гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үздэг. Шүүгдэгч нарын тухайд эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч Д.*********, Б.********* нар мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас хохирол төлбөргүй байна. Шүүгдэгч Д.*********, Б.********* нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус хуульчилан заажээ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.*********, О.*********, Б.*********, Б.********* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь гэм буруугийн субъектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь шууд санаатай буюу хохирогчийг үхэлд хүргэхийг хүссэн байдаг. Харин хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүйгээс гадна, амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч хайхрамжгүй хандаж, хөнгөмсгөөр найдсан байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.*********, О.*********, Б.*********, Б.********* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд тооцож, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол төлөгдсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт *********гийн *********, ********* овогт  *********ийн *********, ********* овогт *********ын *********, ********* овогт  *********ын ********* нарыг тус тус хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*********, Б.*********, Б.*********, О.********* нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********, Б.*********, Б.*********, О.********* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Д.*********, Б.*********, Б.*********,  О.********* тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Д.*********, О.*********, Б.*********, Б.********* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөг чнь гомдол снаал нэхэмжлэх зүйлгүй, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 127.742.002 төгрөгийн хохирол төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхгийг тухайлсан зааварчилгааны бүртгэлийн журнал гэсэн дэвтэрийг Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат  компанийн Өвөрхангай аймаг дахь салбарт буцаан олгож, 1 хос ажлын бээлийг устгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*********, О.*********, Б.*********, Б.********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах,  иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*********, О.*********, Б.*********, Б.********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8, 1.9, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********гийн *********, ********* овгийн *********ийн *********, ********* овогт *********ын *********, ********* овогт  *********ын ********* нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт *********гийн *********, ********* овогт  *********ийн *********, ********* овогт *********ын *********, ********* овогт  *********ын ********* нарыг тус тус хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*********, Б.*********, Б.*********,  О.********* нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********, Б.*********, Б.*********,  О.********* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Д.*********, Б.*********, Б.********* нарын тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, О.*********д хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус  даалгасугай.

 

6. Шүүгдэгч Д.*********, О.*********, Б.*********, Б.********* нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********д 127.742.002 төгрөгийн хохирол төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь  нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,650,000 төгрөгийг хувь тэнцүүлж  шүүгдэгч Д.*********, О.*********, Б.*********, Б.********* нараас тус бүр 412,500 төгрөг гаргуулж Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Тухайлсан зааварчилгааны бүртгэлийн журнал” гэсэн дэвтэрийг Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат  компанийн Өвөрхангай аймаг дахь салбарт буцаан олгож, 1 хос ажлын бээлийг устгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*********, О.*********, Б.*********, Б.********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах,  иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*********,  Б.*********, Б.*********, О.********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.МАНДАХБАЯР