Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/шш2023/0745

 

                                 

                              

                                 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Ө,

Хариуцагч: Ч дүүрэг,

Гуравдагч этгээд: Ц.Г, Г.У*******, Г.Х*******,

Маргааны төрөл: ******* дүүргийн 19 дүгээр хороо, Я******* зуслангийн газрыг Ч.Ө, Г.Х******* нарын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э*******, гуравдагч этгээд Г.Х*******, Г.У******* /цахим/ нарыг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Анармаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Өаас Ч дүүрэгд холбогду******* “******* дүүргийн 19 дүгээр хороо, Я******* зуслангийн газрыг Ч.Ө, Г.Х******* нарын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бүртгэлтэй холбоотой захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгахтухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ******* дүүргийн 19 дүгээр хороо, Я******* зуслангийн газрыг Ч.Ө, Г.Х******* нарын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмшүүлсэн захиргааны акт гаргахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

3.Нэхэмжлэгч Ч.Өаас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Я******* зусланд “Шинэ я******* холбоо”-ны эзэмшлийн талбайд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшдэг. Тус холбооны захирлын зөвшөөрлөөр уг газартаа гэрчилгээ авах хүсэлттэй байгаа тул шийдэж өгнө үү...” гэх хүсэлтийг , мөн Ч.Өаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “...хууль тогтоомжид заасны дагуу газрын эзэмшил, үл хөдлөх хөрөнгийг бүртгэж өгнө үү, ...2 жил  илүү хууль журмын дагуу бүх материалыг хүлээлгэн өгч газрын албаны шийдвэрийг хүлээж байгаа болно...” гэх хүсэлтийг ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан байна.

4.Мөн нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий газрын асуудлаар Нийслэлийн Засаг даргад хандан хүсэлт гаргажээ.

5.Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/1365 дугаар албан бичгээр ...иргэн Ч.ӨӨаас Нийслэлийн Засаг даргад хандан “газрын асуудал шийдвэрлүүлэх тухай”  хүсэлтийг ирүүлсэн...”, хүсэлтэд дурдсан асуудлыг судлан үзэж, иргэнтэй уулзалт зохион байгуулж асуудлыг яаралтай шийдвэрлэн эргэн хариу мэдэгдэнэ үү” гэж дурдан ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлжээ.

6.Харин ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3/2466 дугаар албан бичгээр “...гомдолд дурдсан асуудлыг дүүргийн Засаг даргын дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхэд хяналт тавих зөвлөл”-ийн хуралд хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна...” гэх хариуг иргэн Ч.ӨӨ, Г.Х******* нарт өгчээ.

7. Гуравдагч этгээд Г.У*******с ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “...Миний бие аав Ц.ГГийн хамтаар тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Шинэ я******* холбооны эзэмшил газар дээр 2005 онд амины орон сууц барьж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Шинэ я******* холбоо нь өөрийн эзэмшил газраа 2020 оны 11 дүгээр сарын 15-нд шинэчлэн бүртгэсэн бөгөөд уг бүртгэлд манай байшингийн газрыг кадастрын зураг оруулаагүй гаргасан байх тул уг байшингийн газрыг кадастрын зургийн дагуу 2023 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусган Г.У******* миний нэр дээр гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх...” хүсэлтийг,  Ц.ГГоос 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “...2005 онд ******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Я*******ын аманд  байрлах Шинэ я******* холбооны эзэмшил газар дээр 3 давхар тоосгон байшин барьсан ба бүртгэл шинэчлэгдсэнтэй холбоотой уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг миний охины Г.У*******гийн нэр дээр гаргаж өгнө үү...” гэх хүсэлтийг,  Г.Х*******гаас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “ ...тус дүүргийн 19 дүгээр хорооны Я*******ын аманд  Шинэ я******* холбооны эзэмшлийн газарт зуслангийн зориулалтаар 700 м.кв  газар эзэмшдэг ба уг холбооноос зөвшөөрсөн зөвшөөрлийн дагуу газартаа гэрчилгээ авах хүсэлттэй байна...” гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан байна.

Улмаар ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18/199 дүгээр албан бичгээр “...тус дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус байршилд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шинээр эзэмшүүлэхээр тусгагдаагүй, мөн тус газар дээр танаас өмнө иргэн шинээр газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу ******* дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. ...Иймээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан шаардлагыг хангахгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг иргэн Г.У*******д мэдэгджээ.

8.Нэхэмжлэгч Ч.ӨӨ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023.02.01-ний өдөр өргөдөл гаргасан. Ч.Ө, Г.Х******* нар тус тусын газар ******* дүүргийн 19 дүгээр хороонд байрлах зуслангийн газрыг эзэмших тус тусдаа амины орон сууцыг өмчлүүлэх захиргааны актыг гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  Хоёрдугаарт Ч дүүрэг Б*******ийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.12, 37.1.13, 39.1.4, 47.1.1, 52.2-т тус тус заасан заалтуудыг зөрчсөн болохыг тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн болохыг 45.1.2 үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшинд тухайн албан тушаалын шаардлагад хангахгүй болсон болохыг тогтоолгох. Засаг дарга нь үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн болохыг хуульд заасны дагуу нөхөн ногдуулж өгнө үү гэсэн 3 хэсэгтэй нэхэмжлэл өгсөн.

2/Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Засаг даргын нэр дээр ирсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Миний бие 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн үл хөдлөх хөрөнгөтэй бүх баримтуудыг хууль дүрэмд заасны дагуу бүрэн хүлээлгэж өгсөн. Нэг ч материал дутуу өгөөгүй.

3/Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтад гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1–т “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэж заасан. Энэ заалтыг Ч дүүрэг биелүүлээгүй. 2022.03.10-ны А/101 дүгээр захирамжаар газар эзэмших ашиглах эрхэд хяналт тавих зөвлөл байгуулсан. Уг зөвлөлд таны газар эзэмших хүсэлтийг хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна гэсэн хариулт өгсөн байгаа. Ч дүүрэг 404 хоногийн дараа 2023.02.10-ны өдөр хүлээж байна гэсэн ганцхан албан бичиг өгсөн. Өргөдөл гаргаснаас хойш 2 жил буюу 729 хоног өнгөрөхөд ямар ч хариу өгөөгүй. Бид өөрсдөө очиж Засаг даргатай уулзъя гэхэд байхгүй гэж хэлчхээд Засаг дарга нь өөрөө толинд зангиагаа засаад зөрөөд гараад явсан.

4/Өнөөдөр өөрийнхөө гаргасан нэхэмжлэлээр зөвхөн дараах асуудлуудыг шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Засаг дарга хуульд заасан хугацаанд хариу өгсөн үү, өгөөгүй юу, 30 хоногийн дотор шийдсэн байна уу, 30 хоногийн дотор надад хариулт өгсөн үү, өгөөгүй юу гэдэг асуудлыг шийдвэрлүүлэхээр байна. Миний өгсөн материал ямар нэгэн байдлаар хангалтгүй өгсөн байж болно. Хуульд заасан хугацаанд засаж сайжруулах талаар зөвлөгөө өгсөн баримт байна уу. Надад нэг ч баримт зөвлөгөө өгөөгүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар ноцтой зөрчил байгаа гаргасан байгаа юм. Төрийн алба өөрөө тасралтгүй явагдах ёстой. Төр ажлаа хийхгүй байж болох юм уу. Зөвлөл өөрөө байгуулагдаагүй бол хэн түүнийг хариуцаж ажиллах ёстой юм. Нэхэмжлэл дээр энэ зүйлийг шийдүүлэх хүсэлтэй байгаа юм. Засаг дарга ажлаа хийсэн үү гэх энэ асуудлыг л шийдвэрлэх гэж байгаа  юм. Гэтэл захиргааны хэргийн шүүх дээр гуравдагч этгээд гэдэг зүйл ороод ирж байгаа юм. Нөхөртөө, охиндоо өгөх нь зөв үү, үгүй юу гэдэг асуудлыг иргэний хэргийн шүүхийн дагуу шийдвэрлүүлэхээр Гэр бүлийн тухай хуулиар шүүхээр шийдүүлэх асуудал нь захиргааны хэргийн шүүхээр шийдүүлэх болоод байна. Иймд нотлох баримтаа татаж аваад иргэний хэргийн шүүх рүү өгөхөөр болж байна. Миний охин яагаад эзэмших ёсгүй вэ. Хөрөнгийг хэн босгосон бэ. Ёс зүйн хувьд боломжтой юу, үгүй юу, үр хүүхэд нь эхийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа биелүүлсэн үү, үгүй юу гэдэг маш олон ноцтой асуудал гарч ирнэ. Миний нөхөр миний өмнө хүлээх үүргээ биелүүлсэн үү, банкны зээл бүх зүйлийг хэн босгосон гэх бүх зүйл яригдах учраас иргэний шүүх рүү баримтуудаа аваад очиход татгалзаад байх зүйлгүй юм байна. Засаг дарга Төрийн албаны тухай хуульд зааснаар ажлаа хийсэн үү. 2 жилийн дараа гадаадаас ирсэн охин маань нөгөө тал эзэнгүй байна гээд хүсэлт, өргөдөл гаргасанд Засаг дарга ажилдаа хариуцлагагүй хандсан асуудал болж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Би өөрийн хөрөнгөөр босгосон үл хөдлөх хөрөнгө байгаа учраас миний нэр дээр гаргаж өгнө үү” гэв.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд бичгээр гаргасан татгалзал түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Иргэн Ч.Өы захиргааны хэргийн анхан шатны шүүхэд газар эзэмшүүлэх хүсэлт гаргаж байгаа маргаантай асуудлаар түүний нөхөр болох иргэн Ц.Г (зуслангийн газар эзэмших хүсэлт) дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 03 дугаар сард хандсан байна.

2/******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 04 дүгээр М05-ны өдрийн 18/199 дүгээр албан бичгээр Ч.ӨӨы нөхөр болох иргэн Ц.ГГтод энэ асуудлаар тодорхой хариуг өгсөн байдаг.

3/Газрын тухай хуулийн ерөнхий зарчмын дагуу тодорхой этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг эрх бүхий Засаг дарга хуульд заасан журам, зохицуулалтыг удирдлага болгон гаргана.

4/Иргэн Ч.ӨӨд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Засаг даргын захирамжаар байгуулагдсан "Газар эзэмших, ашиглах эрхэд хяналт тавих зөвлөл"-ийн хурлаар хэлэлцүүлэг дээр судлагдаж байгаа талаар хариуцсан мэргэжилтэн Газар зохион байгуулагч Л.Г хариу өгсөн байдаг.

Иймд "******* дүүргийн 19 дүгээр хороо, Я******* зусланд байрлах зуслангийн газрыг Ч.ӨӨ, Г.Х******* нарын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгчийн дурдсан шиг 3 шаардлага байсан. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох захирамжийн дагуу бүрдүүлбэр хангаж ирүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг ЧД-ийн 19 дүгээр хороо, Я******* зуслангийн газрыг Ч.ӨӨ, Г.Х******* нарын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бүртгэлтэй холбоотой захиргааны акт гаргаж хариуцагчид даалгах гэсэн ийм шаардлага байна. Яагаад нэхэмжлэлийн шаардлагыг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж гаргасан бэ гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар эзэмших, ашиглах эрхэд хяналт тавих зөвлөлд дүүргийн Засаг даргаас байгуулаад энэ зөвлөлөөр асуудлыг шийдвэрлэж байна гэдэг хариу өгсөн байгаа юм. Гэтэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар ямар бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм бэ гэдэг хэсгийг зохицуулсан хэсэг, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” гэж дүүргийн Засаг даргад өөрт нь бүрэн эрхийг олгосон байгаа.

Гэтэл дүүргийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр энэ бүрэн эрхээр шилжүүлэх байтал өөрийнхөө бүрэн эрхийг шилжүүлээгүй атлаа газар эзэмших ашиглах эрхэд хяналт тавих дэд зөвлөл буюу газар эзэмших эрхийг олгох уу, үгүй юу гэдэг асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлээд байгаа юм. Тэгэхлээр энэ газар эзэмших ашиглах эрхийг хяналт тавих зөвлөлөөс бол өгсөн хариу гэдэг зүйл байхгүй. Гэхдээ хуульд зааснаар дүүргийн Засаг даргад эзэмших, ашиглах эрх олгох бүрэн эрх нь байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий субъект нь дүүргийн Засаг дарга гэж хариуцагчийг тодорхойлсон байгаа. Дүүргийн Засаг даргаас энэ асуудлаар буюу иргэн Ч.ӨӨ, Г.Х******* нарын газар эзэмших хүсэлттэй холбоотойгоор ямар ч хариу өгөөгүй учраас эс үйлдэхүй гэж тодорхойлж байгаа юм. Тийм учраас тухайн асуудлаар дүүргийн Засаг дарга тухайн газрыг эзэмших хүсэлтийг ямар үндэслэлээр шийдвэрлэхгүй байгаа юм эсхүл, шийдвэрлэхээс татгалзсан гэдэгт тодорхой хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргаж өгөхийг даалгах ийм шаардлага гаргасан” гэв.

10.Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1/Ч дүүрэг Н.Б*******ийг “эс үйлдэхүй хийсэн” гэдэг нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн   31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх эрх зүйн нөхцөл шаарддаг. Иргэн Ч.Өы 2020 онд гаргасан  хүсэлтэд уг барилгыг өмчилж байгаа баримтууд байхгүй байгаа тул, уг газрын асуудлыг шийдвэрлэх нөхцөлд бусдын эрх ашиг хөндөгдөх нөхцөл үүссэн байна. Тиймээс уг газрын эзэмших хүсэлтдээ өмчлөлийг батлах баримт бичгийн бүрдэл хангаагүй тул, Н.Б*******ийн эс үйлдэхүй гэж үзэх нөхцөл бүрдэхгүй гэж үзэж байна.

2/Нэхэмжлэлд дурдагдсан газарт иргэн Ц.Г нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр эзэмших эрх үүсгэх өргөдлийг ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд өгсөн. Уг өргөдөлдөө өмчлөлийг батлах баримтуудыг хавсаргаж өгсөн, мөн өмчлөлийг батлах нэмэлт баримтууд 2023 оны 3-р сарын 21-нд ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд нэмэлтээр хүргүүлсэн. Үүнд

-“Шинэ Я******* Холбоо” СӨХ-оос уг газар Ц.Гийн эзэмшилд 2005 оноос байсныг баталж, тодорхойлсон бичиг.

-Уг газрын талбар дээр иргэн Ц.ГГийн хүсэлтээр байшин бариулах 2005 оны барилгын инежерийн план зураг

-Уг газрын талбар дээр “*******” ХХК-аас 2005 оны 6-р сарын 28-нд гаргаж баталсан “Иргэн Ц.Гийн амины орон сууцны цахилгаан угсралтын ажлын 2005 оны товчоо ”С” ХХК-тай иргэн Ц.Г гэрээ хийж уг газарт байрлах Я*******ын амины орон сууцандаа үйлчилгээ авах 2008 оны 12-р сарын 26-ны гэрээний хуулбар.

-Уг байшинг 4 талаас авсан зураг. Энэ нь барилга бариулах план зурагтайгаа ижил гэдгийг нотолно.

Эдгээр баримтууд нь уг газар дээр байшин бариулахтай холбоотой 2005 оноос хойших өмчлөх эрх иргэн Ц.Гийн нэр дээр үүссэнийг баталж, өмчлөлийн эрхийг мөн тодорхойлно.

3/Уг байшингийн газрын эзэмших эрхийн гэрчилгээ авах, 2023 оны газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгахтай холбоотой өргөдлийг иргэн Ц.Г 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд өгсөн ч, 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 18/199 тоот бичгээр ******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга С.Д татгалзах хариу ирүүлж, уг газрыг эзэмшүүлэх боломгүй гэсэн бичиг ирүүлсэн. Уг тайлбартаа: “мөн тус газар дээр танаас өмнө иргэн шинээр газар эзэмших хүсэлт гаргасны дагуу, үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр ******* дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байна” гэж дурдсан байна.

4/******* дүүргийн газрын алба нь өөр хүний өмч байршиж байгаа газрыг бусдад 2023 оны төлөвлөгөөнд бүртгэсэн байгаа нь ноцтой алдаа бөгөөд, бусдын эмчид эзэмшүүлэхээр шууд халдаж байгаа үйлдэл болно. Мөн Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэх нөхцөлийг хангаж ажиллаагүй, мөн өмчлөлийн баримтыг шалгаж ажиллаагүй нөхцөл үүссэн байна.

******* дүүргийн газрын алба нь өөр хүний өмч байршиж байгаа газрыг бусдад эзэмшүүлэхээр 2023 оны төлөвлөгөөнд бүртгэсэн байгаа нь ноцтой алдаа бөгөөд, бусдын өмчид нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх нөхцөлийг хангаж ажиллаагүй, мөн өмчлөлийн баримтыг шалгаж ажиллаагүй нөхцөл үүссэн байна. ******* дүүргийн газрын алба нь бусдын өмч байрлаж байгаа газар “шинээр газар эзэмшүүлэх эрх” байхгүй. Харин уг газар дээр эзэмших гэрчилгээг Ч дүүрэг  Н.Б******* батламжилж гаргаагүй нь бусдын өмчлөгчийн эрхийг хамгаалсан үйлдэл гэж үзэж байна. Тиймээс иргэн Ч.ӨӨы гаргасан уг нэхэмжлэл дээр дурдсан “Н.Б*******ийн эс үйлдэхүй нь” батлагдахгүй гэж үзэж байна.

5/******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ я******* холбоо” СӨХ-ны эзэмшил газар дээр иргэн Ц.Г нь 2005 оноос эхэлж өөрийн амины орон сууцыг барьсан. “Шинэ я******* холбоо” СӨХ нь өөрийн эзэмшил газраа 2020 оны 11 дүгээр сарын 15-нд шинэчлэн бүртгэж, уг байшингийн газрыг иргэн Ц.Г өөрийн эзэмшилдээ бүртгэх боломжоор хангаж үлдээсэн. Үүний дагуу иргэн Ц.Г нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасан” гэжээ.

5/Нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь ******* дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах уг газарт иргэн Ц.ГГийн 2023 оны 3-р сарын 06-ны өдөр ******* дүүргийн газрын албанд гаргасан хүсэлтийн дагуу эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар Ч дүүрэг Н.Б*******д даалгах” гэжээ.

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй гэж яриад байна. Нэгт өөрсдийнхөө өмчлөл гэж баталсан ямар нэгэн баримт ч өгөөгүй. Хоёрт тухайн цаг үеийн нөхцөл байдлаа бодох хэрэгтэй л дээ. Яг ковидын үе байсан. Тэр үед жишээлбэл Засаг даргын ажлын ачаалал шал ондоо болчихсон.  Дээрээс нь ковидын үед жишээлбэл яг ямар харилцаа явагдаж байсан тэр нөхцөл байдлыг бас оролцуулах нь зөв гэж бодож байна. Миний хувьд энэ гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгох ёстой гэж Б******* даргатай яг ижилхэн төсөөлөлтэй байгаа. Ер нь бол гарч байгаа нөхцөл байдлын үүсэж байгаа тэр хугацаа угаасаа ковидын үе байсан. Нөхцөл байдлаа ер нь тооцоолж оруулах хэрэгтэй гэж бодож байна. Дүүргийн Засаг дарга нар яг юунд дайчлагдаж байсан дээрээс нь хүсэлтээ илгээхэд ямар нэгэн байдлаар өмчлөлтэй холбоотой баримт бичгүүдээ өгөөгүй бол мэдээжийн хэрэг дээр нь байшин байгаа газрыг эзэмшүүлэх гэрчилгээ олгох зүйл байхгүй. Дээр нь хэрвээ байшин байгаа бол гэсэн үг. Шинээр газар олгох гэдэг хүсэлт өөрсдөө тавьсан байгаа юм.  Шинээр газар олгохын тулд тухайн газар дээр ямар нэгэн байшин байхгүй байх нөхцөл шаарддаг. Гэтэл өөрсдөө нөхцөлөө оруулахдаа яг шинээр газар олгох гэдэг өнцгөөр хүсэлт өгсөн мөртөө дээр нь байшин байгаад байгаа. Тэр нь 10-аас дээш жил болчихсон байгаа юм. Тэгэхээр тэрийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхийн тулд өмчлөлөө тодорхойлж өгөх ёстой. Энэ нь бол байгаагүй. Тэгэхээр эс үйлдэхүй хийсэн гэдэг шаардлага бол угаасаа ямар нэгэн нотлох баримтгүй, эрх зүйн шаардлагаа өөрөө хангахгүй нэхэмжлэл гэж үзэж байна” гэв.

11.Гуравдагч этгээд Г.Х******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 8 дугаар сарын эхээр Газрын албанаас над руу залгасан юм.  Танай асуудлыг 8 сарын хурлаар оруулах гэж байна шүү гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бид нар газрын алба дээр очиж, Хуулийн хэлтсийн дарга дээр нь ороод 8 сарын хурлаар орно гэсэн хурал нь  болсон юм уу гэж асуухад хурал нь болчихсон гэж хэлсэн. Танай хүсэлт хурлаар ороогүй байна гэж хэлсэн. Тэр үед бид гомдол гаргасан. н.Х гэж хүн бид нар гомдол гаргаад албан бичиг өгч байсан. Энэ албан бичгийн хариуд газрын албаныхан 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн гомдлыг хүлээн авч дараах хариуг хүргүүлж байна. Гомдолд дурдсан асуудлыг Дүүргийн Засаг даргын дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхэд хяналт тавих зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна гэж ирүүлсэн байдаг юм. Энэ албан бичгийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр албан бичгээр ирүүлсэн байдаг. Бид нар Х дарга болон Засаг даргын  туслах руу удаа дараа мессежээр ханддаг байсан. Хариу тайлбар хүлээгээд болохгүй болохоор нь би өөрөө хувиараа ЧД-ийн газрын алба дээр очоод манай хэрэг ингээд ерөөсөө хурлаар орохгүй байгаад байна, бид нараас хожуу хүсэлт гаргасан хүмүүс нь хурлаар орсон юм болов уу гэж асуугаад харахад бид нараас хожуу газрын албанд хүсэлт гаргасан хүмүүс бүгдээрээ хурлаар ороод газраа эзэмшээд, өмчлөх нь өмчлөөд, шилжүүлэх нь шилжүүлээд авчихсан байсан. Бид нар үүн дээр гомдолтой байна. Бид нар зүгээр л хуулийн хугацаанд энэ 2 жилийн дотор энэ асуудлыг шийдүүлчих байсан боловч энэ асуудлыг шийдээгүйн улмаас өнөөдөр ингээд гуравдагч этгээд Г.У******* орж ирсэн. Иргэний маргаан захиргааны шүүхэд орж ирэх болсон” гэв.

 

                                                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

  1. Шүүх хуралдааны ирцийн талаар:

1.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Л.Г нарт шүүх хуралдааны товыг тэдгээрийн 99159860, 99155659 дугаар утсанд мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Л.Г нар нь хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу тэдгээрийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.Нэхэмжлэгчээс “******* дүүргийн 19 дүгээр хороо, Я******* зуслангийн газрыг Ч.Ө, Г.Х******* нарын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн тухайд:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ”, 1/гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; 5/төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх” гэж заажээ.

2.1.Нэхэмжлэгч Ч.ӨӨаас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Я******* зусланд “Шинэ я******* холбоо”-ны эзэмшлийн талбайд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшдэг. Тус холбооны захирлын зөвшөөрлөөр уг газартаа гэрчилгээ авах хүсэлттэй байгаа тул шийдэж өгнө үү...” гэх хүсэлтийг , мөн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “...хууль тогтоомжид заасны дагуу газрын эзэмшил, үл хөдлөх хөрөнгийг бүртгэж өгнө үү, ...2 жил  илүү хууль журмын дагуу бүх материалыг хүлээлгэн өгч газрын албаны шийдвэрийг хүлээж байгаа болно...” гэх хүсэлтийг тус тус ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан байна.

2.2.******* дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3/2466 дугаар албан бичгээр “...гомдолд дурдсан асуудлыг дүүргийн Засаг даргын дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхэд хяналт тавих зөвлөл”-ийн хуралд хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна...” гэх хариуг иргэн Ч.ӨӨ, Г.Х******* нарт өгчээ.

2.3.Гуравдагч этгээд Г.У*******с ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 203 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хандан “...Миний бие аав Ц.Гийн хамтаар тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Шинэ я******* холбооны эзэмшил газар дээр 2005 онд амины орон сууц барьж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Шинэ я******* холбоо нь өөрийн эзэмшил газраа 2020 оны 11 дүгээр сарын 15-нд шинэчлэн бүртгэсэн бөгөөд уг бүртгэлд манай байшингийн газрыг кадастрын зураг оруулаагүй гаргасан байх тул уг байшингийн газрыг кадастрын зургийн дагуу 2023 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусган Г.У******* миний нэр дээр гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх...” хүсэлтийг,  Ц.Гоос 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “...2005 онд ******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Я*******ын аманд  байрлах Шинэ я******* холбооны эзэмшил газар дээр 3 давхар тоосгон байшин барьсан ба бүртгэл шинэчлэгдсэнтэй холбоотой уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг миний охин Г.У*******гийн нэр дээр гаргаж өгнө үү...” гэх хүсэлтийг,  Г.Х*******гаас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “ ...тус дүүргийн 19 дүгээр хорооны Я*******ын аманд  Шинэ я******* холбооны эзэмшлийн газарт зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмшдэг ба уг холбооноос зөвшөөрсөн зөвшөөрлийн дагуу газартаа гэрчилгээ авах хүсэлттэй байна...” гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан байна.

2.4.******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18/199 дүгээр албан бичгээр “...тус дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус байршилд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шинээр эзэмшүүлэхээр тусгагдаагүй, мөн тус газар дээр танаас өмнө иргэн шинээр газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу ******* дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. ...Иймээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан шаардлагыг хангахгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг иргэн Г.У*******д мэдэгджээ.

2.5.Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлттэй байх бөгөөд уг асуудлаар ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 2.6.Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.

  2.7.Учир нь ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 3/1461 дүгээр албан бичигт “Газар эзэмшил, ашиглалтад хяналт тавих дэд зөвлөл”-ийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар хурлаар иргэдийн газар эзэмших  хүсэлтийг танилцуулсан...” гэх боловч нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших хүсэлтийг нэг мөр шийдвэрлэж эцэслээгүй байх бөгөөд газрын харилцаа зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах учиртай.

2.8.2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс газар эзэмших, гэрчилгээ гаргуулахтай холбоотойгоор гаргасан хүсэлт өргөдлийг зохих журмаар шийдвэрлээгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ”, 1/”гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; 5/төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 3/” өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 4/“өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах” гэж заасныг болон мөн хуулийн 13 дугаар зүйлийн 3-д “өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2.9.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхгүй гаргасан гэж үзэхээр байна. 

3.Нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмшүүлсэн захиргааны акт гаргахыг даалгах шаардлагын тухайд,

            Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна.”, мөн хуулийн 85 дугаа

дугаар зүйлийн 85.2-т “....газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.” гэж заажээ.

          3.1.Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хэн аль нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийг гаргахаас өмнө тухайн газарт үл хөдлөх эд хөрөнгө бий болсон байна.

          3.2.Маргаан бүхий газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, хуваарьт хөрөнгө, эсхүл хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдгийг ердийн харьяаллын шүүхээр шийдвэрлүүлсний дараа өмчлөх эрхтэй этгээд нь тухайн газрыг эзэмших, өмчлөх хүсэлтийг гаргах учиртай.

          3.3.Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан, гэрлэлт хүчин төгөлдөр байхад зөвхөн нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах үндэслэлгүй.

          Иймд нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13, заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.ӨӨы нэхэмжлэлтэй Ч дүүрэгд холбогдох хэргийн ******* дүүргийн 19 дүгээр хороо, Я******* зуслангийн газрыг Ч.ӨӨ, Г.Х******* нарын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

   

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ