2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1507

 

 

     

 

 

 

 

 

  2026           06            02                                           2026/ШЦТ/1507

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Э.Намуун, хохирогч Б.Г, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2605 00000 0000 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Ахмадын хороолол 0 дугаар байр 00 тоотод оршин суух, урьд:

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Ж овогт Бны Д /РД:**00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 07-ны хооронд Б.Гээс бусдын зээлийг дарж, дахин зээл цалингийн зээл авхуулаад буцааж өгнө гэсэн зохиомол байдал үүсгэн, урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 32,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 354 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: Шүүгдэгч *******.

1. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 07-ны хооронд хохирогч Б.Гэд бусдын зээлийн аппликейшн зээл төлүүлээд цалингийн зээл авхуулаад буцааж төлнө гэсэн зохиомол байдал үүсгэн, урьдын харилцааны итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн Хаан банкны 540****222 тоот дансаар 16,000,000 төгрөг, М.Цийн эзэмшлийн Хаан банкны 569****486 тоот дансыг ашиглаж 16,000,000 төгрөг буюу нийт 32,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь иргэн Б.Гээс 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх3/,

Хохирогч Б.Гийн “...уйлж байгаад надаас 16,000,000 төгрөг аваад буцаагаад 2,000,000 төгрөгийг өгсөн. Тэгээд дараа нь таньдаг дүүгийнхээ аппликейшны  зээл дараад цалингийн зээл авах гэсэн юмаа гээд 10,000,000 төгрөг зээлчих гэхээр нь шилжүүлсэн. Мөн дараа нь дахиад 6,000,000 төгрөг зээлчих аппликейшн зээлтэй байсан юм байна гэхээр нь мөнгө байхгүй гэхэд тэгвэл өмнө өгсөн 10,000,000 төгрөг өгөх боломжгүй байгаад байна гэсэн. Тэгээд би дүүгээсээ 6,000,000 төгрөг зээлээд Баянгол дүүргийн Гранд плаза дэлгүүрт байхдаа шилжүүлсэн. Тэгээд тохирсон хугацаанд мөнгөө авъя гэхэд 3 хоног хүлээн гэсэн тэгээд 3 хоногийн дараа залгахад цагдаадаа өг би мөрийтэй тоглосон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх8-9/,

Гэрч М.Цийн “...би Сонгинохайрхан дүүргийн толгойтын эцэст байрлах Сүлд авто сервис болох ажил дээрээ байхад манай хажуу талд авто угаалгад ажилладаг Мөнх-Эрдэнэ ах орж ирээд дансаараа 10,000,000 төгрөг аваад өөр хүн рүү шилжүүлээд өгчих гэж гуйсан. Тэгээд би тухайн мөнгийг Хаан банкны 569****486 дансаар хүлээн авч Хаан банкны 540****222 гэх дансны дугаартай ******* гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Мөнх-Эрдэнэ гэх ах орж ирээд дахиад мөнгө орох байх шүү гэж хэлэхэд удалгүй мөнгө орсон байхаар нь Хаан банкны 540****222 гэх дансны дугаартай ******* гэдэг хүний данс руу хийсэн” гэсэн мэдүүлэг /хх16-17/,

Гэрч Б.Оын “...би 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10 сая төгрөгийг шилжүүлэхдээ хорооллын эцэст байрлах Sky апартмент хотхонд байсан. Харин маргааш нь буюу 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 6 сая төгрөгийг Баруун дөрвөн замд байрлах Гранд плаза дэлгүүрт байсан” гэсэн мэдүүлэг /хх20-21/,

Гэрч С.Мийн “...2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр найз Д залгаад надад нэг данс олоод өгөөч гэхээр нь асуудалгүй юм уу гэхэд асуудалгүй гэхээр нь миний данс болох уу гэхэд чиний дансыг эхнэр мэднэ, өөр хүний данс гэхээр нь би хажуу талын авто засварт ажилладаг Цийн дансыг авч өгсөн. Тэгээд Цийн дансанд 10 сая төгрөг орж ирэхээр нь Д руу залгаад дансаа өгөөч мөнгө ороод ирлээ гэхэд 540****222 тоот дансыг өгөөд та хоёр 50,000 төгрөг үлдээгээд бусдын данс руу шилжүүлчих гэсэн. Тэгээд маргааш нь Д над руу залгаад нөгөө дүүгийнхээ дансыг өгчих гэхээр нь яах гээд байгаа юм гэхэд ба хүнээс мөнгө орно над руу явуулчих гэсэн тэгээд тухайн өдөр 6 сая төгрөг Цийн данс руу орсон байсан. Тухайн мөнгөнөөс 50,000 төгрөг үлдээгээд 5,950,000 төгрөгийг 540****222 тоот данс руу хийчих гэж Д өөрөө хэлсэн. Намайг авто угаалга ажиллуулж байхад машинаа угаалгасан, угаалгын төлбөр болох мөнгөө тухайн мөнгөнөөс авсан” гэсэн мэдүүлэг /хх28-29/,

М.Цийн эзэмшлийн Хаан банкны 5692****86 тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх46/,

Бны Дын эзэмшлийн Хаан банкны 5401****22 тоот дансны хуулга /хх42-43/ зэрэг нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

3. Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдал зориуд үүсгэх зэрэг аргаар шунахайн сэдэлтээр мөнгө шилжүүлэн авч хохирол учруулсан байх шинжтэй байдаг.

Шүүгдэгч ******* нь хохирогчийг урьдын таньдаг итгэлийн урвуулан ашиглаж, бусдын зээлийг төлүүлээд дахин зээл авхуулна гэсэн зохиомол байдал үүсгэн, мөрийтэй тоглоом тоглох зорилгоор өөрт эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор авсан буюу залилах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Энэ хэргийн тухайд шүүгдэгч бусдын аппликейшны зээл хаагаад буцааж зээл аваад өгье гэсэн зохиомол байдал үүсгэж хохирогчийг хуурч хохирогчоос мөнгө авснаар тогтоогдож байна.

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр хохирогчоос мөнгө авсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйл 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдал бий болгон итгэл эвдэн хохирогчийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

6. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гэд 32,000,000 төгрөгийн хохирол учирсан, 2,750,000 төгрөгийн хохирол төлөгдсөн талаар оролцогч нар мэдүүлж байх тул, шүүгдэгчээс нийт 29,250,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлтийг, хохирогчоос “...хэлэх зүйлгүй” гэж, шүүгдэгчээс “...би одоо жаахан хүүхэдтэй бөгөөд энэ хэргийн байдлаас болоод гэр бүлийн байдал тогтворгүй байгаа. Мөн эхийн бие муу байгаа тул мөнгө олох асуудал байгаа. Хохирогчид хохирол барагдуулна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү. Өмнө би хохирогчид итгэл төрүүлээд ашиг олж өгч байсан. Цаашид ийм үйлдэл гаргахгүй” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

8. Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзэв. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.

Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

 10. Зорчих эрхийг хязгаарлах ял нь хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж, зөвшөөрөгдсөн чиглэл, бүсчилсэн хязгаарын дотор явах үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, тодорхой тохиолдолд ажиллах, сурах боломжийг олгодог буюу техник, технологийн тусламжтайгаар эрх бүхий байгууллагын хяналт дор хэрэгжүүлж, хяналт тавьдаг Эрүүгийн хуулиар тогтоосон ял юм.

11. Иймд шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн хохирол төлөхөө илэрхийлсэн байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөгдөөгүй, хохирогчийн эрх сэргээгүй зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ялын хүнд хэлбэр болох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бны Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйл 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг хуурч, итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас нийт 29,250,000 /хорин есөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Гэд олгуулсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР