Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2017/00008

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын 4-р багт орших, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******од холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 10.219.700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Баттула шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь ******* сумын сум хөгжүүлэх сангаас 2013 оны 4 сарын 05-ны өдөр гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй зээлдэж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 сарын 05-ны өдөр дууссан боловч Б.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг албан бичгээр 5 удаа хүргүүлсэн боловч зээлээ төлөөгүй болно. Иргэн Б.******* нь зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас учирч буй хор уршиг нь дараагийн иргэн ажлын байраар хангагдахгүй сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт удааширч байна. Б.******* нь үндсэн зээл 15.000.000 төгрөг, 36 сарын зээлийн хүү 795.205 төгрөг, нийт 15.795.205 төгрөг төлөхөөс 3.953.000 төгрөгийг төлсөн байна. Иймд иргэн Б.*******оос зээлийн үлдэгдэл 11.842.205 төгрөг, хүү, алданги 159.041 төгрөг, нийт 12.001.246 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын ******* даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2013 оны 4 сарын 05-ны өдөр 15.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Одоо нийт төлөх 12.001.246 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Уг мөнгийг 2017 оны 2 сард бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* сумын ******* ******* ******* нь хариуцагч Б.*******оос зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.001.246 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч Б.******* нь ******* сумын ******* Т.Амгалантай 2013 оны 04 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан тус сумын сум хөгжүүлэх сангаас хүнсний ногоо боловсруулах зорилгоор 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлж аваад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, Газар өгөөж нэртэй төслийн материал зэрэг бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэг 12.001.246 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэг 12.001.246 /арван хоёр сая нэг мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сан-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 103.485 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ