Б***-***** ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек,
улсын яллагч: Б***-***** а****** ********** газрын хяналтын прокурор
Д.Аянагүл, хохирогч Д.С********, гэрч Б.Г********, С.А****,
шүүгдэгчийн өмгөөлөгч: М******* Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,
өмгөөлөгч С.Н*******,
шүүгдэгч *.***** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд
нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б***-***** а****** ********** газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *.****** холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Ш********** биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш********* ***** овогт К******** А****, 1971 оны 2 дугаар сарын **-*** өдөр Б***-***** а****** Ө**** суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*****” ***-** захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б***-***** а****** Ө**** сумын ** дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б***-***** а****** сум дундын шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын **-** өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн баривчлах ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар **********.
Ш********** холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *.***** нь 2025 оны 6 дугаар сарын **-** өдөр Б***-***** а****** Ц********* газрын мэдүүлэг авах өрөөнд хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...би дээрх баримтууд дээр гарын үсэг зураагүй, зөвхөн тамга дараад өгсөн болохоос гэрээ хийсэн зүйл байхгүй...” гэж,
мөн шүүгдэгч *.***** нь 2025 оны 10 дугаар сарын **-*** өдөр Б***-***** а****** Ц********* газрын мэдүүлэг авах өрөөнд хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...би Д.С************ хамт улсын бүртгэлд очоогүй. Улсын бүртгэлийн ажилтан С.А**** гэх хүнтэй уулзаагүй, миний өгсөн 10
ширхэг тамгатай цаасаар Д.С******** нь хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Тухайн хурлын тэмдэглэлд мөн миний бие гарын үсэг зураагүй, Д.С******** өөрөө миний гарын үсгийг зурсан байна, би өөрөө зурсан бол дээрх маргааныг гаргахгүй...” гэж тус тус худал мэдүүлэг өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.
1.Шүүгдэгч *.***** мэдүүлэхдээ: “...би ерөөсөө санахгүй байна. 6, 7 жил болсон байна. С********* 10 ширхэг бичиг өгсөн маань үнэн.
...тэр нь бичгийн цаасны хэмжээтэй тамгатай цаас байсан.
...улсын бүртгэлийн газарт очоогүй.
...тэр холбогдох баримтуудад байгаа гарын үсэг миний гарын үсэг биш.
...нотариатад очиж, эрх шилжүүлэх гэрээ хийж өгөөгүй, нотариатад очоогүй. Түүнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш.” гэв.
- Хохирогч Д.С******** мэдүүлэхдээ: “…би анх цагдаад гомдол мэдүүлээгүй.Шүүгдэгч анх цагдаад гомдол мэдүүлсэн. *** хоёрын хэрэг эхлээд иргэний хэргээр яваад, одоо иргэний хэргийн шийдвэр нь гарч, дууссан. Иргэний хэрэг 3 жил явж байхад шүүгдэгч энэ асуудал дээр нэг ч үг хэлээгүй. Одоо төлбөр тооцоогоо төлөөд явж байна. Энэ бол хамгийн том нотлох баримт юм. Энэ хүн дандаа худлаа ярьдаг. Нэг удаа худлаа ярих дээрээ ийнхүү баригдаж сууж байна. Энэ хүн хэзээ ч надад нэг төгрөгийн цалин бэлэн өгч байгаагүй. Энэ хүн 3 жилийн хугацаанд шүүхийн ажлыг саатуулж, 10 гаруй удаа намайг гүтгэсэн шүү дээ. Би чимээгүй явсан. Нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. *.******** хүрэн цүнх байдаг. Та надад тамгатай бичиг өгч, би авсан. Зөвшөөрлийг тань хөөцөөлдөж байхдаа 3 дугаар эмнэлгийн сувилагчийн албанд гарын үсэг зуруулж, нэг тамгатай бичгийг танд тэнд өгсөн. Тэд нар шинжилдэггүй, Х**-*** дүүрэгт байдаг М********* хяналтын хүнсний лабораторид 2 бичгийг тэнд өгөөд 10 ширхэг барагшунаа өгөөд шинжлүүлж байсан. Хурлын тэмдэглэл байсан. Хоёулаа ярилцаж байсан үүрэг хариуцлагаа бүгдийг хийсэн. Чи барагшунаа түүхийгээр нь гаргаж чадахаа байгаад тоног төхөөрөмж тавиад гаргах гэхэд аймагт зөвшөөрөл гаргах газар байгаагүй. Тиймээс би наадахыг тань хөөцөлдөж өгье гээд ярьсан. Ингээд 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл хөөцөлдөж, 3 жил хүртэлх хугацаагаар үйлдвэрлэлийн зөвшөөрлийг тань гаргаж өгсөн байгаа. Гаргаж өгөөд зургийн аваад чамд явуулахад чи надад “танд хотын А зэрэглэлд 2 өрөө байр авч өгнө” гээд амаар амласан. Тэгээд би зөвшөөрлөө аваад хүрээд ирсэн. Дахин 8 дугаар сард буцаад явсан байгаа. Тэгээд 5 жил экспортод гаргах зөвшөөрлийг шүүгдэгчид аваад өгсөн.
Шүүгдэгч нь 2025 онд хүртэл яг тэр зөвшөөрлөөр барагшунаа гаргаж байсан. Мөн одоо ч гэсэн гаргаж байгаа. 2023 оны 6 дугаар сард над руу ярьж, Голомт банкны дундын дансанд мөнгө ороод ирлээ. Та гарын үсэг зураад өгөхгүй бол надад өгөхгүй гээд байна гэсэн. Ш********** өгсөн албан бичиг том биш, жижиг албан бичиг байсан шүү дээ. Тэгээд хоёулаа 2023 оны 6 дугаар сард гараараа мөнгө авахад татгалзах зүйлгүй гээд бичээд өгсөн чинь эрчим хүчний байгууллагад ажилладаг ах нь гэх хүн гүйж ирээд гарын үсгээр болохгүй юм байна. Албан бланкаар өгөх юм байна гэхээр албан бланкаар нь өгчихлөө. Д**** нь 7 дугаар сард 33 сая төгрөг орж ирсэн. Тэрнээс үлдэгдэл 3 сая дээрээ 2 сая төгрөгийг нэмж, 5 сая төгрөгийг өг гэхэд энэ надад 2 сая төгрөгийг л өгсөн. Тэрний гаргаад байна л гэдэг. Тэгсэн атлаа надад мөнгө өгдөггүй. Тэгээд хэрүүл болоход шүүгдэгч надад ингэж санал тавьсан байдаг. 10 дугаар сарын **-*** өдөр гэхэд би танд 20 сая төгрөг өгье. Тэгээд хоёулаа энэ асуудлаа дуусгая гэсэн. Тэгэхээр нь хар дээр цагаанаар бичигдсэн байгаа. Би танай компани нэг гишүүн нь болсон. Компанийн 15 хувийг авна гэдгийг хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан. Үл хөдлөхөөр орж, нэг гишүүнтэй биш, олон гишүүнтэй болсон. Бүх зүйл хууль журмын дагуу явж байгаа болохоор өнөөдрийг хүртэл ийм байдалтай явж байгаа. 15 хувиа 240 сая төгрөгөөс надад цувуулж өгч байгаа. Үүнийг шүүхээс тогтоогоод өгсөн. А зэрэглэлд 2 өрөө байр өгнө гэдэг нь үнэн юм байна. Ингээд маргаан үүсгээд яваад анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүхээс хэвээр баталсан. Энэ хооронд намайг ажилчнаа болгож, цалин өгдөг болгосон. Надад цалин өгдөггүй атлаа 9 дүгээр сар хүртэл миний нийгмийн даатгалыг төлсөн байсан. Х**** энэ гарын үсэг худлаа байгаад би тэр албан бичгээр нь ажлыг хийдэг юм бол асуудал энэ хүртэл явахгүй. Мөн тэгвэл энэ хүн яагаад надад мөнгөө төлөөд байгаа юм бэ. Мөн улсын ажил тэгж явахгүй, үүнийг гэрч нар хэлж өгөх байх. ** албан бичгээр ийм ажлыг зохицуулж чаддаг бол байж боломжгүй зүйл гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бид хоёр нүүр нүүрээ хараад зогсож байна, амьд байна. Шүүгдэгч хүрэн ширэн цүнхтэй. *** ****** албан бичгээ хийдэг. *** зэрэгцээд зогссон, заавар зөвлөгөө өгөөд явсан. Мөн бид хоёр нотариатад байхад надад гартаа барьсан юу ч байгаагүй. Энэ бүх материалаа өгөөд, тамга тэмдгээ даруулаад, хамт очиж бид хоёр гарч байсан байгаа. Одоо яагаад ингээд байгааг нь ойлгохгүй байна.” гэв.
- Гэрч Б.Г******** мэдүүлэхдээ: “...Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл эрхлэх журмын дагуу гэрээний талууд биечлэн байх ёстой. Х**** биечлэн байхгүй бол өөрийнхөө хууль ёсны төлөөлөгч ирж гарын үсэг зурах ёстой. Ийм хоёр л тохиолдол байдаг. Өөрөөр байх боломжгүй.
...биечлэн ирсэн байгаа тохиолдолд бичиг баримт шаардана.
...миний нотариатын тамганы дугаар 265.
...компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцааг бэлэглэх гэсэн хоёр үйлчилгээ авсан. Т**** нь тухайн компанийн дарга нь буюу тамганы эзэмшигч нь дарсан.
...бүртгэлийн дэвтэрт байгаа нэрийг тухайн үйлчлүүлэгч нар өөрсдөө бичсэн.
...би нотариатын ажлыг хийгээд 19 жил болж байгаа. Эзнийг нь оролцуулахгүйгээр гэрээ хийсэн тохиолдол байхгүй. Тиймээс энэ хоёр хүн өөрсдөө байж гэрээ хийгдсэн гэсэн үг юм.
...цаасны өнгөний хувьд бид нарт ирж гэрчлүүлэх гэж байгаа баримтыг үйлчлүүлэгч өөрөө төслийн эх хувийг боловсруулж ирж болно. Эсхүл бид нараар хүсэлт гаргаж, гэрээ ч юм уу, ямар нэгэн бичиг баримтын төслийг боловсруулж болно.
Энэ тохиолдолд өөрсдөө боловсруулж ирсэн төсөл болохоор бид нар батлаад бүртгэдэг байсан. Г******* дараа дүрмийг тусад нь батлаад өгсөн байгаа. Дүрмийг өөрсдөө хэвлэхдээ лазераар өөрчилж хэвлэсэн байж болзошгүй. М***** энэ хэвээрээ хадгалдагдаж байгаа.” гэв.
4. Гэрч С.А**** мэдүүлэхдээ: “...эрх шилжүүлэх бүртгэл хийхдээ гэрээ хийх ёстой. Эрх шилжүүлэх болон хувьцаа бэлэглэх, худалдах гэрээгээ хийж, өөрсдийнхөө шийдвэр, тогтоолыг авч ирэх ёстой.
...хоёр тал биечлэн ирэх шаардлагагүй. Нэгд гүйцэтгэх удирдлага нь ирж болно. Х****** эзэмшигчид хоёулаа байж болно. Эсхүл аль нэг нь ирж болно. Мөн итгэмжлэлээр бүртгүүлэх боломжтой. Х****** эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь биеэр ирэх боломжгүй бол итгэмжлэл өгсөн бол бүртгүүлэх боломжтой.
...би 2020 оны 10 дугаар сарын **-** өдөр хүртэл Б***-***** а****** ***** ********** хэлтсийн дарга хийж байсан. 2020 оны 10 дугаар сарын **-*** өдрөөс эхэлж хуулийн этгээдийн улсын бүртгэгчээр ажилласан. Миний санаж байгаагаар 11 дүгээр сарын үед энэ хоёр хүн орж ирсэн. *** компаниа хоёр хувьцаа эзэмшигчтэй компани болгож бүртгүүлнэ. Ингээд нотариатаар орж, гэрээгээ хийсэн. Миний санаж байгаагаар шүүгдэгч нь 85 хувийн хувьцаа эзэмшигчээр, хохирогч нь 15 хувийг эзэмшихээ бүртгүүлэхээр хоёулаа орж ирж байсан. Тэгээд бичиг баримтаа авч ирээд бүртгүүлсэн байгаа.
...заавал нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шаарддаг, гэрээгээ хийсэн байх ёстой.
...тухайн эрх шилжүүлэх ажиллагааг бүртгэх явцад энэ хоёр талын хэн нэгний дарамт шахалт, хүчээр эрх шилжүүлж авах гэж байгаа байдал ажиглагдаагүй, өөрсдөө орж ирсэн.
...би бол санаж байна. Би хуулийн этгээдийн улсын бүртгэгчээр томилогдоод удаагүй байсан. Тухайн үед ковидтой холбоотой ажлын хязгаарлалттай үе байсан. Энэ хүмүүс биеэр орж ирснийг сайн санаж байна. Улсын бүртгэлд бүртгүүлэх маягтыг шүүгдэгчид бөглүүлж байсан. Тэгээд өөрөө маягтаа бөглөөд, гарын үсгээ зурж, тамгаа дарсан. Хохирогч тухайн үед цуг явж байсан.” гэв.
- Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “…мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагад анх шүүгдэгч гомдол гаргаж, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө тэгж мэдүүлдэг. Хохирогчоор мэдүүлэг авахдаа хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гээд баталгаанд гарын үсэг зуруулж авсан. Хохирогчоор өгсөн мэдүүлгийг нь нотлох баримт болгож хавсаргасан байгаа. Тэгэхэд шүүгдэгч тогтоогдсон нөхцөл байдлын талаар мэдүүлдэг. Энэ баримтуудад зурсан гарын үсэг миний гарын үсэг огт биш юм. Би ингэж гарын үсгээ зураагүй. С******** надаас мөнгө авах гээд ингэж байна гэдэг. Үүнтэй холбоотой нотариатчийн бүртгэлийн дэвтэр үзлэг хийж, холбогдох хэсгийг хэрэгт хавсаргасан. Үүнийг өнөөдөр шүүх хуралдаанд шинжлэн судалсан байгаа. Мөн нотариатчийн үүрэг гүйцэтгэж байсан хүнээс гэрчээр мэдүүлэг авсан. Д**** нь улсын бүртгэл дээр очиж 15 хувийн эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан. Улсын бүртгэлийн баримтыг нотариат дээр очиж бүртгүүлсэн байгаа. Тэгэхэд хоёулаа очсон. Улсын бүртгэлийн бүртгэгч нь өнөөдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ч гэсэн гэрчээр мэдүүлэг өгсөн. Үүгээр гэрч нарын мэдүүлэг бусад байдлаар тогтоогдож байгаа юм. Хохирогчийн мэдүүлэг ч гэсэн бусад гэрч нарын мэдүүлгээр тохирч байгаа. Өөр хоорондоо ямар нэгэн зөрүү байдаггүй. Баримтаар үгүйсгэсэн нотлох баримт цуглараагүй. Мөрдөгчөөс бүхий л мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч буюу *.***** нь худал мэдүүлэг өгсөн нь тогтоогддог.
Шүүгдэгч яагаад худлаа мэдүүлэг өгөх болсон юм бэ гэдгийг судалж үзсэн. Яагаад гэвэл иргэний хэргийн шүүхээр тогтоосон 244 сая төгрөгийг төлөхгүй байх зорилгоор, эсхүл цаг авч, хугацаа хожих зорилгоор ийнхүү худал мэдүүлэг өгсөн. Эцэст нь шүүгдэгч өөрөө өөрийгөө асуудалд оруулж байгаа юм. Энэ асуудал өмнө ч бас шалгагдаж байсан. Х**** бүртгэлтийн хэрэг нь хаагдаж байсан. Тэгэхэд хохирогч шүүгдэгчийг намайг гүтгэсэн гээд гомдол гаргаагүй. Хоёр дахь хэрэг нь шалгагдаж эхлэхэд хохирогч аргаа бараад яагаад энэ хүн намайг гүтгэж байгаа юм бэ гэж асуудлыг тавьсан. Ш********** хэлдгээр 10 ширхэг гарын үсэг зурсан баримтаар эрх шилжүүлж авсан бол нотариат дээр яагаад гарын үсэг нь байгаа юм бэ. Мөн тухайн компанийн тэмдэг нь дарагдсан байгаа. Гэтэл хохирогч нь компанийн тамга, тэмдэг аваагүй байгаа. Нотариатын дэвтэрт тамга дарагдсан байна. Үнэхээр тэр баримтууд хууль бус гэж байгаа бол нотариатчийг яагаад шалгуулаагүй юм бэ. Улсын бүртгэгчийг шалгуулаагүй юм бэ. Яагаад хохирогчид чиглүүлж асуудлыг яриад байгаа юм бэ гэдгийг бодож үзэх ёстой байх. Х**** тухайн гэрээ, хэлэлцээр хууль бус байсан бол шат шатны иргэний хэргийн шүүх уг нотлох баримтыг үнэлэхгүй байх байсан. Гэтэл уг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоод өнөөдрийг хүртэл төлөх ёстой төлбөрийн 80 хувийг шүүгдэгч төлсөн явж байгаа. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө би дээрх баримтуудад гарын үсэг зураагүй, зөвхөн тамга дараад өгсөн байгаа гэсэн. Мөн дараа нь мэдүүлэг өгөхдөө нотариат болон улсын бүртгэлд очоогүй гэж худал мэдүүлэг өгсөн нь хангалттай тогтоогдож байна. 10 ширхэг баримтад шүүгдэгч гарын үсэг зурж өгсөн нь бусад нотариатад зурагдсан баримтууд нь энэ тэнд зурагдсан байрлалтай байсан. Гарын үсэг өөр гэх зүйлийг өмгөөлөгч яриад байгаа. Ш********** гарын үсэг “*.*” гэх гарын үсэг байгаа гээд байгаа. Тэрээр сүүлийн үед ингэж гарын үсгээ зурдаг болсон. Тэрнээс биш банк, нотариат дээр албан ёсны гарын үсэг нь гэрээнд тавигдаж, нотариатын бүртгэлд тавигдсан гарын үсэг байгаа. Тухайн гарын үсэг маань өөр хоорондоо ямар нэгэн байдлаар зөрүүгүй. Тиймээс түүний гарын үсэгт шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн байгаа. Иймд шүүгдэгч *.******** Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэв.
- Ш********** өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “...шүүгдэгч *.***** нь минийгарын үсэг биш байгаа гэх гомдол байгаа. Энэ нотариат, улсын бүртгэл дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэдэг үүднээс анх гомдол гаргаж байсан. Үүнийг шалгах гол ажиллагаа юу байх юм бэ гэхээр тухайн зурагдсан гэрээнд байгаа гарын үсэг, шийдвэр дээр байгаа гарын үсэг, нотариатын үйлдэл дээр байгаа гарын үсэг нь шүүгдэгчийн гарын үсэг мөн эсэхийг шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой байгаа. Шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг нь биш болоод гарвал улсын бүртгэгч, нотариатч, хохирогчийн асуудал тухайн үеэс эхэлж яригдах байгаа. М**** тохиолдолд гарын үсэг миний гарын үсэг биш гээд гомдол гаргахад чиний гарын үсэг мөн гэдгийг бид мэдэж байгаа. Тиймээс үүнийг шинжлэх шаардлага байхгүй. Энэ гарын үсэг чинийх л юм бол чинийх, өөр хэнийх ч биш. Яагаад гэвэл нотариатч хэлж байгаа. Нотариатч чиний гарын үсэг мөн гэж хэлсэн. Мөн хохирогч бас чиний гарын үсэг мөн гэж хэлж байгаа гээд шүүгдэгчийн гаргасан хүсэлтүүдийг хүлээж аваагүй. 11 дүгээр сард зурагдсан баримтуудад шүүгдэгчийн гарын үсэг өөрөөр зурагдсан байна. Зарим зүйл дээр нь А**** гээд нэр нь бичигдсэн байна. Нэгд шүүгдэгчийн гарын үсэг мөн үү гэх асуудал яригдах болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэлх хоногоор шүүх хуралдааныг завсарлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэхийг хүсэж байна.
Х**** хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан хэргийн оролцогчийн хүсэлтийн эрхийг хязгаарласан. Хэргийн материалыг мөрдөгч, прокуророос яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж байсан. Дээд шатны прокурорт хандаж, яллах дүгнэлтийг хүчингүй болгуулсны дараа хэргийн материалтай танилцаад гомдол гаргасан чинь гомдлыг шийдвэрлэхгүйгээр дахин яллах дүгнэлт үйлдэж байгаа. Тэгвэл бид дээд шатны прокурорт гомдол гаргах эрхгүй юм уу. Ш********** дээд шатны прокурорт гомдол гаргах эрх нь хаана байгаа юм бэ. Бүх юмыг зөвхөн хяналтын прокурор шийдвэрлэдэг болсон юм уу. Тиймээс энэ асуудал дээр хүсэлт гаргах эрх нь зөрчигдөж байгаа. Гарын үсэг минийх биш гэх зүйлийг ярьж байгаа. Гарын үсгийн шинжилгээ хийхгүйгээр чинийх мөн гээд тулгасаар байгаад худал мэдүүллээ гээд яллаж байгаа асуудал нь шударга ёсны, бодит байдалд нийцэхгүй. Хохирогч өөрийгөө гүтгүүлсэн гэж байгаа. Тэгвэл яагаад шүүгдэгчийг хүн гүтгэх гэмт хэргээр яллахгүй яасан юм бэ. Яагаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг үйлдэгддэг худал мэдүүлэх гэх хэргээр яллаж байгаа юм бэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн хохирогч нь иргэн болох боломжгүй шүү дээ. Хохирогч С******** яаж энэ хэргийн оролцогч болоод яваад байгаа юм бэ. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр ямар ч хамааралгүй. Нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй гэж шалгуулах эрхийнхээ дагуу гомдол гаргасан. Шинжилгээ яагаад хийдэггүй юм бэ гэж гайхаж байгаа. Шинжилгээ хийхгүйгээр нүдэн баримжаагаар ч юм уу. Гэрчээр мэдүүлэг аваад чинийх мөн гэж гэм буруутайд тооцох боломжгүй. Шүүгдэгч бас миний буруу гэж гарч ирвэл би хэргээ хүлээн зөвшөөрөх болно. Зөвхөн миний гарын үсэг мөн эсэхийг тогтоож өгөөч гэж байгаа. Нотолбол зохих байдал тогтоогдоогүй. Ингэж хүнийг яллахгүй. Иймд 60 хоногийн хугацаагаар завсарлуулж өгнө үү.” гэв.
- Эрүүгийн ************* дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн *.******** Б***-***** а****** Ц********* газарт бичгээр гаргасан гомдол, түүний хавсралт /хавтаст хэргийн 02-18 дахь тал/, Б***-***** аймаг дахь ******* ****** газрын даргын 2025 оны 6 дугаар сарын **-** өдрийн 321 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 20-37 дахь тал/, Б***-***** а****** ***** ********** хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын **-** өдрийн **/*** дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 39-51 дэх тал/, хохирогч *.****** мөрдөн шалгах ажиллагааны үед 2025 оны 6 дугаар сарын **-** өдөр түүнд хохирогчийн эрх үүргийг нь танилцуулж, хууль сануулсан баталгаа /хавтаст хэргийн 53 дахь тал/, хохирогч *.******** 2025 оны 6 дугаар сарын **-** өдөр хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/, гэрч Д.С************ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/, гэрч С.А***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/, мөрдөгчөөс хэрэг бүртгэлтийн ********* дугаартай хэргээс бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл, хавсралт баримтууд /хавтаст хэргийн **-*** дэх тал/, гэрч Б.Г********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 112 дахь тал/, хохирогч *.****** мөрдөн шалгах ажиллагааны үед 2025 оны 10 дугаар сарын **-*** өдөр түүнд эрх үүргийг нь танилцуулж, хууль сануулсан баталгаа /хавтаст хэргийн 117 дахь тал/, хохирогч *.******** 2025 оны 10 дугаар сарын **-*** өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дахь тал/, Б***-***** аймаг дахь ******* ****** газрын даргын 2025 оны 10 дугаар сарын **-** өдрийн 490 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн ***-*** дахь тал/, Б***-***** а****** тойргийн нотариатч ажилтай Б.Г*********** “Б***-***** а****** тойргийн нотариатын бүртгэл”, **** ********* “Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ”, **** ********* “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримт бичгийг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн ***-*** дахь тал/, яллагдагч *.******** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн ***-*** дэх тал/, хохирогч Д.С************ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн ***-*** дахь тал/, хохирогч Д.С************ Х*** банкин дахь ********** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн ***-*** дахь тал/, мөрдөгчийн Б***-***** а****** Ц********* газрын *** тоот мэдүүлэг авах өрөөний хяналтын камерын дуу, дүрсний бичлэг хийгдсэн 1 ширхэг ***-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 177 дахь тал/, шүүгдэгч *.******** хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
- Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *.******** холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Хэргийн үйл баримтын талаар.
- Шүүгдэгч *.***** нь 2025 оны 6 дугаар сарын **-** өдөр Б***-***** а****** Ц********* газрын мэдүүлэг авах өрөөнд хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...би дээрх баримтууд дээр гарын үсэг зураагүй, зөвхөн тамга дараад өгсөн болохоос гэрээ хийсэн зүйл байхгүй...” гэж, мөн шүүгдэгч *.***** нь 2025 оны 10 дугаар сарын **-*** өдөр Б***-***** а****** Ц********* газрын мэдүүлэг авах өрөөнд хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...би Д.С************ хамт улсын бүртгэлд очоогүй. Улсын бүртгэлийн ажилтан С.А**** гэх хүнтэй уулзаагүй, миний өгсөн 10 ширхэг тамгатай цаасаар Д.С******** нь хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Тухайн хурлын тэмдэглэлд мөн миний бие гарын үсэг зураагүй, Д.С******** өөрөө миний гарын үсгийг зурсан байна, би өөрөө зурсан бол дээрх маргааныг гаргахгүй...” гэж тус тус худал мэдүүлэг өгсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Иргэн *.******** Б***-***** а****** Ц********* газарт бичгээр гаргасан гомдол, түүний хавсралт /хавтаст хэргийн 02-18 дахь тал/,
- Б***-***** аймаг дахь ******* ****** газрын даргын 2025 оны 6 дугаар сарын **-** өдрийн 321 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 20-37 дахь тал/,
- Б***-***** а****** ***** ********** хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын **-** өдрийн **/*** дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 39-51 дэх тал/,
- Хохирогч *.****** мөрдөн шалгах ажиллагааны үед 2025 оны 6 дугаарсарын **-** өдөр түүнд хохирогчийн эрх үүргийг нь танилцуулж, хууль сануулсан баталгаа /хавтаст хэргийн 53 дахь тал/,
- Хохирогч *.******** 2025 оны 6 дугаар сарын **-** өдөр мөрдөн шалгахажиллагааны үед өгсөн “...миний бие 2019 онд Д.С******** гэх эмэгтэйтэй фейсбүүк зарын дагуу танилцсан. Тухайн үед тэрээр өөрийгөө бөө хүн гэж хэлсэн. Тэгээд надтай танилцаад намайг ямар ажил хийдэг бэ гэхээр нь би барагшуны үйлдвэртэй, тэрийгээ Орос руу экспортолдог гэж хэлсэн. Тэгэхэд тэрээр өөрөө надад би бас хүн танина, чамд тусалж өгье гэхээр нь за тэгээрэй гэж хэлсэн. Тэгээд тэрээр надад хүүхэд нь гадаадад сурдаг юм 1,000,000 төгрөг өгч туслаач гэхээр нь өгсөн, тэрийг ямар нэгэн байдлаар зээлсэн зүйл байхгүй, буцааж авахгүй. Тэгээд тэрээр надаас 2020 онд бичиг баримтыг чинь хөөцөлдөж өгье, чи надад компанийнхаа тамгатай 10 ширхэг цаас өгчих, би бичиг баримтыг чинь хөөцөлдөж өгье гээд надад тусалсан, одоо ч гэсэн барагшунаа экспортолж байна.
Гэтэл Б***-***** аймаг дахь иргэний хэргийн шүүхэд 2025 оны 5 дугаар сард Д.С******** нь надад нэхэмжлэл гаргаж компанийн 15 хувийг эзэмших, мөн У********** хотоос * бүсэд 2 өрөө байр худалдан авах гэрээ зэргийг хийсэн бөгөөд дээрх хоёр шаардлагын хүрээнд надаас 250,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм, энэ хэргийг 2 удаа шүүхээс Д.С********* шийдвэрлэсэнд гомдож цагдаагийн байгууллагаар дээрх баримтуудыг шалгуулахаар гомдол гаргаж байна. Би дээрх баримтууд дээр гарын үсэг зураагүй, зөвхөн тамга дараад өгсөн болохоос гэрээ хийсэн зүйл байхгүй. Би 2020 оны 3-4 дүгээр сард 10 ширхэг тамгатай цаас өгөх үедээ нэг л удаа уулзсан, тэрнээс хойш уулзаагүй. Би чиний барагшуныг Орос руу экспортлох зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байна гэж л хэлсэн, тэрнээс биш ямар ямар баримт бүрдүүлсэн талаараа хэлээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,
-
- Гэрч Д.С************ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний биеУ********** хотод хувиараа үзмэрч хийдэг байсан. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын сүүлчээр 4 дүгээр сарын эхээр *.***** гэх нөхөр нь архинаас гармаар байна гэж өөрөө ганцаараа хүрч ирсэн. Би тэр үед Ө**** сумын ** дүгээр багт түрээсийн байранд байрлаж байсан. Тэгээд надаар нэг удаа архинаас гаргах зан үйл хийлгүүлсэн, тэрний дараагаар тэрээр надад ирж танд Эрүүл мэндийн яамд таньдаг хүн байна уу, би барагшуны үйлдвэртэй юм аа, тэрийгээ Орос улс руу гаргаж чадахгүй байна, тэр тал дээр туслаад өгөх үү гэхээр нь би өөрийн таньдаг хүнээрээ хэрхэн зөвшөөрөл авах чиглэл аваад 2020 оны 4 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хөөцөлдөж байгаад 3 жилийн үйлдвэрлэх зөвшөөрөл гарах үед *.***** нь “У********** хотод * бүсэд 2 өрөө байр авч өгье” гэж хэлсэн, тэгээд дараа нь надад ““*****” ХХК-ны 15 хувийн хувьцаа эзэмшүүлье, мөн дээрээс гадагшаа гаргасан барагшуны үнийн дүнгээс 15 хувийг тогтмол өгч байя” гэж амаар тохирсон, улмаар 2020 оны 11 дүгээр сард 5 жилийн экспортлох зөвшөөрлийг гаргасны дараагаар бид хоёр нотариатаар гэрээ хийгээд мөн дээрээс нь би “*****” ХХК-ны хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ажлыг хийсэн. Тэгтэл гэрээ хийгдсэний дараагаар 2021 оны 3 дугаар сард *.***** нь 3 тонн барагшуныг Орос улс руу гаргасан ч тэндээсээ надад 15 хувиа өгөөгүй. Надад “20 сая төгрөг л өгье” гэхээр нь *.******** шүүхэд өгч 3 шатны шүүхээр миний талд шийдвэрлэгдсэн, тэгтэл тэрээр одоо намайг цагдаагийн газарт гомдол гаргасан байна.
- хоёрын асуудал шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн байгаа болно. Битухайн үед материал хөөцөлдөж өгөх үед *.******** 2 ширхэг ** хэмжээтэй тамгатай цаас авсан, тэр цаасан дээр би ********** албаны лабораторид хүргүүлэхэд тэднийхээс М********* хяналтын газарт хүсэлт гаргадаг гэхээр нь үлдсэн нэг хувь дээр нь хүсэлтээ бичээд 100 гр барагшунаас 10 ширхгийн хамтаар өгч, шинжлүүлж хариу гаргасан, өөр ямар ч бланк хоосон тэмдэг аваагүй болно. Тэрийг Б***-***** а****** Ө**** сумын * дугаар багт байрлах Монгол банк руу харсан * давхарт байрладаг эмэгтэй хүн дээр *.***** бид хоёр хамт очоод гэрээ хийлгээд улмаар хийсэн гэрээгээ аваад улсын бүртгэлийн хэлтсийн нэг эрэгтэй ажилчинд өгөөд би хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Хэрвээ би дээрх бүртгэлийн хийлгээгүй, нотариатаар гэрээ хийлгээд орхисон бол одоо би хохирох байлаа, хуулийн дагуу хийгдсэн учраас энэ бүхэн миний талд шийдэгдсэн. Би Б***-***** аймагт таньдаг хүн байхгүй, казах хэл мэдэхгүй учраас хэнийг ч ашиглаагүй болно...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 56 дахь тал/,
- Гэрч С.А***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би *.*****, Д.С******** гэх хүмүүсийг таньдаггүй байсан. Гэхдээ 2020 оны 11 дүгээр сарын **-** өдөр Д.С********* *.***** нь өөрийн “*****” ХХК-ний хувьцаа эзэмшигчээр оролцуулах хүсэлтэй байна гээд хамт ирсэн. Ирэх үедээ тэр хоёр хүн өөрсдөө бүрдүүлэх материалууд болох хувьцаа эзэмшигчийн шийдвэр, “*****” ХХК-ны дүрэм, компанийн хувьцаа бэлэглэл, эрх шилжүүлэх гэрээ, хурлын тэмдэглэл зэргийг нотариатаар баталгаажуулж ирсэн байсан. Тэгээд би уг бичиг баримтыг үндэслэж Д.С********* “*****” ХХК-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 15 хувь эзэмшигч, *.***** нь 85 хувь эзэмшигчээр тус тус бүртгэж, дүрмийг баталгаажуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,
- Мөрдөгчөөс хэрэг бүртгэлтийн ********* дугаартай хэргээс бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл, хавсралт баримтууд /хавтаст хэргийн **-*** дэх тал/,
- Гэрч Б.Г********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн ажлын байр буюу Ө**** сумын * дугаар баг, ****** *-*** тоотод байрлах ажлын газарт *.*****, Д.С******** нар нь өөрсдийн биеэр ирж дээрх гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан. Уг гэрээнүүдийг 3 хувь хийж, 1 хувийг *.******, 1 хувийг Д.С*********, 1 хувийг би өөртөө буюу архивын материалд тус тус үйлдсэн.
...тухайн гэрээг *.******** оролцуулахгүйгээр хийх боломжгүй учир нь Нотариатын тухай хууль болон үйлдэл эрхлэн хийх зааварт заасны дагуу үйлчлүүлэгчийг өөрийн биеэр биеийн байцаалтад тулгуурлаж гэрээ хийгдэх учир боломжгүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112 дахь тал/,
-
- Хохирогч *.****** мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 10 дугаар сарын **-** өдөр түүнд хохирогчийн эрх үүргийг нь танилцуулж, хууль сануулсан баталгаа /хавтаст хэргийн 117 дахь тал/,
- Хохирогч *.******** 2025 оны 10 дугаар сарын **-** өдөр мөрдөн шалгахажиллагааны үед дахин өгсөн “...би Д.С************ хамт улсын бүртгэлд очоогүй. Улсын бүртгэлийн ажилтан С.А**** гэх хүнтэй уулзаагүй. Би тэрийг мэдэхгүй байна, миний өгсөн 10 ширхэг тамгатай цаасаар Д.С******** нь дээрх хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Тухайн хурлын тэмдэглэлд мөн миний бие гарын үсэг зураагүй, Д.С******** өөрөө миний гарын үсгийг зурсан байна, би өөрөө зурсан бол дээрх маргааныг гаргахгүй. Энэ асуудлаар иргэний хэрэгт 3 удаа шүүхдээд 1 удаа миний талд, 2, 3 удаагийн шүүх хурлаар Д.С************ талд шийдвэрлэгдэж Д.С********* төлж өгөхөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Биелүүлээгүй байгаа болно, дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэж үзэж гомдол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дахь тал/,
- Б***-***** аймаг дахь ******* ****** газрын даргын 2025 оны 10 дугаарсарын **-** өдрийн 490 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн
***-*** дахь тал/,
-
- Б***-***** а****** тойргийн нотариатч ажилтай Б.Г*********** “Б***-***** а****** тойргийн нотариатын бүртгэл”, **** ********* “Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ”, **** ********* “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримт бичгийг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн ***-*** дахь тал/,
- Яллагдагч *.******** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би тогтоолд дурдсанаар худал мэдүүлэг өгөөгүй, Д.С******** нь надад миний 3 хүүхэд байгаа надад мөнгө зээлээч гээд 1,000,000 төгрөг асуухад нь би түүнд тусалж өгсөн. Тэр хүн намайг архинаас гаргаж эмчилсэн учраас хариу төлбөргүй өгсөн. Тэгээд таньдаг болсон учраас тэрээр намайг ямар ажил хийдэг бэ гэхээр нь би барагшун хийдэг гэж хэлэхэд тэрээр надад нэг таньдаг хүн байгаа би хотод очиж байгаад 20 хоногийн дараа чамтай холбоо барья, чамд тусалж барагшуныг чинь экспортлох зөвшөөрөл гаргуулж өгье гэсэн, тэгээд 20 гаруй хоногийн дараа тэрээр надтай холбогдож чи надад компанийнхаа тамгатай 10 ширхэг цаас өгчих, би тэр цаасан дээр зөвшөөрөл гаргах бичгийг зохицуулаад өгье гэхээр нь 10 ширхэг хоосон цаасан дээр “*****” ХХК-ны тэмдгийг дараад гарын үсэг зурахгүйгээр өгч явуулсан. Тэгээд 4-5 сарын дараа барагшун экспортлох зөвшөөрөл гарсан. Тэгээд Д.С******** нь надтай гэрээ хийгээд манай компанид барагшуун шалгагч гэж сарын 500,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Тэрээр цалингийн данс ашигладаггүй, надаас цалингаа бэлнээр авдаг байсан, заримдаа хэрэгцээний мөнгө гарахаар нь өгчихдөг байсан. Тухайн үед коронавирус гарсан байсан, тэгтэл нэг өдөр а****** шүүхийн газраас холбогдож байна, Д.С******** нь танаас У********** хотын * бүсээс 2 өрөө байр авч өгөх, мөнгө “*****” ХХК-ны 15 хувь эзэмшигч гэсэн гэрээ авчирч танаас нэхэмжилж байна гэсний дагуу би өмгөөлөгчөөр С.А***** сонгон авч, иргэний хэргээр шийдвэр гарсан. Шүүхийн үндэслэл болгосон гэрээг хуурамч байсан тул би цагдаад гомдол гаргасан.
Би Д.С********* 2020 оны 6 дугаар сараас эхлэн “*****” ХХК-нд барагшун шалгагчаар ажилд авч, 2023 оны 11 дүгээр сарын **-** өдрийг хүртэл ажиллуулсан. Тэр хүртэлх хугацааны цалин болох 500,000 төгрөгийг байнга бэлнээр өгдөг байсан, мөн хэрэглээний мөнгө хэрэгтэй үед цалингаасаа урьдчилаад авчихдаг байсан юм. Улсын бүртгэлд бүртгэхэд очоогүй, дээрх баримтуудыг Д.С******** өөрөө улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Би Д.С*********** ямар ч гэрээ хийж байгаагүй, тэрхүү гэрээг мөн Д.С******** өөрөө бүрдүүлсэн. Би Д.С********* “*****” ХХК-ны 15 хувийг бэлэглэх гэрээг Б***-***** аймаг дахь тойргийн нотариатын газарт биечлэн очоогүй.
...миний бие Б***-***** а****** ******** ********** газарт биечлэн очоогүй, дээрх гэрээг хийгээгүй болно. Б***-***** а****** тойргийн нотариатын газрын 2020 оны 11 дүгээр сарын **-** өдрийн 2507 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, **** ********* “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-нд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна, би өмнө нь ингэж гарын үсэг зурж байгаагүй болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн ***-*** дэх тал/,
-
- Хохирогч Д.С************ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А******* хийсэн нотариатыг Б***-***** а****** Ө**** сумын * дугаар багт байрлах Монгол банк руу харсан * давхарт байрладаг эмэгтэй хүн дээр *.***** бид хоёр хамт очоод гэрээ хийлгээд улмаар хийсэн гэрээ аваад ***** ********** хэлтсийн нэг эрэгтэй ажилчинд өгөөд би хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Хэрвээ би дээрх бүртгэлийн хийлгээгүй, нотариатаар гэрээ хийлгээд орхисон бол одоо би хохирох байлаа, хуулийн дагуу хийгдсэн учраас энэ бүхэн миний талд шийдэгдсэн. Би Б******** аймагт таньдаг хүн байхгүй, казах хэл мэдэхгүй учраас хэнийг ашиглаагүй болно. Би *.******** хамт Улсын бүртгэл нь Ц********* газрын хажуу талын * давхарт байх үед очиж бүртгэл хийлгэхээр очих үед нотариатаар гэрээ хийгээд ирэх талаар зөвлөгөө өгсний дараагаар бид хоёр нотариатын гэрээ хийж улмаар Улсын бүртгэгчид үдийн цайны дараагаар бүртгэл хийлгэж байсан юм. Тэр талаар бүртгэсэн улсын байцаагч нь өөрөө мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна.
*.***** нь 2023 оны 6 дугаар сард надтай уулзаж барагшуны компанийн дансанд 40,000,000 төгрөг орж ирсэн, үүний 15 хувь нь 6,000,000 төгрөг болж байгаа, гэхдээ би танд 3,000,000 төгрөгийг өгье, үлдсэн 3,000,000 төгрөгийг дараа нь сар сард төлбөр авах үедээ нэмээд өгье гэхээр нь би бичгийн цаасан дээр татгалзах зүйл байхгүй гэж бичиж өгсөн чинь албан бланк дээр бичиж ирээрэй гэж байна гээд өөрийнхөө “*****” ХХК-ны ** бланк дээр татгалзах зүйл байхгүй гэсэн бичиг гаргасан байхаар нь би түүнд нь гарын үсэг зурж өгсөн. Д**** нь түүнтэй мөн утсаар ярьж хэрүүл хийсээр байгаад 2,000,000 төгрөг авсан, нийтдээ 5,000,000 төгрөг өгсөн, тэрнээс бусдаар мөнгө өгөөгүй, дараа нь надад 20,000,000 төгрөг л өгье, тэгээд хоёулаа энэ хэлэлцээрээ дуусгая гэхээр нь би шүүхэд гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн ***-*** дахь тал/,
-
- Хохирогч Д.С************ Х*** банкин дахь ********** дугаартай дансныдэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн ***-*** дахь тал/,
- М********* Б***-***** а****** Ц********* газрын *** тоот мэдүүлэг авах өрөөний хяналтын камерын дуу, дүрсний бичлэг хийгдсэн 1 ширхэг ***-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст 177 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
- Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, Шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
- Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3. “Нотариатч нь төрийннэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, 4.4. “Нотариатч дор дурдсан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлнэ: 4.4.1.нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх; …4.4.3.гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;…” гэж заасан байна.
- Х****** хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлохбаримтуудаас дүгнэж үзэхэд “*****” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын **-** өдрийн хурлын тэмдэглэл, “*****” ХХК-ны хувьцаа эзэмшигчийн 2026 оны 11 дүгээр сарын **-** өдрийн шийдвэрээр “*****” ХХК-ны 15 хувийн хувьцааны эзэмшигчээр Д********* С********* бүртгэж, улмаар уг өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд шүүгдэгч *.*****, хохирогч Д.С******** нар нь 2020 оны 11 дүгээр сарын **-** өдөр Б***-***** а****** Тойргийн нотариатч ажилтай Б.Г********** албаны өрөөнд биечлэн очиж, холбогдох баримтуудаа иргэний бичиг баримтын хамт өгч, “*****” ХХК-ны хувьцааны 85 хувийг иргэн *.*****, 15 хувийг иргэн Д.С******** нар эзэмшихээр хоорондоо сайн дураараа харилцан тохиролцож, нотариатчийн 2507 дугаар бүртгэлтэй, компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн нотариатчийн 2508 дугаар бүртгэлтэй, компанийн 15 хувийн эрхийг иргэн Д.С****************** гэрээг тус тус бичгээр байгуулж гарын үсгээ зурсан, нотариатчийн бүртгэлийн дэвтэрт нэрээ бичиж компанийн тамгыг дарсан, нотариатч Б.Г******** нь шүүгдэгч *.*****, хохирогч Д.С******** нарын дээрх үйлдэл буюу гэрээ байгуулсныг гэрчилж, гэрээнд тамга тэмдгээ дарж гэрчилсэн, улмаар “*****” ХХК-ны хувьцааны өөрчлөлтийг Б***-***** а****** ***** ********** хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогджээ.
- Шүүгдэгч *.*****, хохирогч Д.С******** нарын хооронд байгуулсан дээрхгэрээг гэрч болох нотариатч Б.Г******** нь 2020 оны 11 дүгээр сарын **-** өдөр Нотариатын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрчилсэн, мөн “*****” ХХК-ны хувьцаа эзэмшигчийн тоо 2 болж өөрчлөгдсөн болохыг гэрч болох улсын бүртгэгч С.А**** нь 2020 оны 11 дүгээр сарын **-** өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгэсэн байдлаас үзэхэд хохирогч Д.С******** нь шүүгдэгч *.******** “*****” ХХК-ны тамга тэмдэг дарагдсан хоосон цаасыг компанийн хувьцааг хууль бусаар эзэмшихийн тулд нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэж, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, эдгээр баримт бичгүүдэд зурагдсан шүүгдэгч *.******** гарын үсэг мөн эсэхийг тогтоохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна.
Эрх зүйн дүгнэлт.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтЭрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1. “Гэрч, хохирогчмөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол...” гэж “Худал мэдүүлэх” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан байна.
- Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээрзүйлийн 1. “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2. “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” гэж заажээ.
- “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь гэрч, хохирогч худал мэдүүлэг өгсөн идэвхтэй үйлдэл байх бөгөөд энэ гэмт үйлдлийн улмаас бодит хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх, өөрөөр хэлбэл тухайн хүн өөрийн мэдүүлгийг худал гэдгийг мэдсээр байж өгсөн байдаг онцлогтой.
- Шүүгдэгч *.******** 2025 оны 6 дугаар сарын **-** өдөр Б***-***** а****** Ц********* газрын мэдүүлэг авах өрөөнд хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...би дээрх баримтууд дээр гарын үсэг зураагүй, зөвхөн тамга дараад өгсөн болохоос гэрээ хийсэн зүйл байхгүй...” гэж, мөн шүүгдэгч *.******** 2025 оны 10 дугаар сарын **-*** өдөр Б***-***** а****** Ц********* газрын мэдүүлэг авах өрөөнд хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...би Д.С************ хамт улсын бүртгэлд очоогүй. Улсын бүртгэлийн ажилтан С.А**** гэх хүнтэй уулзаагүй, миний өгсөн 10 ширхэг тамгатай цаасаар Д.С******** нь хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна.
Тухайн хурлын тэмдэглэлд мөн миний бие гарын үсэг зураагүй, Д.С******** өөрөө миний гарын үсгийг зурсан байна, би өөрөө зурсан бол дээрх маргааныг гаргахгүй...” гэж тус тус худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
- Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
- Шүүгдэгч *.***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан цагаатгаж өгөх тухай тайлбар, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
- Шүүгдэгч *.***** нь хохирогч Д.С********* Б***-Ө**** ***** дахь сум дундыниргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын **-** өдрийн 894 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр төлөх ёстой өр төлбөрөө төлөхөөс зайлсхийх гэсэн сэдэлт, зорилго нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийнтусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
- Шүүгдэгч *.******** үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
- Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *.******** 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
- Хохирогчоос “эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг,
- Ш********** өмгөөлөгчөөс “...шүүгдэгчид торгох ял оногдуулах дүгнэлтийгдэмжиж байна. Х****** нь багасгаж өгөх нь зүйтэй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч *.******** үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
- Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмтхэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
- Шүүгдэгч *.****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
- Шүүгдэгч *.******** хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаасүзэхэд шүүгдэгч нь 1971 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байсан нь тогтоогдож байна.
- Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
- Шүүгдэгч *.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *.******** 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4. “Шүүх ялтныхөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.”, 5. “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч *.****** оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *.***** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
- Шүүгдэгч *.***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн *** 1 ширхэг, мөн хэрэгт хавсаргаж ирүүлсэн нотариатч Б.Г*********** гаргаж өгсөн 19 хуудас материалыг эрүүгийн ************* дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *.******урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2,
4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Ш********* ***** овогт К******** А******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *.******** 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *.****** оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *.***** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч *.***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн *** 1 ширхэг, мөн хэрэгт хавсаргаж ирүүлсэн нотариатч Б.Г*********** гаргаж өгсөн 19 хуудас материалыг эрүүгийн ************* дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *.******урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2
дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б***-***** а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолдтогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *.****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.