Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Шүүгдэгч Д , түүний өмгөөлөгч Г.Лхагвасүрэн нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д ад холбогдох эрүүгийн 201726020780 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Малчин суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Д . Шүүгдэгч Д  нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нөхөрлөлийн 4 дүгээр байрны гадна иргэн Б.Мягмарцэрэнг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д  мэдүүлэхдээ: Хохирогч нь мэдүүлэгтээ зарим зүйлийг буруу мэдүүлсэн гэж үзэж байна. Зодоон үүсч би тэр хүнийг цохьсон нь үнэн. Тэр үед 6-7 хүн бол байгаагүй. Гурван залуу, хоёр эмэгтэй байсан. Тэр хүмүүсийн дунд хохирогчийн эхнэр нь байгаагүй. Намайг Өмнөговь аймаг руу 14 хоногийн хугацаатай ажлаар яваад ирэх хооронд мэдүүлэг өгсөн байсан. Би хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн тул 2 тохирох шийтгэлээ авахад бэлэн. Хохирогч Мягмарцэндийг надаас өөр цохьсон хүн байхгүй. Хохирогчид эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол гэж нийт 1.000.000 төлсөн гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д ын өгсөн” “... Мягмарцэрэн нэг залуутай согтуу сууж байхаар нь яагаад ажил хийж байгаа хүн дуудаад байгаа юм бэ гэхэд Мягмарцэрэн чамайг хэн дуудсан юм, зайл гээд босож ирээд надтай маргалдаж муудалцаад Мягмарцэрэн миний энгэрээс заамдаж аваад, миний хамар руу гараараа нэг удаа цохиод цус гаргачихаар нь би зөрүүлээд Мягмарцэрэнгийн нүүр рүү нэг удаа цохисон чинь хажууд байсан хүмүүс салгасан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Мягмарцэрэнгийн өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 14-ний орой 21 цаг 30 минутын үед гэрээсээ гараад, байрныхаа хойд талд байдаг хүнсний дэлгүүр орж, юм аваад, буцахдаа байрны гадна байдаг саравчинд орж суугаад, тамхи татаад байж байтал манай байрны СӨХ-ны дарга Доржготов гражаас гарч ирээд, над дээр ирээд, юм яриад сууж байтал Кор комплекс сэлбэгийн дэлгүүрээс 7-8 залуу гарч ирсэн, тэгээд нэг жижиг биетэй залуу нь Доржготовыг таньдаг бололтой Доржготовоо чи муу гээд давшлаад байхаар нь би хажуунаас нь та нар нэг хүн рүү яасан олуулаа дайрдаг юм бэ, болж байгаа юм уу гэхэд нөгөө жижиг биетэй залуу наад муу юм чинь юу гээд шаль шаль гээд байгаа юм бэ гэж хэлэхэд нь хажуунаас Доржоо гэх залуу нь чи муу юу гээд шалчигнаад байгаа юм бэ гээд миний хамар руу өшиглөсөн үү, цохисон уу тас буугаад л явчихсан. Тэгээд миний хамарнаас цус гараад, би хамраа дараад доош тонгойсон чинь миний биеийн бүх хэсэг рүү баахан өшиглөж байгаад яваад өгсөн юм. ... Д тай хамт байсан Цэдэнбал гэх залуу нь Доржготовтой муудалцаад байхаар нь би дундуур нь ороод та нар нэг хүн рүү давшиллаа гэхэд чи битгий шаль шаль гээд бай гээд л надтай маргалдаад хамар руу цохиод, дээрээс өшиглөж зодсон юм. Д аас өөр хүн намайг зодож цохиогүй. ... Гомдол санал байхгүй. Би Д аас эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийг хүлээн авсан. Д  бид хоёр сайн дураараа эвлэрсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад гэрч Б.Нарангарвуугийн өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 14-ний орой 21 цаг 20 минутын үед манай нөхөр Мягмарцэрэн байрныхаа хажуугийн дэлгүүр орох гээд гараад явсан юм. Тэгээд 22 цаг болж байхад манай нөхөр хамарнаас нь цус гараад хамар нь баруун тал руугаа мурийчихсан, хувцас нь нилэнхүйдээ цус болчихсон гадаа байрны саравчинд СӨХ-ны дарга Доржготовтой таараад тамхи татаад зогсож байтал 6-7 залуу ирээд, Доржготов руу дайрхаар нь олуулаа нэг хүн рүү дайрч болж байгаа юм уу гэсэн чинь нэг нь гүйж ирж өшиглөөд, татаж унагаад намайг өшиглөж зодчихлоо гээд ороод ирсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтад гэрч Н.Болормаагийн өгсөн: “... саадан дотор пид пад гээд хүн зодолдох чимээ гарахаар нь би цуг ажилладаг Энхжаргалтай яваад очтол манай нөхөр Д ын хамраас цус 3 гарчихсан нэг залуутай заамдалцаад зогсож байсан. Тэр хоёрын хажууд бас нэг залуу байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад гэрч И.Энхжаргалын өгсөн: “... Д  хүнтэй маргалдаад хэрэлдээд байгаа бололтой дуу нь гараад байхаар нь подвальд байсан эхнэр Болормаад гадаа Д  ах хүнтэй муудалцаад байх шиг байна гэж хэлээд Болормаагийн хамт саадан дээр яваад очиход Д  нэг өндөр биетэй эрэгтэйтэй барьцалдчихсан зогсож байсан ба Д ын хамраас цус гарчихсан, хажууд нь нэг эрэгтэй хүн сааданд сууж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №3856 дугаартай дүгнэлтэд: 1. Б.Мягмарцэрэнгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, - Хохирлын баримт /хх-н 9/, - Хохирол төлсөн баримт /хх-н 44/ болон, Шүүгдэгч Д ын хувийн байдалтай холбоотой: Мөрдөн байцаалтад гэрч Н.Болормаагийн өгсөн: “... Д  нь манай охин Болормаата 2001 онд гэр бүл болсон. 3 хүүхэдтэй. Гүүд экспресс сервис ХХК-ий захирал ажилтай. Зан байдлын хувьд догшин зангүй, ажлын төлөө төрчихсөн юм шиг ажил хийгээд л машины агергат засвар хийгээд л байж байдаг. Д  нь архи, тамхи хэрэглэдэггүй, муу зуршилгүй, гэр бүлдээ халамж анхааралтай, ямар нэг элдэв ааш гаргаад байдаггүй ...” гэх мэдүүлэг /хх-н 19/, - Асап сангийн лавлагаа /хх-н 38-43/, - иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 33/, - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 35/ - Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 36-37/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. 4 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Д  нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нөхөрлөлийн 4 дүгээр байрны гадна иргэн Б.Мягмарцэрэнг цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д ын өгсөн “...Би хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн тул тохирох шийтгэлээ авахад бэлэн. Хохирогч Мягмарцэндийг надаас өөр цохьсон хүн байхгүй ...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтанд шүүгдэгч Д ын өгсөн “... Мягмарцэрэн нэг залуутай согтуу сууж байхаар нь яагаад ажил хийж байгаа хүн дуудаад байгаа юм бэ гэхэд Мягмарцэрэн чамайг хэн дуудсан юм, зайл гээд босож ирээд надтай маргалдаж муудалцаад Мягмарцэрэн миний энгэрээс заамдаж аваад, миний хамар руу гараараа нэг удаа цохиод цус гаргачихаар нь би зөрүүлээд Мягмарцэрэнгийн нүүр рүү нэг удаа цохисон чинь хажууд байсан хүмүүс салгасан юм ...” гэх, хохирогч Б.Мягмарцэрэнгийн өгсөн “...Д тай хамт байсан Цэдэнбал гэх залуу нь Доржготовтой муудалцаад байхаар нь би дундуур нь ороод та нар нэг хүн рүү давшиллаа гэхэд чи битгий шаль шаль гээд бай гээд л надтай маргалдаад хамар руу цохиод, дээрээс өшиглөж зодсон юм. Д аас өөр хүн намайг зодож цохиогүй. ... Гомдол санал байхгүй. Би Д аас эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийг хүлээн авсан. Д  бид хоёр сайн дураараа эвлэрсэн ...” гэх, гэрч Н.Болормаагийн өгсөн “...саадан дотор пид пад гээд хүн зодолдох чимээ гарахаар нь би цуг ажилладаг Энхжаргалтай яваад очтол манай нөхөр Д ын хамраас цус гарчихсан нэг залуутай заамдалцаад зогсож байсан. Тэр хоёрын хажууд бас нэг залуу байсан ...” гэх, гэрч И.Энхжаргалын “...Д  хүнтэй маргалдаад хэрэлдээд байгаа бололтой дуу нь гараад байхаар нь подвальд байсан эхнэр Болормаад гадаа Д  ах хүнтэй муудалцаад байх шиг байна гэж хэлээд Болормаагийн хамт саадан дээр яваад очиход Д  нэг өндөр биетэй эрэгтэйтэй барьцалдчихсан зогсож байсан ба Д ын хамраас цус гарчихсан, хажууд нь нэг эрэгтэй хүн сааданд сууж байсан ....” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №3856 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхагвасүрэн нь шүүгдэгч Д  нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч 2015 оны Эрүүгийн хуульд танхайрах үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлэн хэргийг хэрэгсэхгүй болгох талаар мэтгэлцэв. 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 1.9 дүгээр зүйлд хуулийг буцаан хэрэглэх талаар заасан бөгөөд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх харин оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй талаар зохицуулсан болно. 5 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон түүнд оногдуулах ял шийтгэл нь хөнгөрсөн шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдсэн байх тул шүүгдэгч Д ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. Хохирогч Б.Мягмарцэрэн эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг авсан, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Д ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирол нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д ыг торгох ялыг биелүүлэх хугацааг 02 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ