****-***** ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек,
улсын яллагч: Баян-Өлгий а****** ********** газрын хяналтын прокурор
Д.Аянагүл,
шүүгдэгчийн өмгөөлөгч: М******* Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,
өмгөөлөгч Я.С****,
шүүгдэгч Ж.М***** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд
нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий а****** ********** газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг 2026 оны 5 дугаар сарын **-*** өдөр хүлээн авсныг 2026 оны 5 дугаар сарын **-** өдөр хянан хэлэлцэв.
Ш********** биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т***** овогт Ж******* М*****, 1991 оны 4 дүгээр сарын **-*** өдөр Баян-Өлгий а****** А******** суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой, ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий а****** А******** сумын * дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **:**********.
Ш********** холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.М***** нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор охин Б.С********** 2020 оны 1 дүгээр сарын **-** өдөр нас барсан байхад 2020 оны 2 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд төрөөс олгогдсон хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 2,240,000 төгрөг, мөн коронавирусын үед буюу 2021 оны 4 дүгээр сарын **-*** өдөр иргэн бүрд олгосон ******* газрын нэг удаагийн дэмжлэг 300,000 төгрөгийг тус тус хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд нийт 2,540,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.
- Шүүгдэгч Ж.М***** мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хохирол болох 2,000,000 төгрөгийг төлж өгсөн ба үлдсэн хэсэг 540,000 төгрөгийг төлж өгөхөө сайн дураараа илэрхийлж байна” гэв.
- Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч Ж.М***** үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М****** хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг саналыг гаргаж байна.” гэв.
- Ш********** өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “Ш********** үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг төлж өгч, зарим хэсгийг төлж өгөхөө илэрхийлж байгаа тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.
- Шүүгдэгч Ж.М***** нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авахзорилгоор охин Б.С********** 2020 оны 1 дүгээр сарын **-** өдөр нас барсан байхад 2020 оны 2 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд төрөөс олгогдсон хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 2,240,000 төгрөг, мөн коронавирусын үед буюу 2021 оны 4 дүгээр сарын **-*** өдөр иргэн бүрд олгосон ******* газрын нэг удаагийн дэмжлэг 300,000 төгрөгийг тус тус хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд нийт 2,540,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.М******* үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.З****** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/, Хаан банкны ****-***** аймаг дахь салбарын 2026 оны 4 дүгээр сарын **-*** өдрийн ****/*** дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 11-15 дахь тал/, Баян-Өлгий а****** ***** ********** хэлтсийн 2026 оны 4 дүгээр сарын **-** өдрийн **/*** дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 22-24 дэх тал/, яллагдагч Ж.М******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
- Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
- Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь бодит байдлыгнуужнийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ж.М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
- Шүүгдэгч Ж.М***** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
- Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ж.М***** нь гэмт хэргийн хохиролд 2,000,000 төгрөгийг төлж өгсөн ба тухай баримт хавтаст хэргийн 47, 53 дахь талд авагдсан, шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирлын үлдэгдэл хэсэг болох 540,000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.М******** гэмт хэргийн хохиролд 540,000 төгрөг гаргуулан халамжийн сангийн дансанд оруулахыг ****-***** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.
- Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.М******* хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М****** хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
- Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М****** хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.М****** оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг ****-***** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч Ж.М***** нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
- Шүүгдэгч Ж.М***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.М****** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Т***** овогт Ж******* М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2
дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М****** хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн
хугацаагаар тэнссүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5
дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.М****** оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг ****-***** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М***** нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.М******** гэмт хэргийн хохиролд 540,000 төгрөг гаргуулан нийгмийн халамжийн санд оруулахыг ****-***** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
- Энэ хэрэгт шүүгдэгч Ж.М***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.М****** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ