Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 398

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг,

шүүгдэгч Э , түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан /1851/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э д холбогдох эрүүгийн 2017 2602 0812 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ач” анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний 5 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт суух хаягтай боловч оршин суух, ял шийтгэлгүй Э . Шүүгдэгч Э  нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” баарны орчим иргэн С.Анхбаатартай маргалдан, зодож, эрүүл мэндэд нь дээд үүдэн 1 шүд унасан, доод үүдэн 3 шүд бага зэрэг 2 эмтэрсэн, дээд уруулын няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар) ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э  мэдүүлэхдээ: Би 2017 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “Кристал” бааранд найз Оргилболд, Түмэнжаргал нартай орсон. Гэтэл тэр 2 харагдахгүй байхаар нь тэднийг хайгаад гадаа гартал тамхи татаад зогсож байсан. Энэ үед найз охин маань утасдаад, дуудаад байхаар нь эргэж ороод куртикээ аваад гараад иртэл тэд хүмүүстэй маргалдсан байсан. Би тэднийг болиулаад харихаар явж байтал өөдөөс баарны зохион байгуулагч, хамгаалагч 2 ирээд миний шилэн хүзүүнээс барьж аваад “чамайг цагдаад өгнө, яв” гэхээр нь “би хүн зодоогүй, надад хамаагүй” гэж хэлтэл С.Анхбаатар эхлээд намайг цохиод газар унагасан. Би газраас босч ирэхдээ түүний ам руу нь мөргөснөөс шүдийг нь гэмтээсэн юм. Би түүнийг санаатайгаар гэмтээгээгүй. Би бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Түүнийг эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж, мөнгийг нь төлье гэхэд тэр “би өөрөө эмчилгээгээ хийлгэнэ, мөнгө авна гэж 2 350 000 төгрөг нэхэмжилдэг юм. Хохирогч 2 350 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн нь нотлох баримтаар нотлогдвол хохирлыг төлнө. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв. Мөрдөн байцаалтад хохирогч- С.Анхбаатар мэдүүлэхдээ: ...2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Кристал” бааранд байж байтал манайхаар үйлчлүүлээд гарсан залуучуудын нэг нь гадаа гарч, баарны гадна шорлог зардаг Мийгаа гэх залуутай шорлогны мөнгөний тооцооноос болоод муудалцаад газар унагаж, цохиж зодсон байсан. Намайг ажлаа хийж байхад тэр асуудал болсон байсан. Тэгэхээр нь би утсаараа цагдаа дуудаад маргаан үүсгэсэн байсан тэдгээр гурван залуугийн нэгийг нь бариад “цагдаа дуудсан, одоо хүрээд ирнэ. Танай найз чинь хүн зодсон байна. Та нар түр байж бай” гээд уулзаад зогсож байтал шардуу куртиктэй, туранхай, өндөр, гар дээрээ шивээстэй, шардуу царайтай залуу миний нүүр рүү 1 удаа мөргөсөн. Тэгээд хамгаалагч нар тэр залууг барьж авсан. Би цагдаа руу дахиж залгахад удалгүй дуудлагын цагдаа ирсэн. Миний амнаас цус гараад, баруун талын дээд үүдэн шүд уначихсан байсан. Намайг мөргөсний дараа түүнтэй хамт явсан найз нар нь “чи яагаад зүгээр байсан хүнийг мөргөж байгаа юм бэ” гэж түүнийг загнаж байсан. Эрүүл мэнддээ учирсан хохирлоо нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна. Эмчилгээний зардалд 2 350 000 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна гэжээ. (хавтаст хэргийн 11-12, 43 дугаар хуудас) Мөрдөн байцаалтад гэрч-Н.Нямбаяр мэдүүлэхдээ: 3 ...Би 2017 оны 3 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим ажилдаа ирсэн. Цагийг нь сайн санахгүй байна, 03 цагийн орчим байх. Бааран дотроо байж байхад “шорлог зардаг залууг хүмүүс зодоод байна” гэж нэг хүн орж ирээд манай зохион байгуулагч С.Анхбаатарт хэлсэн. Тэгээд С.Анхбаатар нь Сурмаахорол, бид хоёрыг аваад гарахад шорлогийн залуу зодуулаад хэвтчихсэн байсан бөгөөд ойр орчимд нь 4-5 залуу зогсож байсан. Тэгээд бид нар очоод зодооныг салгаад манай зохион байгуулагч С.Анхбаатар хэнийг нь мэдэхгүй нэг залууд “та нар хүн зодсон байна, цагдаа дуудна” гээд байж байтал нөгөө залуу өөдөөс нь томроод “гуйлгачид минь, манай аав том, би 3 дугаар эмнэлэгт их эмч хийдэг, одоо авч очоод эмчилчихье” гээд байсан. С.Анхбаатарын шүд рүү нэг удаа л мөргөсөн. Тэгээд л бид салгаад тэр залууг барьж аваад, цагдаа нарт хүлээлгэж өгсөн гэжээ. (хавтаст хэргийн 13 дугаар хуудас) Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3988 тоот дүгнэлтэд: 1. С.Анхбаатарын биед дээд үүдэн 1 шүд унасан, доод үүдэн 3 шүд бага зэрэг эмтэрсэн, дээд уруулын няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. 1 шүд үгүй болсон нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол 5 хувь алдагдуулана. (хавтаст хэргийн 16 дугаар хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Э  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч Э  нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” баарны гадаа хохирогч С.Анхбаатартай маргалдан, улмаар түүний ам руу мөргөж, эрүүл мэндэд дээд үүдэн 1 шүд унасан, доод үүдэн 3 шүд бага зэрэг эмтэрсэн, дээд уруулын няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч С.Анхбаатарын мэдүүлэг, гэрч Н.Нямбаярын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3988 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно. 4 Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэчлэн найруулсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль хүчин төгөлдөр болж, түүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Э н 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэжээ. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь оногдуулах ял шийтгэлийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээс хөнгөн байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заажээ. Э  2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 6 сарын хугацаа өнгөрсөн тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг буцаан хэрэглэж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хохирогч нь эмчилгээний зардалд 2 350 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй, шүдний эмчилгээ хийлгэх мэс ажилбар 2 050 000 төгрөг болно гэсэн “Миракл медиа” ХХК-ийн бичгийг эмчилгээ, хийлгэж, төлбөр төлсөн нотлох баримт гэж үнэлэх боломжгүй тул шүүх хохирлыг энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газраас Э д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон зүйлчилсүгэй.

2. Э г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг журамлан шүүгдэгч Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Э  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Хохирогч С.Анхбаатар нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг 6 түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН