Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 117/2021/0032/З |
Дугаар | 117/ШШ2020/0028 |
Огноо | 2021-02-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 117/ШШ2020/0028
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгуй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын А хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан “2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай Б.Бд холбогдох шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын байцаагч Н.Б нь 2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай Б.Бд холбогдох шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт “...ямар зөрчил үйлдэгдсэн болохыг бичээгүй, нотлох баримтыг дурдаагүй, ямар хуулийн зүйл заалтаар шийтгэл оногдуулж байгаа эсэх нь тодорхойгүй бичээгүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээнд нэгжээр бичээгүй 100.000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан, зөрчлийн холбогдогчийг хуулийн этгээд эсвэл хүн эсэхийг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэг, 4.14 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчиж шийтгэл оногдуулсан.Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн .. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Бд 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
2021.02.03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто тээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдох “2020 оны 8 сарын 26-ны өдрийн ..дугаартай Б.Бд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” холбогдох хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн торгууль төлөгдсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “..Хяналтын прокурор М.Үийн 2021 оны 02 сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухайд нэмэлт саналгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна" гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
баримтаар[5] төлснийг үндэслэн прокуророос актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж бичгээр[6] ирүүлсэн.
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гуравдагч этгээд татахгүй хийгээд өөр бусад этгээдийн эрхийг зөрчөөгүй гэж үзнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: