Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2024/00389

 

 

 

 

 

 

2024       04         25                                         151/ШШ2024/00389

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би, 

Нэхэмжлэгч: Б ХХК /захирал Б.С/,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Ланс 5 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, О овогт Дгийн Б,

Хариуцагч: Төв аймаг, З сум, .. дүгээр баг, .  дүгээр байр, .. тоотод оршин суух, Ц овогт Оын Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,093,691.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Зээлдэгч Д.Б нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ............... дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сар бүр 164,000 төгрөгийг төлөхөөр тохирсон хэдий ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 105 хоног хугацаа хэтэрсэн байна. Б ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 1,717,242.3 төгрөг, хуримтлагдсан хүү 269,241.13 төгрөг, алданги 107,207.37 төгрөг, нийт 2,093,691.13 төгрөгийг зээлдэгч Д.Б, О.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч “Б” ХХК, хариуцагч Д.Б нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ”Б” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 061 тоот нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б, О.Б нарын хэргээс О.Быг хариуцагчаас татаж өгнө үү. Мөн хариуцагч Д.Б нь уг нэхэмжлэлийн шаардлага болох 2,093,691.13 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр 350,000 төгрөг төлж, үлдэгдэл болох 343,691.13 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлж зээлийг бүрэн төлж дуусгахаар хоёр тал харилцан тохиролцсон тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, салбарын улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны зүйлийн жагсаалт, батлан даалтын гэрээ, зээлийн дансны хуулга, хариуцагчаас: эвлэрлийн гэрээ (хх-27)-г шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Д.Б, О.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 2,093,691.13 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Д.Б нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ............... дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сар бүр 164,000 төгрөгийг төлөхөөр тохирсон хэдий ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 105 хоног хугацаа хэтэрсэн байна. Б ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 1,717,242.3 төгрөг, хуримтлагдсан хүү 269,241.13 төгрөг, алданги 107,207.37 төгрөг, нийт 2,093,691.13 төгрөгийг зээлдэгч Д.Б, О.Б нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд Б.С нь гүйцэтгэх захирлын орлогчид 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар эрх олгосон байх ба тус эрхийн хүрээнд Ц.Н, Ц.З нарт тус компанийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх эдэлж, үүрэг хүлээхийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 065 дугаартай итгэмжлэлд заасан байна. (хх-4-7)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, мөн зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хэнийг эрх зөрчсөн этгээд гэдгийг тодорхойлох, түүнд холбогдуулан шаардлага гаргах эрх нь нэхэмжлэгчид хадгалагдаж байх бөгөөд нэхэмжлэгч “Б” ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 073 дугаартай албан бичгээр хариуцагч О.Баас татгалзсан байна. (хх-28)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч О.Баас татгалзаж, хариуцагч Д.Б нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хугацаанд сар бүр 350,000 төгрөгөөр, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үлдэх 343,691.13 төгрөг, нийт 2,093,691.13 төгрөгийг тус тус төлж барагдуулах нөхцөлөөр харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. (хх-27)

5.Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,450 төгрөгөөс 24,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 24,225 төгрөг, хариуцагчаас 12,112.50  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч О.Баас татгалзаж, хариуцагч Д.Б нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хугацаанд сар бүр 350,000 төгрөгөөр, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үлдэх 343,691.13 төгрөг, нийт 2,093,691.13 төгрөгийг нэхэмжлэгч “Б” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,450 төгрөгөөс 24,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 24,225 төгрөг, хариуцагч Д.Баас 12,112.50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН