Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2024/00390

 

 

 

 

 

 

   2024      04         25                                    151/ШШ2024/00390

 

                            

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би, 

Нэхэмжлэгч: СХДХХҮХ /дарга Э.Э/,

Хариуцагч: Төв аймаг, Б сум, .. дүгээр баг, ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, Агийн Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 188,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч СХДХХҮХ хариуцагч А.Бт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Агийн Б /РД:............./ нь 2017 онд 1,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 24 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул үлдэдэл төлбөр 180,000 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөгийг төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү” гэжээ. 

2.Нэхэмжлэгч СХДХХҮХ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Иргэн Агийн Б нь 2017 онд олгосон “Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг”-ээс үлдэгдэл 180,000 төгрөгийг төлж барагдуулсан нь үнэн болно” гэжээ.  

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, итгэмжлэл, “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”, улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газрын даргын тушаал, иргэний үнэмлэхийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгч СХДХХҮХ нь хариуцагч А.Бт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Агийн Б /РД:............./ нь 2017 онд 1,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 24 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул үлдэдэл төлбөр 180,000 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөгийг төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү” гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар СХДХХҮХ нь 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 333 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Г.Н-д олгожээ. /хх-2/

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 180,000 төгрөгийг төлж барагдуулсан, нотариатын зардал 8,500 төгрөгийг төлөхөөс татгалзсан болох нь СХДХХҮХ албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгааны хуудсаар нотлогдож байна.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч А.Б гэрээний үлдэгдэл төлбөр 180,00 төгрөгийг сайн дураар хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч СХДХХҮХт төлж барагдуулан, нотариатын зардлын 8,500 төгрөгийг төлөхөөс татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН