| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00459/И |
| Дугаар | 151/ШШ2024/00410 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2024/00410
2024 04 30 151/ШШ2024/00410
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Жигжиджавын гудамж, 9/1 “С” ХХК /гүйцэтгэх захирал С.Лхагвадорж/,
Хариуцагч: Төв аймаг, З сум, 6 дугаар баг, 9 дүгээр гудамж, 2 тоотод оршин суух, Т овогт Жын Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,508,891.2 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Ж.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Ж.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр .........тоот зээлийн гэрээ байгуулж 1,999,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар авсан. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,441,795.52 төгрөг, хүү 953,242.01 төгрөг, 578 хоног хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү 107,053.67 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 2,508,891.20 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ж.Бээс 2,508,891.20 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Ж.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үлдэх 508,891.20 төгрөг, нийт 2,508,891.20 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, итгэмжлэл /хх-4-5/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, барьцаат зээлийн гэрээ /хх-7-9/, зээл төлөлтийн дансны хуулга /хх-10-12/, нэхэмжлэх /хх-13/; хариуцагчаас: хариу тайлбар /хх-23/-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Ж.Бд холбогдуулан гэрээний үүрэгт 2,508,891.20 гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Ж.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр .........тоот зээлийн гэрээ байгуулж 1,999,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар авсан. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,441,795.52 төгрөг, хүү 953,242.01 төгрөг, 578 хоног хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү 107,053.67 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 2,508,891.20 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ж.Бээс 2,508,891.20 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.
Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үлдэх 508,891.20 төгрөг, нийт 2,508,891.20 төгрөгийг нэхэмжлэгч “С” ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна. /хх-23/
4.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 55,093 төгрөгөөс 27,546.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 27,546.50 төгрөг, хариуцагч нараас 27,546.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ж.Б нь 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үлдэх 508,891.20 төгрөг, нийт 2,508,891.20 төгрөгийг нэхэмжлэгч “С” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,093 төгрөгөөс 27,546.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 27,546.50 төгрөг, хариуцагч Ж.Бээс 27,546.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН