Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2024/00417

 

 

 

 

 

 

  2024      05         02                                     151/ШШ2024/00417

 

                            

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би, 

Нэхэмжлэгч: ННБДПГ/ерөнхий прокурор Э.Энхбат/,

Хариуцагч: Төв аймаг, Э сум, .. дүгээр баг, .. дугаар гудамж, ... тоотод оршин суух Ш овогт Нын Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 161,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ННБДПГхариуцагч Н.Гд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Нийслэлийн Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ...........дугаартай шийтгэх тогтоолоор Н.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хохирогч П.А нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс нийт 161,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан. Иймд гэм хорын хохиролд 161,000 төгрөгийг Н.Гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот төвлөрүүлж өгнө үү” гэжээ. 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Н, Б дүүргийн Прокурорын газраас гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан иргэн Н.Гаас 161,000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч Н.Г нь 161,000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан буюу нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.  

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, итгэмжлэл, П.А-ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон санхүүжилтийн жагсаалт, Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ...........дугаартай шийтгэх тогтоол, Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газрын итгэмжлэл олгох тухай албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-1-11) гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгч ННБДПГнь хариуцагч Н.Гд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Нийслэлийн Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ...........дугаартай шийтгэх тогтоолоор Н.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хохирогч П.А нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс нийт 161,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан. Иймд гэм хорын хохиролд 161,000 төгрөгийг Н.Гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот төвлөрүүлж өгнө үү” гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/66 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг П.Г-т олгожээ. /хх-4/

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хариуцагч Н.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 161,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, төлбөрийн баримтаар нотлогдож байна. /хх-18-19/

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.  

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ННБДПгазрын гэм хорын хохиролд 161,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Г хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН