| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2024/00300/И |
| Дугаар | 151/ШШ2024/00416 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2024/00416
2024 05 02 151/ШШ2024/00416
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: ТАХХҮгазар, /дарга Д.Батцэцэг/,
Хариуцагч: Төв аймгийн Э сум, .. дугаар багт оршин суух А овогт Дийн Д,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,494,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ТАХХҮгазар хариуцагч Д.Дд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Д.Дд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүй, 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон. Зээлийн эргэн төлөлтийг төлөх талаар ... шаардлагыг биелүүлээгүй тул хариуцагч Д.Дгаас зээлийн үлдэгдэл 1,480,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 14,500 төгрөг, нийт 1,494,500 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дансанд төлүүлж өгнө үү” гэжээ.
2.Нэхэмжлэгч ТАХХҮгазар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт хамрагдсан Э сумын иргэн Д.Дд гаргасан нэхэмжлэлийн дагуу 1,494,500 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан болохыг үүгээр мэдэгдье” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Дгийн Э сумын Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэнд гаргасан өргөдөл, орлогын дэлгэрэнгүй хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэх, итгэмжлэл (хх-1-19) гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч ТАХХҮгазар нь хариуцагч Д.Дд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Д.Дд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүй, 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон. Зээлийн эргэн төлөлтийг төлөх талаар ... шаардлагыг биелүүлээгүй тул хариуцагч Д.Дгаас зээлийн үлдэгдэл 1,480,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 14,500 төгрөг, нийт 1,494,500 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дансанд төлүүлж өгнө үү” гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ТАХХҮгазар нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Р.Э-д олгожээ. /хх-19/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,494,500 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч ТАХХҮгазрын албан бичгээр нотлогдож байна. /хх-26-28/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ТАХХҮгазрын гэрээний үүрэгт 1,494,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Д сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ТАХХҮгазар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН