| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00491/И |
| Дугаар | 151/ШШ2024/00421 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2024/00421
2024 05 06 151/ШШ2024/00421
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, :: дугаар хороолол, :: дугаар хороо, ::::::::::: хотхон .. дугаар байрны .. тоотод байрлах “О ББСБ” ХХК /гүйцэтгэх захирал П.М/,
Хариуцагч: Төв аймаг, З сум, 6 дугаар баг, ........ дугаар гудамж, .. тоотод оршин суух Б овогт Гын О,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 6,377,788.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК хариуцагч Г.Од холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Г.О нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр .......тоот зээлийн гэрээ, .......тоот барьцааны гэрээг тус тус байгуулж хэрэглээний лизингийн зориулалтаар Iphone13 pro3 маркын гар утсыг 4,799,000 төгрөгөөр 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлээр авсан. Г.О нь 2022 оны 7 дугаар сарын 21-нээс хойш ...нэг ч төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу 613 хоногийн нэмэгдүүлсэн хүү 196,398.64 төгрөг, хүү 2,404,151.09 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 3,772,238.63 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 6,377,788.36 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Г.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Миний бие “О ББСБ” ХХК-ийн нэхэмжилж байгаа 6,377,788.36 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /хх-3, 9-10/, зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх-5-7/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, төлбөрийн баримт /хх-11/, “О ББСБ”-д гаргасан хүсэлт, анкет, хаягийн лавлагаа /хх-12-15/, бараа хүлээлгэн өгсөн акт /хх-16/, зээлийн дансны хуулга /хх-17/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК хариуцагч Г.Од холбогдуулан гэрээний үүрэгт 6,377,788.36 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Г.О нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр .......тоот зээлийн гэрээ, .......тоот барьцааны гэрээг тус тус байгуулж хэрэглээний лизингийн зориулалтаар Iphone13 pro3 маркын гар утсыг 4,799,000 төгрөгөөр 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлээр авсан. Г.О нь 2022 оны 7 дугаар сарын 21-нээс хойш зээлээ... нэг ч төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу 613 хоногийн нэмэгдүүлсэн хүү 196,398.64 төгрөг, хүү 2,404,151.09 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 3,772,238.63 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 6,377,788.36 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар “О ББСБ” ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 202/105 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Н.Х-д олгожээ. (хх-3)
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй. Хариуцагч Г.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 6,377,788.36 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-27/
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 116,994.61 төгрөгөөс 58,497.305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 58,497.305 төгрөг, хариуцагчаас 58,497.305 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г.О нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 6,377,788.36 төгрөгийг нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,994.61 төгрөгөөс 58,497.305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 58,497.305 төгрөг, хариуцагч Г.Огээс 58,497.305 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН