| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00461/И |
| Дугаар | 151/ШШ2024/00438 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2024/00438
2024 05 13 151/ШШ2024/00438
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Төв аймаг, З сум, 1 дүгээр баг, Жаргалан хотхон, 20 дугаар байр, В1 тоотод байрлах “Б” ХХК /захирал Б.Сувд-Эрдэнэ/,
Хариуцагч: Төв аймаг, З сум, 2 дугаар баг, А1 дүгээр гудамж, 8а тоотод оршин суух, Д овогт Цын О,
Хариуцагч: Төв аймаг, З сум, 2 дугаар баг, А1 дүгээр гудамж, 8а тоотод оршин суух, Дж овогт Ягийн Ц,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,182,708.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Ц.О, Я.Ц нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Зээлдэгч Ц.О, хамтран зээлдэгч Я.Ц нар нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр .................дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,350,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сар бүр 362,305.76 төгрөгийг төлөхөөр тохирсон хэдий ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн төлөлгүй, 196 хоног хугацаа хэтэрсэн байна. Б ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 2,575,124.94 төгрөг, хуримтлагдсан хүү 587,992.18 төгрөг, алданги 19,591.66 төгрөг, нийт 3,182,708.76 төгрөгийг зээлдэгч Ц.О, Я.Ц нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Ц.О, Я.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б” ХХК-ийн нэхэмжилж байгаа 3,182,708.76 төгрөгийг дараах байдлаар төлнө. 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 1,182,708.76 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлж байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1/, итгэмжлэл /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4-5/, зээлийн гэрээ /хх-6-7/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, зээлийн дансны хуулга /хх-9/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-10/, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн .................дугаартай шүүгчийн захирамж /хх-11/; хариуцагч нараас: хариу тайлбар /хх-24-25/-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Ц.О, Я.Ц нарт холбогдуулан гэрээний үүрэгт 3,182,708.76 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Ц.О, хамтран зээлдэгч Я.Ц нар нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр .................дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,350,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сар бүр 362,305.76 төгрөгийг төлөхөөр тохирсон хэдий ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн төлөлгүй, 196 хоног хугацаа хэтэрсэн байна. “Б” ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 2,575,124.94 төгрөг, хуримтлагдсан хүү 587,992.18 төгрөг, алданги 19,591.66 төгрөг, нийт 3,182,708.76 төгрөгийг зээлдэгч Ц.О, Я.Ц нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар “Б” ХХК нь 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 24/37 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Ц.Н-т олгожээ. (хх-2)
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй. Хариуцагч Ц.О, Я.Ц нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 1,182,708.76 төгрөг, нийт 3,182,708.76 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байна. /хх-24-25/
5.Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,874 төгрөгөөс 32,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 32,937 төгрөг, хариуцагч нараас 32,937 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ц.О, Я.Ц нар 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 1,182,708.76 төгрөг, нийт 3,182,708.76 төгрөгийг нэхэмжлэгч “Б” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,874 төгрөгөөс 32,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 32,937 төгрөг, хариуцагч Ц.О, Я.Ц нараас 32,937 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН