Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2018/00019

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

орнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.анчимэг би,

орнод аймгийн ******* сумын *******-р баг *******-р байрны *******0 тоотод оршин суух, *******79050******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

орнод аймгийн ******* сумын *******-р баг -р байрны тоотод оршин суух******* регистрийн дугаартай,  овогт  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 4.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 17 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад  ТООРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч . шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1******* оны 7 сарын *******-ны өдөр . харилцан тохиролцож гэрээ хийн 3.000.000 төгрөгийг сарын 0.8 хувийн хүүтэй зээлүүлсэн. . нь ажил бүтэхгүй байна, мөнгөгүй байна, зээл төлөх хугацааг сунгаж өгөөч гэсний дагуу 1******* оны 11 сарын *******-ны өдрийг хүртэл сунгасан. Үүнээс хойш . байнга уулзаж, утсаар ярьж мөнгөө нэхсэн боловч төрөл бүрийн үгээр аргацааж бүтэн жил зээлсэн мөнгөө өгөөгүй. Иймээс .гээс гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилж байна. Нийт 4.500.000 төгрөгийг .гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие .аас 3.000.000 төгрөг авсан нь үнэн. Алданги болгон нэхэмжилж байгаа 1.500.000 төгрөгийг нэмж төлнө. Нийт 4.500.000 төгрөгийг 3 сарын хугацаанд 1.500.000 төгрөгөөр тус тус хувааж төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч . нь хариуцагч .гээс зээлийн гэрээний үүрэг 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч . нь 1******* оны 7 сарын *******-ны өдөр .аас 3.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 0.8 хувийн хүүтэйгээр зээлсэн байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч .******* 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч . хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч . нь нэхэмжлэгч .******* зээлийн гэрээний үүрэг 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8*******.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .гээс улсын тэмдэгтийн хураамжид 43.475 төгрөг, ******* сумын татварын албаны 542210*******9 тоот данснаас 43.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .ид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮЧ                           С.АНЧИМЭ