| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00516/И |
| Дугаар | 151/ШШ2024/00439 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2024/00439
2024 05 13 151/ШШ2024/00439
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 6 дугаар гудамж, 7 тоотод байрлах “Х” ХХК /гүйцэтгэх захирал Б.Билгүүн/,
Хариуцагч: Төв аймаг, А сум, 1 дүгээр баг, Ноён шанд 3 дугаар байр, 9 тоотод оршин суух, Б овогт Чын О,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,078,257.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Ч.От холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Ч.О нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр .............. тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 2,244,800 төгрөгийг сарын 3,18 хувийн хүү, 24 сарын хугацаатай гар утас, бичил долгионы зуух худалдан авах зориулалтаар авсан. Уг гэрээний дагуу Samsung Galaxy A73 Gray 128GB, hansa AMMF20M1BH загварын гар утсыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан. Ч.О нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,644,037.78 төгрөгийг огт төлөхгүй 306 хоног хугацаа хэтрүүлсэн байна... Санхүүгийн түрээсийн гэрээний 6.1-д түрээслэгч хугацаандаа гэрээний төлбөрийг төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн нөхцөл байдал үүссэн, 6.7-д энэхүү гэрээний 6.1-д заасан үүргийн зөрчлийг түрээслэгч ердийн боломжит хугацаанд арилгаагүй тохиолдолд гэрээг тэр даруй шууд цуцлах эрхтэй гэж заасан. Ч.О нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,244,800 төгрөг, зээлийн хүү 804,984.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,473.17 төгрөгийн өртэй тул нийт 3,078,257.22 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Ч.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Миний бие “Х” ХХК-аас Х авсан нь үнэн. Би дараах байдлаар төлбөрийг төлж барагдуулна. Үүнд: 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 678,257.22 төгрөгийг тус тус төлнө” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1-2/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, итгэмжлэл /хх-6/, санхүүгийн түрээс лизингийн гэрээ /хх-7-13/, лизингийн эргэн төлөлтийн хуваарь /хх-14/, мэдэгдэл /хх-15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-16/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-17/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Ч.От холбогдуулан гэрээний үүрэгт 3,078,257.22 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ч.О нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр .............. тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 2,244,800 төгрөгийг сарын 3,18 хувийн хүү, 24 сарын хугацаатай гар утас, бичил долгионы зуух худалдан авах зориулалтаар авсан. Уг гэрээний дагуу Samsung Galaxy A73 Gray 128GB, hansa AMMF20M1BH загварын гар утсыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан. Ч.О нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,644,037.78 төгрөгийг огт төлөхгүй 306 хоног хугацаа хэтрүүлсэн байна... Санхүүгийн түрээсийн гэрээний 6.1-д түрээслэгч хугацаандаа гэрээний төлбөрийг төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн нөхцөл байдал үүссэн, 6.7-д энэхүү гэрээний 6.1-д заасан үүргийн зөрчлийг түрээслэгч ердийн боломжит хугацаанд арилгаагүй тохиолдолд гэрээг тэр даруй шууд цуцлах эрхтэй гэж заасан. Ч.О нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,244,800 төгрөг, зээлийн хүү 804,984.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,473.17 төгрөгийн өртэй тул нийт 3,078,257.22 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон хуулийн этгээдийн гэрчилгээнд бүртгэгдсэн гүйцэтгэх захирал Б.Билгүүнийг гэж үзнэ. (хх-3)
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2122 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг О.О, Г.Е нарт олгожээ. (хх-6)
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй. Хариуцагч Ч.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 678,257.22 төгрөг, нийт 3,078,257.22 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. (хх-27)
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 64,203 төгрөгөөс 32,101.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 32,101.50 төгрөг, хариуцагчаас 32,101.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ч.О нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 678,257.22 төгрөг, нийт 3,078,257.22 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,994.61 төгрөгөөс 32,101.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 32,101.50 төгрөг, хариуцагч Ч.Оаас 32,101.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН