Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2024/00476

 

 

 

 

 

  2024       05         28                                     151/ШШ2024/00476

 

                            

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах “М ББСБ” ХХК /гүйцэтгэх захирал Ш.Оюунчимэг/,

Хариуцагч: Төв аймаг, З сум, 6 дугаар баг, БаруунЗ 2 дугаар гудамжны, 6 тоотод оршин суух, Жын ПЖ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 998,238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК хариуцагч Ж.ПЖд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Ж.ПЖ нь “М ББСБ” ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр .................. тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ж.ПЖ нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөгийг тус бүр сарын 3,4 хувийн хүүтэй авсан. Ж.ПЖыг үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардан утсаар удаа дараа өөртэй нь холбогдож хугацаа олгосон боловч төлөөгүй. Иймд үндсэн зээл 550,000 төгрөг, зээлийн хүү 376,980 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,258 төгрөг, нийт 998,238 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

2.Хариуцагч Ж.ПЖ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Миний бие “М ББСБ” ХХК-ийн нэхэмжилж байгаа 998,238 төгрөгийг 2 хуваан төлж барагдуулна. Ингэхдээ 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 498,238 төгрөг төлнө. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, итгэмжлэл /хх-6/, зээл, зээлийн эрх нээх гэрээ /хх-5/, зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт /хх-6/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-7-12/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Ж.ПЖд холбогдуулан гэрээний үүрэгт 998,238 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Ж.ПЖ нь “М ББСБ” ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр .................. тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ж.ПЖ нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөгийг тус бүр сарын 3,4 хувийн хүүтэй авсан. Ж.ПЖыг үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардан утсаар удаа дараа өөртэй нь холбогдож хугацаа олгосон боловч төлөөгүй. Иймд үндсэн зээл 550,000 төгрөг, зээлийн хүү 376,980 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,258 төгрөг, нийт 998,238 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар “М ББСБ” ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 24/1145 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг М.С, Ч.Н нарт олгожээ. /хх-4/  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй. Хариуцагч Ж.ПЖ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 498,238 төгрөг, нийт 998,238 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-228  

5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 28,508 төгрөгөөс 14,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 14,254 төгрөг, хариуцагчаас 14,254 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ж.ПЖ нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 498,238 төгрөг, нийт 998,238 төгрөгийг нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,508 төгрөгөөс 14,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 14,254 төгрөг, хариуцагч Ж.ПЖаас 14,254 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН