Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2018/00020

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.анчимэг  би,

Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ******* *******-******* тоотод оршин суух, ************** регистрийн дугаартай, ******* овогт ******* нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын -р баг, 6-р байрны тоотод оршин суух, 63090*******1 регистрийн дугаартай, овогт анчимэгт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 00.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч . тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны сарын 23-ны өдөр .анчимэгт 00.000 төгрөг зээлүүлсэн. ухайн үед охины бие өвдсөн учир мөнгөний хэрэгцээ байна, 1 сарын дараа өгнө гэж хэлээд авсан. үүнээс хойш янз бүрийн шалтгаан тоочиж хэлсэн. Хугацаанд нь өгөөгүй 3 жил 8 сар болж байна. Иймд .анчимэгээс 00.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч .анчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 00.000 төгрөгийг авсан нь үнэн. . манай сургуульд ажиллаж байсан. 2018 онд 150.000 төгрөгийг өгсөн болно. Үлдсэн 250.000 төгрөгийг 2018 оны 2 болон 3 сард төлж барагдуулна гэжээ.

Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: . миний бие .анчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 00.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч миний бие 150.000 төгрөгөөс татгалзаж байгаа бөгөөд хариуцагч .анчимэг нь үлдэгдэл 250.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид энэ асуудлаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч . нь хариуцагч .анчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 00.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч .анчимэг нь 2013 оны сарын 23-ны өдөр нэхэмжлэгч .аас 00.000 төгрөг зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч . нь нэхэмжлэлийн шаардлага болох 00.000 төгрөгийн 150.000 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 250.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч .анчимэг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМАХ нь:

 

1. Хариуцагч .анчимэг нь нэхэмжлэгч .д зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  7 дүгээр зүйлийн 7.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .анчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид .075 төгрөг, ******* сумын татварын албаны 2*******619 тоот данснаас 6.250 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч .д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.       

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮЧ                        С.АНЧИМЭ