Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч: Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д д холбогдох эрүүгийн 2017 2400 0403 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Увс аймагт төрсөн, 68 настай, эмэгтэй, дээд боловсролтой, соёл судлаач, ном зүйч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, суух, ял шийтгэлгүй, Д . Шүүгдэгч Д  нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны орой 20 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар хорооллын 8 дугаар байрны хойд талын замд 28-47 УБД улсын дугаартай, “Тоуоtа raum” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Бат-Эрдэнийн жолоодож явсан “Үаmаhа grizzly” маркийн, 64-46 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, А.Бат- Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар) ТОДОРХОЙЛОХ НЬ: 2 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д  мэдүүлэхдээ: и 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 7, 8 дугаар байр руу орох замын гарцны хажууд явж байтал хажуу талаас мотоциклтой хүүхэд гарч ирээд, мөргөлдөж, улмаар мотоциклтой хүүхэд гэмтсэн. Би осол болохоос өмнө хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ эргэн тойрныхоо замыг харахад ямар нэг тээврийн хэрэгсэл харагдаагүй. Ослын улмаас хүүхэд гэмтсэнд маш их гэмшиж, хүүхдийн биеийн байдал сайжирч эдгэрсэнд баярлаж байна. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хүүхдийн эмчилгээний зардалд бэлнээр 3 625 000 төгрөг төлсөн. Хойшид хүүхдэд эмчилгээний зардал гарвал төлнө. Би 14 жил тээврийн хэрэгсэл жолоодож байгаа бөгөөд өмнө нь ямар нэгэн байдлаар зам тээврийн осол гаргаж байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-А.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: ...2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 20 цаг 30 минутын үед би Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 1-4 тоот хашаанд байдаг гражаас 64-46 УБ дугаартай, 4 дугуйтай мотоцикль жолоодож гараад, нэг тойроод буцаад граж руу орох гээд Зүүн Нарангийн гэр хорооллоос 13 дугаар сургуулийн хойд машин зам руу ороод “Өргөө” кинотеатр чиглэлтэй зүүн гар талын захын эгнээгээр явж байтал урдуур нэг машин орж ирж мөргөлдөөд, би ухаан алдсан байсан. Би хамгаалалтын малгай өмсөөгүй, савхин куртик, бээлийтэй байсан гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас) Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч- Б.Оюун мэдүүлэхдээ: ...манай хүү А.Бат-Эрдэнэ нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 1-4 тоот хашаанаас 4 дугуйт мотоцикль жолоодож, “гудамжаар нэг тойроод ирье” гэж хэлээд гарсан. Тэгтэл удалгүй над руу нэг цагдаа залгаад “танай хүү 13 дугаар сургуулийн хойд замд осолд орсон байна” гэсэн. Би ослын газар яваад очиход манай хүүгийн мотоцикль нэг машинтай мөргөлдсөн байсан ба манай хүүг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан гэж байсан. Шууд тархины хагалгаанд оруулсан. Манай хүүгийн тархины суурь яс хугаралтай, цус хуралттай, зүүн гар, зүүн хөл хугаралтай байсан. Хүүхдийн эмчилгээнд 2 109 600 төгрөг, мотоцикльд 1 513 260 төгрөгийн хохирол учирсан. Жолооч Д  нь нийт 3 625 000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 28, 29 дүгээр хуудас) Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 7293 тоот дүгнэлтэд: 1. А.Бат-Эрдэнийн биед зүүн чамархай, зулай яснаас суурь руу чиглэсэн шугаман хугарал, зүүн зулай, чамархай хэсгийн тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн шуу, богтос ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, цээж, шуу, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3- т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас) Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 311 дугаартай дүгнэлтэд: 1. “Toyota raum” маркийн, 28-47 УБД улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Энхээгийн Д  нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.12. “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэпд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. “Yamaha grizzly” маркийн, 64-46 УБ улсын дугаартай 4-н дугуйт мотоцикль жолоодож явсан Адъяасүрэнгийн Бат-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Асуултанд дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл тогтоогдоогүй болно гэжээ. (хэргийн 50, 51 дүгээр хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Д  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 70 дугаар хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч Д  нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны орой 20 цаг 30 минутын үед Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар хорооллын 8 дугаар байрны хойд талын замд 28-47 УБД улсын дугаартай, “Тоуоtа raum” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.12. “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Бат-Эрдэнийн жолоодож явсан “Үаmаhа grizzly” маркийн, 64-46 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 7293 тоот дүгнэлт, Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 8 дугаар 4 сарын 13-ны өдрийн 311 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Д г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болж дагаж мөрдөж байна. Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Энэ заалтаар хорих ялын доод хэмжээг 6 сар гэж заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тул Тээврийн прокурорын газраас Д гийн гэмт үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэрэгт 2 039 660 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн боловч шүүгдэгч 3 625 000 төгрөгийг бэлнээр төлжээ. Насанд хүрээгүй хохирогч А.Бат-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюун нар нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн хор уршигийг төлсөн гэж үзэв. Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хор уршигийг төлсөн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдол, саналгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Насанд хүрээгүй хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч 5 явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явна гэсэн заалтыг зөрчсөн нь Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 13- ны өдрийн 311 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Насанд хүрээгүй хохирогч А.Бат-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Д г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар Д.Д  нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг түүнд хүлээлгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ үеэс тоолж, Д гийн 373452 6 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт н шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Насанд хүрээгүй хохирогч А.Бат-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН