Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2024/00224

 

           

 

 

 

 

2024       03        15                                            151/ШШ2024/00224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймаг, М сум, 2 дугаар баг, Байдлаг гэх газарт оршин суух Б овогт Тгийн О,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай

Нэхэмжлэлд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т.О нь Төв аймгийн М сумын Булаг гэдэг газар 1973 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрж, эх Тгаар овоглосон. Төв аймгийн М сумын “У” нэгдлийн Т бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ногоочноор, 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Зочид буудлын үйлчлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Залуучуудын суурьт саальчнаар тус тус ажилласан. Нэгдэл 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөөр хувьцаат компани болж, тус “Х” ХК-д үргэлжлүүлэн малчнаар 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл ажиллаж байсан үеийн зарим тушаалууд олдохгүй, нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмж, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, хуулбар, У нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 69 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 90 дугаартай тушаалын хуулбар, 1992 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай тушаал, хавсралт, 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, Ц.Э, С.Б, Ш.Б нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилласан байсан байдлыг нотлох баримт, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт” (хх-1-30) шүүхэд гаргаж өгсөн байна. 

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Төрийн архивын тасагт авагдсан баримтууд (хх-40-46), Улсын бүртгэлийн хэлтэст авагдсан баримтууд (хх-47-58)-ыг бүрдүүлж, гэрчээр С.Б, Ш.Б нарыг асуусан болно. (хх-65-73)

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Нэхэмжлэгч Т.Оийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Т.Оийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т.О нь Төв аймгийн М сумын Булаг гэдэг газар 1973 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрж, эх Тгаар овоглосон. Төв аймгийн М сумын “У” нэгдлийн Т бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ногоочноор, 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Зочид буудлын үйлчлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Залуучуудын суурьт саальчнаар тус тус ажилласан. Нэгдэл 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөөр хувьцаат компани болж, тус “Х” ХК-д үргэлжлүүлэн малчнаар 1992 оны 7 дугаар сарын 30-ыг өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл ажиллаж байсан үеийн зарим тушаалууд олдохгүй, нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгоно” гэжээ.

3.Т.О нь шүүхэд төлөөлөх эрхийг Л.Мөнхдөлд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэлээр 3 жилийн хугацаатай олгожээ. (хх-5)   

4.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.

4.1.“Төв аймгийн М сумын У нэгдэлд 1988-1992 онд ажилд орсон олон чөлөөлсөн тушаалын хуулбар Төв аймгийн архиваас гараагүй, овог нэр зөрүүтэй байгаа тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох” гэх 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 7 дугаартай Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмж (хх-4), “Тус аймгийн М сумын У нэгдлийн даргын 1989-1990, 1991 оны тушаалд энэ хүнтэй холбоотой нотлох баримт гараагүй. Мөн нэгдлийн даргын 1992оны тушаалд ажлаас чөлөөлсэн тушаал гараагүй тул Т.От лавлагаа олгох боломжгүй” гэх Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 671 дугаартай албан бичиг (хх-10), “... У нэгдлин 1988-1991 оны цалингийн баримтаас нэр гараагүй” гэх мөн архивын тасгийн 2024 оны 58 дугаартай албан бичиг (хх-40)-ээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.  

4.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлж хянан хэлэлцсэн болно. 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл (хх-1-2), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-3), Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмж (хх-4), итгэмжлэл (хх-5), иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар (хх-6-7, 17), Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /эх хувьтай тохирсон/ (хх-8-9), “У” нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн .. дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн .. дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ..дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн .. дугаартай тушаалын хуулбар, 1992 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн .. дугаартай тушаал, 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн .. дугаартай тушаалын хуулбар (хх-10-16, 40-46), Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт” (хх-30), “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон баталгаажилтын хуудас ...........(хх-78), Т.Оийн болон түүний эцэг, эхийн иргэний бүртгэлийн баримтууд (хх-17, 47-58), гэрч С.Б, Ш.Б нарын мэдүүлэг (хх-25-29, 65-73), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтыг нотлогдон тогтоогдож байна.

6.Бичиг баримтад овгийн зөрүүтэй байдал үүссэн болох нь:

-“Б овогтой Тгийн О нь 1973 оны 12 дугаар сары 19-ний өдөр төрснийг эх Баатарын Тгаар овоглож 1974 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн Төрсний бүртгэлийн лавлагаа (хх-18), 

-“Т О, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, Төв аймгийн М сумын 8 жилийн сургууль 7 дугаар ангид сурдаг” гэж 1988 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн Монгол Улсын хүн амын регистрийн карт (ХААТР-1Б) (хх-54), 

-“Б овогт Тгийн О нь Төв аймгийн М суманд төрсөн” гэж 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэсэн Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл (ИУБЗ1/Б/) (хх-49-50), 

-“Д, Баатарын Т нар 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсон” гэж 1977 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 1983 оны 9 дүгээр сарын 27-ны бүртгэсэн гэрлэснийг бүртгэх анкет №3, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-17, 57),

-“Баатарын Тгийн эцэг эх, эхнэр /нөхөр/, 16 хүртэлх насны хүүхдийн бүртгэлд ................. регистрийн дугаартай Тгийн О” гэж 1988 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн Монгол Улсын хүн амын регистрийн карт (ХААТР-1Б) (хх-58) зэрэг баримтаар Оийн эхийг Т, эцгийгД гэдэг байсан бөгөөд түүний төрсний бүртгэлийг эх Тгаар овоглож байсан нь ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэрт эцэгДгаар овоглосноос зөрүүтэй байдал үүсгэсэн нь тогтоогдож байна.

7.Т.Оийн ажиллаж байсан байдал нь:

 “Хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Т.О нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан:

-“Т бригадад түр ногоочноор 7 дугаар сарын 01-нээсДгийн Оийг түр томилсугай...” гэх “У” нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Ажилд томилох тухай” .. дугаартай тушаал (хх-41),

-“...11 дүгээр сарын 14-ний өдрөөс Д.Оийг зочид буудлын үйлчлэгчэээр ...томилсугай” гэх 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн .. дугаартай “Ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай” тушаал (хх-42-43),

-“Зочид буудлын үйлчлэгч Д.О... нарыг 12 дугаар сарын 02-ны өдрөөс ... үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэх 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн .. дугаартай “Ажилд томилох ба ажлаас өөрчлөх тухай” тушаал (хх-44),

-“Тус “Х” команийн малчдын 1992 оны ээлжийн амралтыг 7 дугаар сарын 05-наас эхлэн олгосугай. ...70.Т.О” гэх 1992 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “У” нэгдлийн даргын “Ээлжийн амралт олгох тухай” .. дугаартай тушаал (хх-45-46),

-“Төв аймгийн М суманд үйл ажиллагаа явуулж байсан “Х” ХК нь 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тодорхойлов” гэх Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт” (хх-30),

-1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр У нэгдлийн даргын гарын үсэгтэйгээр Тгийн От нээж Хөдөлмөрийн дэвтэрт:

-“1991 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Тус нэгдэлд саальчнаар авч ажиллуулав”, нэгдлийн даргын 1991 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн .. дугаар тушаал /бичилтийн хэсэг гэмтсэн/; 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Тус нэгдэл нь өмч хувьчлал, аж ахуйн нэгжийн хуулиудын дагуу өмчөө задалж бүх гишүүдийн хурлын шийдвэрээр хувьцаат компани болсон тул нэгдлийн саальчнаар өөрчилж мөн өдрөөс томилов”, захирлын 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн .. дугаар тушаал; 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, “Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр хувьцаат компани нь тарсан тул дээрх ажлаас чөлөөлөв” захирлын 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар тушаал” гэх бичилтүүд /эх хувьтай харьцуулан судлав/ (хх-7-8)

-шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгч Тгийн О ньДгийн О нэрээр 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд “У” нэгдэлд ногоочин, зочид буудлын үйлчлэгчээр, 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мөн нэгдэлд саальчнаар; 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн М сумын “Х” ХК-д малчнаар ажилласан гэх үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т заасанчлан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу  үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон нь нотлогдсон тохиолдолд шүүх нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоох үүрэгтэй.

Хэдийгээр Т.Оийн 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг шууд нотлох баримт байхгүй, архивт хадгалагдаагүй хэдий ч дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах үндсэн эрхэд нийцнэ гэж үзлээ.

Учир нь, 2012 оны Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар "ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох" гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах ажиллагааг” хэлэхээр хуульчилсан байсан.

Энэ хуулийг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлж ажилласан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Тгийн Оийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохдоо 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарыг дуустал хугацааг хасч, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1992 оны 8 дугаар сараас эхлэн нөхөн тооцсон нь тухайн иргэнийг ажил хөдөлмөр эрхэлсэн гэж үзснийг нотолж байна.

Иймээс, Тгийн Оийг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан байдлыг:

-“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан журмын дагуу ажилласан жил болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1992 оны 8 дугаар сараас 2000 оныг дуустал хугацаанд нөхөн тооцсон баталгаажилтын хуудас ...........(хх-78),

-1976-2005 онд Төв аймгийн М суманд малын эмчээр ажиллаж байсан иргэн С.Бд хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэгт “Т.О нь 1988 оны 12 дугаар сард илгээлтээр М сумын Залуучуудын сууринд саальчнаар гарч байсан. 1988-1992 онд нэгдэл тарах хүртэл саальчнаар тасралтгүй ажилласан” (хх-69-71, 25-29),

-1972-1992 онд Төв аймгийн М суманд тоо бүртгэгч, бригадын даргаар ажиллаж байсан иргэн Ш.Бид хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэгт “Т.О Гавшгайч Залуучуудын суурь нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. 1988 оноос үнээгээ сааж байгаад 1990 оноос Т бригадад ногоочноор түр ажиллаад 1990 оноос буцаад саальчин болж 1992 оны хооронд ажилласан. 1992 онд Хөдөө аж ахуйн нэгдэл тараад Сайхан санаа компани болоход малчнаараа үргэлжлүүлэн ажилласан. Сайшаалын бичиг, Нэгдлийн зөвлөлөөс нэгдлийн зөвлөлийн жуух бичгээр шагнагдсан” (хх-65-69, 72-73) гэх бичмэл баримтууд,

-нэхэмжлэгчийн 1988 оноос хөдөлмөр эрхэлж эхэлсэн байдал, нас зэргийг харгалзан үзэж тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин энэ хугацааг малчнаар ажилласан буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох ажилласан жилийн хугацаанд тооцох үндэслэлд шууд хамаарахгүйг тайлбарлах нь зүйтэй.

9.Нэхэмжлэгч Т.Оийн 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “У” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Ч.Эт холбогдох баримтыг гэрчээр мэдүүлэг өгөөгүй учир (хх-20-24), Улсын бүртгэлд “У нэгдэл” 1992 оны 12 дугаар сард улсын бүртгэгдсэн тухай баримт нэхэмжлэгчийн шаардсан хугацаанд хамаарахгүй (хх-19), нэхэмжлэгчийн эх Б.Т, эцэг Н.Даваасамбуугийн малчнаар ажилласан цалин хөлсний баримтад ажилласан хоногийг заагаагүй (хх-76-77) үндэслэлээр нотлох баримтаар тус тус үнэлээгүй болно.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Тгийн О (РД:.................)-ийн Төв аймгийн М сумын “У” нэгдэлд:

-1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд ногоочин,

-1988  оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд зочид буудлын үйлчлэгч,

-1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчин,

-1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл саальчнаар;

 -мөн 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн М сумын “Х” ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т.Оийн 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн М сумын “У” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.МӨНХБҮРЭН