2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1290

 

 

 

 

 

 

 

 

 2026         05           04                                     2026/ШЦТ/1290

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч Ц.О түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ хязгаарлагдмал хувьцаат компани нарт холбогдох эрүүгийн 2502 00638 0508 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Улсын бүртгэлийн ************ дугаартай, регистрийн ************ дугаартай, 1997 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан, "Ундаа усны үйлдвэрлэл", "Ундаа усны худалдаа", "Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа", "Авто угаалга", "Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл", "Гурил, гурилан бүтээгдэхүүний худалдаа" чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ************ дүүргийн *** дугаар хороо ********* гудамж *** тоот өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

“*****************" хязгаарлагдмал хариуцлагатай компани,

 

2. Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.О нь "************ " ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цэвэрлэх, ариутгах зорилгоор химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 158 дугаарт багтсан, 9 хэсэг шуудайнд хийсэн, нийт 224.3 килограмм натрийн гидроксид (NaOH) гэх бодисыг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, 138 дугаарт багтсан, 6 хэсэг саванд хийсэн, нийт 73.9 килограмм устөрөгчийн хэт исэл (Н2021) гэх нэр төрлийн бодисыг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд "************ " ХХК, "************ " ХХК-аас худалдан авч, хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулж, хадгалсан,

Шүүгдэгч "************ " ХХК нь үргэлжилсэн үйлдлээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цэвэрлэх, ариутгах зорилгоор химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 158 дугаарт багтсан, нийт 9 хэсэг шуудайнд хийсэн, нийт 224.3 килограмм натрийн гидроксид (NaOH) гэх бодисыг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, 138 дугаарт багтсан, 6 хэсэг саванд хийсэн нийт 73.9 килограмм устөрөгчийн хэт исэл (Н2021) гэх нэр төрлийн бодисыг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд "************ " ХХК, "************ " ХХК-аас худалдан авч, хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулж, хадгалсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Компанийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд ч гэсэн хэргийн зүйчлэл дээр маргах зүйлгүй. Одоо манай компани химийн хортой бодис ашиглахгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн химийн хорт бодисыг хэрэглэх болсон шалтгаан нь хүний гараар цэвэрлэх боломжгүй нарийн труба, хоолой байдаг учраас тэрийг цэвэрлэх зорилготой байсан. Цэвэрлэхгүй бол нян үржих таатай орчин бүрддэг. Манай "************ " ХХК нь 1997 онд үүсгэн байгуулагдсан. 2007 оноос хойш энэ бодисоор цэвэрлэж байсан. Манай Герман захирал хүртэл энэ бодисоор цэвэрлэж ирсэн гэж хэлж байсан. Гэвч энэ бодис нь 2015 онд хориотой бодис болж хуульд өөрчлөлт орсон байсан. Энэ талаар бид нар мэдэхгүй хэрэглэж ирсэн. 2021 онд Байгаль орчны яаманд албан бичиг хүргүүлж, зөвшөөрөл авах гэсэн боловч хариу өгөхгүй байсан. Аргаа бараад утсаар лавлаж асуусан чинь “тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй” гэж хэлсэн. Тэгээд хэрэглэж байсан ч Байгаль орчны яамны шалгалт очиж ийм зүйл гарсан. Байгаль орчны яамнаас хэрэглэж болно гэсэн албан бичиг бол ирээгүй. 2021 онд албан бичиг явуулсан ч хариу өгөөгүй. Дараа нь утсаар лавлаж асуухад тусгай зөвшөөрөл авах шаардлага байхгүй гэж хэлсэн учраас тусгай зөвшөөрөл аваагүй. Бидэнд зарж борлуулсан газар тусгай зөвшөөрөлтэй байсан ба тусгай зөвшөөрөлтэй газраас авч хэрэглэж болно гэсэн учраас л хэрэглэсэн. Өмнө нь нимбэгийн хүчлээр цэвэрлэгээ хийдэг байсан. Хориотой бодис бол хурдан бөгөөд сайн цэвэрлэдэг байсан. Байгаль орчны яам дээр очтол зөвшөөрөл 1000 авсан ч хамаагүй гэж хэлсэн. Иймд өдөр нь үйлдвэрлэлээ явуулаад орой ажил тарахаар нимбэгийн хүчлээр цэвэрлэгээгээ хийж байгаа. Хортой гээд байгаа бодисоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө цэвэрлэхээр бүтээгдэхүүний гарцад их нэмэртэй, их хурдан цэвэрлэдэг байсан. Манай компани ************ голын хажууд байдаг ба бохир усаа зөөвөрлөдөг. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газраа 1999 онд авч байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн
7-24 дэх тал
/,

- Гэрч Н.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... "************ " ХХК нь 1995 оноос эхлэн ундаа, жүүсний үйлдвэрлэлийн чиглэлээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Ажилчид өглөө ажилд цуглахын өмнө СІР цэвэрлэгээ заавал хийгдсэн байна. СІР гэдэг нь болохоор шугам хоолойг задлахгүйгээр цэвэрлэх явцыг хэлэх ба уг үйл явцад халуун савлагаанд "Caustic Soda" гэсэн химийн бодисыг, харин хүйтэн савлагаанд "Oxonia Active", "AC-101" гэх тус тус химийн бодисыг ашигладаг. Хүйтэн савлагаа, буюу Тетрапак гэдэг нь цаасан савтай бүтээгдэхүүнүүдийг хийдэг, халуун савлагаа буюу Пет гэдэг нь хуванцар савтай бүтээгдэхүүн хийдэг. Манай байгууллага үйлдвэрийн шугам хоолойн ариутгал, цэвэрлэгээнд зориулж химийн бодисыг ашигладаг. "Oxonia Active", "AC-101", "Caustic Soda", "Lubodrive SF", "Peroxide" rэх нийт 5 төрлийн химийн бодисыг үйл ажиллагаандаа ашиглаж хадгалдаг. Манай "***************" ХХК-д химийн хорт болон аюултай бодис ашиглах, хадгалах, тусгай зөвшөөрөл байхгүй. Гэхдээ химийн хорт болон аюултай бодис худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй компаниас худалдан авч байгаа болохоор асуудалгүй, болдог гэж ойлгосон. Манайх "************" ХХК-аас химийн бодис худалдаж авч байсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 дахь тал/,

- Гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Манай байгууллага NCS буюу "************" ХХК болон "************ " гэх байгууллагуудаас худалдан авалт хийдэг. NCS буюу "************" ХХК-аас 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр "Натрийн шүлт" буюу "Caustic Soda" гэх бодисыг 1000 кг буюу нэгжийн үнийг 5000 төгрөгөөр бодож нийт 5,000,000 төгрөгөөр, Нимбэгийн хүчил гэх бодисыг 1000 кг буюу нэгжийн үнийг 5,500 төгрөгөөр бодож нийт 5,500,000 төгрөгөөр, мөн тус газраас 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "Нимбэгний хүчил" гэх бодисыг 1000 кг хэмжээгээр нэгжийн үнийг 5,5000 төгрөгөөр бодож нийт 5,500,000 төгрөгөөр, "Перкис" гэх бодисыг 204 кг буюу нэгжийн үнийг 8,000 төгрөгөөр бодож нийт 1,632,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Харин “************  ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "Oxonia Active" гэх бодисыг 20 кг хэмжээтэй 5 ширхэг савтай бодисыг нийт 2,472,000 төгрөгөөр, "АС-101" гэх бодисыг 25 кг хэмжээтэй 5 ширхэг савтай бодисыг нийт 2,248,5000 төгрөгөөр бодож хүргэлт, НӨАТ зэрэг зүйлсийг оруулаад тухайн 2 ширхэг бодисыг нийт 5,222,550 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Мен тус байгууллагаас 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Lubodrive SF" гэх бодисыг 20 литрийн хэмжээтэй 10 ширхэг савтай бодисыг 7,350,000 төгрөгөөр бодож хүргэлт, НӨАТ зэрэг зүйлс ороод нийт 8,115,000 төгрөгөөр худалдаж авсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дахь тал/,

- Гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би 1998 онд одоо байгаа "************  ХХК-ийг байгуулан 2004 онд нэрээ өөрчлөөд Америкийн нэгдсэн улсын "*************" гэх компанитай гэрээ байгуулаад тус байгууллагын албан ёсны дистирбютер компани болсон юм. Тэгээд 2009 оноос эхлэн "************" нь Солонгосын "****************." ХХК-тай гэрээ хийгээд цэвэрлэгээний бодисыг импортоор оруулж эхэлсэн ба тэрнээс хойш хүнсний үйлдвэрүүд, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ресторан бар буюу үйлчилгээний газруудад цэвэрлэгээний бодис нийлүүлж байна. Манай байгууллага нь нийт 100 орчим төрлийн цэвэрлэгээ, болон ариутгалын бодисыг импортлон оруулж ирдэг ба цаашлаад худалдан борлуулдаг бөгөөд Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд холбогдох тусгай зөвшөөрөл болон 3 яам буюу Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яамны 2025 оны хэмжээнд хэрэглэж болох бодисуудыг импортлох, худалдан борлуулах зэрэг тусгай зөвшөөрлүүд байгаа. Манай байгууллага "************" ХХК-д 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "Oxonia Active", "AC-101" гэх бодисуудыг, мөн оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Lubodrive SF" гэх бодисыг тус тус худалдан борлуулж байсан ба төлбөрийн баримтыг танд хуулбарлаад энэ мэдүүлгийн дараа өгье" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дэх тал/,

- Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би "************ " ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай байгууллага нь гадаад худалдаа, химийн бодис, бордоо импортлох, худалдан борлуулах, ашиглах, үйлдвэрлэх, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ба нийт 5-6 нэр төрлийн химийн бодисыг худалдан борлуулдаг. Манайх ариутгал, цэвэрлэгээний төрлийн химийн бодисуудыг худалдан борлуулдаг. Тухайн бодисуудыг концентраци буюу агууламжийг нь багасгаж байж ашиглах ёстой. Худалдан авсан байгууллагууд нь өөрсдийн гэсэн Химич, технологич мэргэжилтэн байх ёстой тэд нар нь эдгээр зүйлсийг хийдэг. Манай байгууллагад тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам байх үед нь №0002268 дугаарын Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй. "************ " ХХК-д 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, мөн оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд "Нимбэгийн хүчил," Перкис", "Натрийн шүлт" гэх бодисуудыг тус тус худалдан борлуулсан. "************" ХХК нь "Манай байгууллагад тухайн бодисуудыг авах хэрэгтэй байна тусгай зөвшөөрлөө удахгүй авчихна гэсэн болохоор, мөн тус компани нь манай Монгол Улсын томоохон үйлдвэрлэгч компаниудын нэг болохоор итгээд өгсөн юм." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 дэх тал/,

- Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... "Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-аар Монгол Улсад ямар ч тохиолдолд ашиглахыг хориглосон бодисыг тодорхойлсон байдаг бол "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг жагсаалт"-аар тусгай зөвшөөрөлтэй этгээд зөвхөн зөвшөөрсөн газарт, заасан зориулалт, хэмжээ, технологийн дагуу тодорхой хяналтын дор хэрэглэхийг зөвшөөрсөн химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг тодорхойлж өгсөн байдаг. Харин "Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-аар манай яамнаас Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 114. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн олгосон тусгай зөвшөөрөлтэй этгээд импортлох, худалдах, ашиглах зэрэг үйл ажиллагаа явуулж болохоор бодисуудыг тодорхойлсон байдаг. Гэхдээ “Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д багтсан бодис нь хор аюулын нөлөөллөөрөө "Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д багтсан бодисоос илүү аюултай учраас "Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д багтсан бодисын нэгэн адил хорт болон аюултай бодис гэж ойлгоно. Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, хадгалах, тээвэрлэх зэрэг химийн бодистой холбоотой тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргуулан авдаг. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"- д багтсан химийн хорт, аюултай бодис шинжээчийн дүгнэлтээр илэрсэн тохиолдолд энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан "Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах" гэж эрүүгийн хуульд зохицуулж өгсөн байгаа.
"************ " ХХК-ийн "Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, хадгалах, тээвэрлэх" тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирээгүй, ирсэн тохиолдолд би материалыг нь хүлээж авсан байх ёстой. Албан ёсоор ирүүлсэн зүйл одоогийн байдлаар байхгүй байна." гэх мэдүүлэг
/1-р хх-ийн 47-48 дахь тал/,

- Шүүгдэгч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би анх 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс "************ " ХХК-д менежер албан тушаалд орсон ба мөн оны 08 дугаар сараас гүйцэтгэх захирал болоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. "************ " ХХК нь анх 1995 онд витаминжуулсан жүүс ундааны чиглэлээр Герман улсын иргэн үүсгэн байгуулж байсан. Тэгээд 2008 бил үү 2009 онд миний төрсөн ах болох Оч нь тухайн Герман улсын иргэнээс 100 хувь худалдаж авсан. Энэ компани одоог хүртэл витаминжуулсан жүүс ундаа үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манайд ХАБЭА ажилтан байдаг байсан бөгөөд 2025 оны 07 дугаар сард наадмаар амарч яваад дахиж ирээгүй. Манай байгууллагад ашиглагддаг бодисууд нь зөвхөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн доторх хэсгийг цэвэрлэхэд ашигладаг." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 дахь тал/,

- Гэрч Ш.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Устөрөгчийн хэт исэл нь маш хүчтэй исэлдэгч бодис юм. Эмнэлэг болон гэр ахуй, хүнсний үйлдвэрт ариутгал цэвэрлэгээний зориулалтаар ашиглаж болно. Мөн үйлдвэрт багаж, тоног төхөөрөмжид ашиглаж байна. Нэхмэл, цаас, даавууг цайруулах зориулалтаар ашиглаж байна. Өндөр буюу 10 хувиас дээш агууламжтай бол арьс, нүд, салст бүрхүүлд хүчтэй түлэгдэл үүсгэдэг, амьсгалын замд орвол ханиах, амьсгал давхцах, залгивал ходоод, гэдэсний салст гэмтэнэ. Амьтанд, усны орчинд байгаа (загас гэх мэт) хортой, амьдрах орчныг алдагдуулдаг. Байгаль орчинд бол амархан задардаг тул тогтвортой бохирдол үүсгэхгүй. Полипиррол нь химийн аргаар гаргаж авдаг бодис юм. Бүх төрлийн электрон төхөөрөмж хийхэд ашигладаг. Нано технологид, эм эмнэлгийн оптик болон электрон төхөөрөмж хийхэд ашигладаг. Байгаль орчинд удаан задардаг тул хаягдал үүсэх ба хөрс болон усан орчинд нөлөөлөх магадлалтай. Натрийн гидроксид нь хүчтэй шүлт юм. Аж үйлдвэрт цаас, нэхмэл, саван угаагч бодис үйлдвэрлэх, метал боловсруулах үйлдвэрт хэрэглэдэг. Хүчтэй идэмхий бодис учир хүн болон амьтанд, байгаль орчинд хоруу чанар өндөртэй. Нүд. арьсанд хүрвэл хүчтэй түлэгдэлтэй шарх үүсгэдэг ба амьсгалын замд орвол амь насанд аюултай. Усан орчинд усны амьтадын амьдрах орчныг өөрчилдөг. Байгаль орчинд хоруу чанар өндөртэй бодис байна." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-60 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний устөрөгчийн хэт исэл /Н2021, №2 гэж дугаарласан шингэн зүйлээс полипиррол өдрийн ЕГ0325/6111 дугаартай "Ирүүлсэн №1 гэж дугаарласан шингэн зүйлээс /РРУ/, №5 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлээс натрийн гидроксид /NaOH/ агууламж илэрч байна. №3 гэж дугаарласан шингэн зүйл, №4 гэж дугаарласан шингэн зүйлийн найрлагыг нарийвчлан тодорхойлох боломжгүй байна. 3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын Хамтарсан А/356/396 хамтарсан тушаалын хавсралтад орсон химийн хорт, аюултай бодисын ангилалд устөрөгчийн хэт исэл нь 138 дугаар жагсаалт, натрийн гидроксид нь 158 дугаар жагсаалтад багтсан байна. Полипиррол /РРу/ нь жагсаалтад багтаагүй байна." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 64- 67 дахь тал/,

- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05/4646 дугаартай "... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас /РД:************/ регистрийн дугаартай "************" ХХК-д химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоогүй байна." гэх албан бичиг /1-р хх-ийн 150 дахь тал/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 1-9 дэх тал/,

- "************" ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-ийн 71-72 дахь тал/,

- "************" ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 73-74 дэх тал/,

- "************ " ХХК-ийн дүрэм /2-р хх-ийн 79-82 дахь тал/

- Шинжээч Р.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... (NaOH) хүнсний салбарт Е524 нэрээр бүртгэгдсэн хүнсний нэмэлт юм. Н2О2 устөрөгчийн хэт ислийг сав, баглаа боодол (жишээ нь сүү, жүүсний сав) ариутгагч болгон хэрэглэдэг. Натрийн гидроксид (NaOH) нь хүчтэй шүлт (идэмхий) арьс, салст, нүдийг түлэх аюултай. Их хэмжээний концентрацитай уусмалыг залгих үед дотоод эрхтний гүн түлэгдэлт, цооролт, цус алдалт, шок үүсч амь насанд аюултай. Н2О2 устөрөгчийн хэт ислийг өнгөгүй, хурц исэлдүүлэгч шинжтэй шингэн бодис бөгөөд ариутгал, цайруулалт, химийн болон арьс шир, нэхмэл, цаасны үйлдвэрт өргөн хэрэглэдэг. Гэхдээ концентраци (хувь)-аас хамааран эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой нөлөө үзүүлж болно. Устөрөгчийн хэт исэл (Н202) нь хүчтэй исэлдүүлэгч бодис бөгөөд концентрациас хамааран хоруу чанар нь эрс өөрчлөгддөг. Бага буюу 3 хүртэлх хувийн уусмал нь ихэвчлэн ариутгалд хэрэглэгддэг ба арьс, нүдийг хөнгөн цочроох шинжтэй. Ийм уусмал арьсанд хүрвэл түр зуур цайрах, хорсох мэдрэмж төрүүлдэг бөгөөд нүдэнд орвол улайж нулимс гоожно. Залгисан тохиолдолд ходоод цочроож, дотор муухайрах, бөөлжих шинж илэрч болно. Хадгалалтын хувьд устөрөгчийн хэт ислийг сэрүүн, 15- 25°С орчим температуртай, шууд нарны гэрлээс хамгаалсан орчинд хадгална. Натрийн гидроксид нь маш хүчтэй шүлтлэг, идэмхий бодис бөгөөд “каустик сода" гэж нэрлэгддэг. Хорт чанарын хувьд ихэнхдээ идэмхий нөлөөгөөрөө аюултай гэж тооцогддог бөгөөд бага хэмжээ ч арьс, нүд, салст бүрхэвчийг ноцтой гэмтээх чадвартай. Натрийн гидроксид нь агаараас чийг болон нүүрсхүчлийн хий (СО2) шингээж, натрийн карбонат үүсгэдэг тул чийггүй, битүүмжилсэн саванд хадгалах шаардлагатай. Сэрүүн, хуурай, агааржуулалттай орчин тохиромжтой." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 85-87 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Энэ гэмт хэргийн улмаас ямар нэг хохирол учраагүй байх тул нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 98-100 дахь тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.О нь "************ " ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цэвэрлэх, ариутгах зорилгоор химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 158 дугаарт багтсан, 9 хэсэг шуудайнд хийсэн, нийт 224.3 килограмм натрийн гидроксид (NaOH) гэх бодисыг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, 138 дугаарт багтсан, 6 хэсэг саванд хийсэн, нийт 73.9 килограмм устөрөгчийн хэт исэл (Н2021) гэх нэр төрлийн бодисыг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд "************ " ХХК, "************ " ХХК-аас худалдан авч, хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулж, хадгалсан, шүүгдэгч "************ " ХХК нь үргэлжилсэн үйлдлээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цэвэрлэх, ариутгах зорилгоор химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 158 дугаарт багтсан, нийт 9 хэсэг шуудайнд хийсэн, нийт 224.3 килограмм натрийн гидроксид (NaOH) гэх бодисыг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, 138 дугаарт багтсан, 6 хэсэг саванд хийсэн нийт 73.9 килограмм устөрөгчийн хэт исэл (Н2021) гэх нэр төрлийн бодисыг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд "************ " ХХК, "************ " ХХК-аас худалдан авч, хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулж, хадгалсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч "************ " ХХК-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас хүн хуулийн этгээдэд учирсан хохиролгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон хэргийн зүйчлэл дээр маргахгүй зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Ц.О гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.О нь 2021 оноос хойш "************ " ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цэвэрлэх, ариутгах зорилгоор химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 158 дугаарт багтсан, 9 хэсэг шуудайнд хийсэн, нийт 224.3 килограмм натрийн гидроксид (NaOH) гэх бодисыг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, 138 дугаарт багтсан, 6 хэсэг саванд хийсэн, нийт 73.9 килограмм устөрөгчийн хэт исэл (Н2021) гэх нэр төрлийн бодисыг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд "************ " ХХК, "************ " ХХК-аас худалдан авч, хууль бусаар үйл ажиллагаандаа ашигласан, хадгалсан,

Шүүгдэгч "************ " ХХК нь үргэлжилсэн үйлдлээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цэвэрлэх, ариутгах зорилгоор химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 158 дугаарт багтсан, нийт 9 хэсэг шуудайнд хийсэн, нийт 224.3 килограмм натрийн гидроксид (NaOH) гэх бодисыг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, 138 дугаарт багтсан, 6 хэсэг саванд хийсэн нийт 73.9 килограмм устөрөгчийн хэт исэл (Н2021) гэх нэр төрлийн бодисыг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд "************ " ХХК, "************ " ХХК-аас худалдан авч, хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулж, хадгалсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн болох нь

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Н.Ж-ийнмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... "************ " ХХК нь 1995 оноос эхлэн ундаа, жүүсний үйлдвэрлэлийн чиглэлээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Ажилчид өглөө ажилд цуглахын өмнө СІР цэвэрлэгээ заавал хийгдсэн байна. СІР гэдэг нь болохоор шугам хоолойг задлахгүйгээр цэвэрлэх явцыг хэлэх ба уг үйл явцад халуун савлагаанд "Caustic Soda" гэсэн химийн бодисыг, харин хүйтэн савлагаанд "Oxonia Active", "AC-101" гэх тус тус химийн бодисыг ашигладаг. Хүйтэн савлагаа, буюу Тетрапак гэдэг нь цаасан савтай бүтээгдэхүүнүүдийг хийдэг, халуун савлагаа буюу Пет гэдэг нь хуванцар савтай бүтээгдэхүүн хийдэг. Манай байгууллага үйлдвэрийн шугам хоолойн ариутгал, цэвэрлэгээнд зориулж химийн бодисыг ашигладаг. "Oxonia Active", "AC-101", "Caustic Soda", "Lubodrive SF", "Peroxide" rэх нийт 5 төрлийн химийн бодисыг үйл ажиллагаандаа ашиглаж хадгалдаг. Манай "************" ХХК-д химийн хорт болон аюултай бодис ашиглах, хадгалах, тусгай зөвшөөрөл байхгүй. Гэхдээ химийн хорт болон аюултай бодис худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй компаниас худалдан авч байгаа болохоор асуудалгүй, болдог гэж ойлгосон. Манайх "************" ХХК-аас химийн бодис худалдаж авч байсан." гэх мэдүүлэг, гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Манай байгууллага NCS буюу "************" ХХК болон "************ " гэх байгууллагуудаас худалдан авалт хийдэг. NCS буюу "************" ХХК-аас 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр "Натрийн шүлт" буюу "Caustic Soda" гэх бодисыг 1000 кг буюу нэгжийн үнийг 5000 төгрөгөөр бодож нийт 5,000,000 төгрөгөөр, Нимбэгийн хүчил гэх бодисыг 1000 кг буюу нэгжийн үнийг 5,500 төгрөгөөр бодож нийт 5,500,000 төгрөгөөр, мөн тус газраас 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "Нимбэгний хүчил" гэх бодисыг 1000 кг хэмжээгээр нэгжийн үнийг 5,5000 төгрөгөөр бодож нийт 5,500,000 төгрөгөөр, "Перкис" гэх бодисыг 204 кг буюу нэгжийн үнийг 8,000 төгрөгөөр бодож нийт 1,632,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Харин “************  ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "Oxonia Active" гэх бодисыг 20 кг хэмжээтэй 5 ширхэг савтай бодисыг нийт 2,472,000 төгрөгөөр, "АС-101" гэх бодисыг 25 кг хэмжээтэй 5 ширхэг савтай бодисыг нийт 2,248,5000 төгрөгөөр бодож хүргэлт, НӨАТ зэрэг зүйлсийг оруулаад тухайн 2 ширхэг бодисыг нийт 5,222,550 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Мөн тус байгууллагаас 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Lubodrive SF" гэх бодисыг 20 литрийн хэмжээтэй 10 ширхэг савтай бодисыг 7,350,000 төгрөгөөр бодож хүргэлт, НӨАТ зэрэг зүйлс ороод нийт 8,115,000 төгрөгөөр худалдаж авсан." гэх мэдүүлэг, гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би 1998 онд одоо байгаа "************  ХХК-ийг байгуулан 2004 онд нэрээ өөрчлөөд Америкийн нэгдсэн улсын "************" гэх компанитай гэрээ байгуулаад тус байгууллагын албан ёсны дистирбютер компани болсон юм. Тэгээд 2009 оноос эхлэн "************" нь Солонгосын "**************" ХХК-тай гэрээ хийгээд цэвэрлэгээний бодисыг импортоор оруулж эхэлсэн ба тэрнээс хойш хүнсний үйлдвэрүүд, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ресторан бар буюу үйлчилгээний газруудад цэвэрлэгээний бодис нийлүүлж байна. Манай байгууллага нь нийт 100 орчим төрлийн цэвэрлэгээ, болон ариутгалын бодисыг импортлон оруулж ирдэг ба цаашлаад худалдан борлуулдаг бөгөөд Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд холбогдох тусгай зөвшөөрөл болон 3 яам буюу Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яамны 2025 оны хэмжээнд хэрэглэж болох бодисуудыг импортлох, худалдан борлуулах зэрэг тусгай зөвшөөрлүүд байгаа. Манай байгууллага "************" ХХК-д 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "Oxonia Active", "AC-101" гэх бодисуудыг, мөн оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Lubodrive SF" гэх бодисыг тус тус худалдан борлуулж байсан ба төлбөрийн баримтыг танд хуулбарлаад энэ мэдүүлгийн дараа өгье" гэх мэдүүлэг, гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би "************ " ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай байгууллага нь гадаад худалдаа, химийн бодис, бордоо импортлох, худалдан борлуулах, ашиглах, үйлдвэрлэх, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ба нийт 5-6 нэр төрлийн химийн бодисыг худалдан борлуулдаг. Манайх ариутгал, цэвэрлэгээний төрлийн химийн бодисуудыг худалдан борлуулдаг. Тухайн бодисуудыг концентраци буюу агууламжийг нь багасгаж байж ашиглах ёстой. Худалдан авсан байгууллагууд нь өөрсдийн гэсэн Химич, технологич мэргэжилтэн байх ёстой тэд нар нь эдгээр зүйлсийг хийдэг. Манай байгууллагад тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам байх үед нь №0002268 дугаарын Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй. "************ " ХХК-д 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, мөн оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд "Нимбэгийн хүчил," Перкис", "Натрийн шүлт" гэх бодисуудыг тус тус худалдан борлуулсан. "************" ХХК нь "Манай байгууллагад тухайн бодисуудыг авах хэрэгтэй байна тусгай зөвшөөрлөө удахгүй авчихна гэсэн болохоор, мөн тус компани нь манай Монгол Улсын томоохон үйлдвэрлэгч компаниудын нэг болохоор итгээд өгсөн юм." гэх мэдүүлэг, гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... "Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-аар Монгол Улсад ямар ч тохиолдолд ашиглахыг хориглосон бодисыг тодорхойлсон байдаг бол "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг жагсаалт"-аар тусгай зөвшөөрөлтэй этгээд зөвхөн зөвшөөрсөн газарт, заасан зориулалт, хэмжээ, технологийн дагуу тодорхой хяналтын дор хэрэглэхийг зөвшөөрсөн химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг тодорхойлж өгсөн байдаг. Харин "Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-аар манай яамнаас Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 114. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн олгосон тусгай зөвшөөрөлтэй этгээд импортлох, худалдах, ашиглах зэрэг үйл ажиллагаа явуулж болохоор бодисуудыг тодорхойлсон байдаг. Гэхдээ “Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д багтсан бодис нь хор аюулын нөлөөллөөрөө "Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д багтсан бодисоос илүү аюултай учраас "Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д багтсан бодисын нэгэн адил хорт болон аюултай бодис гэж ойлгоно. Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, хадгалах, тээвэрлэх зэрэг химийн бодистой холбоотой тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргуулан авдаг. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"- д багтсан химийн хорт, аюултай бодис шинжээчийн дүгнэлтээр илэрсэн тохиолдолд энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан "Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах" гэж эрүүгийн хуульд зохицуулж өгсөн байгаа. "************ " ХХК-ийн "Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, хадгалах, тээвэрлэх" тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирээгүй, ирсэн тохиолдолд би материалыг нь хүлээж авсан байх ёстой. Албан ёсоор ирүүлсэн зүйл одоогийн байдлаар байхгүй байна." гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би анх 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс "************ " ХХК-д менежер албан тушаалд орсон ба мөн оны 08 дугаар сараас гүйцэтгэх захирал болоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. "************ " ХХК нь анх 1995 онд витаминжуулсан жүүс ундааны чиглэлээр Герман улсын иргэн үүсгэн байгуулж байсан. Тэгээд 2008 бил үү 2009 онд миний төрсөн ах болох Оч нь тухайн Герман улсын иргэнээс 100 хувь худалдаж авсан. Энэ компани одоог хүртэл витаминжуулсан жүүс ундаа үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манайд ХАБЭА ажилтан байдаг байсан бөгөөд 2025 оны 07 дугаар сард наадмаар амарч яваад дахиж ирээгүй. Манай байгууллагад ашиглагддаг бодисууд нь зөвхөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн доторх хэсгийг цэвэрлэхэд ашигладаг." гэх мэдүүлэг, гэрч Ш.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Устөрөгчийн хэт исэл нь маш хүчтэй исэлдэгч бодис юм. Эмнэлэг болон гэр ахуй, хүнсний үйлдвэрт ариутгал цэвэрлэгээний зориулалтаар ашиглаж болно. Мөн үйлдвэрт багаж, тоног төхөөрөмжид ашиглаж байна. Нэхмэл, цаас, даавууг цайруулах зориулалтаар ашиглаж байна. Өндөр буюу 10 хувиас дээш агууламжтай бол арьс, нүд, салст бүрхүүлд хүчтэй түлэгдэл үүсгэдэг, амьсгалын замд орвол ханиах, амьсгал давхцах, залгивал ходоод, гэдэсний салст гэмтэнэ. Амьтанд, усны орчинд байгаа (загас гэх мэт) хортой, амьдрах орчныг алдагдуулдаг. Байгаль орчинд бол амархан задардаг тул тогтвортой бохирдол үүсгэхгүй. Полипиррол нь химийн аргаар гаргаж авдаг бодис юм. Бүх төрлийн электрон төхөөрөмж хийхэд ашигладаг. Нано технологид, эм эмнэлгийн оптик болон электрон төхөөрөмж хийхэд ашигладаг. Байгаль орчинд удаан задардаг тул хаягдал үүсэх ба хөрс болон усан орчинд нөлөөлөх магадлалтай. Натрийн гидроксид нь хүчтэй шүлт юм. Аж үйлдвэрт цаас, нэхмэл, саван угаагч бодис үйлдвэрлэх, метал боловсруулах үйлдвэрт хэрэглэдэг. Хүчтэй идэмхий бодис учир хүн болон амьтанд, байгаль орчинд хоруу чанар өндөртэй. Нүд. арьсанд хүрвэл хүчтэй түлэгдэлтэй шарх үүсгэдэг ба амьсгалын замд орвол амь насанд аюултай. Усан орчинд усны амьтадын амьдрах орчныг өөрчилдөг. Байгаль орчинд хоруу чанар өндөртэй бодис байна." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний устөрөгчийн хэт исэл /Н2021, №2 гэж дугаарласан шингэн зүйлээс полипиррол өдрийн ЕГ0325/6111 дугаартай "Ирүүлсэн №1 гэж дугаарласан шингэн зүйлээс /РРУ/, №5 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлээс натрийн гидроксид /NaOH/ агууламж илэрч байна. №3 гэж дугаарласан шингэн зүйл, №4 гэж дугаарласан шингэн зүйлийн найрлагыг нарийвчлан тодорхойлох боломжгүй байна. 3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын Хамтарсан А/356/396 хамтарсан тушаалын хавсралтад орсон химийн хорт, аюултай бодисын ангилалд устөрөгчийн хэт исэл нь 138 дугаар жагсаалт, натрийн гидроксид нь 158 дугаар жагсаалтад багтсан байна. Полипиррол /РРу/ нь жагсаалтад багтаагүй байна." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05/4646 дугаартай "... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас /РД:************/ регистрийн дугаартай "************" ХХК-д химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоогүй байна." гэх албан бичиг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, "************" ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, "************" ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, "************ " ХХК-ийн дүрэм, шинжээч Р.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... (NaOH) хүнсний салбарт Е524 нэрээр бүртгэгдсэн хүнсний нэмэлт юм. Н2О2 устөрөгчийн хэт ислийг сав, баглаа боодол (жишээ нь сүү, жүүсний сав) ариутгагч болгон хэрэглэдэг. Натрийн гидроксид (NaOH) нь хүчтэй шүлт (идэмхий) арьс, салст, нүдийг түлэх аюултай. Их хэмжээний концентрацитай уусмалыг залгих үед дотоод эрхтний гүн түлэгдэлт, цооролт, цус алдалт, шок үүсч амь насанд аюултай. Н2О2 устөрөгчийн хэт ислийг өнгөгүй, хурц исэлдүүлэгч шинжтэй шингэн бодис бөгөөд ариутгал, цайруулалт, химийн болон арьс шир, нэхмэл, цаасны үйлдвэрт өргөн хэрэглэдэг. Гэхдээ концентраци (хувь)-аас хамааран эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой нөлөө үзүүлж болно. Устөрөгчийн хэт исэл (Н202) нь хүчтэй исэлдүүлэгч бодис бөгөөд концентрациас хамааран хоруу чанар нь эрс өөрчлөгддөг. Бага буюу 3 хүртэлх хувийн уусмал нь ихэвчлэн ариутгалд хэрэглэгддэг ба арьс, нүдийг хөнгөн цочроох шинжтэй. Ийм уусмал арьсанд хүрвэл түр зуур цайрах, хорсох мэдрэмж төрүүлдэг бөгөөд нүдэнд орвол улайж нулимс гоожно. Залгисан тохиолдолд ходоод цочроож, дотор муухайрах, бөөлжих шинж илэрч болно. Хадгалалтын хувьд устөрөгчийн хэт ислийг сэрүүн, 15- 25°С орчим температуртай, шууд нарны гэрлээс хамгаалсан орчинд хадгална. Натрийн гидроксид нь маш хүчтэй шүлтлэг, идэмхий бодис бөгөөд “каустик сода" гэж нэрлэгддэг. Хорт чанарын хувьд ихэнхдээ идэмхий нөлөөгөөрөө аюултай гэж тооцогддог бөгөөд бага хэмжээ ч арьс, нүд, салст бүрхэвчийг ноцтой гэмтээх чадвартай. Натрийн гидроксид нь агаараас чийг болон нүүрсхүчлийн хий (СО2) шингээж, натрийн карбонат үүсгэдэг тул чийггүй, битүүмжилсэн саванд хадгалах шаардлагатай. Сэрүүн, хуурай, агааржуулалттай орчин тохиромжтой." гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Энэ гэмт хэргийн улмаас ямар нэг хохирол учраагүй байх тул нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилж, 3 дахь хэсэгт “уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө” гэж хуульчилсан.

Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласнаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/-тэй эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно...” гэж,

2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно...” гэж,

8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно...” гэж,

1.14.химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

 

Химийн хортой болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно...” гэж тус тус заажээ.

Зөвшөөрлийн тухай хууль болон Химийн хортой болон аюултай бодисын тухай хуульд зааснаар Монгол Улсад химийн хорт болон аюултай бодисыг ашиглах үйл ажиллагааг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч "************" ХХК болон шүүгдэгч Ц.О нар нь Төрийн захиргааны төв байгууллагаас “химийн хортой болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөл” аваагүй атлаа 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 158 дугаар жагсаалтад багтсан натрийн гидроксид (NaOH) 224,3 килограмм, 138 дугаарт багтсан устөрөгчийн хэт исэл (H2021), 6 хэсэг саванд хийсэн нийт 73,9 килограмм зэрэг 2 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цэвэрлэх, ариутгах зорилгоор худалдан авч хадгалан ашигласан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, ...хадгалсан...” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ц.О нь “************ ” ХХК-ний гүйцэтгэх захирал буюу  компаний хууль ёсны төлөөлөгч болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд түүний  үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан байгаль орчин, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, химийн хорт, аюултай бодисыг хадгалах, хамгаалах, тээвэрлэх, ашиглах журмын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж түүнийг хүсэж шүүгдэгч "************" ХХК-ны нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч "************" ХХК нь ундаа усны үйлдвэрлэл, ундаа усны худалдаа, төлбөр, эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, авто угаалга, гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гурил гурилан бүтээгдэхүүний худалдаа зэрэг үйл ажиллагаанууд эрхлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба тус компани нь үйлдвэрийн тоног төхөөрөмж цэвэрлэх, ариутгахдаа ашигладаг гэх устөрөгчийн хэт исэл (H2021), натрийн гидроксид (NaOH) зэрэг бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 158, 138 дугааруудад бүртгэгдсэн хүний эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлэх үйлчлэл бүхий бодисыг ашиглах зөвшөөрлийг зохих байгууллагаас авалгүйгээр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн үйлдвэрийн байранд химийн хорт болон аюултай бодисыг бусдаас худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалсан хууль бус үйлдлийн улмаас байгаль орчин, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, химийн хорт, аюултай бодисыг хадгалах, хамгаалах, тээвэрлэх, ашиглах журмыг зөрчсөн үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч "************" ХХК, гүйцэтгэх захирал Ц.О нарын химийн хорт болон аюултай бодисыг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ашигласан, хадгалсан нь тухайн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дээрх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч "************" ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан, гүйцэтгэх захирал шүүгдэгч Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч "************ " ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто угаалга, гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гурил гурилан бүтээгдэхүүний худалдаа эрхлэх үйл ажиллагааны эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгийн торгуулийн ялыг тус тус оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн ************  ХХК-ийн үйлдвэрийн байранд хадгалагдаж байгаа цагаан өнгийн хуванцар савтай тус бүр нь 12,3 килограмм, 12,4 килограмм, 12,3 килограмм, 12,2 килограмм, 12,3 килограмм, 12,4 килограмм жинтэй нийт 6 сав бүхий 73,9 килограмм устөрөгчийн хэт исэл, Caustic soda гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн уут бүхий тус бүр нь 25,1 килограмм, 25 килограмм, 25,1 килограмм, 25,10 килограмм, 25,1 килограмм, 25,1 килограмм, 24,4 килограмм, 24,3 килограмм, 25,1 килограмм жинтэй нийт 9 уут 224,3 килограмм натрийн гидроксид зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Мөн Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1174 дугаартай прокурорын зөвшөөрлөөр “************ ” ХХК-ны хуулийн этгээдийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хязгаарлалтыг цуцлуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. “************ ” ХХК-ны улсын бүртгэлийн лавлагаа хавтаст хэрэгт авагдсан ба тухайн лавлагаан дээр ундаа усны үйлдвэрлэл, ундаа усны худалдаа, төлбөр, эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, авто угаалга, гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гурил гурилан бүтээгдэхүүний худалдаа гэх үйл ажиллагаануудыг явуулдаг. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийг хэлээд байгаа үйл ажиллагаа бол хуулийн этгээдийн лавлагаан дээр байхгүй байна. Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлд байхгүй тул гаргасан саналаа бүрэн дэмжиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруу болон хэргийн зүйчлэл дээр маргаан байхгүй. Одоогийн Эрүүгийн хууль бол 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн ба хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг 2015 онд хуульчилсан. Сүүлд хуульд нэмэлт өөрчлөлт орж хуулийн этгээдийн тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ болгосон. Улсын яллагчийн санал болгож байгаа торгуулийн ялын хэмжээн дээр тусгайлан гаргах саналгүй байна. Харин хуулийн этгээдийн албадлагын арга хэмжээний хувьд тухайн хуулийн этгээд ямар арга хэмжээг зөрчсөн бэ гэхээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цэвэрлэх, ариутгах зорилгоор химийн хортой болон аюултай бодис хэрэглэх эрхийг хасаж албадлагын арга хэмжээг авч өгнө үү гэж хүсэж байна. Хуульд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасна гэж заасан ба бусад төрлийн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн асуудал байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буюу авто тээврийн гэмт хэрэг дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн байсан ч жолоодох эрхийг хасаж шийдвэрлэдэг. “************ ” ХХК нь химийн хортой болон аюултай бодис хэрэглэх зөвшөөрөлгүй, мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр усны ай сав газрыг өргөтгөсөнтэй холбоотойгоор энэхүү бодисыг дахин хэрэглэх боломжгүй болж байгаа. Тиймээс химийн хортой болон аюултай бодис хэрэглэх эрхийг хасаж албадлагын арга хэмжээг авч өгнө үү. Энэ нь хэргийн бодит байдал болон хууль хэрэглээний хувьд нийцнэ гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Ц.О эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.О, “************ ” ХХК нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Ц.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, уг гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг учраагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгуулийн ял,

Шүүгдэгч “************ ” ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто угаалга, гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гурил гурилан бүтээгдэхүүний худалдаа эрхлэх үйл ажиллагааны эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгийн торгуулийн ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудал: 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн ************  ХХК-ийн үйлдвэрийн байранд хадгалагдаж байгаа цагаан өнгийн хуванцар савтай тус бүр нь 12,3 килограмм, 12,4 килограмм, 12,3 килограмм, 12,2 килограмм, 12,3 килограмм, 12,4 килограмм жинтэй нийт 6 сав бүхий 73,9 килограмм устөрөгчийн хэт исэл, Caustic soda гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн уут бүхий тус бүр нь 25,1 килограмм, 25 килограмм, 25,1 килограмм, 25,10 килограмм, 25,1 килограмм, 25,1 килограмм, 24,4 килограмм, 24,3 килограмм, 25,1 килограмм жинтэй нийт 9 уут 224,3 килограмм натрийн гидроксид зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц холбогдох битүүмжлэлийг цуцалж мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

            Мөн хэрэгт Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1174 дугаартай прокурорын зөвшөөрлөөр “************ ” ХХК-ны хуулийн этгээдийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хязгаарлалтыг хүчингүй болгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.О-г “үргэлжилсэн үйлдлээр химийн хорт аюултай бодисыг хууль бусаар худалдан авч, хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулж, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч “************ ” ХХК-г “үргэлжилсэн үйлдлээр химийн хорт аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар худалдан авч, хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулж, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ************** ХХК-ийн авто угаалга, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гурил, гурилан бүтээгдэхүүний худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, ************  ХХК нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ц.О нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “************ ” ХХК-д оногдуулсан авто угаалга болон гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гурил, гурилан бүтээгдэхүүний худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн ************  ХХК-ийн үйлдвэрийн байранд хадгалагдаж байгаа цагаан өнгийн хуванцар савтай тус бүр нь 12,3 килограмм, 12,4 килограмм, 12,3 килограмм, 12,2 килограмм, 12,3 килограмм, 12,4 килограмм жинтэй нийт 6 сав бүхий 73,9 килограмм устөрөгчийн хэт исэл, Caustic soda гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн уут бүхий тус бүр нь 25,1 килограмм, 25 килограмм, 25,1 килограмм, 25,10 килограмм, 25,1 килограмм, 25,1 килограмм, 24,4 килограмм, 24,3 килограмм, 25,1 килограмм жинтэй нийт 9 уут 224,3 килограмм натрийн гидроксид зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1174 дугаартай прокурорын зөвшөөрлөөр “************ ” ХХК-ны хуулийн этгээдийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

           7. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.АЮУШЖАВ