Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2024/00295

 

           

 

 

 

 

 2024       04        01                                          151/ШШ2024/00295

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 3 дугаар хэсэг, 28 дугаар гудамжны 1285 тоотод оршин суух Б овогт Чын Э,    

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай

Хүсэлтэд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ,    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.О.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Ч.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие З суман дахь НЖЭүйлдвэрт 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сүлжигчээр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл З суман дахь Ажлын хувцасны үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн зарим тушаал байхгүй гэсэн үндэслэлээр ажиллаж байсан нь тооцогдохгүй байна. Тус үйлдвэрүүдэд Ц.А, Л.О, Ж.А нар сүлжигч, оёдолчноор хамт ажиллаж байсан. Иймд миний ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

1.2.Итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “Ч.Э нь 1986 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Одоо 56 настай, хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон. 1989 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс Тээврийн удирдах газраас нь чөлөөлөгдөөд Ажлын хувцасны үйлдвэрт орсон байна. 1990 онд хүүхэд асрах чөлөөтэй байсан нь харагддаг. 1991 онд Ажлын хувцасны цех нь дотроо тасаг болоод шилжүүлсэн байдаг. Улмаар 1992 онд чөлөөлөөд буцаагаад 1993 онд авсан гэх боловч баримт байхгүй. Гэхдээ 1997 оны 3 дугаар сард ажлын хувцасны цехээс чөлөөлсөн баримт байгаа, цалингийн баримт байгаа. Нийгмийн даатгалын байгууллага болохоор нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдсан бол тогтооно, тэгээгүй бол тогтоохгүй гээд хэл ам болоод байгаа. Ажлын хувцасны үйлдвэрийнх нь цалингийн баримт байдаг боловч тушаал шийдвэр нь байдаггүй. Иймд 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тогтоолгох саналтай байна. 1995 оноос нийгмийн даатгалын тухай хуулиараа зохицуулагдах учраас шүүх тогтоох боломжгүй” гэжээ.

2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 23/09 дугаартай зөвлөмж, фото зураг, итгэмжлэл, 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 518057 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Төв аймгийн Тээвэр удирдах газрын даргын 1986 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай тушаал, Төв аймгийн Тээвэр удирдах газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 160 дугаартай тушаал, Төв аймгийн Тээвэр удирдах газрын даргын 1988 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 216 дугаартай тушаал, Төв аймгийн Тээвэр удирдах газрын даргын 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаартай тушаал, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харъяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаартай тушаал, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаал, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харъяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай тушаал, Төв аймаг “Ажлын хувцас” хувьцаат компанийн захирлын 1997 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаар тушаал зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-1-20)  

  3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төв аймгийн Төрийн архивын тасгийн нотлох баримтыг бүрдүүлэв. (хх-35-42, 51-72)   

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Нэхэмжлэгч Ч.Эгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.  

2.Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан дэмжиж оролцсон. Үүнд: Ч.Э нь 1986 оноос эхэлж Төв аймгийн тээврийн удирдах газарт ажиллаж байсан. Одоо 56 нас хүрээд хувь тэнцүүлсэн тэтгэвэрт орсон. 6 дугаар сарын 16-ны өдрөөс тээврийн удирдах газраас нь чөлөөлөөд ажлын хувцасны үйлдвэрт орсон байна. 1990 онд хүүхэд асрах чөлөөтэй байсан нь харагддаг. 1991 онд ажлын хувцасны цех нь дотроо тасаг болоод шилжүүлсэн байдаг. Улмаар 1992 онд чөлөөлөөд буцаагаад 1993 онд авсан гэх боловч баримт байхгүй. Гэхдээ 1997 оны 3 дугаар сард ажлын хувцасны цехээс чөлөөлсөн баримт байгаа, цалингийн баримт байгаа. Нийгмийн даатгалын байгууллага болохоор нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдсан бол тогтооно, тэгээгүй бол тогтоохгүй гээд хэл ам болоод байгаа. Ажлын хувцасны үйлдвэрийнх нь цалингийн баримт байдаг боловч тушаал шийдвэр нь байдаггүй. Иймд 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тогтоолгоно. 1995 оноос нийгмийн даатгалын тухай хуулиараа зохицуулагдана” гэжээ.  

3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.

3.1.Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Төв аймаг Ажлын хувцасны үйлдвэрт 1989-1995 хүртэлх ажилласан жил шүүхээр тогтоолгох” гэх 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 23/09 дугаартай зөвлөмжийн хуудас (хх-4), “Иргэн Чын Э нь НЖЭүйлдвэрт 1989-1990 онд, Ажлын хувцасны үйлдвэрт 1990-1996 онд ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1990-1995 оны тушаалаас ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн, ээлжийн амралт олгосон, хүүхэд асрах чөлөө олгосон, цагийн тарифт цалингаар цалинжуулах тухай, гадаад паспорт олгуулах тухай, цалин шинэчлэн мөрдөх тухай тушаал гарсан. 1996 оны тушаалаас холбогдох баримт гараагүй. НЖЭүйлдвэрийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй” гэх Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаартай ажилласан жилийн лавлагаа (хх-51)-аар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.  

3.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлж хянасан болно.  

4.Ч.Э нь төлөөлөх эрхийг Л.Баатар-Эрдэнэд 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр 3 жилийн хугацаатай олгожээ. (хх-7)   

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

-“Чын Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 13 дугаар баазад кондуктор” гэж 1988 оны 8 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт№102, иргэний бүртгэлийн биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, иргэний үнэмлэх авах өргөдөл, төрснийг бүртгэх анкет, бусад баримтууд (ХААТР-1Б), (хх-36, 39, 42),

-“Эх Чын Э, Ажлын хувцасны үйлдвэрт нэхэгч” гэж 1990 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн хүү Ш.Мөнхбатын Төрснийг бүртгэх анкет №303, (хх-41),

-1986 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Тээврийн удирдах газраас Чын Эд нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэрт:

-“1989 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Тус үйлдвэрийн харьяа З хотын алчуурын тасагт сүлжигчээр авч ажиллуулав”, НЖЭүйлдвэрийн харъяа 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 58 тоот  тушаал; 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Орон нутгийн байршлыг харгалзан ажлаас нь чөлөөлж Төв аймаг дахь ажлын хувцасны үйлдвэрийн мэдэлд зохион байгуулалттайгаар шилжүүлэв”, НЖЭүйлдвэрийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 65/2 тоот тушаал; 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, “Зохион байгуулалттай илгээлтээр шилжиж ирсэн тул алчуур сүлжигчээр авч ажиллуулав” Төв аймаг дахь Ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 29 тоот тушаал, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлын хувцасны үйлдвэр нь Э болж өөрчлөгдсөн тул уг компанийн нэгдэлд шилжүүлэн оёдолчноор ажиллуулав”, Даргын 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 тоот тушаал”, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Нийгмийн даатгалын шимтгэлийн 165123 тоот дэвтрээр солив” гэх бичилтүүд /эх хувьтай харьцуулан судлав/ (хх-30-31),

-“Тус аймгийн Ажлын хувцасны үйлдвэрт сүлжигч, оёдолчин ажилтай Ч.Э 1990 оны 5 дугаар сар, 8 дугаар сар, 10-11 дүгээр сар, 1991 оны 1 дүгээр сар, 3-4 дүгээр сар, 7-12 дугаар сар, 1992 он, 1993 он, 1994 оны 1-7 дугаар сар, 9-12 дугаар сарын цалин авч байсан тухай ”гэх Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаартай цалингийн түүвэр (хх-52),

-“1.Кондуктор Ч.Эг 1989 оны 6 дугаар сарын 16-наас эхлэн үүрэгт ажлаас нь ... чөлөөлсүгэй” гэх Төв аймгийн Тээвэр удирдах газрын даргын 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар тушаал (хх-13),

-“1.Нэхмэлчин Чын Эгийн өргөдлийг үндэслэн хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөөг 1990 оны 9 дүгээр сарын 20-ноос эхлэн олгосугай” гэсэн Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харьяа Ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаар тушаал (хх-53),

-“1. Дараах нэр бүхий хүмүүсийн өргөдөл, хүсэлтийг харгалзан хүүхдийг нэг ой хүртэл тэтгэмжтэй чөлөө олгосугай. ...ё.Ч-Э-1990 оны 12 дугаар сарын 01-нээс 1991 оны 6 дугаар сарын 10” гэх Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харьяа Ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаал (хх-54),

-“3.Дараах нэр бүхий хүмүүсийг БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн өөр ажилд шилжүүлсүгэй. а/ Ч.Э 1 дүгээр цехэд оёдолчноор 5 дугаар сарын 15-наас... томилсугай” гэх Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харьяа Ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаал (хх-55-56),

-“1.Ажлын хувцасны үйлдвэрт ажиллаж байсан нийт ажилтнуудыг тус үйлдвэрийн ҮЭХороотой тохиролцсоны үндсэн дээр 1992 оны 02 дугаар сарын 15-наар тасалбар болгон үндсэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. 2.Шинээр зохион байгуулагдсан “ЭРДЭНЭ УҮГ”-т ажиллах инженер техникийн болон удирдах ажилтнуудыг 1992 оны 02 дугаар сарын 16-наас тус тус албан тушаалд томилсугай. Хавсралт хэсгийн 7 дугаартай Чулуунбат Э” гэх Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харъяа Ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай тушаал (хх-17-18),

-“2.Цагийн тарифт цалингаар цалинжих ажилчдын нэрсийг хавсралт 1, 2, 3-рт дурдсанаар баталсугай. ...38. Ч.Э” гэх Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харьяа Ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дугаартай “Цагийн тарифт цалингаар цалинжуулах тухай” тушаал (хх-57-59),

-“Хоёр. Ажилтан, удирдах болон ИТА-нуудын цалинг 1992 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 он хүртэл хавсралт /№1, 2, 3, 4, 5, 6/-д заасны дагуу бодож олгохыг ахлах ня-бо /н.Цэцэгмаа/-д зөвшөөрсүгэй. ...4.Ч.Э, оёдолчин, 2000 төгрөг” гэх Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харьяа Ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай ”Ажилтнуудын цалинг шинэчлэн мөрдөх тухай” тушаал (хх-60-61),

-“5.Дор дурдсан ажилтнуудад 1993 оны ээлжийн амралтыг 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн олгосугай. ...2.Чу.Э, ажлын 24 өдөр” гэх Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харьяа Ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1993 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 75 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, цалингүй чөлөө, буцалтгүй тэтгэмж, ээлжийн амралт олгох тухай” тушаал (хх-62-63),

-“...Чу.Э-ажлын 24 өдөр” гэх Төв аймаг дахь Э УҮГ-ын даргын 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, үүрэг түр орлон гүйцэтгүүлэх, хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах, ээлжийн амралт, буцалтгүй тэтгэмж олгох тухай” тушаал (хх-64-66),

-“...2.Ч.Эд Е серийн энгийн гадаад паспорт олгож өгөхийг Цагдаагийн газрын паспортын албанд хүссүгэй” гэх Төв аймаг дахь Э УҮГ-ын даргын 1994 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 61 дугаартай “Гадаад паспорт олгуулах тухай” тушаал (хх-67),

-“Нэг.Компанийн материал түүний эдийн нөөц дууссан болон халаалтын хөлсний үнийн өсөлт зэргээс шалтгаалан түр хугацаагаар үйлдвэрлэл явуулах боломжгүй болсон байдлыг харгалзан Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2-т заасныг үндэслэн хавсралт 1-7-д заасан үйлдвэрлэлийн нийт оёдолчид, нэр бүхий ИТА, албан хаагчдын 1995 оны ээлжийн амралтыг 1995 оны 01 дүгээр сарын 09-нөөс эхлэн нэгдсэн журмаар олгосугай. ... 21. Ч.Э, 24 хоног” гэх Төв аймаг дахь “Э” УҮГ-ын даргын 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай “Ээлжийн амралт олгох, ажилд томилох, ажлааё чөлөөлөх тухай” тушаал (хх-68-69),

-“1.Захиргаа, аж ахуйн аппаратын болон үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэр бүхий ИТА, албан хаагчид, ажилтнуудыг хавсралтад заагдсан ажил албан тушаалд 1995 оны 4 дүгээр сарын 01-нээс эхлэн томилон ажиллуулсугай. ...19. Ч.Э, оёдолчин” гэх Төв аймаг дахь “Э” УҮГ-ын даргын 1995 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тушаал (хх-70-72),

-“1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тэтгэмжтэй чөлөө нь дууссан боловч хэдэн сараар ажилдаа ирэхгүй байгаа доорх нэр бүхий ажилтнуудыг Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн дурьдсан хугацаанаас эхлэн ажлаас чөлөөлсүгэй. ...8.Ч.Э” гэх Төв аймаг “Ажлын хувцас” хувьцаат компанийн захирлын 1997 оны 13 дугаар тушаал (хх-19),

-гэрч Ц.Аийн “1989 оны 5 дугаар сарын 15-наас НЖЭүйлдвэрт жаруулаа цугларч дадлага хийсэн. Тэр үеэс эхлэн таних болсон. 1989 оны 6 дугаар сарын 01-нээс Ажлын хувцасны үйлдвэрийн харъяа, НЖЭүйлдвэрийн  нэхмэлийн тасагт сүлжигчээр ажиллах болсон. Тэр үед бид 2 хамт ажилладаг байсан. 1992 онд Ч.Э оёдлын тасаг руу оёдолчноор шилжсэн. Тэр үеэс хамт ажиллаагүй” гэх мэдүүлэг (хх-44-45),

 -гэрч Ж.Агийн “1989 оны 6 дугаар сарын 01-нээс 1993 он хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед Ажлын хувцасны үйлдвэрийн харьяа НЖЭүйлдвэрийн сүлжмэлийн тасаг болон оёдлын тасагт хамт ажиллаж байсан. 1989 оны 6 дугаар сараас 1990 он хүртэл сүлжигчээр ажиллаж байгаад 1990 оны 01 дүгээр сараас оёдлын тасагт оёдолчин болсон” гэх мэдүүлэг (хх-46-50),

-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр Ч.Эг 1989 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оныг хүртэл хугацаанд ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.  

6.“Хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Ч.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.  

7.Шүүх нэхэмжлэгч Ч.Эгийн 1989 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн З сумын НЖЭүйлдвэрт сүлжигч, 1990 оны 4 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Ажлын хувцасны үйлдвэрт оёдолчин, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймаг дахь “Э” УҮГ-т оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Чын Э (РД:.............)-ийн

-1989 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн З сумын НЖЭүйлдвэрт сүлжигчээр,

-1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Ажлын хувцасны үйлдвэрт оёдолчноор,

-1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймаг дахь “Э” УҮГ-т оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН